Америкийн Ерөнхийлөгч Джо Байдан, Оросын армийг шүүмжилсний учир хоригдож байгаад суллагдаж очсон сэтгүүлч бүсгүй Алсу Курмашёваг онгоцны буудал дээр угтахдаа, маргааш нь болох төрсөн өдөрт нь зориулж “Төрсөн өдрийн дуу” аялаж бяцхан охинд нь баяр хүрэгсэн аваасОросын Ерөнхийлөгч Владимир Пүтин Германд гудамжинд хүн буудаж алаад насан туршаа хоригдох ялтай шоронд сууж байсан Вадим Красиковыг онгоцны буудал дээр бусдаас нь онцгойлон тэвэрч авч байхыг даяар дэлхий харав даа. Энэхэн хоёр жишэл дүйцүүлэл гэхэд л Пүтиний дэглэмт өдгөөгийн Орос оронд чухам ямар хүн хамгийн их үнэд хүрч байгааг нутлана биш үү?!
Оросын төрийн дэглэм хэзээнээсээ тийм л байсан. Хаант засаг нь ч, коммунист засаг нь ч, өдгөөгийн цагдаа засаг нь ч. Чухам тийн учирт, Лев Толстой, Александр Герцен тэргүүт өөрийн нь ухаантан нар Оросын төрийн цусан мөрт хүчирхийллийгэсэргүүцдэгасан аж л. Тэд эрхэмийг Оросын түүхэнд пацифистууд гэдэг. Пүтиний аз болж, орсуудын буян дутахад Оросод өдгөө Толстой, Герцен ... нар алга.
Юутай ч эрт, өдгөөдөө махчин, алуурчдыг цэрэгтээ авч, эзэрхэн түрэмгийлэх дайндаа хэрэглэдэг айхавтар хоёр гүрний зуур завсар Монгол улс гэр минь хавчуулаастай оршиж анам даа. Амаргүй еэ?!...
Саяхь уулын нэрийг "Хасагт Хайрхан" гэдэг. Энэ нэрийн учир янз бүрийн яриа асуулт гарах нь байдаг. Таних мэдэх зарим бээр "Танай тэр уул чинь яагаад Хасагт гэдэг нэртэй болчихсон юм бэ? Хасагуудын нутаг байсан юм уу? Эсвэл Оросын хасаг цэрэг бүгэж байсан юм уу?” гэх шиг асууж шалгааж нохойтох нь ч бий.
“Пүтиний тогооч” алдрыг ард түмнийхээ амнаас хүртсэн Пригожин гэгч нэгэн орос хүмүүн “Буруу номтон”-ыг толгойг нь бяц цохиж цаазлан хороодог аюумшигт зэмсэг-алдарт лантуугаа алан хядагч Вагнер бүлгийнхээ бэлгэ тэмдэг өргөмжлөөд улмаар чанагш Оросын нэгэн онго шүтээн болгохыг санаархам буюу?!
Тэнгэр шүтлэг харин хүмүүний өдгөө ойлгож заншсан шашин нэрийтгэлийн төлөв чанарыг төгс олж хараахан гүйцээгүй асан юмсан уу даа?!