Намгүй бол та улс төрд хэн ч биш
УИХ-д албан бус бүлэг байгуулагдах гэнэ. Бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гурав дээр нэмэгдэж хэвлэлийн дайснаар тодорсон Ц.Оюунбаатар, МАХН-ын Л.Цог, О.Баасанхүү, мөн Д.Батцогт, АН-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан... нарын хүмүүсийн нэр дуулдаж эхэллээ. Г.Баярсайхан нь тийм юм байхгүй гэсэн тайлбарыг өгч эхэлж байх шиг байна.
Орчин үед энэ нь улам батлагдаж намгүй бол улс төрд хэн ч биш гэдгийг одоо монголчууд ойлгох цаг болсон. “Фэнг Шү” Ганбаа бие даагч босч зогсоод хичнээн сайхныг яриад, гар хуруугаа гозогнууллаа гээд зарим хүмүүст таалагдахаас бус ажил хэрэг болж, ард түмний амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Боломжгүйг нь та бид харж байна. Юм ойлгодог хүмүүс бол бие даагч Ганбаатарын ярихыг хараад ...хэ цс гэнэ. Түүний яриад байгааг хэн хийх юм бэ, хэзээ хэрэгжүүлэх юм бэ, ямар нам эвсэл хүчин түүнийг нь дэмжээд байгаа юм бэ гэж боддог. Одоо түүний яриа үлгэр ярьж байгаа мэт үнэмшилгүй сонсогддог болчихсон нь үүнтэй холбоотой. Гоё, чамин ярих туршлага түүнд энэ хугацаанд бий бололгүй яахав. Харин ярьсныг нь хийх хүн хүч, хөрөнгө чинээ, боловсруулсан бодлого гээд асар их зүйл шаардлагатайг тэр огт тооцохгүй. Тооцохыг ч хүсэхгүй. Сонгогч түүнээс “Таны ярьсан чинь яагаад ажил болохгүй байгаа юм бэ” гэж асуувал хариулт нь бэлэн. “Би эрх баригч биш цөөнх учраас АН-ынхан ажил хийлгэхгүй байна” гэнэ. Юу ч хийж чадахгүй юм бол наанаа суух хэрэг байна уу гэж асуух сонгогч харин цөөхөн юм билээ. Иймэрхүү бие даагчид “Бид сайн ярьж, хэвлэл мэдээллээр сайн гарч байх ёстой” гэдгээ сайн мэднэ. Мөн бид улс орон ард түмний төлөө амаа ангайхаас өөрийг хийх хүчгүй гэдгээ бас сайн мэддэг. Монголын улс төрд бие даагчдын хийсэн сайн үйлс гэж байдаг бил үү. Байхгүйгээ мэдсэн ганц нэг нь өмнөх парламентын үед аль нэг нам бараадсан. Зарим нь ч бүр улс төрөөс холдож алга болсон. Энэ гурав аль нэг нам руу орчихож чадахгүй иймэрхүү “албан бус бүлэг” мэтийг санаачилж, хөнгөн хуумгай нөхдийг уруу татан үймүүлж, угтаа тоглоом наадгай хийж суугааг нь хараад өөр ч юу хийж чадахав дээ гэж бодогдоход хүргэж байгаа юм. Тэдэнд хөтлөгдөж байгаа гишүүдэд хэлэхэд хэн ч биш хүмүүсийг дагаж хэн ч биш болох гэж байгаа юм уу л гэж асууя. Албан бус бүлэг нь наад хүмүүст чинь л хэрэгтэйгээс бус намд бол хортой.
Ер нь тийм нэг увайгүй зан чанар өнөөдрийн тодорхой улстөрчдөөс шууд харагддаг. Намын нэрээр төрийн эрх мэдлийн өндөрлөгт оччихоод намаа тоохгүй болчихдог. Тоохгүй байгаад зогсохгүй намдаа дайсагнадаг. Намаа золиосолдог. Намаа доош нь хийж өөрөө ухаантай болж харагдах гэж оролддог нь тэнэг харагдуулах юм даа. Өнөөдөр төрийн өндөрлөгт байгаа хэн ч бай намгүй бол хумхын тоос шүү дээ. Энэ өөдгүй зан чанар ялангуяа АН болон шинэ залуу намуудаас түгээмэл харагдаад байна. Эртэй сайндаа улс төрд амжилт олчихсон юм шиг. Энэхүү “Хаврын 13” бүлгийн мөн чанар бол шулуухан хэлэхэд шантааж шүү дээ. Өөр юу гийгүүлэх юм бэ. Улс төрд шантаажийг шантаажаар хариулдаг нь бичигдээгүй хууль. Ухаандаа АН-аас “Хаврын 13”-т нэгдэж байгаа хүмүүсийг дахиж нэр дэвшүүлэхгүй гэсэн сөрөг шантааж аягүй бол хийнэ. Ингээд л бөөн хэрүүл. Би ухаантай сайн учраас нам маань гологдоод энэхүү “Хаврын 13”-ын бүлэгт нэгдлээ гэхээр чинь намын дүрэм үйлчилж, тэр нөхөртэй хариуцлага тооцно биз дээ. Бүтэн 12 жил зүтгэж байж арайхийж засаглалыг авсан АН-д сүүлд орж ирсэн нөхөд сүрхий сүгсэлзэх нь бүр ч мэдрэгдэх болж. Тэрнээс анхнаасаа явсан нөхдийн зүгээс арай ч ийм увайгүй зан гарахгүй байгаа юм. Яагаад гэвэл намын эрх ашиг гэж юм байдгийг тэд унаж босож, алдаж оносон 20 жилдээ ойлгосон болохоор тэр. Гэхдээ үүнийг огоордог хуучцуул ч мэр сэр бий. Элдэв фракцид хуваагдах, энэ тэр хутган үймүүлэгчдийн нөлөөнд автдаг, өөрийнхөө намын хүнийг огцруулах санал өгч жүжиглэх зэрэг чинь намын өсөлт бойжилтод хортой байна даа. АН-ын гишүүд энэ тал дээрээ илүү алдартай байж ирсэн. Яагаад ийм байдаг нь сонин. Баруун аймгийн бага ястан голдуу хүмүүс пиг чихчихсэн болохоор ийм байдаг юм болов уу ч гэж бодох юм. Тэд уугуулаасаа зан аашийн хувьд догшин ширүүн тэмцэгч хүмүүс байдаг. Тэгвэл халхууд голдуу байдаг МАН ингэдэггүй. Яаж ч үзэлцсэн намаа хорлодоггүй. Ө.Энхтүвшин даргын өчигдөр өгсөн дэлгэрэнгүй ярилцлагаас харагдаж байгаа юм. Улстөрч хүний буурь суурь, алсыг харах чанар түүний ярианаас аргагүй үнэртэж байна. Тэр ингэж хэлсэн байх юм “Дэмжиж чаддаггүй юм бол дуугүй байх хэрэгтэй” гэж. Энэ үг бол философи. Халхаас гарах философи. Энэ философийн үзэл санаа бол барьсан гэрийнхээ унийг сугалдаггүй гэсэн үг. “Бясаа устгах гээд байшингаа шатаадаг” гэсэн хэлц үг бий. Та нарыг өдий зэрэгт хүргэсэн намаа хайрлацгаа, улс төрчид минь. Намгүй бол та нар хэн ч биш шүү дээ.
LXTjdJAM
EWLMkBvkCq
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
erke
bagi
ABCD-korea-gaas
Мичид
Зочин
1111
mgl
зочин
Зочин
Jargalsaikhan
Хашчулуун бол хуурамч юм шиг байна.
Хашчулуун овгоо бичээгүй байна.
Хашчулуун чи яс хаяах гээд үз
Халхчуудаа, баруун Монголчуудаа
Хашчулуун бол ирээдүйн МАН-ын ЕНБД
Хашчулуун бол ирээдүйн МАН-ын ЕНБД
Хашчулуун бол ирээдүйн МАН-ын ЕНБД
Хашчулуун бол ирээдүйн МАН-ын ЕНБД
Хашчулуун бол ирээдүйн МАН-ын ЕНБД
Хашчулуун та
Зочин
Их бузар зураг байна
Зочин
Зочин
Мантуун хамартаа
Зочин
иргэн
Хашчулууныг шүүхэд
Хашчулуун та үндсэн хууль зөрчиж байна шүү.
Хашчулуун гэгч мантуун хамартад
Хашчулуун мантуун хамартай юм байна.
Хашчулуун мантуун хамартай юм байна.
Зочин
Зочин
Хашчулуун юу бичээд байна аа.
Хашчулуун юу бичээд байна аа.
Хашчулуун юу бичээд байна аа.
Малчин монгол
Малчин монгол
Зочин
Zochin
Зочин
Зочин
1111
unshigch
batdorj
Зочин
Зочин
wew
Зочин
Зочин
Зочин
иргэн