Улсын нийслэл Улаанбаатар хотоороо урамтай сайхан зугааллаа. Гудамжаар алхаж, заримдаа автуусдаж, хааяа таксидаж, гарцаар гарч, гарцгүй газраар нь гүйж, гуанзанд ч орлоо.

Зээ уушиг зүрхийг тэнийлгэн сэвших нь таатай гэж. Улаанбаатарын маань төв хэсэг ямартаа ч тэнгэр баганадсан тоос шорооноосоо саллаа. Эрвийх дэрвийхээрээ шүүрдэж буй улбар шар ах эгч нартаа мэхийн сөгдөн мөргөн хүндэлмүү. Цалинг нь нэмээд л баймаар хүмүүс бол тэд билээ. Сүхийнхээ талбайгаар хөндлөн туучиж явахад манай хотын өнгө үзэмж юутай таатай. Энхтайваны гүүрээр даваад ирэхэд ёстой л нэг их хот. Цэвэр цэмцгэр гэж. Сайхныг мөрөөдөх нэг хэрэг. Харин хийж эхэлнэ гэдэг үйлс. Үүл даргадаа талархму.

Сайныг шагших сайхан ч саарыг илрүүлэн ярьж явах нь явдалд тустай. Манай хотод үнэн бүткү асуудлууд байсаар л байна. Жижиг сажиг л байх л даа. Гэхдээ хүмүүс чинь баларч мэдэхээр байна шүү дээ. 

    Давагдашгүй хүчин зүйл

Замын түгжрээ, хотын соёл, сигнаалддаг жолооч эднүүс бол давагдашгүй хүчин зүйл. Яагаад гэвэл яагаад ч давж чадахгүй. Үүнд бас том машин явахгүй гэсэн замаар том машин тасралтгүй яваад эвдээд байдаг нь орно. Одоо тэгээд явахаас яахав. Юмнуудаа онгоцоор зөөлтэй биш. Бас барилгаас юм унах, тороос тасрах. Аргалах аргагүй л байгаам даа.

    Ажлын хялбаршуулсан хуваарь

Манай хотын байгууллагуудаас ажлын хуваариа хамгийн амархан гаргадаг газар бол газар доогуур шугам хоолой засдаг хүмүүс. Тэднүүс харж харж байгаад засмал зам тавигдангуут доорх хоолойг нь засмаар санагддаг улсууд байгаан. Шугам хоолойныхондоо нэг сайн мэдээ дуулгахад, Бээжингийн гудамжны замыг янзын сайхан болгосон байна лээ. Одоо яаг ухдаг цаг. Очоод ухаад хая.

    Даажигнал

Жирийн хүний чаддагийг чадахаа больсон хүмүүстээ жирийн хүмүүс нь тусалдаг нь хорвоогийн жам. Хэзээнээс л тийм байлаа. Харин манай нийслэлд бол нөү шүү дээ. Замын хашлагыг гарцтай хэсгээр нь намхан хийчихээр тэргэнцэртэй хүмүүс торохгүй яваад байдийн байна лээ уул нь. Харин манайд бараг ганц нэг газрыг эс тооцуул албаар бүр илүү өндөрсгөсөн байдаг билүү юу билээ? Тэгээд албан газрууд руу ордог шатны хажууд бас тийм налуу байдаг, харин манайд байдаггүй. Хотоос шаардлага тавих ёстой юу гүй юу.


За энэ голоорх шар нь уг нь хараагүй хүний зам. Харин тэхий дунд нь шон зоогдоостой. Гайхах ч юу байхав дээ, энэ чинь манай нийслэл! Хөгжилтэй (development) улс болгоно гэсэн чинь харин хөгжилтэй (funny) улс болгож байгаам байна гэж ойлгоорой манайхан.

    Адамын могой

Модноос унжаад ирдэг могой тэр залуугийн хүүхнийг баллаагүй юу хортой алим өгөөд. Төмөр утас ил гарцан кабэль унжцаныг харахаар нуруу жихүүцдийн. Тоггүй л байх л даа. Гү тогтой ч юм билүү хэн мэдэхийн. Ер нь тогтой тоггүйг нь үзээд суужээдэг ямар адгуус нь байхав дээ.


Энэ тэгээд тогтой юмуу тоггүй юмуу ер нь? Тогтой байлаа гэхэд тэрэнд хүн хүрчүүл тогонд цохиулжаахдаа араг яс нь харагдах уу? Үс мүс нь сэгсийгээд?

    Автуус

Нэг шинэ юм бодож л байгаа байх л даа. Бөөн бөөнөөрөө буудал дээр цувж зогсоо л, тэрүүгээр нэг дизель хангинуулаа л, тасралтгүй сигнаалдаа л мөн ч лайтай шүү манай автууснууд. Зогсохоороо явж өгдгүй, явахаараа сэгсэрч алчих гээд зовлонтой. Багадаа шүдэнзний хайрцганд ялаа хийчээд муужиртал нь сэгсэрдсэг сэн. Яг л тэр. Ингээд явжаахад автуус нь салаад уначих вий гэсэн там тум айдастай л зорчино.

Зорчигчийн тав тухад хэзээ нэг санаа тавих юм болоо гэж нийслэлчүүд битүүхэн шаналж байна.  Гэтэл та нарыг одоо Монголын нэг гараашд угсарцан автуусанд суулгах гэж байна гэж зарим нь барин тавин нотлоод байдаг. Үгүй, дарга өөрөө “Эрээний хог авахгүй” гэж хэлсэн юм нөгөө нь маргана. Нарийндаа яривал даргын суух машинаас илүү олон зуун хүн зорчих автуус чинь хамгийн чухал даа нэг зарим нь санаа зовнино. Харин тиймээ онгоц шүү дээ онгоц гэж дарга өөрөө хэлсийм гэж өөр нэг нь дэмжинэ. Аа арьяавал (хашгирав)! Дарга тийм гоомой сонголт хийхгүй ээ. Нийслэлчүүд автуус шиг автуусаар л зорчино...

    Алиса гайхамшигийн оронд
   
Нээрээ тэр тараншаан руу уначихаар Америкад гараад ирдэг бол гоюуу? Эсүүл унасаар байгаад гайхамшгийн оронд буучдаг бол алку юу. Тэр туулайнууд нь шал тэнэг царайтай тээ ккк. Тэр яахав, тэгээд энүүнийх нь тагийг ямар нь авчдаг байнаа. Гү тэгээд тагалчихаар юу нь болдгүйм бол. Эсвэл таглангуут нь хулгайлчаад байна уу?


Таглалаа хулгайллаа, таглалаа хулгайллаа... гэж л бодоод байгаа. Заримдаа машины дугуй орчно. Ямар ч найраагүй таг гацаа!

За тэр хоол хош бусад юм ч яахуу. Ингэсгээд нэг өдөр өнгөрчлөө.


http://toimsetguul.mn