Өвгөн ах нь ярий
Ёооё, гадаа хөлдүүс вайх чинь, цагаан сар хий хэж муухай тоглоо хийвээ. ”Та онд мэнд орох болуу?” гэж золгох нь вайж шүү дээ.
Тэгээд би боджээн, Цагаан сарын духай. Тэр мөр зөр яах вээ, амархан. Гол нь тэр ууц! Тэр ул боов! За эднүүс чигсэн дээ. Хүүхдүүд ацраа ацраа хаячдий. Тэхкүү яады, тэднүүс. Харин эмгэн битоёр энэ жил хэдэн өдөр шомбойж суухол? Яджаахад хүүхдүүд хантааз энээ тэрээ юм хийлгээд өмсгөчнө. Ноцолдоод дийлкүүм чинь тэгээд хүчинд автаж өмсдийн. Тэр нь тэгээд: Коструул шиг халуууун Кордоон шиг хатуууу шээк шээк! -эхэн эхэн эхэн..., раайм холовжийн. Бузгай өвгөн шд ви.
За тэр яахуу, тэгээд ууц гатгаад гэвтмээр вайх чин, суугаад байх нь гицүүшдээ гицүү! Нэвтрүүлэгч хүүхдүүдийн зовлонг л ойлгохым даа.
За тэгээд улсууд их ирнээ. Оройхон ирсэн эрчүүд нь хөөрхий оруулуулж ирээд, унтаа...аа л, чааваас. Их уужийнаа их уужийн. Уржнан тэскүү хэлсэн би гуруун согтуу бандид: “Таанууд олон айлаар оржээн, амсаад яваад байж болноо доо!?” гэсэн. Тэгсэн харин, "Өвөө минь ёс ёмбогор, төр төмбөгөр! Эний чинь дөчтэйдээ л дөнгөж амсах учиртайм, харин одоо вол... ингээ л хөнтрөөский...!” гэнгүүтээ барьсан юмаа дүг дүг дүг гээ л залгиатах нь лээ. Балваа хаячилтай вилээ - эхэн эхэн -, их юм санаваа би. Залуу байсан бол ч... за худла худла, залуудаа чигсэн би иймэрхүү л байсий. Харин нуруу тэнэгэр байсоо. Одоо бол ууцаараа бөхийгөөд ирэн гараадас. Газраас юм хайжаагаа хүн шиг. Ямар сайндаа үсэг нүдэлжаагаа ач хажуунаас харчаад Гээ... гэцэн уншжаахав. Үсэг болно чинээ санасангүй явжээжээ би...
За өвгөн хүн хадуураа л виз, яаады! Эргээд цагаан сардаа орохжээн, хүлээжий!
Тэгээд их ядархымаа. Яджаахад баяжаад баавар орцон бацгаанууд миний сандал дээр намайг ёонгосдож цаашлуулаа л суучих нь энүүхэнд. Гувц хунар гэж богд хаан юм уу хаашайн. Хэдэн юм асуужээснаа, чихэнд гушуугаа нааж хүмүүсийг тойруулж хараад "энэ жил кампаанаа нэлээн өргөтгөлөө"! гэж гашгирна. Хаа очиж миний чих лакаатар шүү, хаа очиж, хэлвэр нь чигсн тавган антийн шиг шд -эхэн эхэн. Залуугийн юмнаас энэ маань ажилгаагаа хадгалж үлдэж дээ. Сүр бараа нь бол харин улам ихэссээн.
За ахиад хадуурсан шоо, - эхэн эхэн. Цагаан сараар авууштай юм байнаа бас. Хүүхдүүдийн хажууд суугаад зурагт харж болжээн, хоёр хоногтоо. Тэхээс хаа хамаагүй юмна дундуур л боов шоов гараад ирдэг болсон цаг. Мэдээний дундуур гэхд л гэнт муухай аахилсан хүүхэн гараад ирнэ. Элсэн чихэр ав гэжаагаан гэнээ. Кү ямар холбоо байдаг байнаа тэр хүүхэнтэй элсэн чихэр хоёр. Заа тэгээд хоёр хоног сайхан хуучны хэдэн киногоо үздий. Тэр хаад ноёд, баатрууд, тэр гувц хунар нь.... саийхан. Тэгсэн ноднин бас хөглөөд өө. Нэг сайхан кино үзээд. Сүүл хавь руу нь нэг сайхан хаан гаржээн. Бас баахан сайхан хаадууд ирсэн байх шиг вайна. Уймраад, ачаасаа асуулаа. Хүхээ энэ манай талын хаан уу...... гээдэхтэл ач шоолоод. Тэхнээ кино маань аль үжээ дуусаад төрийн тэргүүний цагаан сарын тухай мэдээ гаржээсэн байлээ л дээ, золиг. Гэснээс нэг сайхан зэс таваг дээрээ тавьсан хүү явдаг сан, хаачаа вэ?
Заза мундкуу юм ярилаа би. Ам чилжээн. Энэ жил угнаасаа чаатрын танилцуулгархуу юм хийхээр боджаагаа. Хүүхдүүд хийж өхкүү гэвэл хариу бойкоот хийж хантаазы нь өмскүэ гээд суучна. Эхэн эхэн,- олигтой чум бишдээ хөөрхий, яахуу ярий л даа. Юу гэвэл, - мэндээ амар сайн уу. - аа онд мэнд сайхан орлоо хөө. - гү яаахав дээ байж л вайна. - гү яаахав дээ сажилж л вайна. - гү яаахав дээ хөгшин хонины насгүй болсон хоёр гэх мэт баахан хариултуудаа А4 дээр пирийнтэлж коопийдуулна. Танилцуулга л юм даа, - эхэн эхэн. Тэхкүү вол хүн бүхэнтэй нэг юмаа ярих тэнкээ хүркүү вайнаа. Ямар нэр дэвшигч биш. Өвөө нь бол яахуу дээ, аль болох альтернатив байж хэдэн хүүхдэд удаан харагды гэж бодды.
За тэгээд ард түмэн минь сайхан шинэлээрэй!
tuya