Зуны үйл явдлын тухай бичсэн бичлэг
Хамаг Монгол гэдэг төсөл хэрэгжүүлсэн. Сайхан эд болсон байна лээ. Цаашаа үргэлжлүүлээсэй. Ингээд дуугаа дуулаад хүнд хэрэгтэй юм хийгээд явуул хэн ч “Жавка одоо болио” гэж хэлкүшд. Аварга тэр ер нь хоёр улстөрөөр юу хийнээ....
Манай Жавхлан улстөржиж галзуурахаа больсон.
Хамаг Монгол гэдэг төсөл хэрэгжүүлсэн. Сайхан эд болсон байна лээ. Цаашаа үргэлжлүүлээсэй. Ингээд дуугаа дуулаад хүнд хэрэгтэй юм хийгээд явуул хэн ч “Жавка одоо болио” гэж хэлкүшд. Аварга тэр ер нь хоёр улстөрөөр юу хийнээ....
Бас Жавка маань сая Хар хархан нүд гэдэг дуу хийсэн. Олны таашаалд нийцэж байна гэж ванлий. Миний хувьд бол ботгон нүдтэй чи минь гэдэг дуу сонсож байснаас хархан нүдтэй гэж анх удаа л сонсож байна. Зүсний хувьд хар хархных илүү сэтгэл татам байдаг бололтой. Үгийг нь одоохондоо олж уншаагүй л байгаа.
Зунжингаа л бороо орлоо.
Гэвч ус зайлуулах шугам ажиллаагүйгээс энд тэндгүй том том нуур цөөрөм үүсэв. Одоо газрын зурагт тэмдэглэмээр байна. Олимпийн гудамжны хар нуур, Нэгдүгээр хорооллын арын бор тэнгис зэргээр нэрлэгдэх байх. Тэгээд ард түмний ам дамжаад эцэстээ Нэгийн бор тэнгис зэргээр нэрших биз дээ. Эрэг дагуу нь хэд хэдэн боомт үүсгэж усан замын тээвэр хийвэл овоо унацтай байж магадгүй юм даа. Гавшгай залуус маань бүр ч өөдрөгөөр сэтгэсэнийг энд дурдвал “бороо орж л байг, далайд гарцтай болчих ч юм билүү”, “бороо орох нь юу нь муу байна? Харин ч азийн венец гэгдэхэд ойрхон боллоо” гэцгээсэн. Нээрээ ч ус нэмэгдсээр байгаад Япон тэнгис юм уу Агнуурын тэнгистэй нийлчихийг хэн байг гэх юм бэ. Америк руу хөлөг онгоцоор жирийх нь байна шүү дээ.
Магнай манаргав.
Манаргахгүй л бол ямар юмных нь Магнай байхав дээ. Таксины үнийг нэг л орой “мянган цаас!” гээ л зарлигдаад хаяна лээ. Таксичид Магнайтай телепатаар харьцдымуу яадын, зарлигаас секундын дараа л шууд зохих төлбөртөө шилжсэн.
-Долооминган цаас!
-Айн? Яагаад тийм их гарчив?
-Килмийтрий нь мингаар явжийнэ маанаг минь!
-Оо мая гоод, яагаад?
-Магнай тэг гэсийн, алыщо!
Ийм ярианууд оройжингоо өрнөж одоог хүртэл үргэлжилсээр байна.
Торгуулдаг сайд
Манай Тэмүүжин сайд торгуулсан. Дугаар хязгаартай өдөр явсан, бас 2013-аа наагаагүй байсан. Цагдаа хүү сайдыгаа таниагүй байхаа. Цагдаа нарын цалинг нэмий л даа дарга нараа. Тэднүүс гэртээ зурагт биш юмаа гэхэд ядаж өдөр тутмын сонин захиалдаг болохгүй бол цаашид олон сайд торгуулж болзошгүй байна шдээ, яахым бэ одоо. Тэмүүжин ч яахав торгуулдаг юм байж, гэтэл бусад яаманд цагдааг загнах, зодох тэр битгий гал тахиад өлхөөн хараал хийж чадах сайд нар алба хашиж байгаа шүү дээ.
Уулын савдаг Алтанхуяг
Тэр үнэхээр уулаар мэргэшиж өөрөө савдаг болдгүймаа гэхэд савдагууд түүнийг андахгүй болсон. Уулын савдагийг альтернативаар сэтгэвэл ууланд савдаг гэж ч болно.
Манай ерөнхий сайд ярилцлага өгсөн:
-Та Бурхан халдунд төөрснийхөө дараа юу бодов?
-Аа ер нь аливаа ууланд зам гаргах хэрэгтэйг маш их ойлгож авсан даа.
-Та тэгээд үүнтэй холбоотой ямар ажил хийх гэж байна?
-Нэг сурагчид форм өмсүүлж зураг авахуулсан.
-Гүэ би уул асуугаад байна шүү дээ.
-Аа нээрэн тийм. Одоогийн байдлаар Богд ууланд тавын таван зам гаргачихаад байна! Үүнээс хойш хэн ч төөркү боллоо. Улс маань хөгжсөөр байна...
Архиднаа сайхан.
Оюутнуудын маань үндсэн ажил болох архидах явдал ойрын хэд хоног хөөрхөн оволзож байна. Тэртэй тэргүй хангалттай уудаг ч гэсэн жаахан ичингүйрч ,аль болох аливаа баяртай ойрхон уухыг эрмэлздэг тэдэнд улсаас бас нэгэн өдөр зохиож өгөн нь тангарагийн баяр. Юугаа ч тангараглах гээд байгаан бүү мэд.
Онц сурна
Охидыг хүндэлнэ
Оройтож харихгүй
Омголон загнахгүй
Олиггүй үг хэлэхгүй
Оготнын хамраас цус гаргахгүй
Олон ном уншна
Ороо сайхан хураана гэх юмуу хаашаа юм. Эсвэл:
Далан мингаа үрэхгүй
Дажгүй охидыг шоолохгүй
Дандаа гуриа царайлахгүй
Дарга болохыг эрмэлзнэ
Данхраад шиг бяртай болно гэж ч магадгүй юм. Ээ тэгээд тангараг ч гэж юу байдын чоорт. Тонгорог бол оронд нь арай хэрэгцээтэй эд дээ.
За за аймар залхуу хүрч байна. Бусад явдлын талаар зүгээр хоорондоо амаараа ярьцгаая яшиг.

Нээрээ хөөрхөн нүдтэй юм гээч. Бүхий л зүйлд гоо сайхан
нуугдаж байдаг гэж хэчнээн үнэн үг вэ

40 мянгатаас барьсан загас. Ёстой сайхан шарж идсэн дээ. Гэхдээ зарим нэг гудамжинд бөглөх арга хэмжээ авахгүй загаснууд усгүйдэх, улмаар устан үгүй болох аюул нүүрлэж байгааг анхаарна уу. Загастайгаа байвал хотын А бүсэд спортын загас агнуур хөгжүүлж бизнес хийж болно шүү дээ дарга нар минь.
Магнай манаргав.
Манаргахгүй л бол ямар юмных нь Магнай байхав дээ. Таксины үнийг нэг л орой “мянган цаас!” гээ л зарлигдаад хаяна лээ. Таксичид Магнайтай телепатаар харьцдымуу яадын, зарлигаас секундын дараа л шууд зохих төлбөртөө шилжсэн.
-Долооминган цаас!
-Айн? Яагаад тийм их гарчив?
-Килмийтрий нь мингаар явжийнэ маанаг минь!
-Оо мая гоод, яагаад?
-Магнай тэг гэсийн, алыщо!
Ийм ярианууд оройжингоо өрнөж одоог хүртэл үргэлжилсээр байна.
Магнай маань, “таксичдаа! 700-гаараа яв” гэсэн ч таксичид маань телепатаа салгаж орхиод дүлий дүмбэ царайлан ард түмнийг хэлмэгдүүлсээр байгаа. Магнай ард түмнээсээ уучлал хүссэн. Ард түмэн одоо түүнд уучлал үзүүлэх эсэх дээр санал хураах гэж байна. Хөнгөн гоомой шийдэж болохгүй.
Торгуулдаг сайд
Манай Тэмүүжин сайд торгуулсан. Дугаар хязгаартай өдөр явсан, бас 2013-аа наагаагүй байсан. Цагдаа хүү сайдыгаа таниагүй байхаа. Цагдаа нарын цалинг нэмий л даа дарга нараа. Тэднүүс гэртээ зурагт биш юмаа гэхэд ядаж өдөр тутмын сонин захиалдаг болохгүй бол цаашид олон сайд торгуулж болзошгүй байна шдээ, яахым бэ одоо. Тэмүүжин ч яахав торгуулдаг юм байж, гэтэл бусад яаманд цагдааг загнах, зодох тэр битгий гал тахиад өлхөөн хараал хийж чадах сайд нар алба хашиж байгаа шүү дээ.
Бичилтийн байдлыг харвал цагдаа маань нэрийг нь бичиж байхдаа ч эргэлзээнд автаагүй нь илт байна. Тэдэнд бас радио авах мөнгө хэрэгтэй юм байна.
Уулын савдаг Алтанхуяг
Тэр үнэхээр уулаар мэргэшиж өөрөө савдаг болдгүймаа гэхэд савдагууд түүнийг андахгүй болсон. Уулын савдагийг альтернативаар сэтгэвэл ууланд савдаг гэж ч болно.
Манай ерөнхий сайд ярилцлага өгсөн:
-Та Бурхан халдунд төөрснийхөө дараа юу бодов?
-Аа ер нь аливаа ууланд зам гаргах хэрэгтэйг маш их ойлгож авсан даа.
-Та тэгээд үүнтэй холбоотой ямар ажил хийх гэж байна?
-Нэг сурагчид форм өмсүүлж зураг авахуулсан.
-Гүэ би уул асуугаад байна шүү дээ.
-Аа нээрэн тийм. Одоогийн байдлаар Богд ууланд тавын таван зам гаргачихаад байна! Үүнээс хойш хэн ч төөркү боллоо. Улс маань хөгжсөөр байна...
Ерөнхий сайдын маань америк ихэр жүжигчин Жой Пэсси. Тэрээр Монголын ард түмэнд “Гэртээ ганцаараа” киноны үнэн бүтэлгүй, дандаа л өөрийгөө хөгжилтэй байдалд оруулдаг дүрээр хоногшсон билээ. Цаашид ч тиймээрээ хоногшсоор байх байх.
Архиднаа сайхан.
Оюутнуудын маань үндсэн ажил болох архидах явдал ойрын хэд хоног хөөрхөн оволзож байна. Тэртэй тэргүй хангалттай уудаг ч гэсэн жаахан ичингүйрч ,аль болох аливаа баяртай ойрхон уухыг эрмэлздэг тэдэнд улсаас бас нэгэн өдөр зохиож өгөн нь тангарагийн баяр. Юугаа ч тангараглах гээд байгаан бүү мэд.
Онц сурна
Охидыг хүндэлнэ
Оройтож харихгүй
Омголон загнахгүй
Олиггүй үг хэлэхгүй
Оготнын хамраас цус гаргахгүй
Олон ном уншна
Ороо сайхан хураана гэх юмуу хаашаа юм. Эсвэл:
Далан мингаа үрэхгүй
Дажгүй охидыг шоолохгүй
Дандаа гуриа царайлахгүй
Дарга болохыг эрмэлзнэ
Данхраад шиг бяртай болно гэж ч магадгүй юм. Ээ тэгээд тангараг ч гэж юу байдын чоорт. Тонгорог бол оронд нь арай хэрэгцээтэй эд дээ.
Нэлээн уусан нэгийнхэн, хольж уусан хоёрынхон, гударч уусан гурвынхан, дөмөгхөн уусан дөрвийнхөн, дивтаат шиг уусан дипломныхон гээд баахан л гуйвж дайвсан залуус.
За за аймар залхуу хүрч байна. Бусад явдлын талаар зүгээр хоорондоо амаараа ярьцгаая яшиг.
Anar
mongolkhuu
F
Зочин
зочин
ganaa
unshigch
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Yasan ichmeer yum be
Зочин
Зочин
Зочин
Зочин
матар
magnai
Зочин