Эмчийн тэмдэглэл
Эмч байх шиг хэцүү, сайхан алба үгүй Тиймээ эмч болох, эмч байх гэгч нь бахархалтай сайхан атлаа үргэлжийн сэтгэлийн шаналалд автаж явдаг тамын ажил юм.
В.В. ВЕРЕСАЕВ
Эмч байх шиг хэцүү, сайхан алба үгүй
Тиймээ эмч болох, эмч байх гэгч нь бахархалтай сайхан атлаа үргэлжийн сэтгэлийн шаналалд автаж явдаг тамын ажил юм.
Тийнхүү эмчийн ажил үйлс, баяр гуниг, сайн сайхан, аз жаргалыг байгаа үнэнээр нь нээн харуулсан уран бүтээл тийм ч элбэг бус билээ. Тэгвэл өнгөрсөн зууны эцэс, энэ зууны эхээр Оросын алдарт зохиолч, эмч В. Вересаевын туурвисан “Эмчийн тэмдэглэл” хэмээх шилдэг нийтлэл хүндтэй байр эзэлдэг юм. Энэхүү тэмдэглэл нэг бодоход уран зохиол шиг, ахиулаад бодоход яруу нийтлэл шиг санагддаг билээ.
Зохиолч Вересаевын “Эмчийн тэмдэглэл” бол эмчийн хөдөлмөр эрхэлсэн он жилүүд, авьяаслаг уран зохиолчийн авьяас билэг, өргөн мэдлэгийнх нь нэг үзүүлэлт юм. Зохиолч энэхүү тэмдэглэлдээ эмчийн бусдыг гэх нандин сайхан, өгөөмөр нинжин сэтгэл, хүнийг бүхэлд нь авч үзэх төв үзэл, эмчийн хөдөлмөрийн нарийн нандин чанар , ухаарал, цөхрөл тэргүүтнийг нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол яруу тод нээн харуулсан байдаг билээ.
Эл бүтээл хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй үй олон мэргэжил нэгт нөхөд, эмчийн адармаатай агаад бахархалтай ажил үйлсэд нэгэн бие, нэгэн амьдралаа зориулах залууст маань өөдрөг сэтгэгдэл, баяр баясгалан бэлэглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
I
Би гимназид сайн сурдаг байсан боловч үе тэнгийн олонхийн адил тэндхийн сургалтыг яс махнаасаа үзэн яддаг байв. Үздэг хичээл маань миний хувьд хүнд хүчир, ой гутам албадлагын алба байлаа. Ямар ч байсан орхих хэрэгтэй байсан. Энэ шинжлэх ухааны даанч сонирхолгүйг нь яана. <Данийл Заточникийн туужийг хэддүгээр зуунд бичсэн><Оттон Великийн хүү байсан>
Их сургуульд ороход энэ бүхэн эрс өөрчлөгдсөн.
Хүн эмнэлгийн салбарын эхний хоёр ангид онолын болон байгалийн шинжлэлийн хичээл, хувилахуй ухаан, бодис зүй, ургамал ба амьтан судлал, бие зүй, бие судлал ордог болов.
Эдгээр ухаан надад хамгийн шинэ, хамгийн хэрэгтэй мэдлэг олгож, чухамдаа намайг нэг мөсөн эзэмдэв. Урьд нь ер анзаарч, даанч тоож үздэггүй байсан эргэн тойрны юмс үзэгдэл, энэ миний бие цогцос хүртэл бүгд ойлгомжтой тодорхой болоод ирэв. Эдгээрийг үл сонирхож, үл олж мэдэн яаж шүү хорин жил явав даа хэмээн гайхах болж билээ. Өдөр тутам шинээр орсон хичээл бүр миний хувьд шинэ шинэ “нээлт” болсоор байлаа. Жигнээд юм уу хуураад иддэг өнөөх амьтны мах маань харин түүдэглэсэн бор саарал утас шиг санагддаг байсан тэрхүү гайхамшигт булчин болохнээ гэдгийг мэдэнгүүт ёстой л уулга алдаж байж билээ. Би уг нь идсэн хоолны хатуу нь ходоодноос гэдсэнд, шингэн нь шууд бөөрөнд очдог, амьсгалахад ямар нэгэн үл ойлгогдох юмны хүчээр цээж тэлэгдэхэд агаар гаднаас ордог гэж бодож явдаг байв. Матери болон эрчим хадгалагдах хуулийг мэддэг байсан боловч дотроо ер итгэдэггүй байв. Сүүлд нь би олонхи хүн юмс үзэгдлийн тухай багачуудынхаас илүүгүй төсөөлөлтэй явдаг бөгөөд энэ нь тэдэнд нэг их дарамт болдоггүйг ойлгож сая нэг ухаарч билээ. Ийм хүмүүс XIV Людвик хэддүгээр зуунд амьдарч байсныг мэдэхгүй бол ичингүйрэн улайж, харин харанхуйд фосфороос яагаад гэрэл гардаг, нүүрсхүчлийн хий гэж юу болохыг эс мэддэгээ нуудаггүй.
Бие зүйн хичээлийн хувьд бол хамгийн хэцүү, эвгүй нь шарил задлах гэцгээдэг. Үнэхээр ч хуруу гар нь эвгүй хөшилдөн, шүд нь ярзайсан. булингартсан нүдтэй хамаг юмыг нь задалж дэлгэсэн хүүрээр дүүрсэн өрөөний энэ байдалд зарим нөхөд маань дасаж өгөхгүй их л зовдогсон. Нэг маань ч үүнээсээ болж өөр салбарт шилжиж билээ. Шөнө болгон түүнд тасалгааных нь өнцөг булангаас цустай гар, хөл, толгой гарч ирж харагдан дэмийрдэг болсон юм. Би ч яахав төдөлгүй дасаж, хүний бие цогцсын бүхий л нууцыг дэлгэсэн шарилын өмнө задлангийн өрөөнд хэдэн цагаар идэвхийлэн суудаг болов.
Долоо, найман сарын турш бие зүйг бүхий л чадлаараа үзэж байж, хүний тухай хуучин ойлголт маань хачин гайхалтай өөрчлөгдөж, яагаад ч юм тун энгийн мэт санагдах болов.
Гудамжаар өмнө минь яваа хүн миний хувьд зүгээр л нэг амьтай цогцос мэт төсөөлөгддөгсөн. Одоохон түүний gluteus maximus (тонтгор хонгоны мах) агшина; одоо guadriceps femoris (гуяны дөрвөн салаа булчин) агшлаа; энэ хүзүүн дээр овойгоод байгаа булчин нь; sternocleidomastoideus, унагасан таягаа авахаар тонгойход хүзүүний булчин сунан (musculi recti abdominalis) хэвлийн шулуун булчин агшиж цээжийг нь бөхийлгөнө гэх мэтээр дотроо төсөөлдөг байлаа. Ойр дотны хүмүүс маань ч хоёрдож үзэгдэнэ.
Энэ эмэгтэй гэхэд л хажууд нь байгаад баймаар хичээн аятайхан сайхан ч гэсэн бүхий л бие цогцос, эд эрхтэн нь миний хувьд гойд сонирхоод байхааргүй, хүн болгонд л байдаг, түүний тархи л гэхэд миний өнөө өдий төдийгөөр нь зүсэж үзсэн тархинуудтай адил атираа нугалаа, горив завсартай, булчин нь гэхэд эмэгтэй хүний шарил задлахад төвөг учруулдаг өөхлөг мах шүү дээ гэж санагдаад түүнд ер нь гайхам юм юу байна вэ гэж боддог сон.
Олгож буй мэдлэгээс гадна сэтгэл их хөдөлгөсөн зүйл гэвэл энэхүү мэдлэгийг олгож байгаа арга байлаа. Тэрхүү арга нь ялимгүй өчүүхэн зүйлийг ч гэсэн туйлын нямбай нягтлан шалгахгүйгээр үл орхин, алхам бүрээ ажиглалт туршлагаараа хатуу хянаж болгоомжтой бөгөөд хэлбэрэлтгүй урагш ахихад сургаж байлаа. Нэг л хийсэн бол эргэж буцах нөхцөлгүй шүү дээ.
Энэхүү арга нь дунд сургуульд үздэг хийсвэрлэх учир шалтгааны ухааны дүрэм бус, юмс үзэгдлийн мөн чанараас урган гарсан учраас хүний оюун санааг тийм хүчтэй эзэмддэг байжээ. Баримт бүр, түүний тайлбар бүр нь Беконы хэлсэн “non fungendum aut excogitandum sed inveniendum, guid natura faciat aut ferat”буюу “юуг ч санаанаасаа зохиолгүй чухам байгаль өөрөө юу бүтээж юу хадгалж, байгааг эрэх хэрэгтэй” гэсэн алтан сургаалийг батлах мэт байдагсан. Учир шалтгааны ухаан гээч юу байдгийг мэдэхгүй байж болно, шинжлэх ухаан өөрөө өөрийнхөө аргад, аргын тухай хичнээн сайн үндэслэлтэй тайлбараас ч илүү сургаж чаддаг бөгөөд шинжлэх ухаанд шулуун замаас гажих аливаа оролдлого бүр, тухайлбал “харааны онол” юм уу, эсхүл “Вейсманы үргэлжийн хөврөлийн бөөмс” мэт нь нүдний өмнө илтэд мэдрэгддэгсэн. Шинжлэх ухаан хүний ой ухааныг ингэж л төлөвшүүлдэг.
Хоёрдугаар ангид бэлтгэл ба онолын хичээлийг үзэж дуусгадаг. Би эмч болох яагаа ч үгүй, харин үзсэн хичээлээ шалгуулав. Тэгээд эмнэлэг дээр хичээллэх боллоо.
Энэ үед олж авах мэдлэг маань эрс өөрчлөгдөв. Хийсвэр ухааны оронд жинхэнэ амьд хүн үзэх болов. Үрэвслийн онол үзэж хавдрын эс, нянг дурандахын оронд жинхэнэ яр шарх үзнэ. Өвдөж шаналсан олон хүн тасралгүй цувна. Хөнгөн өвчтөнг эмнэлэгт хэвтүүлдэггүй учир тэднийг харахад бүгдээрээ л тэр аяараа хамгийн хүнд хэцүү шаналгаатай мэт санагддагсан. Янз бүрийн өвчтэй үй түмэн хүнийг хараад сэтгэл хирдхийн, хүний зовлон ямар их юм бэ, байгаль эх бидэндээ ямарч олон янзын зовлон зүдгүүр хайрланав дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж, дотор бачуурна.
Эмнэлзүйн хичээл эхэлсний дараахан ахлах ангийнхны хичээллэдэг эмнэлэгт татран өвчтэй нэг ногоочинг хэвтүүлсэн байв. Бид түүнийг үзэхээр очлоо. Өрөөнд нь нам гүн. Өвчтөн маань биеэрхүү, махлаг, чийрэг, наранд хөрсжсөн хүрэн бор царайтай, сайхан эр хамаг биений нь хөлс ус цутгасан юм шиг цуварч, өвдсөндөө тэсч ядан уруул амаа үрчигнүүлэн ярвайж, нүдээ гялалзуулан дээшээ харан хэвтэж байв. Доод давхрын хаалга тогших юм уу, гудмаар явж байгаа морин тэрэгний хонхны дуу сонстох төдий ялимгүй чимээ гарангуут л өвчтөн зугуухан эвхрээд ирнэ.
Эрүү нь хавжигнан, шүд нь тачигнаж шил нь татаж, өөрийн эрхгүй эвхрээд орноосоо өндийгөөд ирэхэд зовлонт түүний толгойн хөлс дэрэн дээр нь дуслан байхыг үзлээ.
Хоёр долоо хоногийн өмнө энэ эр ногооныхоо газар хөл нүцгэн ажиллаж байгаад эрхий хуруундаа өргөс оруулсан ажээ. Ингээд л тэр муу өргөсний гайгаар шаналж байгаа нь энэ. Ийм зовлон байгаа нь төдийгүй, ийм зовлонд тун ч амархан өртөж байгаа нь аймшигтай. Эрүүл чийрэг эр хүн л ийм юманд амархан өртчихийг бодоход хүн гэдэг чинь ямар ч юманд өртөхгүй гэх баталгаа мөн ч хомсхон байгаа хэрэг шүү.
Лхамаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлэ
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та
Зочин
мэдэхгүй ээ
hi
goy l yum