МАН хэзээ С.Баярын сүүдрээс гарах вэ?
МАН-ын их хурал ирэх долоо хоногт болно. Харин энэ их хурлын өмнө МАН-ын дотоодод явагдаж байгаа “нөр их” өөрчлөлтийн талаарх олон нийтэд сэтгэгдэл төрүүлэхүйц сураг ажиг лав сонсогдсонгүй.
МАН-ын
их хурал ирэх долоо хоногт болно. Харин энэ их хурлын өмнө МАН-ын
дотоодод явагдаж байгаа “нөр их” өөрчлөлтийн талаарх олон нийтэд
сэтгэгдэл төрүүлэхүйц сураг ажиг лав сонсогдсонгүй. Ганц хүлээлт
байгаа нь ямартай ч энэ намын удирдлага солигдох болслон явдал. Гэхдээ
намын удирдлагад горилж буй нөхдүүдийн нэг нь ч гэсэн гарч ирээд “Би энэ
намыг ингэж өөрчилнө. Ийм ийм алдаа завхралыг ингэж засч залруулна”
гэсэн зүйл ярьсангүй. Бодвол намын их хурлын дараачаас энэ асуудалд
анхаарал хандуулах юм байлгүй. Тэр болтол хэний хүүхэд, хаанаас, ямар
гээч эрдэнэ өвөрлөж ирэхийг харж л суухаас.
Харин МАН-ын даргын ажлаа өгснөөсөө хойш бүхий л хугацаанд нэг хөл гадаа, нэг хөл гэрт явж ирсэн С.Баяр гэдэг хүн олон нийтийн өмнө анх удаа ил гарсан нь ямар ч байсан МАН дотор нэг юм болоод байна гэсэн дохиог массад хүргэлээ. Угаасаа энэ нам дотор ямар нэг асуудал үүсэх бүрт тэр хүн гэнэт гарч ирдэг. Энэ удаа ч гэсэн түүний масс руу хандсан гэнэтийн энэ “саймшрал” нь үнэн хэрэгтээ нам доторх бүлэг фракциуддаа өгч байгаа далд сануулга байлаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэр өөртэй нь шууд холбоотой олон асуултыг огт үл тоон зугтаж ирсэн шүү дээ.
Өнгөрсөн долоо хоногт С.Баярын хэвлэлээр хийсэн мэдэгдэл бол “Шатрын хөлөг дээр би ч гэсэн нүүж байгаа шүү” гэдгээ хэвлэлээр дамжуулан намынхандаа хэлж буй үг юм. Түүнээс биш хамтарсан Засгийн газрыг яагаад байгуулсан, Н.Алтанхуягт гомдсон барьсан гэдэг нь зүгээр л олон нийтийг төөрөгдүүлэх, анхаарлын төвд өөрийгөө аваачих гэсэн санаа л даа. Хэрвээ энэ хүн өөрийнх нь хэлсэнчлэн “амбицаа аль эрт татсан” байсансан бол намын их хурлын өмнө ингэж ил гарахгүй байсан юм. Харин одоо тэр өөрийнх нь дүрмээр тоглох хэн нэгэн байгаа гэдгийг нийтийн өмнө битүү хатуугаар ч гэсэн намынхандаа анхааруулж байна. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж үг бий.
Уг нь ийм зүйлийг зүгээр л нам дотроо ярьж болох ч тэгэх нь түүний хувьд хэтэрхий “даруу” хэрэг болно хэмээн үзсэн бололтой. Учир нь тэр хүн улс төрийн том “стратегич” шүү дээ. Тиймээс түүний амнаас унасан үг бүр монголчуудын сонорт хүрэх учиртай. Магадгүй энэ л түүний мөрөөдөл байх.
Гэхдээ ингэх тоолонгоор С.Баяр энэ намыг улам өчүүхэн болгон харагдуулж байна. С.Баяр эрүүл мэндийн шалтгаан хэлэн улс төрөөс зай бариад хэдэн жил өнгөрсөн билээ. Түүний биеэ энхрийлж, эхнэр хүүхдээ эрхлүүлэн АНУ-д өнгөрөөсөн гурван жилийн хугацаанд энэ нам дотор түүний байр суурийг сулруулах хэн ч гарч ирсэнгүй гэдэг нь, түүнийгээ ч хүлээн зөвшөөрч байна гэдэг бол улс төрийн том намын хувьд том эмгэнэл.
Тийм ч учраас тэр хүн өнөөдөр ч гэсэн таван жилийн өмнө, таван хүний амины төлөөсөөр байгуулсан Засгийн газраа өөрийн бий болгосон хамгийн том “стандарт” хэмээн зарлаж, өнөөг хүртэл Монголын улс төрд үүнд хүрэх стандарт гарсангүй хэмээн хэлж чадаж байна.
Ингэхэд МАН-д С.Баяраас өөр стратегич байдаггүй юм уу? Энэ нам хэзээ С.Баярын сүүдрээс гарах вэ?

ҮЛ МЭДЭХ
Зочин
munhuu
Зочин
Зочин
Зочин
DUGNELT
хөдөө
Baatar Enkh
зочин
Зочин
Иргэн 15
иргэн
Зочин
Зочин
Nam bus, Londongoos
Nam bus London
Nam bus London
HUYAGAA
zochin
Zochin
goe
Asuult...?!
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Гэрэлээ
ggggggg
zochin
zochin
zochin
avilgach
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
P
Зочин