Урьдын юм ул болоогүй ч
Бүгд Монгол дээлээ өмсч, Монгол гэртээ Монгол бэлчээртээ малаа хариулж амьдраад эхэлбэл чухам юугаараа лазерын пуужингаас нутгаа хамгаалах билээ.
Одоогийн хүүхдүүд гэрийн мод, эмээлийн тоногны нэр мэдэхгүй байна гэж ахмадууд харамсах нь аргагүй. Ер нь эрт цагт агуйгаас урцанд орж дэвшил гарахад ч гэсэн тухайн үеийн ахмадууд нь “одоогийн хүүхдүүд агуйн сүг зураг мэдэхгүй” гэж халагласаар л ирсэн биз. Ер нь хүмүүс анх морь унаж сурсан нь өөрөө ихээхэн “шударга бус” явдал бөгөөд тухайн үедээ “одоогийн залуус морь гэж балай амьтан унасаар байгаад гүйж чадахаа ч байлаа...” гэж өмнөх үеийнхэн нь халагласан л байж таараа. Тухайн цагт хийрхүү нэгэн байсан морийг “хүн төрөлхтөний бие бялдар хөгжихөд саад хийсэн дайсан” гэж үзэх байв.
Социализмын үеийн УБ хотын сэлүүхэн сайхан зургийг харж шүүрс алдах нь олон юм. Үнэхээр л хуучны цэвэрхэн, шуугиангүй хотыг хүсээд байвал Багануур, Эрдэнэт, Дарханд очиж амьдраач гэхээр өөдөөс “тэнд амьдрал ажил байхгүй...” гэдэг юм. Тэгэхээр утаатай ч гэсэн УБ маань ажил амьдралтай л хот байж таарах нь ээ. Хүн ер нь хуучнаа мөрөөдөж, сайхнаар дурсах нь зан юм даа. Оюутан байхдаа “хурдхан төгсөж ажил дээр гарах юмсан...” гэж ярьцгаадаг найзууд “оюутан байхад ч сайхан байж шүү..”гэж шүүрс алдацгаана. Хөгтэй, бүтэлгүй явдал тухайн үедээ уйлмаар санагддаг ч дараа дурсахад “хөгжилтэй” байдаг биз, магад социализм шиг л.
Уламжлалт нүүдлийн соёлоо алдах шахлаа гэж бүгдээрээ халаглах мөртлөө хэн нь ч өөрөө хөдөө “хөхөрч гандаж” амьдрахыг хүсдэггүй. Тэмээний тоо толгой буурч буйд бүгд санаа зовних хэрнээ хэн нь ч тэмээ өсгөхийг хүсдэггүй. Буруутгах ч юмгүй л дээ, тэмээгээр ачаа зөөх биш махыг нь идэх биш. Харин ч уламжлал соёлоо өдий дайтай хадгалж буй хүмүүст талархах хэрэгтэй. Малчид мотоциклоор морио адгуулж, тавган антенн портер машин гаднаа сойж эхэлсэн өнөө цагт нүүдлийн соёлтойгоо үлдсэн гэхэд ч хэцүү. Үүнд хэнийг ч буруутгах аргагүй, бүгд л амар сайхан амьдрахыг хүснэ.
Дэгсхэн хэлэхэд таван зуун хониос таван зуун мегаватын цахилгаан станц илүү чухал юмсан. Эргээд мал дээрээ гарч, гар утас интернэт нано технологи бүгдээс дөлж зугтаад “барууны колончлогчдын мөнгөнөөс хамааралгүй амьдрах” тухай ярих ч шиг, зарим нь. Бүгд Монгол дээлээ өмсч, Монгол гэртээ Монгол бэлчээртээ малаа хариулж амьдраад эхэлбэл чухам юугаараа лазерын пуужингаас нутгаа хамгаалах билээ.
Зуун жилийн өмнө Монголчууд бүгдээрээ эх орончид байгаад өнөөдөр л бүгдээрээ урвагчид болчихсон юм шиг их ярьдаг болж. Номонд бичсэнээр бол 1911 – 1921 онуудад ч “Хужаагийн эрлийзүүд”, “Улсаа худалдагсад”, “Данжаадтай нийлж ардаа мөлжигчид” байсаар л ирж. Харин тухайн үед харин сайн хүмүүс нь муугаасаа олон байсан учир улсаа авч үлдэж. Магадгүй өнөө цагт бид бүгдээрээ жаргалдаа ташуураад сайн хүмүүсийг, сайхан бүхнээ олж хардаггүй, харахыг ч хүсдэггүй байх л даа. 100 жилийн өмнөхтэй харьцуулахад Монголчууд хавьгүй жаргалтай бас олуулаа болсон гэдэгт эргэлзэх хүн цөөхөн биз.
Наяын гөөхий, тавийн ундаа ууж гүүдэг маатаг тоглодог үе өнгөрчээ. Хүүхдүүд PC тоглож, интернэтээр кино үзэж хамаг цагаа өнгөрөөнө. Гарын булчин биш, хурууны өндөг хамгийн чухал “эрхтэн” болж. Үүнд хэний ч буруу байхгүй, хорвоогийн жам. Магад зарим “сэтгэгчдийн” төсөөлдгөөр дэлхийн дайн дэгдэж бүх соёл иргэншлээ сүйтгээд, хүн төрөлхтөн эргээд чулуун зэвсгийн үедээ очвол өнөө булчин шөрмөс маань эргээд хөгжих биз. Урьдын юм ул болоогүй ч урагшаагаа л харж хөгжөөсэй таминь.
Towarish
зочин
Азу
Зочин
Битмин
11111111111
хахаха хуцдаг илжиг вэ чи
хахаха хуцдаг илжиг вэ чи
хахаха хуцдаг илжиг вэ чи
Ганаа
Зочин
Зочин
хужаа
яана даа
Нээлт
fhjhgcjl
Зочин
Зочин
Зочин
шинжаан
бүү
Тэхгүйм байна шд
хужаа нохой
Зочин
хужаа
хужаа
Зочин
Зочин
Зочин
догсом
Зочин
ХУЖААГЫН ЭРЛИЙЗЭД
ХУЖААГЫН ЭРЛИЙЗЭД
ХУЖААГЫН ЭРЛИЙЗЭД
ХУЖААГЫН ЭРЛИЙЗЭД
Зочин