Цагдаа “цагдах”-ын нэр биш
Одоогоос зургаан жилийн өмнө “Цагдаа гэж хэн бэ?” гэдэг асуултыг тавьж, иргэдийн дунд судалгаа явуулсан юм гэнэ билээ. Тэгэхэд олонхи нь “даргад үйлчилдэг”, “төрд үйлчилдэг”, “хүнд суртлын, хүчний байгууллага” гэх мэтээр хариулжээ.
Одоогоос
зургаан жилийн өмнө “Цагдаа гэж хэн бэ?” гэдэг асуултыг тавьж, иргэдийн
дунд судалгаа явуулсан юм гэнэ билээ. Тэгэхэд олонхи нь “даргад
үйлчилдэг”, “төрд үйлчилдэг”, “хүнд суртлын, хүчний байгууллага” гэх
мэтээр хариулжээ. Магадгүй тэр үеэс цагдаагийн байгууллагыг хэрхэн
шинэчлэх вэ гэдэг асуудал тодорхой түвшинд толгойны өвчин болж эхэлсэн
байх.
Хүчний байгууллага гэдэг нь төр буюу тогтолцоог хамгаалдаг, даргад үйлчилдэг, хамгийн дээр суугаа дарга бүх үйлчилгээг авдаг, үүний төлөө цэрэгжсэн зохион байгуулалтыг шаарддаг. Тэр чинээгээрээ даргад хэн сайн үйлчилнэ тэр албан тушаал ахиж, цол зэрэг авдаг. Энэ бол манай цагдаагийн байгууллагад олон жил үйлчилж ирсэн бичигдээгүй хууль.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагын энэ бүтцийг уруугаа харсан пирамид дүрсээр үзүүлсэн юм. Хамгийн дээд талын дарга нарт хамгийн их эрх мэдэл, төсөв хөрөнгө төвлөрч байдаг. Цагдаагийн байгууллагад үйлчилдэг бүхэл бүтэн чуулга хүртэл бий гэж байгаа. Хамгийн олон улсын цолтой бөх ч бас мөн цагдаагийн “Хүч” нийгэмлэгт байж магадгүй. Харин жирийн иргэнд хүрч үйлчилж байгаа эргүүлийн цагдаад өмссөн хувцаснаас нь өөр юу ч байхгүй дээ. Гэтэл тэднээс аюулгүй байдлын үйлчилгээ шаардаж байгаа сая сая иргэн байгаа шүү дээ. Үүнээс болоод цагдаагийн нэр хүнд унадаг аж.
Хоёр цагдаа ажиллах ёстой гудамжинд нэг цагдаа тавиад нэгнийх нь орон тоон дээр бөхөө цалинжуулаад явчихаар нэг цагдаа хоёр биш, дөрвөн гудамж хамгаалж таарна. Ачааллаа дийлэхгүй болсон цагдаа эргээд иргэд рүү уураа гаргана. Хараана, зүхнэ, бороохойдно, айлгана сүрдүүлнэ. Ингээд иргэддээ аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй цагдаагийн байгууллагаас иргэд нь эргээд жийрхэж, зэвүүцэж эхэлдэг. Иргэдийн дунд цагдаагийн нэр хүнд унадаг. Иргэн, цагдаа хоёр бие биенээ хялайж харахад хүрдэг.
Харин манайхаас бусад оронд цагдаагийн байгууллагыг хүчний байгууллага бус, иргэнд үйлчилдэг, иргэншсэн байгууллага, хууль сахиулах байгууллага гэж үздэг. Ийм байгууллагын удирдлагын бүтэц цомхон, харин иргэдэд хүрч үйлчилж хэсэг нь илүү хүчтэй, төсөв хөрөнгөтэй байдаг.
Америкийн киноноос бид хангаллтай хардаг шүү дээ. Гудамж бүрийн дундуур өдөр ч, шөнө ч ялгаагүй цагдаагийн эргүүл машинтай явж, хэний хүүхэд асран хамгаалагчгүй явж байна, хэнд ямар тусламж хэрэгтэй байна гэдгийг анхааралтай ажиглаж байдаг. Сэжиг бүхий зүйл гарсан тохиолдол бүрт дуудлага хүлээлгүйгээр очиж шалгалт хийдэг. Огт танихгүй гаднын хүн хэн нэгний насанд хүрээгүй бяцхан охинтой сэжиг бүхий уулзаж байгааг ч тэд алдалгүй харж байдаг. Энэ бол цагдаагийн байгууллагын иргэдэд үзүүлж буй аюулгүйн үйлчилгээ. Үүний тулд л иргэд татвараа төлж, төрийн үйлчилгээг авдаг.
Харин манайд ядаг билээ дээ. Эхнэр нь нөхөртөө зодуулчихаад цагдаад гомдол гаргахад “гэр бүлийн асуудал, гомдлоо тат аа” гэхээс биш “Энэ хүний эрхэнд ингэж халдсан чинь эрүүгийн гэмт хэрэг шүү, нөхөр минь” гэдэг хэсгийн төлөөлөгч цөөхөн л болов уу. Энэ нь зөвхөн нэг цагдаагийн асуудал биш, тогтолцоондоо байгаа гэдгийг дээр өгүүлсэн.
Тиймээс цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт, бодлогын том шинэчлэл хийж байгаа гэдгээ Хууль зүйн сайд сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан Цагдаагийн албаны тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Юун түрүүнд цагдаагийн байгууллагыг иргэнд үйлчилдэг иргэншсэн байгууллага, хууль сахиулах байгууллага болгож байгаа. Үүний тулд хотын цагдааг бий болгож, хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг функцийг нь шилжүүлнэ.
Харин хар тамхи, мөнгө угаах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэх мэт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх албыг /Мөрдөх албаны хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэн батлах учиртай/ шинээр байгуулна. Цагдаагийн байгууллагын дээд удирдлагадаа эрх мэдэл, төсөв хөрөнгө нь төвлөрсөн урвуу пирамид бүтцийг эвдэлж, иргэдэд хүрч үйлчилж байгаа тэр хэсэг дээрээ хүн хүч, хөрөнгөө төвлөрүүлж, хуучин дүүрэгт нэг байсан цагдаагийн хэлтсүүдийг 100 мянган хүн тутамд нэг байхаар шинээр зохион байгуулж байгаа. Ингэсэн тохиолдолд цагдаагийн ажилтнууд дээд удирдлагадаа ёслохын төлөө биш, иргэндээ үйлчилж, тэдний хяналт дор ажлаа явуулна гэсэн үг.
Хуучин “Хөдөлгөөнт эргүүл” гэж цагдаагийн тусдаа хэсэг байсныг өнгөрсөн зунаас дүүргүүдэд шилжүүлснээр эргүүлийн машин зөвхөн хотын төвөөрөө давхилдаад байх биш, гэмт хэрэг их гардаг, гэрэлтүүлэг муутай гэр хорооллын гудамжаар давхилдах болсон. Ядахдаа эргүүлийн машинаар эргүүл хамгаалалтдаа явж байна уу, эсвэл хүүхдээ сургуульд нь зөөгөөд байна уу гэдэг нь иргэдийн өөрсдийнх нь нүдэн дээр ил болж байгаа шүү дээ. Одоо дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд ч гэсэн тийм болно гэсэн үг.
Харин Мөрдөх алба нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх үүрэгтэй учраас илүү зэвсэг, техниктэй харьцаж, хүч хэрэглэж, гүйцэтгэх ажиллагаа буюу тагнуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй, тийм хуулийн орчинд ажиллах ёстой. Зохион байгуулалттай бүлэг гэмт хэргийн цаана маш их мөнгө, эрх мэдэл байдаг учраас үүнтэй тэмцэхийн тулд гэмт хэрэгтнүүдээс илүү хүчтэй, хатуу зохион байгуулалттай, илүү цэрэгжсэн байдлаар ажиллах ёстой.
Манай улсын хувьд нийт гарч байгаа гэмт хэргийн 93 хувийг ил үйлдэгддэг ахуйн шинжтэй гэмт хэргүүд эзэлдэг бол үлдсэн долоон хувийг зохион байгуулалттай гэмт хэрэг эзэлдэг байна. Хэдийгээр зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч нь ил байдаггүй, хохирлын хэмжээг шууд тодорхойлох боломжгүй ч урт хугацаандаа улс үндэстэнд маш их хохирол авчирдаг. Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хуулийн байгууллага хүч хаяхаас өөр арга байхгүй. Харин ахуйн шинжтэй гэмт хэргүүдийн хохирогч нь тодорхой, хохирлын хэмжээ ч ил байдаг учраас түүнийг шалгаж шийдвэрлэх хугацаа ч гэсэн бага, иргэдэд чирэгдэл багатай байхаар хуульчлаад байгаа.
Гэтэл өнөөг хүртэл иргэнд үйлчлэх, зохион байгуулалттай том гэмт хэрэгтэй тэмцэх энэ хоёр үүрэг функц нэг газарт төвлөрснөөс болж цагдаа гэмт хэрэгтэнтэй тэмцдэг арга барилаараа иргэдтэйгээ харьцдаг, тагнаж чагнадаг, эрх чөлөөнд нь халдах тохиолдол олон байсан гэдгийг Хууль зүйн сайд мөн сануулсан. Хар тамхины хэрэгтэй тэмцэхээр гадаадад өч төчнөөн саяар сургаад ирсэн ганц мэргэжилтнийг нь “суманд хэсгийн төлөөлөгчгүй боллоо” гээд явуулчихсан тохиолдол ч саяхан гарсан аж. Үүрэг функц нь ингэж холилдоод, дундаа орчихоор энэ мэт эмх замбараагүй байдал үүсэх нь тодорхой шүү дээ.
Угаасаа иргэдийн хувьд хэн хэдий хэмжээнй мөнгө угаасан, улсад хэр хохирол учруулсан бэ гэдгээс илүү гэрээс нь алдагдсан мөнгөн аяганы хулгай илэрсэн үү, хулгайчийг барьж өөрийг нь хохиролгүй болгосон уу гэдгээр цагдаагийн байгууллагын ажлыг үнэлж дүгнэдэг. Харин цагдаагийн байгууллагын удирдлагууд болохоор хэдхэн тооны нийгэмд дуулиан тарьсан том хэргүүдийг хөөгөөд, түүгээрээ өөрсдийгөө “сайн ажиллаж байгаа” гэж тайлагнах сонирхолтой байдаг. Хэрвээ энэ хоёр үүрэг функцийг нь салгаад өгчихвөл хэн нь ажлаа хийж, хэн нь хийхгүй байна вэ гэдэг үнэлэмж ч гэсэн нийтэд тодорхой болоод ирэх юм.

Зочин
хөдөө
саак
саак
Зочин
Зочин
Зочин
semuund
ghlgh
зочин
Зочин
zochin
зочин
......
хэхэ
Зочин