Тэмүжин Жамуха андаас урвасан уу?
Жамуха Тэмүжинээс урван тэрсэлсэн, туйлбаргүй уйдамтгай гэж бичсээр ирсэн. Жамуха эсрэг явуулга хийсэн, Монголын ихэнхийг цуглуулж Гүр хаанд өргөгдсөн, Хэрэйдийг уруу татсан, Найманы талд байсан гээд л.
Жамуха Тэмүжинээс урван тэрсэлсэн, туйлбаргүй уйдамтгай гэж бичсээр ирсэн. Жамуха эсрэг явуулга хийсэн, Монголын ихэнхийг цуглуулж Гүр хаанд өргөгдсөн, Хэрэйдийг уруу татсан, Найманы талд байсан гээд л.
Харин ч хамгийн анх Тэмүжин л Жамухыг ашиглан босч, дараа нь урван тэрсэлж, хагалан бутаргаж, андын тангарагаа эхлэн зөрчсөн мэт санагддаг. Тэмүжин Мэргидийн 300-хан цэрэгт хатан Бөртээ булаалган, айхын ихээр айж Бурхан Халдунд хараацайн чинээ амиа авч гараад Боорчи Зэлмээс өөр нөхөр үгүй,Тоорил Жамуха нарыг царай алдан харайж байхад нь Жамуха л Онон мөрний хөлдүү мөсөн дээр 11-хэн настай байхдаа гурын шагай өгч хойтон хавар нь дуут сумаа өгч анд болсон хөвгүүнийн гэнэн цагийн андгай тангарагтаа үнэнч байж Тэмүжинд туслахаар боссон. Туслахаар барах уу Бэлгүтэй Хасар хоёроос өөр ханьгүй Тоорилийн хоёр түмэн цэргийн дэргэд ичингүйрэн сул дагаж Ононы Ботохан Бооржид очиход нь Жамуха л Жадаранаасаа нэг түм, Тэмүжиний улсаас (Есүхэйн хуучин улс гэвэл зохилтой) нэг түмэн цэрэг үүсгээд хүлээж байсан. Нууц товчооны 106-р зүйлд тэмдэглэснээрТэмүжин өөрөө биш, Жамуха түүний улсаас цэрэг үүсгэжээ. Мэдээж хэрэг өчигдөрхөн төрсөн хэдэн дүү, Зэлмэ, Боорчиос өөр харьяат үгүй, Мэргидийг довтолоход эхнэртээ унуулах морьгүй явсан Тэмүжинд ямар юмных нь улс байх билээ. Эцгийн хуучин улсын ардуудаас Жамуха л арга заль, хүч сүр, магад дайны олзны өгөөшөөр бүхэл бүтэн түмтийг босгожээ. Тэгээд ч тэр мөчид Монголын ихэнх Жамухын дэргэд байсан. Харин Сэцэн Өүлэний ачаар, мулгуу Таргутайн тэнэглэлээр Хиад аймгийн догшин хар сүлд, туг сүлдний унаа найман шарга морь, тамга, онго шүтээн Сочихэл, Өүлэний гэрт үлдсэн байх магадлалтай. Тэмүжин ч түмэн цэргийг тэр хар сүлдний дор засаа биз. Өнчин өчүүхэн хүүхдүүдээ өлсүүлж үхүүлэх дөхөн гогод мангир, заргас олирс, мойл халиараар тэжээн туг сүлдний найман шарга хүлгээ хүнсэнд хэрэглэчихэлгүй өдөр бүр ээлжилэн хоньчилон маллаж (Бэгтэр харвуулах үедээ 8 шаргаа хариулж суусан) тамга шүтээн онгоо хадгалж ирсэний хэрэг, Өүлэний санаа тэгж нэг Ононы Ботохан Бооржид анх гарч хиад тайчууд Есүхэйн, одоо Тэмүжиний гарт байгаа догшин хар туг сүлдэн дороо жагссан.
Үгүйрч ядарч явсан Тэмүжинийг Жамуха л анх цэрэгжүүлж, хүчирхэгжүүлжээ. Нэгэнт түмэн цэрэгтэй болсон хойно Гурван Мэргидийг тонон дээрэмдсэний дараа олзны дээжийг авч анхны хөрөнгөтэй, цэрэгтэй, хүчтэй болсон байдаг. Гэхдээ Тоорил, Жамуха хоёрын зөвшөөрлөөр л олз авсан болов уу. Буур хээрд мэргидийг дайлсан дайны дараа Тоорил ханаас салан Жамухатай хамт буцаж жил хагас болсон нь ч зөв бодлого байсан. Хэрэв эцэг Тоорилыг эцэг Тоорил гэж дагасан бол Хэрэйдийн ард иргэдийг Тоорилоос салгаж дагуулах боломж, хууль ёсны эрх мэдээж хэрэг огтхон ч байгаагүй. Хэрэйд улс Тэмүжинд, Хиад Боржигонд хамаагүй. Харин хамаг Монголыг хагарч бутаран самуурч байх тэр мөчид Монголын ихэнхийг дэргэдээ дагуулаад байсан Жамуха бол өөр хэрэг. Тэр байтугай хамаг Монголын алтан ургынхан Алтан, Хучир, Сача бэхи, эцгийнх нь төрсөн дүү Даритай хүртэл Жамухыг бараадсан байлаа. Хамгийн гол нь Жамуха алтан ургынх биш. Бодончарийн олзонд ирсэн жирэмсэн эмээс гарсан хүүүн. Хиад Боржигон удамд хамаа ч үгүй. Тийм учраас Жадаран буюу харь гэсэн нэртэй аймгийн удирдагч. Гэхдээ хувийн суу заль, авьяас билэг, эр зоригоор хамаг Монголын ихэнхийг дагуулаад байсан хүн. Тэгээд ч сүүлд зөвхөн хамаг Монгол биш Монголын олон аймгийг нэгтгэсэн Гүр Хаан болж байсан. Гэсэн ч хууль ёсоор хамаг монголын хаан суух эрхгүй. Жамухад хамаг Монголын тамга, туг сүлд, онго шүтээн ч байхгүй. Жажирадайн удмын х
Чухам ингэж жил хагас нэг дор амьдарч явах хугацаанд л Тэмүжин Жамухын эсрэг хуйвалдааныг ар хударгаар нь хийж, нэг өдөр салж нүүхэд Жамухын иргэдийн тал нь түүнийг дагахаар зохион байгуулж байжээ. Шашин шүтлэгийг ч хүчтэй ашигласан байдаг. Баарины Хорчи үсүн гэх хүүхний төлөө үхэхээс буцахгүй шар сэмжилсэн өвгөн бөөг ашиглаж “Тэнгэр Жамухыг үл таалан дорд үзэж байна. Тэмүжин л улсын эзэн болно” гэж зайран буулаа хэмээн үзэл суртлын тархи угаалт хийжээ. Тэмүжин ялж, хамаг Монголын хаан болвол Хорчи өвгөнийг түмний ноён болгож, 30 гоо охиныг улс даяараас сонгох эрх өгнөөвгөний хүүхнүүдийг олж өгөх гэж явж олон цэрэг эр, хүлэг баатар Борохул ч амиа алдсан байдаг. Тэв Тэнгэр бөө Хөхчү ч бас яг ийм ухуулга хийж байсан гэж “Судрын чуулган” дээр тэмдэглэжээ. Өөр бусад олон төрлийн явуулга ч маш их хийсэн байх. гэж урхидсан байдаг. Хорчи
Жил хагасын дараа Жамухын эсрэг хуйвалдаан илрэх шахсан бололтой. Жамуха андын үгэнд ч хоёрдмол утгатай эргэлзсэн санаа цухалзажээ. Хуйвалдагсад юутай ч ганцхан шөнийн дотор маш эрсдэлтэйгээр Жамухаас салан оджээ. Айж эмээн шөнөжин нүүж, болзож товлосон газраа очоод эргэн тойрон тагнуул туршуул тавин хүлээж суусан бололтой байдаг. Монгол аймгийн доторхи төрийн эргэлтээ баталгаажуулж маш бага бүрэлдхүүнтэй мини хуралдай хийн Тэмүжинийг хан болгожээ. Энэ тухайгаа Тоорилд дуулгахад Хэрэйдийн хан дэмжсэн. Харин Жамуха нилээн эмзэг хүлээн авч юунд миний ар хударгаар ийм хуйвалдаан хийв гэж ил тод зэмлэн буруушааж бас ч чадах юм уу та нар гэж ам асуусан байдалтай зуунги хариу өгсөн байдаг. Жамухад нэгэнт язгуур угсаа, эрх зүй, магад туг сүлд тамга нь байгаагүй тул анддаа гомдож, өс санан хоцрохоос өөр арга байгаагүй биз. Тэмүжин өөрийг нь хэн ч биш байхад нь өргөн тэтгэж, цэрэг аймгийг нь цуглуулж өгсөн, 3таа андгай өргөсөн андаасаа урваж, ар хударгаар нь хуйвалдаан зохиож, ард иргэдийг нь урвуулан босгож Хамаг Монголын хан ширээнд суужээ.
Зарим үед Тэмүжинийг дарж өшөө хорсолоо авч болохоор байсан ч Жамуха андын тангарагтаа үнэнч явсаар үхлийг өөрөө сонгосон хэт зарчимч хүн байсан гэж санагддаг. Далан Балжудад болсон 13 хүрээний тулаанд Жамуха Тэмүжинийг ихэд дийлж 300 мод газар ухраан хөөж, Зээрэн хавцгайд шахаж гарах газаргүй болгосон ч дарж дуусгая гэж бодоогүй зүгээр л орхин одсон. Хиад Боржигоны алтан ургыг нэг дор устгах зүрх ч хүрээгүй, эрх ёс ч байгаагүй биз. Нэгэнт Хиад Боржигоны алтан урагт гаргаж болохгүй хойно тэр уур хилэнгээ замд таарсан бусад овог аймгийнханд гаргасан байдаг. Ялсан цэрэг буцах замдаа, Тэмүжиний цэргийн магнай Цагаан-Увагийн толгойг морины сүүлд чирэн одож, чиносын хөвгүүдийг тамлаж чанасан нь урваж тэрсэлсэн анд чамайг л ингэх ёстой байсан юм гэж Тэмүжин, Алтан, Хучир, Сача бэхи нарт зарлах мэт. Гэвч урвасан андаа өршөөн орхижээ.
“Анд” хэмээх ойлголт нь зөвхөн дундад зууны Монголд байсан бөгөөд танил, найз, нөхөр гэсэн ойлголтуудаас их дээд төвшиний андгай тангарагтай нэн хатуу үзэгдэл байсан. Өөр үндэстэний түүхэнд Монголын “анд” хэмээх ойлголт үзэгдэлтэй адил төстэй зүйл байдаг эсэхийг мөхөс би олж мэдсэнгүй. Гаднын судлаачид төрөлх хэл, соёлд нь байхгүй үзэгдэл “анд” гэсэн нэрийг орчуулах гэж их яддаг. Нилээн дөхөж очих үзэгдэл нь Европын кнайт, Японы самурайн “бүшидо” ёс юм уу даа. Самурай, кнайт нар монгол цэргийн нөхөр гэдэгтэй илүүөхөр цэргүүд нь амь насаа дуустал үнэнч байх ёсон. Харин монгол андууд хэн ч байсан хоорондоо эн тэнцүү бөгөөд харилцан хүлээх нэр төр, ёс, эрх үүргийн адилхан хэм хэмжээтэй хоёр хүний хооронд байсан мэт. Жамуха, Тэмүжин, Боорчу, Хуйлдар гэсэн цөөхөн хүний нэр л “анд” гэсэн өндөр нэр төр, ёстой хамт түүхэнд дурдагдсан байдаг. Энэ нь ямар ч хэргэм зэрэг, гавьяа шагналтай зүйрлэмгүй эрхэмсэг дотно. Монгол үндэстэн хүний түүхийг зоргоор өөрчилөн залж байсан тэр цагийн агуу хөвгүүдийн ариун дээд ёс, нэр төр: “анд” дахин монголын бөгөөд хүний түүхэнд давтагдаагүй болов уу. Амь нас, эрх мэдэл, эд хөрөнгө, эхнэр хүүхдээс үлэмж дээд “анд” ёс. Одоо бол “анд” байтугай нөхөр, найз ч ховорхон цаг. Үндэстэн угсаатан мандан бадрах, уруудан дөнгөж сэхэж буй хоёр өөр цаг үед хүний ёсны олон олон ойлголт үзэгдэл их л өөр өөр байх юм даа. Зөвхөн андлах ёс ч биш. Эр зориг, үнэнч, үүрэг, шударга ёс, эрхэмлэх эрэмбэ гээд хүний ёсны олон олон үнэт ойлголтууд тухайн үндэстэний өгсөх уруудах өөр өөр цаглабарт эрс тэс ялгаатай байдаг. ойр, нэгэн язгууртанд н
Ер нь яг тулааны талбар дээр Тэмүжин Жамухыг ялж байгаагүй юм. Зөвхөн Хүйтний тулаанд зад хэрэглээд өөрсдөө шуурганд уруудан одож байсныг эс тооцвол. Хүйтний тулааны дараахан Жамуха Тэмүжин хоёр хамтдаа Тоорил ханы дэргэд Найманыг дайлж байсан тэр үеээс эхлэн бүр ч сонирхолтой харилцаа хоёр андын хооронд эхэлсэн байдаг. Хэрэйд, Найманы үлэмж давамгай цэргийг өөрөө өдөн дайнд босгож, удирдан засч Тэмүжинг жинхэнэ дуусгаж болох үед харин ч Тэмүжинд цэргийн нууц мэдээ өгч зоригжуулан хатуужуулах , дайсны сэтгэлийг үхүүлэх бүх л аргыг хэрэглэж, эцэст нь хамгийн эгзэгтэй үед дайны талбарыг өөрөө орхиж байлаа. Жамуха хоёронтаа Хэрэйдийг, нэгэнтээ найманыг Тэмүжиний эсрэг босгосон. Жамуха ямагт Тэмүжинд давуу байдлыг бий болгоод эсрэг талыг нь хагалан дайны талбараас өөрөө зайлан одож байсан. Үр дүнд нь тал нутгийн хамгийн хүчирхэг Хэрэйд, Найман улс мөхсөн. Ухаалаг, хүчирхэг Жамухыг юу ийм хачин зөрчилтэй үйлдэл хийхэд нь хүргэж байсан бол?
Нөгөөх л хамаг Монголын хаан сууж болохгүй удам угсаа юу? (МНТ 201-р зүйл: Уг өөр төрөлхийт бүлгээ, би Үлэмж төрөлхийт андын Сүр сүлдэнд дарагдав, би) Гурвантаа өргөсөн хүүхэд хийгээд идэр насны андын тангараг уу? (МНТ 200-р зүйл:Тэмүжиний үг: Өөрөөр ангид явсан ч Өлзий хутагт анд минь бүлгээ Үхэн тэмцэхүй өдөр Өр зүрхээ өвтгөх бүлгээ, чи. Ангид өөрөөр явавч Алалдан тэмцэхүй өдөр Уушиг зүрхээ өвтгөх бүлгээ, чи.) Алтан ургыг ялж болохгүй эргэлзсэнийх үү? (МНТ 201-р зүйл: Тэнгэр заяат андад ялагдвай) Хэт тасарсан суут хүнд байдаг ойлголцож чадах төвшиний анд нөхөд дутсаных уу?(МНТ 200: Хэний хөвгүүд энэ өдөр угалз алж ийн идмүү?) Тэмүжиний харц гаралтай хүчирхэг чадварлаг нөхдөөр хийлгэж буй нүүдэлчний төрийн их хувьсгалыг гайхан бахадсаных уу? Түүхийн жамыг ойлгож сөрж зогсохоос татгалзсаных уу? Ямар ч байсан Тэмүжинийг ялж чадах байсан, чадаж ч байсан цорын ганц хүн Жамуха бололцоо болгоноо өөрийн хүслээр зогсоож байсан.
Бид ялалчийг шүүдэггүй харин ч магтан дуулдаг ёсоор Жамуха л Тэмүжиний эсрэг урваж хуйвалдаж байсан гэдэг ч үнэн хэрэг дээрээ Тэмүжин л Жамуха андаа ашиглаж, араар нь хуйвалдаж, урваж байсан. Аливаа их хэрэг, дайн тулаан, гэм шийтгэлд заавал үүх түүх, учир шалтгааныг нэгд нэгэнгүй дурдан хууль ёсыг чанд баримталдаг Тэмүжин гуч гаран жил анд, дайсан явсан Жамухадаа “Далан Балжуд, Зээрэн хавцгайд намайг ихэд айлгасан” гэснээс өөр бурууг өгч яллаж чадаагүй байдаг. Тэмүжин эцсийн мөчид баригдаж хүлэгдэж ирсэн Жамухыг ч ялж чадаагүй юм. Жамуха Тэмүжиний хүсэл санал болгоныг хүлээж авалгүй “Үхэж хэвтвээс Үхдэл яс минь Үүрд мөнхжиж Ургын урагт чинь хүртэл ивээж өгье хэмээж Ерөөл болгоё, би” гэсэн ерөөлийг монгол төрд талбиад өөрийн зоргоор Тэнгэрт одсон. Зөвхөн өөрийн зоргоор. Магад тийм учраас монгол түмэн үеийн үед Жамухыг илүү сонирхож хайрлан дурсч байдаг биз ээ. Агуу Жамуха анд монгол түмнийг үеийн үед ивээх болтугай.
Х.Ирмүүн
Монголхүү
Хилпа
Болормаа
Сайханаа
ах