Монголстан уу Эрх чөлөө юү?
1. Олон нийт энэ удаагийн сонгуулийн луйврыг хүлцэнгүй хүлээн авсан бол харин Монгол үндэстэний хувьд шившиг болох байлаа
1. Олон нийт энэ удаагийн сонгуулийн луйврыг хүлцэнгүй хүлээн авсан бол харин Монгол үндэстэний хувьд шившиг болох байлаа. Монголчууд шударга ёс, шударга сонгуулийг хүсэж байна. Сонгогчдын саналыг, ирэх 4 жилийн амьдралыг нь тав арван төгрөгөөр худалдаж аваад өөрсдөө хуулиа уландаа гишгэн хага баяжиж байхыг нь цаашид тэвчиж чадсангүй.
Би 2007 оны зун бичсэн “Одоо болноо” гэсэн тэмдэглэлдээ ийм байдал бий болно шүү, одоо идэж ууж, луйвардахаа зогсоохгүй бол... гэж сануулж байсан. 7 сарын 1 ны орой болсон үйл явдлыг өөрөө ажиглаад зогсож байсан хүний хувьд хэлэхэд тэнд олон арван мянган хүн өөрсдөө тал талаас цуглан ирж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Бараг 1/3 нь хүүхнүүд. Энд явж байгаад, автууснаас буугаад, телевизээр хараад, найз утасдаад, ийм юм болох ёстой гэж хүлээж байсан гэж ярьсан хүмүүс л мянга мянгаараа цуглаж байлаа. Одоо болноо. Иргэдийн тэвчээр барагдаж уур хилэн нь нь багтаж ядан байна. Монгол хүн юм болохоор гаднаа тайван мөсөн уул шиг ч дотроо галт уул шиг уугиж байна.
2. 7-1-ний орой 17.00 цагаас 22.00 цагийн хооронд байдал хяналтаас бүрэн гарахаас өмнө МАХН, АН бусад намын дарга нар хамтаар олон нийтийн өмнө гарч ирж: бид хэлэлцэж асуудлыг шийдэе, жагсаалыг цаашид хүчирхийлэл болголгүй тарцгаа гэж уриалсан бол жагссан олон хүлээн авах байлаа. Гэвч хулчгар дарга нар ордондоо бүгэж хэн нь ямар хожоо гаргаж болох тооцоо л хийж байсан биз. Жагсаалыг хяналтаас гарч танхайрал болон өргөжихөд тэнд хэдхэн цагдаагаас өөр хүн байсангүй. Улстөрчид, намууд, Төр тэнд алга байлаа. Харин шөнө нь жагсагчид нэгэнт хяналтаас гарах үед иргэдээ буудаж унагах Төр гэнэт гарч ирлээ. Зугтаж явсан иргэнээ нуруунаас нь АКА-гаар буудсан Төр, буудуулсан дарга нарт хариуцлага тооцох цаг ирнэ. Энэ жагсаалыг тайвшруулж зохицуулахын оронд эхнээс нь л хорт хий, резинээр буудан хөөргөдөж эцэст нь иргэдийхээ эсрэг арми босгон АКА-дсан хүмүүсийг цаг нь ирэхээр шүүх болно. Өнөөдөртөө 10 БТР гудманд тавиад монголчуудыг айлган дарж байна гэж бодвол эндүүрэл. Олон нийт улстөрчдөд сануулгаа өгчихөөд хариугаа хүлээж байна.
3. Одоо яах вэ? Бид юуны өмнө тулж ирээд байна? Хүн бүрийн өмнө энэ асуулт зогсож буй бизээ. Маш олон нарийн ширийн ойр зуурын зүйл ярьж болох ч бидний өмнө ганц л шугам тодоос тод татагдсан байгааг би сануулах гэсэн юм.
МОНГОЛСТАН уу? ЭРХ ЧӨЛӨӨТ амьдрал уу? Монголстан болж аль нэг намын л хүссэн телевизийн нэвтрүүлэг үзэж, аль нэг хөршийн дэмжлэгтэй улстөрчдийн сонгуулийн тоо бөглөгч болж, хүссэн юмыг нь ярьж, магадгүй байдал хүндэрвэл хүний өөрийн цэргийн бууны аман доор амьдрах уу? (90 оноос өмнөх бидний амьдрал шиг) Дундад Азийн олон –стан улсуудын нэг болох уу? Намуудын амалсан тэтгэмжээр амьдрал мэдээж дээрдэх ч, алтан торонд орсон шонхор мэт зовох уу?
Эсвэл жаргаж зовсон ч монгол хүн өөрийн дураар эрх чөлөөтэй амьдрах уу? Хоёр хөршөөсөө айж биш харин хүндлүүлж тоолгож байх Монгол Улсыг байгуулж хөдөлмөрлөж чадах уу? Улстөрчдийг, намуудыг, Төрийг монгол хүний төлөө гүйх үйлчилгээ болгож чадах уу? Бидэнд ийм амьдралын төлөө явах эр зориг байна уу? Ийм шийдэлд тайван замаар хүрэх ухаан байна уу? 2200 жилийн Нэгдсэн Төрийн уламжлал монгол хүний цусанд амьд уу? Бид эрх чөлөөтэй амьдарч чадах уу?
Ийм л тодоос тод ганц хилийн хоёр талд бидний ухаан, эр зориг, ирээдүй хуваагдаад байна.
4. Гэхдээ нийт монгол угсаатаны голт зүрх нь, итгэл найдвар нь болсон цөөн хүн амтай үндэстэний хувьд ЗӨВХӨН ТАЙВАН замаар шийдэх. Аль ч нам нь ялсан, эвссэн ялгаагүй өдий хүртэл бий болгосон эрх чөлөө, ардчиллаас алхам ч ухралгүй, худалдаж авч өмчлөлгүй, нөгөөгөө хууль бус аргаар даралгүй, шударга сонгуулиар Ардчилсан, эрх чөлөөт Монгол Төрийг дахин байгуулах ёстой. Одоо хуульгүй шийтгэлгүй луйвардаж, хулгайлж болсон шүү. Ямар ч юманд хэмжээ гэж бий. Ард түмний тэвчээр хүлцэнгүй байдалд ч хэмжээ бий. Өчүүхэн хувийн ашиг, гомдол хорслоо ардаа орхиод тайван замаар улс орноо тохинуулагтун улстөрчдөө.
Монгол түмнийг Тэнгэр ивээг.