Иж бүрэн түншлэх гэж буй орон
-Энд төр засгийн ямар ч буруу байхгүй шүү дээ. Ард түмэн ба Япон орон хамтдаа л хохироод үлдэж байгаа юм. Гадаад орон тэрэн дотор танай Монголоос хүртэл сайн санааны тусламж ирсэн.
Кобэ хотод газар хөдөлсөн гамшгийг төр засгаас хэрхэн барагдуулсан бэ гэхэд
-Энд төр засгийн ямар ч буруу байхгүй шүү дээ. Ард түмэн ба Япон орон хамтдаа л хохироод үлдэж байгаа юм. Гадаад орон тэрэн дотор танай Монголоос хүртэл сайн санааны тусламж ирсэн. Орох оронгүй болсон хүмүүс нэг хэсэг майханд амьдарсан. Тэгээд дараа нь хүйтрэхээс өмнө аяа олцгоосон байх. Зээлээр орон сууц авсан хүмүүс нэлээд хүнд байна гэж сонсогдож байсан санагдана гэв. Бидний саяхнаас сонгоод магтаад байгаа капиталист нийгмийн нэг эвгүй тал нь энд яг харагдаж байгаа юм л даа. Амьхандаа юу сонсохыг хүсч байсан гэхээр манай зуданд хамаг малаа алдсан малчдыг төрөөс хэрхэн тусалсан шиг бяртай япончууд сохорсон биш завшив гэгчээр бөмбийтөл харж үзээ вий гэж бодсон. Үгүй юм байна.
Одоогийн энэ нийгмийн жишгээр бол манай Засгийн газар зуд боллоо гэхэд "Бид цас оруулаад байгаа биш, манайд ямар хамаатай" гээд хаях юм байна л даа. Аа харин иргэдийнхээ амь насыг аврах тал дээр бол өөр юм билээ. Тухайлбал газар хөдлөөд орон гэртээ дарагдлаа гэхэд гурав хоногийн дотор амьд үхсэн ч бай амжиж ухаж гаргаж ирнэ. Тэр болтол хэрэглэх ойр зуурын хүнс ус бүхий аранзыг хүн бүр бэлдэх үүрэгтэй. Ер нь боломж байвал айл болгон гэртээ хөрөө, сүх, алх, бахь, олс, лоом, зээтүү аваад тавьчихад хоол нэхэхгүй шүү дээ гэж байна. Энэ нь орон сууцанд амьдардаг айлуудад санаа авууштай л юм билээ. Юмыг яаж мэдэхэв.
Токио хотын арай захдуухан хэсэгт буй оны танил брэнд "Панасоник"-ийн төв очих төлөвлөгөө гаргажээ. Тэнд ойр зуур юм сонирхоод өнөөдөртөө амаръя гэсэн тул бэлтгэлийн хувцас өмсөөд гарч таксидав.
Панасоникийн төв оффис дээр хүрээд очсон чинь гадаа талбай дээр Монгол Японы төрийн далбааг хослуулан намируулж, хүн амьтан шавчихсан сүртэй юм болж байна. Ашгүй манайхаас нэг том төлөөлөгч ирж дээ. Хэн ирээ бол. Д.Ганхуяг гишүүнээс доошгүй эрхэм дарга айлчилж яваа юм байна хэмээн Норика бид хоёр ярилцан зогсож байлаа. Тэгтэл оффисийн нэг хана тэр чигээрээ телевизийн дэлгэц болж дотор нь "Монголоос эрхэм нөхөр Жамбал манайд айлчилж байна. Та тавтай морилно уу" гэсэн томоос том бичиг гараад ирдэг байгаа. Санаандгүй байж байгаад шууд од болчихдог юм байна. Туг далбаагаа хараад арай ч дотор огшлоо гэх нь юу юм. Тэгэхдээ бас сайхан л санагдаж байна лээ.
Ерөнхий менежер Т.Очима гэдэг хүн өөрөө хүлээн авч цайлж, бэлэг дурсгалын зүйл гардуулан хамтдаа зураг хөргөө татуулцгаав. Зураг гэхэд бараг дарж амжаагүй байхад зураг нь гарч ирээд л электрон барааны сүүлийн үеийн ололтуудыг ёстой нэг гайхуулах шиг болов.
Шинжлэх ухааны ололт амжилт, хөгжлийн туйл руу дөхөөд ирэхлээр үйлдвэрлэлийн зорилго ихээхэн өөрчлөгддөг бололтой. Улам их ашиг олж ханасан бол хамгийн хэрэгтэйг хийх дараагийн зорилгоо хайдаг байна. "Панасоник" бол тэр ангилалд багтах том пүүс юм. Удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй энэ том газарт сүүлийн найман жилд 180 орны дөрвөн сая орчим зочин зөвхөн энэ байранд ирсэн хэмээн тоолж байна. Сүүлд хийсэн нэг бүтээл бол 3D-гээр үздэг гэрийн телевиз асаасан сууж байв. Зурагтаа асаагаад л өмнө нь байгаа хар нүдний шил зүүхэд ёстой муу зан сурмаар болчихож.
Эдний уриа нь "Хүний нийгэмд хувь нэмэр оруулж, сайхан амьдруулна" гэсэн зорилгын дор ажиллацгаадаг аж. Одоо тэр дагуу юу хийж байгаа гэхээр байгаль орчинд хал балгүй амьдрах технологи бүтээх тухай юм. Шинжлэх ухааны дээд хөгжил бол байгалийг ялан дийлэх бус харин ч түүнийг хамгаалахад зориулагдсан байх ёстой гэсэн шинэ хандлага бий болжээ.
"Панасоник" дээр нэгэн үлгэр жишээ айл тохижуулжээ. Энэ нь шинэ зууны загвар юм. Байшингийн хана нь нэлдээ цонхноос бүтсэн. Цонхоор гаднаас дулаан гэрлээ авч энэ чигийн зардал хэмнэхээс гадна гоо зүйн талдаа тун аятайхан шийдэлтэй. Гурван ч давхар хөшигтэй бөгөөд хүсвэл таг харанхуй болгож болно. Өрөөнүүдийн чийдэн жижигхэн бөгөөд маш олон. Цахилгаанд хэмнэлттэй зөвхөн хэрэгтэй гэсэн газраа асаагуур оновчтой тусна. Айлд олон жижиг гэрэл байх нээрэн их гоё харагдах юм. Байшингийн дээвэр тэр аяараа нарны зай хураагуураар хучаастай агаад дунд зэргийн хаусд 24 ширхэг нарны зай ордог юм байна. Энэ тог гаргагч хорин жилийн баталгаатай бөгөөд гэр доторх бүх цахилгааны асуудлыг элбэг даажээ. Бас хажууд нь устөрөгчөөр ажилладаг цахилгаан үүсгүүрийг нөөцөнд тавьсан. Дээвэр дээр буусан хурын ус тусгай саванд орон цэвэршин жорлон, унданд, шүршүүрт тус тус автоматаар хуваарилагдана. Жорлонгийн ус татахад нэг удаа 13 литр ус ордог гэнэ. Эдний хийсэн жорлон болохоор хэмнэлт гаргаж таван литрээр бохирыг түлхээд явуулчихдаг. Шалнаас, хананаас янз бүрээр халдаг халаалтанд өөрийн цахилгаан гаргагч хангалттай энерги гаргаж чадахаас гадна бас гараашдаа разетка тавьсан байх юм. Тэнд байгаа машинаа тогонд уяж бас цэнэглэнэ. Бензин цахилгаан хоёроор хосолж явдаг энэ унаа хотын түгжрэлд ороод асааж унтраах үед тогоороо явчихаад шулуун зам дээр хурдлах болохоороо бензинээрээ чавхадчихдаг универсал эд юм гээч. Бас нэг унадаг дугуй тавьчихжээ. Мөн тогонд залгана. Тэр дугуйгаар уруу явахад хөлөөрөө жийх ба өөдөө өгсөхөд тэгш газар жийх хэмжээнд ачааллыг хөнгөлөн дэмнэж өгдөг мотортой. Нэг сайн цэнэглэсэн байхад 100 км-т зогсоно гэж айхгүй. Ёстой сайхан унаа чинь тэр л байна.
Эцэст хэлэхэд энэ айл хэнээс ч хараат биш учир эднийд татвар хураахаар хэн ч очихгүй нь тодорхой. Хамгийн гол нь байгаль орчинд ээлтэйгээр барах уу шийдэл гэнэ.
Японы нэртэй газрын нэг бол яах аргагүй "Тоёото" машины үйлдвэр билээ. Хуучин Крон гэдэг хотод 1927 оноос нэгэн элдэвтэй нөхөр унадаг дугуй оёдлын машин зэрэг хийж гараагаа эхэлсэн энэ үйлдвэр одоо энэ хэмжээнд явна. Энэ хэмжээ гэдэг нь ойлгомжтой биз ээ. Нутгийн иргэд өөрсдөө санал гаргаж хотоо Тоёото гэж албан ёсоор нэрлэдэг болсон гэнэ. "Тоёото Кроун" гэдэг билүү сүүлийн үед гараад байгаа суудлын машиныг үйлдвэрлэж байхыг нь харлаа. Үйлдвэр нь нэг давхар бөгөөд хэмжээгээрээ манай "Мишээл экспо" төв шиг юм. Эхлээд гаднаас бэлэн "хорооп" мотор хоёр тус тусдаа боодолтой оруулж ирж байна. Яг энэ үйлдвэр дээрээ бол шинээр хийж байгаа деталь гэж байдаггүй. Машины бүх л юманд ордог 30000 эд эсийг гадны 110 компаниас нийлүүлж өгдөг. Компьютерийг нь угсрахад нэлээд цаг авдаг ба нэг машиныг ойролцоогоор бүтэн өдөржин шөнөжин ноцолдож байж гараас гаргадаг юм байна. Эндхийн 2000 шахам ажилчин ихэнх нь гартаа цахилгаан отверк барьчихсан шурд хийн эрэг боолт чангална. Нэг хүн дээр гэхэд л урд хоёр гэрлийг түлхэж оруулаад утаснуудыг нь залгаад, дараа нь нүүрний хаалтыг нь тавьж боох зэрэг хоёр гуравхан үйлдэл дээр дагнана. Буруу хийчихвэл хажуудаа байгаа хэцээ татахаар ээлжийн мастерийн дэргэдэх хонх хангинаж гүйгээд ирнэ. Машины рам хэсгийг гагнах дамжлага нь робот гагнуурчинтай. Аккумляторын суурь тавихаас өгсүүлээд маш олон төмөр бэхэлгээ байх. Тэрнийг нь өнгөцхөн нааж торгоож өгөөд хүргээд өгөхөөр долоон ширхэг робот тогоруу шоволзон гарч ирээд тас няс хийтэл оч үсэргэн маналзуулж өгөх юм. Төд удалгүй өөр нэг робот гагнуурын хаягдал зоргодосыг ховх соронгуут уур савссан машины рам дараагийн дамжлага руу автоматаар явна. Эдгээр робот бас чамгүй ухаалаг бөгөөд бага зэрэг хазгай тавиад өгсөн байхад зөв уншаад засаад гагначихдаг гэнэ шүү.
Ер нь япончууд хүүхэд байхын удамтай гэгчээр төрөлхийн мужаан, оньсон тоглоом хийдэг хүмүүс байжээ. Тийм болохоор орчин үеийн компьютер электроны салбар ойрхон сэдэв нь, бас сонирхолтой ажил байсан болохоор маш хурдан хөгжсөний нэг нууц энэ юм. Авто машины үйлдвэрт ажиллагсдын дунд мундаг мундаг токарьчингуудыг шалгаруулдаг уламжлалтай. Тэр чиглэлийн олон тоглоом ур дүй сорих хэрэгслүүд өрөө болгонд бий. Тухайлбал боолтнуудыг хурдан ялгаж тавих, резинийг зөв дарааллаар нь ороох зэрэг дасгалууд тусгай нормативтай. Тэр нормативуудыг сайн хийж байгаа нөхөр байвал авьяастай гэж үзээд үйлдвэрт ажилчнаар авах ч тохиолдол бий гэнэ.
Тоёотогийнхон бүх л сэлбэгээ мөчиг тачигхан тааруулж зөөж авчрах юм. За яахав ахиухан авчих, дутсанаас дээр гэдэг манай ойлголтыг үзэн яддаг. Бүх юм хэмжээндээ байж байж сая зах зээлд өрсөлдөнө, ашигтай ажиллана гэсэн логикийг нь бусад үйлдвэрүүд туршлага болгон дэлгэрүүлээд байгаа аж. Машины захиалгыг ч гэсэн яг хэдэн машин аль талдаа рультэй, ямар өнгийн, өөр нэмэлт үзүүлэлт зэргийг нь бичиж аваад үйлдвэрт өгдөг. Түүнээс илүү үйлдвэрлэдэггүй. Өчнөөнөөр нь гадаадад гаргаж байгаа мөртлөө тийм татганасан шийдвэр гаргадаг нь сонин. Үйлдвэрийн цаад мухарт хэдэн лаг толгой бий гэлцэх юм. Зөвхөн шинэ санаа хайгчид. Нэг шинэ үйлдлийг нээлээ гэхэд дор хаяхад гурван жилийн өмнө боловсруулсан бүтээл байх жишээтэй. Тийм цөөн хүмүүс өнөөгийн Япон орны бүх алдагдлыг аварч байдаг бөгөөд бусад ихэнх нь манайхаас ч долоон дор ажлын малнууд юм билээ.
Машин газар дээрээ ямар үнэтэй гэх асуултыг яаж ч хэлээд ойлгуулж чадсангүй. Эндээс үйлдвэрийн ерөнхий инженерийг нь найрч байгаад бөөндчихвөл дундаас нь хэдийг унагах бол гэхэд гайхаад л хараад байсан.
Харин уг үйлдвэрийн аль нэг деталийг тухайлбал жолооны бүрээсийг цэвэр үхрийн ширээр Монголоос нийлүүлээд байя гэх юм уу эсвэл манайд салбараа нээж Орос Хятадын том зах зээлд гарцгаая гэж яривал арай өөр бололтой.
Тоёото нь атомын бөмбөг дэлбэрсэн Хирошимагаас нэг их холгүй оршдог 400 мянган хүн амтай хот. Хотын онцлог гэвэл автобус, такси бараг байхгүй. Түүнд суудаг хэн ч байх билээ дээ. Бүгдээрээ "Туяатай" унаад давхиж яваа юм чинь.
Үргэлжлэл бий.

Зураач Лондон
Computershop.mn АНУ-гаас оруулж ирсэн оригнал зөөв
Зочин
japanaas
Зочин
Зочин
Зочин
Зөөврийн компьютер
Зочин