Психолог ба психоз
Муусайн юмнууд байтлаа бүр түүхийн хүрдийг буруу зүг рүү эргүүлэх нь. Буруу тийш эргэж эхэлсэн түүхийн хүрдээ хамар давахаас нь өмнө буцааж, зөв тийш нь түргэн эргүүлэхгүй аваас тусгаар тогтнол бүдгэрэх нь. Хулгайн аргаар Чингисийн талбай гэснийг болиулж, хуучнаар нь Сүхбаатарынх болгоё.
Муусайн юмнууд байтлаа бүр түүхийн хүрдийг буруу зүг рүү эргүүлэх нь. Буруу тийш эргэж эхэлсэн түүхийн хүрдээ хамар давахаас нь өмнө буцааж, зөв тийш нь түргэн эргүүлэхгүй аваас тусгаар тогтнол бүдгэрэх нь. Хулгайн аргаар Чингисийн талбай гэснийг болиулж, хуучнаар нь Сүхбаатарынх болгоё. Энэ талбайг хэзээ ч өөрөөр нэрлэхгүй гэсэн андгайг Үндсэн хуулиндаа зоож мөнжүүлье. Гар хүрсэн этгээдэд өршөөлгүй гэдгийг хуулиндаа бас суулгаж өгье. Юу ч чадахгүй байж Чингис Чингис гэж цээжээ дэлдэх нь бүр ад хөдлөм. Чингис гэж бодит хүн түүхэнд байгаа ч үгүй биз. Европынхон эх газрын морьтой дээрэмчдийг ерөнхийд нь бүгдийг Чингис гэсэн байх. Чингис байлаа ч бидэнд юу үлдээсэн юм бэ? Тариачид амьдрахын аргагүй Монголын энэ их хүйтэн газар нутаг Чингистэй Чингисгүй эзгүй хоосноороо байж л байж таарна. Харин одоо ХХI зуунд нүүрс алт зэс мэтийг нь авах гээд гадныхан манай газар шороог тоож байх шиг.
Монгол улсыг хөрөнгөтний замд төөрүүлэхийг санаархсан эсэргүүн Бодоо Данзан нарыг БХКбН-ын болон Коминтерний шууд тусламжаар устгаж, нэг намын тогтолцоо, нийтийн өмчөөр хөгжих гэрэлт замыг зааж өгсөн анхны Үндсэн хууль батлагдсан өдөр амралт, баярын өдөр байсныг сэргээж, Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэсэн улс төрийн алдааг газар авахуулалгүй болиулж, буруу зүг рүү эргүүлсэн түүхийн хүрдээ буцааж зөв зүгт нь залъя. Буцаж эргэсэн түүхийн хүрдэд няц дайрагдах нэг нь дайрагдаг. “Амь эрсдэж, цус урсаагүй тусгаар тогтнол гэж байдаггүй” гэж өрлөг жанжин Маршал хэлснийг телевизүүд ухуулаад эхлэв. Зөв. Амь эрсдэх ёстой. Цус урсах учиртай. Эрсдэе!.. Урсгая!.. Би тэдний талд. Намайг хөгшин төгцөг гэлгүй талдаа аваарай. Хэдэн өмхийрсөн хар шар феодлууд болон японы тагнуул сайд, дарга, сэхээтэн нарыг алаагүй бол Монгол улс арчигдах байсан гэж интернетэд жиргэдэг зовхи нь өөдөө багачууд яралзаад ирж. Овоо доо.
Хожимдоогүй дээрээ Ленин багшийнхаа хөшөөг суурин дээр нь эргүүлэн залаад, суут багшийн сэнтий өөд аймшиггүй авирсан шаварт ойчсон архичин шиг баримлыг хаа ч юм нэг буланд хаячих. Удвал хойч үе Ленин багшийг мартана шүү. Түргэлээрэй. Түүхийн хүрд зөвөөрөө эргэж байсан бол нисэх, комбинатын цагаан хаалгууд байж л байх байсан. Энэ хоёр цагаан хаалга чинь иргэний дайны цусан гавъяаны шалгарсан гарамгай жанжин Ворошиловын Монголд зочилсон онцгой айлчлалд зориулж босгосон түүхийн үнэт дурсгал болохоос бус, хүн ардыг мөлжиж байсан 700 сүм хийд, хүн ардыг мунхруулж байсан өндөр Жанрайсиг, наян тохой Майдар бурхад шиг юмнууд биш. Хайран сайхан хаалга минь. Үнэт эрдэнийн чулуун хаалга байгаагүй л дээ. Гэхдээ л бид байшин барьдаг, монгол гэртээ пийшин өрдөг улаан тоосгоо нямбайлан өрж, шавардаж, шохойдоод бүтээсэн урлагийн хосгүй шедевр хаалганууд байсан сан.
Түүхийн хүрд буруу тийш ингэж эргээд байвал жанжин Сүхбаатарт хор өгч алсан сохор түвдийн хөшөөг Эрх чөлөөний талбайд сүндэрлүүлэх нь байна. Тэгж тэнэгтэхгүй шүү. Сүхбаатарт Богд хор өгч алаагүйг хэн нотолсон юм. Түүхийн хүрдээ буцааж 1990 он хүртэл ухраагаад аугаа их Октябрийн хувьсгалын баярыг сүрт жагсаалаар яралзтал тэмдэглэж байна гэж би зүүдэлсэн. Зүүдэнд мөн ч цоглог байсан даа. Ингэснээр хятад, солонгос, япончуудыг хөөж гаргаад хилээ хааж байна гэж зүүдлэх юмсан. Миний зүүд зөнг хэрэгжүүлж чадах лидер төрдөггүй л юм байх даа. Империализмийг үүрэнд булшлах зорилгоо умартаад Америк Германыг долигнодгоо боль. Саяхны эвлэршгүй дайсандаа мөргөхөөсөө ичээч.
Үзэл суртлаар зэрэгцэн оршсоор байгаад сүүлд нь юу л болдог доо та нар. Телевизүүд гаргаад буй солонгос кинонуудыг хуулиар хааж, оронд нь “Ленин Октябрь”, “Чапаев” гэх зэрэг урьд дандаа гарч байсан орос кинонуудаа гаргадаг хатуу сахилга бат тогтооход болохгүй юм огт байхгүй. Урьд нь 70 жил болоод ирсэн тэргүүн туршлага бэлээхэн байж байхад болж л таарна. Өөр гадаад кино гаргасан телевизүүдийн үйл ажиллагааг даруй түргэн тас цохиж байя. Хөшигийн хөндийд Японы хөрөнгөөр байгуулах нисэх онгоцны буудлыг ч больё. Япончууд энэ буудлаа ашиглаад манайхыг бөмбөгдөхийг хэн байг гэх юм бэ. Байгуулдаг юмаа гэхэд Орос ахаараа бариулбал аюулгүй. Энэ нарны гүүр ч гэсэн?! Дээгүүр нь явахаар Халх гол толгойд орж, үзэн ядах үзэл минь буцлах юм. Хятадад нүүрсээ зардаг маш буруу. Энэ чинь дайсныхаа хөгжилд хандив өргөж буй тэнэглэл.
Хэдхэн жилийн өмнөх түүхийн хүрдийг буруу эргүүлсний харгайгаар хүн бүрт өгч байсан 21 мянга, хөгшчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тарааж байсан нэг сая төгрөгийн халамж хаачив? Түүнийг маань хэн хэн цусалчихав? Өвгөн чавганц хоёрын нэг нь нүд анивал нөгөө нь үхсэнийхээ тэтгэврийг насан турш авдаг хууль гаргах гэнэ. Насан турш дарлуулсан танхай өвгөндөө тэтгэврээ орхиод тонилох хөөрхий эмгэнд харамсалтай гэж нэг ухаантан гашуун үнэнийг зоригтой илчилжээ. Зөв. Энэ чинь гэр бүлийн дарангуйллыг хоёр ертөнц дамнуулж буй харгис үйлдэл. Өөр нэг мэргэн ухаантан хэлэхдээ өвгөн чавганц хоёрын нэг нь нөгөөгөө нударчихаад хоёр хүний тэтгэврээр тансаглах зөнөг зөндөөн гарна гэж хэвлэл мэдээллээр ашгүй сануулж, энэ хууль гацах шиг байна. Ийм зөв үзэлтэй ухаантан олширвол түүхийн хүрдээ хялбархан буцаагаад эргүүлж орхих юмсан. Найдвар төрүүлэх нам, хүн, сонин, телевиз ойрын үед овоо л шуугиад эхлэв. Бүх юм хуучнаараа сайхан болох байгаа. Түүхийн хүрд буцаад нэг эргэчихвэл юунд ч торохгүй инерцээрээ аяндаа өнхрөөд өгөх сөн. Араас нь хөгшчүүл бид өөрт үлдсэн тэнхээ юу байна түүгээрээ дэмнээд өгвөл хуучин голдригтоо ороод өөрөө сурцаараа эргэчих сэн. Горьдоод л сууж байя. Хуучны сайхан цаг морилох байгаа.
Сүүлийн үед цагаан сарын хэвийн боов, битүүлэгний ууц хүртэл Хятадаас оруулж ирснийг зарим сортоотой эх оронч хэвлэл мэдээлэл анхааруулав. Мэдээж хортой хэвийн боов, хортой ууц байж. Шалгалтаар хортой нь нотлогдсон учраас сурвалжлагч нар тийм шуурхай мэдээлэл цацаа. Хятадын хортой хэвийн боов, хуурамч ууц монгол хэвийн боов, монгол хонины ууцтай ялгахын аргагүй яг адилхан гэнэ. Хятадад хонь байх биш орж ирсэн тэр ууц хониных биш хүний ууц байж таарна. Өвөр монгол хүний ууц биз. Хятад муу санаа эх орон руу минь урсдаг хонгил Эрээн болжээ. Хятадууд Эрээн хотоо биднийг уусгаж устгах зорилгоор манай ганзагачдын мөнгөөр байгуулсан шүү дээ. Эрээн хот сөнөөсэй. Тэгвэл бидний амьдрал гялс дээрдэх нь тодорхой. Бидний ядуу ганцхан Эрээнээс л гайтаад байгаа юм. Орос ах ч тэгж намекдаад байна. Миний санаагаар болдогсон бол Эрээний хулхи барааны худалдааг хаагаад зөвхөн орос ахтайгаа урьдынх шигээ найрамдал дружбагаар хэрүүл уруулгүй амар тайван хөгжих сөн.
Буруу зүг рүү эргүүлсэн түүхийн хүрдээ зөв зүгт нь эргүүлэхгүй бол үндэсний аюулгүй байдал ийнхүү будаа болох аюулд өртжээ. Түүхэндээ юунд ч дийлдэлгүй час улаанаар бадран мандсан ардын хувьсгалын минь гайхамшиг бүдгэрэв. Эх орноо 70-хан жилд хөгжүүлэх шиг хөгжүүлсэн хувьсгалт тэмцлийн ахмад дайчдын үр сад нар аа, буруу эргэсэн түүхийн хүрдээ зөв зүгт нь эргүүлцгээ! Хөх толбот босоо монголчууд аа, хас тэмдэгт даяар монголчууд аа, хөгшчүүлдээ туслаарай!

2014-01-25
Зочин
равсал
Зочин
Батнэрэн
So high
Зочин
Hamtiin tetgeveriin talaar helsen ni bodoh asuudal
Бавуу
Зочин
зочин
Mathematikch Huu
unshigch
Зочин
unshigch
ai
Уншигч
nariig uldeegeed busdiig ni solii
70-д оных
me
Зочин
Зочин
ЗОЧИН ЖС ЖС
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Зочин
mongolzuu
жаал
Зочин
Зочин
Зочин
Залуу хүн
Zolboo
P
хэ хэ
жаал
Хахаха