Манай нэг найз
Харин ардаа эзэнгүй жирийн нэг сайтын захирал яаж ч чадахгүй, бүгд наадамлаж явахад мань хүн ажилчдынхаа цалинг тавих болчихоод хар хөлсөө цувуулаад л...
Манай нэг найз бий. Багадаа хөдөөнөөс орж ирсэн айлын том хүү. Математикт авъяастай, үүгээрээ ч их сургуульд математикийн чиглэлээр суралцсан. Дээрээс нь интернэт, цахим орчинд их сонирхолтой учир бие даан вэб сайт хийж сурч. Оюутан байхдаа оюутнууд, хүүхдүүдэд математикийн давтлага өгч цуглуулсан мөнгөөрөө гар утас, дугаар, домэйн хаяг авч бяцхан компанийхаа суурийг тавьсан гэж байгаа. Анхныхаа сайтыг бүтээгээд, түүнийгээ интернэтэд байршуулж байсан нь зургаан жилийн өмнө санагдана. Ганцаараа вэб сайт ажиллуулах амаргүй. Гэвч мань хүн техник талаасаа ч контэнт талаасаа ч махран зүтгэсээр их сургуулиа төгсөх үед өнөө сайт нь овоо ч хандалттай болоод авсан. Ингээд вэб сайт хийдэг компаниа байгуулж, хажуугаар нь математикаар магистрын зэрэг хамгаалаад амжив. Сүүлийн хэдэн жил их зүтгэсэн дээ, миний мэдэхийн ай фоны шинэ загвар, авто машины ганганыг барьж яваагүй. Олсон багахан орлогоо компанидаа ганц принтэр, компютэр авах гэж л зүтгэж яваа харагддаг. Анх IT паркын инкубатороос эхлээд л энд тэнд олон ч оффис сэлгэж, хөөгдөхдөө хөөгдөж магтуулахдаа магтуулж явсаар өдгөө хориод хүнийг ажлын байраар хангадаг подхийсэн хувийн компани босгочихож. Видео рэклам, вэб сайт хийнэ, компютерийн сургалт явуулахаас гадна оюутан байхдаа хийсэн өнөө мэдээллийн портал сайтаа ч ажиллуулсаар байж, тэр нь Amjilt.com юм.
Өнөө найзтай наадмын үеэр тааралдсан чинь их л баргар царайтай явна. Долоон жил нойр хоолгүй зүтгэж босгосон бяцхан компани нь хэцүүхэн байдалд орсон гэнэ. “Хаан жимс амралтын газар бохироо Туул голд асгадаг...” талаар өнөөх айхтар мэдээнээс болоод бараг сар шахам сайт нь хаалттай байгаа юм байна. Amjilt.com хаагдсан нь вэб сайт, видео рэклам хийх зэрэг бусад ажлуудад нь муугаар нөлөөлж “танай компани дампуурах гэж байгаа юм биш үү...” гэж хүмүүс асуух нь гашуун. Жэнко, Ерөнхий сайд хоёр хоорондоо ид гөвөлцөх халуухан үед “Хаан жимс” –ийн мэдээг гаргаж таарахдаа ч яахав. Төрийн аппарат үнэхээр социалист сонор сэрэмжтэй байж “Хаан жимсийн мэдээг” нийтэлсэнээс ердөө гучин минутын дараа amjilt.com –ыг шууд хаасан. Уг нь хуулиндаа бол “мэдээгээ татаж авах”, “уучлал гуйх”, за бүр мэдээний үнэн зөвийг тодруулах хугацаа өгөх ёстой юм билээ л дээ. МАН –ынхан, Жэнкогийнхан сайтаа тэгж хаалгасан бол хэвлэлийн эрх чөлөө Монголд сөнөлөө гээд яаж өндөр авч тэмцэх байсан бол. Магад 100 чухал сэдэв нэвтрүүлгийг “Хэвлэлийн эрх чөлөө” сэдвээр хийх байсан биз. Харин ардаа эзэнгүй жирийн нэг сайтын захирал яаж ч чадахгүй, бүгд наадамлаж явахад мань хүн ажилчдынхаа цалинг тавих болчихоод хар хөлсөө цувуулаад л...
Хаан жимс гэж амралт Солонгосын маш өндөр технологиор бохироо цэвэрлэдэг талаар бид мэдэж авсан, ямартай ч манай том сайтууд тэгж цацсан. Харин бор зүрхээрээ яваа нэг сайтыг хаачихсан гэдгээ төрийн том аппаратынхан мартчихсан наадамлаж яваа байх. Эсвэл хаасан бол хаасан чигээрээ бантаад гүрийгээд яваа ч байж мэднэ. Муухай юмаа, тэр байтугай л элдэв балиар хар мэдээнүүд урсаж л байдаг, яаж ч чаддаггүй л юм билээ. Жирийн нэг залуугийн долоон жил хөлсөө урсгаж босгосон компанийг жирийн нэг улс төржилтөөс болж нураах шахдаг нь манай ардчилал ч юм уу даа. Бусад залууст их том сургамж болох шиг, чи бор зүрхээрээ юугаа хийж бүтээдэг юм. Оронд нь нам дага, нэг том хүнийг бараад, улс төр хөө. Үгүй бол арай ядан босгосон компанийг чинь дурын дарга ганц утас цохиод л хорлочихож чадна. Хууль мууль хамаагүй.
Зочин
hishgee
zochin
zochin
zochin
RIP
Ганаа
Гана
уншигч
Зочин
цужцужцужцужц
NB
Зочин
Зочин
Зочин
sak
khuyag
naiz mini
Зочин
аанхаа анхаар
аанхаа анхаар
munkhuu
Зочин
Зочин
Зочин
NER UGUI
unshigch
Зочин
Urban
demjij bna
Зочин
Зочин