Хуйлраан
УИХ-ын сэнтийд залрах дон бүр доод түвшнээ хамран хавтгайрчээ. Арга ч үгүй. Тэр сэнтийн өгөөж дэндүү. Тендерүүдийг хуу хамна. Хулгай луйвар чөлөөтэй учраас эрсдэлгүй.
УИХ-ын сэнтийд залрах дон бүр доод түвшнээ хамран хавтгайрчээ. Арга ч үгүй. Тэр сэнтийн өгөөж дэндүү. Тендерүүдийг хуу хамна. Хулгай луйвар чөлөөтэй учраас эрсдэлгүй. Эргүүлэн татах, хариуцлага хүлээх, ял эдлэх, өөрсдийнх нь зохиосон хуулиар хориотой. Цагдаа прокурор шүүх нэвтрэх гэвэл хоншоор дутна. Халдашгүй байдлын дархан цаазтай. Ийм агуу сэнтийн төлөө уралцахад ичих жижигдэнэ. Амь эрсдэхгүй л бол дээдийн заяа. Хойт насандаа бурхан болох гэж залбирч буй мухар сүсэгтэн, УИХ-д сонгогдох гэж өрсөлдөж яваа нэр дэвшигч хоёр харахад ижил мэт. Гэвч бурхан болж төрөх магадлал хоосон чанарт тулаад юу болсон эсэх нь хэзээ ч мэдэгдэхгүйгээр замхардаг бол, гишүүн болсон эсэх, санал хураалт дуусмагц шөнөөр зарлагдана. Шамбалд мэндлэхээс УИХ-д сонгогдох энэ насанд нүдэнд ил агаад баяжих ирээдүй бодиттой. Сонгуулийг зөвхөн энэ өнцгөөс монголчууд хардаг болов.
Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох найдваргүй” гээд “гишүүн болъё” гэнэ. Хамгийн гол нь бурханд хулгайлах, луйвардах эрх дарх байхгүй, гишүүний хажууд жижигхэн гар. Мохошгүй тэвчээр, цөхөршгүй энэрэлээр шамбалд төрөх гэж насан турш тэнэгтсэнээс хэдэн саяын өр тавиад гишүүн болохоор азаа шодох зөв. Харамсалтай нь буян бус, нүгэл үйлдэж байж гишүүн болдог нь жаахан тийм. Гэвч буян, нүгэл хоёрыг дэнслэх биширлээ өнгөрөгч зуунд гээсэн монголчууд бурхныг нулимаад, гишүүний төлөө алалдах нь орчин үеийн ардчилсан монгол аж төрөх ёс болжээ. Сонгуульд өрсөлдөнө гэж арай л монгол нохой хуцсангүй. Хуцсан ч байж магадгүй. Нохойн хэл мэдэх биш. Юу сайхан дур сайхан гээд хуйлраад байдаг. Улс гүрнийг жолоодоход уг нь онцгой эрдэм, өндөр боловсрол, шударга хүмүүжил, арвин туршлага шаардана. Өвөрлөгчөө хас сахиусаар сүрдүүлж, халаасыг нь сэгсрэхээс төр барих өөр. Буйдарч зөнөсөн ахмадуудыг эргүүтүүлэхээс нийгэмд яв цав тохирч биелэгдэх хууль зохиох ондоон. УИХ-ын сэнтий уг нь дуртай тэнэг очиж тонгочдог суудал арай биш байлтай.
“Би ард түмнээсээ тасархай” тул сонгуульд өрсөлдөх боллоо гэж зарлах даруу монгол зангаар бол ичмээр үйлдэл. Миний зүрх бусдын зүрхнээс илүү эх оронч гэх нь ярьдаг үг мөн үү? Ард олны оюун ухаан дотроос миний оюун ухаан онцгой. 76 луйварчны өрөнд унагасан Монголыг зөвхөн би л хөгжүүлж чадна. Өөр хэн ч чадахгүй гэсэн утга санаа, бардамнаад буй амлалтынх нь цаанаас ханхална. Бидний ичмээр онгироо занг гадныхан “хэт өөдрөг үзэл” гэж ёжилдог. Шоолсон үгийнх нь өнгийг ялгахгүй биднийг хэт өөдрөг үзэлтэй гэлээ гээд дүнхүү царайлан хөөрнө. Бичиг баримтаа гүйцэд бүрдүүлээгүй нэгэн суулт хийж тунив.
Ардчиллаар 26 жил бэдрээд нүдэнд өртөхөөр юу бүтэв. Машингүй шахам улс, машины түгжрэлд орсон. Мөнгөөр санал өгснөө тооцохгүй бол сонгох шударга эрхтэй болсон. Өөрийн үзлээр сонгоод зогсохгүй ямар ч “гар”-т сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн. Эрх мэдлийн төлөөх энэхүү өрсөлдөөнд монголчууд бөөндөө (сайн муугаа мэдэхгүй) дэндүү хуйлрах шившиг баймаар. Өргөн бүрэлдэхүүнээр хуйлран давшлаа. Төрийн түшээгийн албыг хашихад амархныг Б.Наранхүү, Б.Чойжилсүрэн мэтийн гишүүдээс анзаарч зоригжсон хүмүүс бие дааж нэр дэвшихээр хуйлрав. Гэхдээ тэр хоёрын мөнгөтэйг тооцсонгүй. Удирдагч жолоодогч сайд болохоор 500 нэр дэвшигч хуйларч явна. Цаана нь бас хот, аймаг, дүүрэг, сумдын горилогчид орон нутагтаа хөөрхөн хуйларч байгаа. Хэзээний даргад донтой монгол занг яалт ч үгүй. Хуйлрагч мангаруудын давалгаан дунд усан цахилгаан станцаа 22 жил, төмөр замаа 8 жил, нефть нэрэх үйлдвэрээ 10 жил гацаасан урвагчид сэлж яваа.
Хуйлрах өвчин монолчуудад эртнээс угшилтай. Богдын шээсэн газрын шорооноос авах гэж хуйларч, хөлдөө унасан хөгшдөө гишиглэн гэмтээж асан түүхээ сана. Хуйлрах донтой ийм мэт хүмүүсийн гол шинж: ядарсан зовсонд тусалж, буян үйлдэх нинжин сэтгэл хомс байдаг. Бараг байдаггүй. Тиймээс гишүүн болох гэж хуйлрагчдын нийтлэг чанарыг сайтар тунгааж ялгаж салгана биз ээ. Хуйлраан дунд сайн хүн байгаа. Гагцхүү тэднийг олж сонгох. Сонгох эрх зуун хувь өөрт бий гэдэг чамлах ардчилал биш шүү. Хуйлрагчдын дундаас авилгач, хулгайч, луйварч, харанхуй, мунхаг, солиот нарыг сонголгүй, тойрох эрх сонгогч болгонд бүрэн бий.
УИХ-ын гишүүн болох цор ганц гайхамшиг байгаа мэт бүү бод. Эх оронд минь авъяас чадвараа нээж сайхан амьдрах боломж дүүрэн байна. Хараал зүхлийн бай-УИХ-ын гишүүнд өчүүхэн хүмүүс тэмүүлдэг. Хөгийн хөгийн хөөрхийс нэрээ дэвшүүлэн хөөрцөглөөд ялна гэж итгэж буй нь хачин. Хоолныхоо хэдэн цаасыг хоосон үрэх вий дээ. Эд баялаг бүтээх нууц түлхүүрийг олох увидасгүй нөхөд сонгуульд хуйларч байна. Мулгуу хэрнээ хэрүүлд гаажтай, хор найруулахдаа адтай хүмүүс улс төрд хуйлардаг. Залуус минь албан тушаалыг үл тоогоод, эрдэм мэдлэгийг эд баялаг болгон хөрвүүлдэг энтрепренер-сэхээтнүүд болохын тулд хуйлар. Шинэ нээлтээр авдаг патентын тоогоор дэлхийд өрсөлдөхийн төлөө хуйлар. “Эх орны хамгийн сайн хамгаалалт бол бэлтгэгдсэн иргэд” гэх үгийг эргэцүүлээд нэг үзээрэй.

2016-06-06