-фельетон-

                                                                                                                    Ж.Барамсайн дурсгалд

Явж , явж юу толгойнхоо юуг ч яачлаа шүү, бас ч гэж. Яах нь мэдэгдэхгүй яагаад байснаа бодоход яамай яамай. Яахаас л хойш, яалцах ч гээд байгаа юм шиг, яалцахгүй ч гээд байгаа юм шиг яасан удаан яав аа? Ёх гэж. Юу нь л юу бол, юун ч яамай. Яг яах дээрээ бол бас л их юу байдаг шүү. Монгол улсын юуч, засгийн юу, энэ тэр бүгд очоо л ирэхээр юутай гэдэг нь яав аа. Хэн, хэн эд нар нар чинь ирээд л, яасан юуны юугаар л яалаа гэлцээ л.

Харин хэнд жаахан юу байсан нь дамжиггүй. Яавал яахаар л байсан ш дээ, яахгүй л яагаад байснаас биш. Яагаад яачиж болох байхад, яагаагаагүй юуг нь яагаад унахаар, ямар ч хүнд юу л даа.

Ер нь "юугаараа яахаар нь бидэнд яах юм байна" гээд юунууд ч их л юу байдаг шүү. Яах нь яана л даа. Юун түрүүн яахдаа яасан юунаас нь яагаад эхлэхээр, улс орон ч яагаад л явчих юм чинь. Юунууд ч гэсэн өнгөрсөн юугаар, юу нь халахдаа яасан юугаа... өнөө “юу бүрт төчнөөн юу” гэж яаснаа яах, сайхан юу гарч байгаа юм шүү дээ.

Юунууд ч бас яахгүй яагаад л байгаа харагдана лээ. Гэхдээ өнөө яах байсан ч яагаагүй, түрүүчийн хэний юугаар л их төлөв яагаад байсан, яахнав дээ. Тэр ч яав л гэж. Яах дээрээ л яагаад явчихвал өөр юу яана гэхэв.

Энэ хэнийг юундаа шинээр яаж, юугаа өргөх гэтэл яалгахгүй, ямар их яав аа. Энэ юуныхан ёстой юу улс аа. Хэнийг эхлээд юу болгож юунд жаал яалгав даа. Яачихаад яах гэхээр нь яалгадаггүй, яа яа. Өөрснөө яадаггүй аятай яагаа л... Яаж, яаж арайхан нэг яалгасан болох шив дээ,өнгөрсөн тав дахад.

Энэ ерөнхий юу хэн чинь юу нь яагаад, тэхээр нь яахаар юу руу яалаа гэх юм. Юунд очиж яалгаад байнаа даа, янз нь. "Юунууд ч юундаа юу" гэж юугаа яалгасан юунууд яах юм билээ. Юм гэж юм хойно, яалгах гэсэн биш яалгуулсан ч хүн дуулдсан даг. За тэгээд юуны юу нь л яана даа. Зайлуул, яагаасай хөөрхий.

Яасанч муухай улс бас байдгийн бэ, бараг юугаарай яачаасай гэх нь холгүй байгаа л дуулдах юм. Ялангуяа энэ хэн...цъ цъ!...Хүүе ээ, сая яахнаа хэн чинь хэзээний яалгачихаад эргээд яачихсан байна ш дээ.Юу нь овоо юу яасан гэхчив.

Энэ нөхөн юун дээр яаж байгаа хэдээс чинь хэний нь л хамаагүй юу байна гэж байна шүү. Хэнийгээ болохоор өнөө хэн нь яагаад байгаа болтой. Хэнийгээ хэдийнэ юу яасан гэж жаахан юу яагаад байгаа юм даг аа. Хэн нь гарсанд орвол хэн нь гарсан нь хэнд хамаагүй юу юм гэнээ. Хэн яачихвал сүүлд "хэнээсээ хэн нь хамаагүй юу байсан юм, хэлээгүй юу" гэж яах юм байхаа. Бүр хэн хэн эд нарыг хэнийг яалгахаар яаж байгаа төдийгүй, юугаар яасан гэлцэнэ.

Дээр нь энэ манай хэний бүрэн юуг ч яг яах нь байна шүү. Хэн ч өөрөө хэн. Юу яахыг нь харсгээд яахын оронд "хэнийг надтай яана гэснээ яасан уу" энэ тэр гэж яахнэв дээ. Хүн яалгах гэсэн биш өөрийгээ яалгуулах дээрээ тулаад, яана даа, яана. Хэний хэлээд байгаагаар бол их юутай, юу гэнэ шүү.

Эртүүд, өнгөрсөн юугаар хэн болсон өнөө хэн, юуны юу хэнийг яаж авчраад юунуудын дэргэд юу яагаагүй юу? "Юутай яана гэж яачихаад юу яасангүй яав", “юутай яадаг газраа болиод юутай яах газар болох нь дутаа юу” гэж ирээ л. Сураг дуулах наа, юуны юу чинь юуныхаа юу яах юунаас нь өөрөө ч яагаад, юунууддаа ч юу яасан гээд сонинууд яагаа л байсан даа.

Манай юуны юу ч бас юу. Яагаад одоо болтол яахгүй байна гэхээр нь “Өөрөө юу яана гэж өнгөрсөн юугаар яачихаад, яамагцаа л яах ч үгүй өчнөөн яалаа” гэж яадаг байгаа. Хэн болсон хэн нь хэнийгээ яахдаа “Юу яана гэж яачихаад юуны юугаар яагдсан хэнийг яагаад яахгүй байна” гээд яасан даа.

Тэхээр нь "юуны юу гэж яагдсан хэний юуг яалгах гээд байгаа юм бол юугаа эхлээд яалгачих" гээд тэрнийг тэгээд байгаа гэх юм. Тэгээд зогсохгүй тэгүүлэх ч бол уу? Ямарч байсан тэгэлцэж байснаа сүүлдээ тэгсээд тэгэхгүй байхаа л гэлцэнэ.

Хорвоо чи! Юуны юунд яах болоогүй юу?...