Гайхамшигт Амазон-Монгол бүсгүйчүүд
Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь Монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингисийн супер ген байлаа
Эх үрсийн баярт
Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь Монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингисийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эрчүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, эр удмаа дагадаг, хүчирхэг амьдрах чадвартай гени Монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингисийн ген гэж нэрлэн гайхан судалж байна.
Энэ сенсаци намжиж амжаагүй байхад Монгол бүсгүйчүүдийн генийн судалгаа дараагийн бүр ч илүү сенсаац болон тарж Европыг шооконд оруулж эхэллээ. Үлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бүсгүйчүүдээс оллоо.
Үүнийг тайлбарлахын тулд Амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. МЭӨ 5-2 зуунд эртний Грек, Ромын гүн ухаантан, түүхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт түшэн бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан. Дан ганц хүүхнүүд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүхнүүд. Зүгээр ч нэг хүүхнүүд биш түүхэнд хэнд ч ялагдаж үзээгүй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бүсгүйчүүдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа үржиж төлжих хэрэгтэй болохоороо хөрш улсуудыг уулгалан дайрч эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог, эрэгтэй хүүхэд гарвал бас устгадаг заншилтай байлаа. Амазонууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин эрэмгий, хүчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон Амазон бүсгүйчүүдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас өөр нэг домогт Амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бүх Балкан, Газар дундын тэнгисийн орнууд, Энэтхэгийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгүй эзэлж чадсан ч гэсэн Амазон Улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг.
Гэтэл энэ бүхэн домог биш бөгөөд үнэхээр түүхэн үнэн байсныг Европын түүхчид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бүсгүйн, магадгүй хатан хаадынх нь булшийг олж, шарилаас нь дээж авчээ. Тэгээд өмнөх бүх үеийн түүхчид шиг домогт Амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуудын бүсгүйчүүдийн ДНК-тай харьцуулж үзсэн боловч таарч тохирсонгүй. Үнэхээр л түүхэнд бичсэн шиг Амазон бүсгүйчүүд алга болжээ. Гэхдээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид түүхчидтэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шүүсээр Амазонууд Төв Азид, тэгэхдээ Монголд нүүн очиж үлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ түүхийг орчин үеийн генетикийн аргаар шалгах л үлдлээ.
Өнгөрсөн зун Германы төв телевиз, генетикчид, түүхчидийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сурагласны эцэст Монголын говьд Амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бүсгүйчүүд илүү олон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очиж. Илүү цайвардуу царай, шаргалдуу үстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (Монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хүмүүс бишгүй л нэг байдаг даа) Телевизийн багтай хамт нөгөө айлд очиж хониндоо явсан хонгор шаргал үстэй охиныг нь ирэхийг хүлээж. Гэрийнхэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ.
Харин Германд буцаж очоод хонгор үстэй Монгол охины ДНК-г Амазон хатан хааны ДНК-тай харьцуулж үзэхэд 99,99 хувь магадлалтай тохирлоо. Эртний сударт өгүүлсэн түүх үнэн болж эр хүний эрхэнд орж байгаагүй домогт Амазонуудын үр удмыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бүх аялал, судалгааны явцаа Германы төв телевизтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь генетикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн дуулиан тарьсан нээлт болон бүх Европыг гайхашруулаад байна.
Үе үеийн түүхэндээ эрх чөлөөтэй, бардам омголон явсан Монгол бүсгүйчүүд төр барьж байсан нь ч цөөнгүй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авхуулаад дараагийн хаан Хурилдайгаар сонгогдтол төр барьж байсан. Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн хатан л бүх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж дотоодын дайн тэмцэлгүй жаргааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас үеийн үед хатан буулгаж явсан нь ч түүхэн гүн утгатай байсан биш үү. Хонгирад олгонуд овгийнхан одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан үеийн үед тоогоор цөөн боловч олноос дутахгүй дайчин хүчирхэг явсаны нэг нууц ч энэ биз. Одоо ч Монголын эдийн засаг, нийгмийн хүнд ачааны илүүг нь биш юм гэхэд хувь дутахгүйг нь Монгол бүсгүй өргөж явна.
Эртний түүхийн омог бардам, эрх чөлөөт Амазонуудын удамт Монгол бүсгүй өнөөдөр түүх генетикийн тайлагдашгүй нэгэн оньсого, амьд домог болон зогсч байна. Ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнт, ухаан төгс Монгол бүсгүй таны өмнө гүнээ мэхийнэм.
Гайхамшигт Амазонуудыг эрхшээх заяа, чадал Монгол эрчүүдэд л байдаг юм байна.

Зочин