Их гэтэлгэгч судар
Буддын сургаал “Гурван ай савын ном” (Трипитака) анх Энэтхэгийн пали хэлээр эмхтгэгдсэн бөгөөд хэдэн зууны дараа их хөлгөний шинэ урсгал гарах үед Буддагийн нэрээр олон шинэ судрыг санскрит хэл дээр эмхтгэснийг дорно дахины ард түмнүүд өөр өөрийн хэлэнд хөрвүүлж, судалж иржээ.
Буддын сургаал “Гурван ай савын ном” (Трипитака) анх Энэтхэгийн пали хэлээр эмхтгэгдсэн бөгөөд хэдэн зууны дараа их хөлгөний шинэ урсгал гарах үед Буддагийн нэрээр олон шинэ судрыг санскрит хэл дээр эмхтгэснийг дорно дахины ард түмнүүд өөр өөрийн хэлэнд хөрвүүлж, судалж иржээ. Тийм атал төвд хэлийг л Бурханы номын хэл шигээр ойлгож, мухар сохроор шүтэх явдал хорин нэгдүгээр зууны Монголд хавтгай хэвээр байна. Оюун санааны гэгээрлийг эрхэмлэж ирсэн Буддизмыг дэлгэрэхээс өмнө Төвдөд уугуул Бон шашин, Монгол бөө мөргөл ноёрхож байв. Хүний амьдралын сайн, муу тохиолыг тэнгэрийн ивээл, зэтгэрийн хорлолтой холбож, элдэв шидийн арга дом, засал даатгалд найддаг тэдгээр суртлын нөлөө Бурханы шашинд ч нялзжээ. Хар, шар будаг холилдоход хачин саармаг өнгө тодорч таараа. Түүнчлэн Фэнгшүгийн нэг хэлбэр болох хар зурхайн ёс Хятадаас Төвдөд дэлгэрч, тэндээс Монголд хуулбарлагдсан нь өнөөдөр Бурханы шашны салшгүй хэсэг мэтээр жирийн хүмүүст ойлгогдох болжээ. Гаслан зовлонгийн шалтгаан нь гадна талын гай зэтгэр биш, гагцхүү өөрийн муу үйл буюу сэтгэлийн бохирдлоос үүдэлтэй, түүний уг үндэс нь оршихуйн жам ёсыг ухаараагүй харанхуй мунхаглал учир ид шидээр арилгах боломжгүй, зөвхөн дотоод ариусал, бясалгалаар гэтлэх боломжтой гэсэн Буддын цэвэр сургаал эрүүл саруул ухаантай хэний ч өмнө хог сагийн дундаас очир алмааз мэт ялгардаг билээ. Хүн ардын толгойг эргүүлж, авралын нэрээр мунхралын балчигт живүүлж байсан тэрсүүдийн омог сүрийг гэгээрлийн хүчээр ялсан Буддын дурсгалт өдөр –дүйчин тохиож буй энэ үед “Их гэтэлгэгч“ (Тарва Чинбо) судрын хэдэн мөрөөр билгийн гэгээг хурайлъя.
Төгс гэгээрсэн хийгээд гэгээрэлд зоригч бүхэнд биширмү.
Би ингэж сонссон юм. Тэр цагт Бурхан багш Ражагири хотод найман түмэн дээд сахилтан, бодь сэтгэлтэн нарын хамт суух бөлгөө... Тэндээс Бурхан багш цаглашгүй нөхдөөр хүрээлүүлэн хаврын дунд сарын арван тавнаа их сала модны ойд морилжээ...
Бурхан багш эрдэнийн тавцанд морилж, ариун гэрлийг зүг бүхэнд цацрааж... ийн айлдлаа:
Бурханы мөн чанар оршихуй даяарт түгээмэл бий... Гэвч буяны үндэс дутуу хүнд үүнийг учирлан хэлэвч ухаарахгүй. Буяны үндэс нь түлэгдсэн үр шиг болсон хүн эдгээр үгсийг сонсох ч хувьгүй...
Эгэл төрөлхтөн эхлэл олдошгүй цагаас мунхагт нэрвэгдэж, гурван сансрын гянданд, зургаан зүйлийн төрөл дамжин элдэв зовлон амссаар. Тэд аврал амрыг буруу зүгээс эрж, амь биеэ хорловч зовлонгоос гэтлэхгүй, гал ус руу үсрэвч орчлонгоос хагацахгүй. Тийм учир Түүнчлэн ирсэн бээр тэдэнд өмөг түшиг болгож, шатны гишгүүр мэт сургаалаа заав. Доод оюутанд гурван эрдэнийг тус тусд нь номлов. Дээд оюутанд гурван эрдэнийг нэгэн чанарт гэж номлов...
Юуны учир эрдэнэ гэж нэрлэнэ вэ? Эд өлгийн эрдэнэс нь аж төрлийн үгүйрлийг арилгадаг бол гурван эрдэнэ ертөнцийн олон ардын оюун санааны үгүйрлийг арилгадаг... Мунхгийн нойрноос сэрсэн тул Бурхан гэгдэнэ. Багшаас үнэн утгыг хүлээн авах шавь тул Хувраг (бясалгагч) гэгдэнэ. Буртгийг ариусгаж сэтгэлд гийсэн бүхэн Ном гэгдэнэ...
Ариун буянаар хүний төрлийг олдог. Ариун номоос хагацвал хүн төрөл үгүй. Хүний заяа доройтвол ном эрдэнэ хаана орших вэ. Номын эрхээр хүн бүтэж, хүний эрхээр ном одъюу...
Гурван ертөнцийн мөнх бус жамыг ухаарч их хөлгөнийг бүтээгтүн. Мөнх бусын жамыг ухаарснаар өөрийн сэтгэлийг ариусгаж, өрөөл бусдад үнэнийг түгээхдээ хариу харамж эс горилогч түүнийг бодь сэтгэлтэн хэмээнэ...
Бодь сэтгэлтнүүд чин зоригийг үүсгэсэн мөчөөс эхлэн хэзээ гэгээрэх хүртлээ арван цагаан буянаар амьтныг тэтгэгтүн. Аль гэвэл, амь бүү тасал, хулгай бүү хий, садар самуунд бүү хутгалд, худал үг бүү хэл, хов жив бүү ярь, ширүүн үг бүү хэл, дэмий задгай бүү чалч, хомхой шунал бүү гарга, хорсол занал бүү өвөрлө, буруу зөрүү үзэлд бүү авт. Бусдад гэгээрлийн үүдийг нээж, жаргалын орныг үзүүлэх нь бодь сэтгэлтний замнал юм...
Хувь ерөөлт хүү минь, гурван сансарт зорчиж, амьтдыг чөлөөлөхийг хүсвэл арван зарчмыг баримтлагтун. Арван зарчим нь:
• Магтаал, муушаал хоёрыг адилхан хүлээж авах.
• Сайн, муу үгэнд сэтгэл үл дэнслэх.
• Мэргэн, мунхаг хэнийг ч ялгалгүй хайрлах.
• Дээдэс, дордос хэнтэй ч алаггүй харьцах.
• Хүндлэх, доромжлох хоёрт хувирахгүй байх.
• Бусдын гэм алдааг доог тохуу эс болгох.
• Олон зүйл арга замыг нэг л хөлгөн гэж үзэх.
• Гаслан ёолох дуунаас айж зугтахгүй байх.
• Бодь сэтгэлтнүүдийг Бурхан адил үзэх.
• Цөвүүн цагт гэгээрэгч залрахыг гайхамшиг гэж бишрэх.
Энэ арван зарчмыг баримталбал бузар буртаг дунд ч бодь сэтгэлтэн ариун байдлаа алдахгүй...
Бодь сэтгэлтэн адаг муу газар төрөхөөсөө айх хэрэггүй. Асар хүнд үйлийн үр толгой өвдөх төдийгөөр арилна. Адаг муу газар ариун номыг бясалгавал билгийн гэгээ хурц болно. Ариун дагшин оронд түг түмэн галавт ёс суртлыг сахин явснаас өнөө маргаашийн хооронд энэ буртагт ертөнцөд сахих нь үлэмж илүү.
Юун гэвэл диваажинд зовлон гэх үгийг ч мэдэхгүй. Тэнд буян үйлдэхийг бэрх хэмээн үл сэтгэнэ. Харин энэ буртагт ертөнцөд хүлцэшгүй бэрхийг өөрөө туулж, бусдыг замчилбал дээдийн дээд буян тэр болно. Тийм учир бодь сэтгэлтнүүд зовлон бэрхшээл дүүрэн энэ ертөнцөд зорчихдоо гуниж гутрах хэрэггүй. Хамаг амьтныг өөд нь татах чин сэтгэлийг өвөрлөвөл хосгүй гэгээрлийг түргэн зуур олно...
Хувь ерөөлт хүү минь, бодь сэтгэлтнүүд дараах дөрвөн зүйлийг баримталбал хатуу чанд сахил журмаас халшрахгүй болно. Тэр дөрөв нь:
• Бусдад нигүүлсэнгүй сэтгэлээр хандах.
• Гэгээрлийн төлөө үл залхуурах.
• Төрөх үхэхийн орчлонг зүүд гэж ойлгох.
• Бурханы тааллыг үнэн зүрхнээс мэдрэх.
Бодь сэтгэлтнүүд дараах дөрвөн зүйлийг баримталбал үнэн үгийн хүч алдрахгүй. Тэр дөрөв нь:
• Үнэн үг нь юмс үзэгдлийн хоосон чанарыг нотлох.
• Үнэн үг нь хорвоод шунахын зүй бусыг нотлох.
• Үнэн үг нь их хөлгөнийг эрхэм дээд зам гэж нотлох.
• Үнэн үг нь сайн, муу үйлийн үр шамшигдахгүй гэж нотлох.
Бодь сэтгэлтнүүд дараах дөрвөн зүйлийг баримталбал чанга чийрэг болно. Тэр дөрөв нь:
• Олзонд үл шунаж, гарзанд үл гутрах.
• Алдарт үл шунаж, алдаргүйд үл гутрах.
• Магтаалд үл хөөрч, муушаалд үл гутрах.
• Жаргалд үл шунаж, зовлонд үл гутрах.
Бодь сэтгэлтнүүд дараах дөрвөн зүйлийг баримталбал төрөл тутамд бодь сэтгэлээ хадгална. Тэр дөрөв нь:
• Орон, цаг бүхний гэгээрэгсдэд залбирах.
• Олз буян бүхнээ хамаг амьтанд ерөөх.
• Буяны садан багшийг шүтэх.
• Их хөлгөнийг ямагт алдаршуулах.
Бодь сэтгэлтнүүд дараах дөрвөн зүйлийг баримталбал сэтгэл явдал хоёр нэгдэнэ. Тэр дөрөв нь:
• Хэлбэрдмэл ёс дүрмээс ангижрах.
• Аминцар хүсэл эрмэлзлийг огоорох.
• Ариун номыг судлах, бясалгахдаа үл уйдах.
• Аль эзэмшсэнээ бусдад түгээх.
Бодь сэтгэлтнүүд дараах дөрвөн зүйлийг ухаарвал гэм алдсаас гэтлэх болно. Тэр дөрөв нь:
• Юмсын мөн чанар хаанаас ч ирэхгүй тул шинээр үүсэхгүй.
• Юмсын мөн чанар хаашаа ч буцахгүй тул арилж устахгүй.
• Юмс үзэгдэл шалтгаан нөхцлөөр шүтэн барилдсан.
• Юмсаас тусдаа сэтгэл үгүй тул хоосон чанартай.
Бодь сэтгэлтнүүд дараах дөрвөн зүйлийг баримталбал хир буртгаас ангижрах болно. Тэр дөрөв нь:
• Үнэний ухаарлыг туршлагаар нотлох.
• Мэдрэхүйн үүдийг ухамсраар харуулдах.
• Ариусахуйн хүчийг тохиол бүрээр хурцлах.
• Аглаг орчинд шүтэж, хуран үймээнийг цээрлэх.
Бодь сэтгэлтнүүд дараах дөрвөн зүйлийг баримталбал олон нийттэй зохицож чадна. Тэр дөрөв нь:
• Дотроо номыг бүтээвч гаднаа үл гайхуулах.
• Бусдыг үнэн зүрхнээсээ хүндлэх.
• Бусдыг зөв замд хөтлөвч өөрийгөө үл дөвийлгөх.
• Бусдад сургаал заавч ашиг алдрыг үл эрэх.
Бодь сэтгэлтнүүд дараах дөрвөн зүйлийг баримталбал төгс гэгээрлийн замаас харьж няцахгүй болно. Тэр дөрөв нь:
• Цаглашгүй амьдралаас үл уйдах.
• Цаглашгүй гэгээрэгсдийг үргэлж тахих.
• Цаглашгүй хайрыг ямагт бясалгах.
• Цаглашгүй билиг дор ашид сүсэглэх.
Хэн нэгэн ирээдүйд энэ судрыг өөрөө ухаарч, үнэнийг үл мэдэгчдэд заах аваас гурван эрдэнийн залгамж тасрахгүй... Тунгалаг биндэръяа эрдэнийг шаварт мянган жил булаад гаргаж ирэхэд язгуур өнгө нь хувираагүй байна. Түүний адил үнэнийг таних чиний төрөлх билиг орчлонгийн хүрдний цөвүүн намагт он удсан ч үйлийн буртаг халдаагүй онгон дагшин буй...
Ном (юм) бүгдийн мөн чанар хоосон. Гэвч бусдад түгээхийн тулд номыг үг болгон заасан юм. Үнэмлэхүй чанарт үг эс оршивч янагуух үзэгдэлд оршино хэмээн номыг өгүүлэв. Учир нь, эгэл хүмүүс үнэнийг үгээс ангид хүртэж чадахгүй...
Тэр мэт дохиог зөв ухаарч, даган суралцагч хүнийг бодьсадва гэнэ. Буруу ойлгосон хүнийг бодьсадва гэхгүй, бурхдын замаас төөрөгч гэлтэй. Бурхад үнэн чанартаа ирэх, буцах, төрөх, үхэхээс ангид боловч төрөлхтөнийг сэрээхийн тулд л ертөнцөд залрав, нирваан дүр үзүүлэв гэхчлэн хэлдэг...
Бурхан бол ном юм. Ном бол номыг бясалгагч юм. Номыг бясалгагчийн мөн чанар хуран эс үүдсэн. Хуран эс үүдсэн нь хоосон чанар юм. Эс үүдсэн хоосон, хуран үүдсэн хоосон, дотоод хоосон, гадаад хоосон, агуу хоосон, өчүүхэн хоосон ав адил хоосон чанар. Түүнээс ангид зүйл байхгүй... Зүйрлэж хэлбэл, огторгуйгаас зайлъя гээд хаашаа ч зугтсан, юунд ч бүгсэн огторгуйгаас салж эс чадна. Түүнчлэн арван зүгийн бурхдын номлосон, бас миний номлосон зам мөр, шалтгаан нөхцөл, гурван эрдэнэ, гурван хөлгөн цөм нэгэн чанараас үл хэтэрнэ...
Намайг нирваан дүр үзүүлсний хойно хувь ерөөлт хөвгүүд, охид нэгэн өдөр буюу шөнө, нэгэн мөчлөг буюу хоромхонд арван зүг, гурван цагийн гэгээн бурхад, арван хоёр ай сав судрын чуулган, агуу бодь сэтгэлтэн бүхэнд итгэн биширч, их хөлгөнийг санаж, үнэмлэхүй үнэнийг бясалгаваас тэр хүн хуруу инчдэх зуурт арван хар нүгэл, таван завсаргүй хилэнц, тэгш чанарт тэрсэлсэн алдас бүхнээ ариусгах болно...
Тэр үед Буяныг үзэгч хан хөвгүүн Бурхан багшийн асрангуй зарлигийг сонсоод, алгаа хавсран мөргөж, дээд хувцсаа баруун мөрөндөө тохож, баруун тойгоо газар сөгтгөн Бурхан багшид ийн өчив:
- Бид бүхэн арван зүгийн бурхдад итгэмү. Арван зүгийн номд итгэмү. Арван зүгийн бясалгагч нарт итгэмү... Гурван эрдэнэ, тэнгэрийн мэлмийт, тэнгэрийн сонорт бүхэн биднийг тольдон сонсч, гэрч болон соёрх. Амьтан бүхний ариусаагүй алдас бүхэн арилах болтугай.
Эх үзүүргүй цагаас аваад энэ төрөлд төрөн төртлөө төөрч будилсан бидний хилэнц нүглийг хэлж баршгүй. Сэхээрэхийн оронд муу сэтгэлээ улам дэврээж, мунхгийн алдааг улам зузаалсаар. Уужим билгийн хараа сунгалгүй, уйтан давчуу заяандаа төөрч мунгинасан хэвээр.
Ачтаныг доромжилж, бачтаныг шүтэж, өглөг буяныг огоорч, хулгай луйварт шимтэж, өршөөл авралыг умартаж, хорлон хөнөөхийг эрхэлж, номыг ном бус хэмээн, ном бусыг ном хэмээн… дээдийг гутааж, дордыг биширч, үнэнийг үгүйсгэж, худлыг шүтсэн тэр бүхэндээ өнөөдөр ичиж, эмээнэм.
Гурван эрдэнийг авралаа болгон залбиръя. Бурхан багш та бол элбэрэлт эцэг эх минь билээ. Бодь сэтгэлтэн бүгд ээлт садан минь билээ. Тоолшгүй галвын төөрөгдлөө наманчилж байгааг минь тольдон соёрх. Ахин алдахгүйг сүслэн хүснэм... Уур, шунал, мунхгийн эрхээр эрүүл ухаанаа алдаж, бие, хэл, сэтгэлийн гурван үүдээр хураасан буртаг тортог бүхнээ цэвэрлэе. Өөрөө хийсэн, өрөөл бусдаар хийлгүүлсэн, даган баяссан хилэнц бүхнээ өнөөдөр нэгд нэггүй наманчилъя, нууж хаалгүй илчилье, ахиж үүсгэлгүй ариусгая... Арван зүгийн гэгээн бурхдад залбирсан буянаар амьтан бүхэн гэгээрлийн арван төвшинд дэвшиж, түүнчлэн ирсэн, дайсныг дарсан, үнэхээр туулсан бурхан болтугай.
Хан хөвгүүний өчлийг сонсоод Бурхан багш зарлиг болруун:
- Их богд чи алдаа оноог ялгахдаа мэргэн агаад, өөрийн гэмийг арилгаад зогсохгүй олон амьтны хилэнц нүглийг ч гашуудан наманчилсан тул чамайг их богд хэмээнэ... Амин хувийн ашиг завшаан эрэлгүй, амьтан бүхний төлөө гэгээрэх сэтгэл өвөрлөсөн тул чамайг их богд хэмээнэ гэж соёрхол хүртээв... Тэр үед арван зүгийн бурхдын аялгуут билиг ийнхүү дуурьслаа:
Хэн үнэн номыг дагана,
Тэр үлэмжийн чанарыг олно.
Хэн буянт багшийг шүтнэ,
Тэр бурханы хутгийг олно.
Хэн ариун журмыг сахина,
Тэр жинхэнэ хувраг мөн.
Хэн хоосон чанарыг танина,
Тэр жинхэнэ бясалгагч мөн.
Хэн хичээнгүйг эрхэмлэнэ,
Тэр бодь явдалтан болой.
Хэн хүлээсийг огтолно,
Тэр аз жаргалтан болой...
Ариун хүнд тэнгэр сахиус нар
Алга хавсран мэхийх болно.
Албат боол нь эзэндээ үйлчлэх шиг
Ашид түүнд үйлчлэх болно.
Энэ болоод хойт төрөлд
Ээл буян нь барагдашгүй
Эрхэм ариун мөрөөр явбал
Бурхан багшийн ачийг хариулна.
Арван зүгийн бурхан бүгд
Ахуй орчлонг гийгүүлнэ гэж
Үнэн зүрхнээс ухаарч чадвал
Бурхан багшийн ачийг хариулна.
Аль ч зүгт, ямар ч оронд
Авралын зам нэг гэдгийг
Алаггүй тэгш үзэж чадвал
Бурхан багшийн ачийг хариулна.
Ариун бурханы мөн чанар
Амьтан бүхэнд буй хэмээн
Итгэл төгс хэлж чадвал
Бурхан багшийн ачийг хариулна.
Агшин зуурын буян үйлдэвч
Хүслэнт тэнгэрийн баялаг горьдолгүй,
Агуу гэгээрэлд зориулж чадвал
Бурхан багшийн ачийг хариулна.
Ивээлт багшийг хальсан хойно
Энэ судрыг уншин ухаарч,
Гурван эрдэнэд сүслэн биширвэл
Бурхан багшийн ачийг хариулна.
Бурханы шашин буурсан үед
Бурхан багшийн ачийг санаж,
Хормын төдий бясалгал хийсэн
Буяны үр цаглашгүй их ээ.
Нэгэн хормын тэр бясалгал
Мянган ертөнцийн оронд орших
Амьтан бүхний амийг аварсан
Ач буянаас давах болно...
Тийн айлдсанд бодь сэтгэлтний чуулган, тэнгэр, хүн, асур, гандирсын ертөнц даяар баясч, Ялж төгс нөгчсөн багшийн сургаалыг дээдлэн магтжээ.

Эрдэнэдоржийн Мандахнаран
Puujee
enkhtuvshin
800 дах сэтгэгдэл
луун шивээст
Уянга
очироо
очироо
золбин билгүүнд
Зочин
Зочин
Зочин
Зочин
хуц
103.26.194.17
Za tegehleer "ih medegchid"-d "Revelation" !!!
Commander in Chief is CREATOR-GOD
цагаан хоолтны аюул монголд
Зочин
дилова богд
Зочин
Зочин
Susegten
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
112.72.13.194-t
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Neg iim ug baidag yum...
Maral
Summary...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Maralbayasah
Зочин
Зочин
Maralbayasah
Зочин
Зочин
JUSTICE belongs to GOD!!!
JUSTICE belongs to GOD!!!
JUSTICE belongs to GOD!!!
JUSTICE belongs to GOD!!!
JUSTICE belongs to GOD!!!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sudlaach Ganhuyag
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Би бол гэгээрсэн хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mahan tolgoinuudad
Mahan tolgoinuudad
Mahan tolgoinuudad
Mahan tolgoinuudad
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ariun Burkhanii surgaalid morgomuu^^
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mori unasan tolgoigui "mongol"-d
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ajild avna.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
үндсэн ялгаа
Зочин
Зочин
Undsen yalgaa yuu
Зочин
нууцаа задлая
Tribulation
Зочин
армагедеон
Зочин
Зочин
Зочин
Тээр доор нэг ийм юм байх юм
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
munhaglald yorool baih bish dee?
Зочин
Haranhuin huuhduud ee gej
Зочин
христын нэг эргүү хонинд хэлээд өгөх байна уу
Зочин
103.26.194.6-d
Зочин
Зочин
Зочин
Зочин
христын малнууд махан толгойт христчингүүд сөнө
христчин гэдгээ нууж амьдар даа тэрсүүд нараа
Зочин
Зочин
Зочин
хэнд хамаатай номлолыг хэн авч алцаганав
Зочин
Зочин
тиймээ би дэлхийг төлөөлөх агуу монгол хүн
Зочин
103.26.194.82
Зочин
өөр юу ч гэхэв
Tuhaibal:
Зочин
Зочин
Argagui l dee...
World hates the TRUTH...
Зочин
Temtsel...
Surhii etgeeduud l dee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ariun Nom
Ariun Nom
...oilgoh nuhtsul n" ITGEL mun!
Зочин
Зочин
Зочин
Mahan tolgoid hudal yariah sod ay"yaas bol bii bii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ariun Nom
Зочин
Зочин
Ariun Nom
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
49.0.135.196-d
Зочин
Bible
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
49.0.135.196 arai "uduun hatgagch" bish biz dee?
Ariun Nom -yin mongol huvilbar
Bible
Зочин
202.179.13.235-d
Bible
Bible
Holy Bible
Mor" unasan Tolgoogui mongol!
Ariun Nom
Зочин
Gujirden gutgehiin masteruud aa gej...
Lucifer huchtei huchtei...gehdee muhul n" aisui...
Зочин
Зочин
Bible
Зочин
Bible
Bible
Bible
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
эзэн чинь байна итгэ надад
Зочин
Зочин
Зочин
Dashramd
Ter tsag aisui...
Tribulation
Ariun Nom
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ugtaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Aiun Nom
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Before CREATOR...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
103.26.194.16-d
Зочин
Зочин
Зочин
Ariun Nom
Зочин
Зочин
112.72.13.218-d
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
103.26.194.229-d
Зочин
Зочин
Зочин
хөгийн юманд итгэгч бааст
Asuult
Зочин
Зочин
Zarchim!
112.72.13.218-d
Зочин
Tegeed ch end "church"-iin tuhai ogt yariagui...
Зочин
Mahan tolgoid
Зочин
Зочин
Зочин
Зочин
112.72.13.218-d
Зочин
Зочин
Ariun Nom
ацын пастор вээ чи
Зочин
GOD"s attributes...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
CREATOR -GOD is TRUTH
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ugtaa "zal" meh" shuu dee!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ariun Nom
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
BUTEEGCH (BURHAN) =UNEN (Tuuliin unen)
Зочин
GOD"s word -Holy Book
Зочин
Зочин
Ariun Nom
Зочин
Зочин
Word of GOD...
Зочин
Зочин
Зочин
Here CREATOR GOD is talking to you...
Зочин
Huush mahan tolgoi
Зочин
Harin ch...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mahan tolgoi!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ariun Nom
Зочин
Зочин
Tribulation...Kingdom of GOD is comming...
Ariun Nom-d yuu gej helsniig l notloh shiv dee?!
Зочин
Зочин
xristvvd zailtsgaaa
Зочин
Зочин
Зочин
Munhag munhagaa gaihav
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Liberty is in GOD!
Liberty is in GOD!
Liberty is in GOD!
ORGIL MUNHAGLAL
Use your head!
Зочин
Ariun Nom
Зочин
лалрын христчид сөнө
лалрын христчинд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ariun Nom
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ariun Nom
Ariun Nom
Ariun Nom
There is Liberty in GOD
BUTEEGCH (BURHAN) =UNEN
Mor"unasan tolgoigui "mongolchuud"
Зочин
Зочин
ххх
бурханы шашинт монголчууд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
TRUTH is Simple & Universal
CREATOR -GOD is Sovereign
Зочин
Зочин
Зочин
Зочин
103.26.194.80-d
103.26.194.80-d
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Before CREATOR-GOD all human equal...!
Зочин
Зочин
Зочин
Зочин
:Далай багш
Зочин
Зочин
Зочин
Ariun Nom
Зочин
Зочин
Зочин
Зочин
103.26.194.142-t
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
лаларууд
ацууд
бурхан
Зочин
Uneng uneneer n" l helj baina shuu!
Ariun Nom
Зочин
Зочин
Etssiin shuult aisui...?!
Ariun Nom
Ariun Nom
Зочин
Зочин
Зочин
WELCOME TO HELL
Зочин
Зочин
Зочин
монгол хүн
Зочин
Ariun Nom
Зочин
Зочин
Зочин
TSOMKO
Зочин
Зочин
Ariun Nom
Ariun Nom
Зочин
Ariun Nom
Ariun Nom
Ariun Nom
Ariun Nom
Ariun Nom
Зочин
Зочин
Ariun Nom
Ariun Nom
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бурхан Будда
Бурхан Будда
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Reality-iin Hariu Gants!
"Public" devjee...
Jinhene nuur tsarai...
"Public " devjee...
"Jaahan" ilen dalangui, neelttei yar"yaa...
Зочин
Зочин
эх оронч
Зочин
Thanks for AMERICA...
Thanks for AMERICA...
Thanks for AMERICA...
Зочин
Зочин
Зочин
Baabar fuck you!
Baabar fuck you!
Baabar fuck you!
Зочин
Зочин
Зочин
Зочин
american slain
american slain
american slain
Fuck you
Fuck you
Fuck you
Fuck you
Fuck you
Fuck you
Fuck you
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ND
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Munhagt yorool ugui...
Зочин
Зочин
Зочин
POSHEL VON
POSHEL VON
POSHEL VON
Зочин
Зочин
Зочин
GO TO HELL...
GO TO HELL...
GO TO HELL...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Nick
Зочин
Зочин
Зочин
WELCOME TO HELL...
103.26.193.16-d
Зочин
Argui shuu dee...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
баяр, зугаа цэнгэл
Зочин
Зочин
Зочин
Za , odoo "Tsagaan sar"
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Сохруудаа
Baigal
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
...god of this world...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
103.26.194.123-t
103.26.194.123-t
103.26.194.123-t
103.26.194.123-t
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
103.26.194.14-t
103.26.194.14-t
103.26.194.14-t
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
слесарь
слесарь
88.17.207.98 - muslim erhem-d
слесарь
Зочин
munkh
Зочин
Зочин
hun
ariun
ariun
smile
зочин
Түвшинжаргал
мм
Goyo ugsiin tsugluulga
TTT
zochin
usa
beek
(103.26.194.47)
naran
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
гуйвсан
:)
Зочин
хүссэн хүсээгүй
Зочин
Зочин