Хүүхдийн тухай тэмдэглэлүүд
Хамгийн ард суудаг уртлын үсий нь тэгшлээд хайчилцан жаал дэвтрийнхээ ард штрихээр сараачаад байхаар нь багш нь штрихийг хураачихав. Жаал уйлаад сүйд.
Сургуулийн тэмдэглэл
Хамгийн ард суудаг уртлын үсий нь тэгшлээд хайчилцан жаал дэвтрийнхээ ард штрихээр сараачаад байхаар нь багш нь штрихийг хураачихав. Жаал уйлаад сүйд.
-Наадах чинь миний аав ээжийнх за...
Багш аргаа ядаад дэргэдээ суулгалаа.
-Миний хүү битий уйл. Сурагч хүн чинь дэвтэртээ хичээлээ л зурдын за. Чи бас дээр яалаа? Чимээгүй суу гээд байхад өдөржин яриад!
-Та өөрөө зөндөө ярьсан бээз дээ?
Маниус нэгдүгээр ангид орохдоо найм хүрцэн, багадаа л долоо нэлээн хол гарцан байдаг байлаа. Санаа сууцан, цэцэрлэгийн бацаанууд жоохон харагдана. Тэгсэн одоо хуучнаар бол цэцэрлэгийн бэлтгэл ч биш, дөнгөж ахлах ангийн нусгайнууд шууд сургуульд ороод партны ард хэдэн цагаар суудаг болчихоод ийн бужигнуулж байгаа аж.
Мондинуудыг өглөө унтаагаар нь фоормы нь өмсгөө л, унтаагаар нь юм идүүлж шүдий нь угаагаа л гаргаж байна. 9 сарын нэгэнд зурагтаар баахан уйлсан хүүхэд гараагүй юу. Тэр чинь ээж ааваа санаад, юм бичихээр гар нь өвдөөд байгаа хүүхдүүд байгаа юм.
Хичээл дээрээ хамаг цүнх саваа дэлгэж харандаа үзгээ талаар нэг тараана. Байсгээд миний харандаа, чиний балруул гээд шуугиад унана. Дээр үеийнх шиг чинрээлээр бичдэг байсан бол бөөн цэнкэр алаг юмнууд байгаа биз. Тэгж байтал нэг хоёр нь үг сүггүй унтаад өгнө. Багш нь сэрээхгүй хөөрхийсийг. Тэгээ л багшийгаа дуурайж гурвалжин, дөрвөлжин дүрсээ зураа л, баллаж сохлоо л, тэгснээ тэнд ч нэг уйлаан майлаан, энд ч нэг гэзэг үс татсан хэрэг мандаа л. Энэ бацгаануудын гаргаж байгаа ийм өндөр децибалтай, тасралтгүй шуугианд тэнхээт сэтгэлтэй, тэвчээрийн тэнгэр хүн л багшлана. Мань мэт шиг арай ядан амьд шүү яваа юмнууд бол айлын хүүхэд загнаж, өшиглөөд ажлаасаа хөөгдөх байлгүй.
Монголын үрс эрдэм номтой өсч бойжих болтугай.
Эмлэгийн тэмдэглэл
Улсын эмлэгт хэвтэх ор байтугай суух сандал байхгүй. Ханиад томууны эрчтэй энэ цагаар олон хүүхэд нусаа гоожуулсаар байгаад хатгаа авах тул хувийн эмлэгт ч сул ор байхгүй. Ор байхгүй бол хувийн эмлэг хүүхэд авдаггүй бол улсын эмлэг авсаар байдаг. Ингээд л нэг өрөөндөө арван хэдүүлээ чихэлдэж, коридор луу халиад бүр шат руу оронгоо алдана. Жавхлангийн тоглолт болоход л нэг ингэдэг дээ. Хүүхдийн бөөн уйлаан шуугианы хажуугаар сахиур эхчүүдийн эмч сувилагч хайсан дуу тасрахгүй. Тэр битий хэл гадаа үүдэнд эргэлт оруулах гэсэн улсууд ч бишгүй шуугиан үүсгэнэ. Бүр түгжирнэ. Ингэсгээд наануу цаануу болж байтал нэг саруул тохилог эмлэг барьж өгнө байгаа улс.
Харин хувийн эмлэгүүд ажин түжин. Сувилагч нар өрөө өрөөнд нь очиж тариаг нь хийгээд л инээгээд л хөөрхөн аашлаад л гүйгээд байна. Хувь хувьсгалын эмлэгийн аль алинд нь өдрийн цагаар баахан эмээ нар байна. Аав ээжүүд ажлаа хийлгүй болохгүй л дээ, амьдрал зогсоно. Эмээ нар хөөрхий сахиж байгаа хүүхдийнхээ хөлийг гүйцэхгүй. Нөгөөдүүл нь тожигноод алга болно, эмээ майжийгаа л араас нь дуудмар аядтал нөгөөх нь булан тойроод сураггүй. Зээгээ сахиж буй эмээ өрөөнийхөө хаалгыг гаднаас нь дарчихсан, дотор нь том адгуус байгаам шиг ноцолдоод байж байхтай таарлаа.
-Гарч явах гээд байна уу?
-Гүй бүр баригдахын биш. Түрүүн лээфтэнд суугаад алга болсон. За хүүхэд алдлаа гээд зогсож байсан ашгүй 4 давхраас шатаар бууж ирж байна. Эцэг эх нь хурдан ирээсэй ёоо ёххх....
Эмээ өвөө, аав ээжийгээ сандарган сандарган бойжих эх орны ирээдүй болсон бацгаанууд эмлэгт ч бас хэрэг тарьсаар л байна.
Монголын үрс эрүүл энх байх болтугай.
Найзын тэмдэглэл
Яагаад ч юм бүү мэд, эхнэргүй эр байх. Юундаа ч болсон юм, архи нэлээн хүртдэг болсон. Найзууд нь байгаагүй бол хэдийнээ тонгойсон байх байж. Энэ жил сургуульд орох нэг хүүтэй. Нөхөд гэрт нь очиж, ажил хунар хөөцөлд гэхээс эхлээд хувцас хунараа угаа гэж хүртэл зэмэлнэ. Нөгөө нөхрийн хүүгийн сургуулийг хөөцөлдөөд явж байна гэж нэг нь дээр таараад хэлж байсан, харин саяхан нөгөө нь таараад, “ээж нь гадаадад байдийн, тийш нь явуулж өхөөс золигийг архи уугаад болохгүй юм” гэж байна. Бас болоогүй нэг нэгээрээ хааяа хүүгийн эцэг эхийн хуралд сууна.
Хүн сайхан амьдрахад олон юм хэрэгтэйн дотор сайн найз гэдэг ховор эрдэнэ аж. Овойж оцойсон, илүүдээ гарсан юмгүй хэрнээ найзыгаа тараншаа руу унагаачихгүй гэдэг эрчүүд байна. Хэдүүлээ нийлж гэрийг нь цэвэрлэж, ойр зуур тавилга хүртэл авч өгдөг гэнэ. Харин нөгөөх нь зараад уучих тохиолдол байх. Даварсан хогийг хаяна л биз гэх нэг бодол байх авч, хүнийг түшээд хүн болгоно гэдэг шинэ хүн ирснээс өөрцгүй гавьяа билээ. “Манай энэ ийм хүн бишээ. Жоохон эрхлээд байнуу яагаад байна. Нэг л өдөр хуучин хэвэндээ орно” гэж нөхөд нь өмөөрөх.
Амьдралд догонцож яваа хөгшин хүү ээжийнхээ дэргэд хүн болох биз. Ачийгаа сайн сургуульд өгч, аавыг нь ажилд оруулж жоол нухнаа гэж ярьсан гэнэ. Тэр нэгэн монгол хүү аавыгаа давтахгүй сайн эр болон өсч аав эмээ хоёроо ачилж таарна.
Монголын үрс цог золбоотой байг.
Гэрийн тэмдэглэл
4 сартай хэрнээ ойтой хүүхэд шиг том жаал байх. Лам үзээд хэт нь эрдэмтэй том хүн болно гэж төлөглөсөн гэнэ. Орой үдшээр улаан мах гэртээ битий оруулаарай гэж захиж. Гэтэл нэг танил нь мэдэлгүй мах ацраад тэр шөнөдөө уйлж хоножээ. Зочин сандарч, алдаагаа залруулахын тулд яахаас буцкуу сандчихад аав нь гэж амгалан нөхөр, чимээгүй инээхээс өөрийг хэлсэнгүй гэнэ. Ээж нь Сүхбаатарын, туранхай бор охин. Мөн л дуугай. Инээгээд л ажил хунараа гялалзуулаад байна. Арай гэж амнаас нь, “мэдсэн бол хэлдэг байж, мэдээгүй юм чинь яах вэ дээ” гэсэн үг гарсан гэнэ.
Жаахан хүү голцуу унтаж байх тул гэрт ажин түжин ноёлно. Ээж аав хоёр нь анх танилцахдаа эрхбиш юм ярьсан байгаа даа гэж бодогдох. Жаал сэрвэл гэрт хааяа нэг аан уун гэсэн дуу орно. Тэр хүү бас нэг их дуугарч өхгүй шинжтэй, томроод мөн нэг чимээгүй хүн болох дог оо. Сая сэрсэн торниун хүү аавынхаа өвөр дээр дэгэж гарна. Аав хөлөрч орхино. Ээж гав шув хийгээд бантанг нь халаана. Саяхан бор хоолонд орсон хүү идэхийн гайхамшгийг үзүүлнэ. Аав наашаа харж нүдээрээ нэг инээмэр аядсанаас нь “над шиг л идэж байгаа биз” гэсэн бахархалыг унших.
Портер барьдаг аав нь ажилдаа гарсан хойгуур нэг гартаа хүүхдээ тэвэрч, нөгөө гараараа бантан хутгах амаргүй байдаг гэнэ. “Багадаа гайгүй байсан, одоо даагдахаа больчоод...” гэж ээж нь аяархан хэлсэн. “Удахгүй дүү гарна биз?” гэсэн саваагүй асуултад манай хоёр инээхээс өөрийг хэлэхгүй нь сайхан.
Монголын үрс маш олон маш олон болтугай.
А.Батнасан
ENKH
Билгээ
Зочин
bnmh
Цэби
Зочин
portos
dyuma
догсом
Зочин
Зочин
Ингэж бичдэг хун маниас л лав илуу боловсролтой
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Б.Бямба
Чимид
Unshdag
yu ve ooriigoo haraach ??
Зочин
RM
Зочин
zochin
shooter
Baatar
Онгиуд
Зочин
Зочин
тээр хэлээгүй юу
henmedlee
Зочин
Энхзаяа
Зочин
sain muu suleldsen orchloon gej