Монголын хойч үе цөм миний хүүхдүүд
Хойч үеэ нилэнхүйд нь ерөөсөө миний хүүхэд гээд итгэчихвэл хөгшчүүд зөв өтлөнө. Төрсөн үр минь юмсан хойно хүү охин аль нь ч миний бахархал. Хөгшид төрсөн үрийнхээ муу талыг олж харах дургүй, гагцхүү сайн талаар нь бахархаж, сэтгэл өндөр явах дуртай байдаг.
Хойч үеэ нилэнхүйд нь ерөөсөө миний хүүхэд гээд итгэчихвэл хөгшчүүд зөв өтлөнө. Төрсөн үр минь юмсан хойно хүү охин аль нь ч миний бахархал. Хөгшид төрсөн үрийнхээ муу талыг олж харах дургүй, гагцхүү сайн талаар нь бахархаж, сэтгэл өндөр явах дуртай байдаг. Гэвч би хүүгээ охиноо онгирчих вий гэж болгоомжлов. Мах цусанд төрсөн хүн юмсан хойно миний хүүхдүүдэд сул тал байж л таарна. Сул талыг нь анхааруулбал тэд гэмээ томсгож хараад өөрөөсөө ичиж, дутагдлаа засна. Ингэх нь мөн.
Монголын залгамж халаа буюу өөрөөр хэлбэл миний үр хүүхэд ямар хүн бэ, шинжье. Эхлээд хүү нарынхаа тухай ярья. Эцэг миний сэтгэлийг зовоож буй муу зан хүүд минь бий сэн билүү. Хүү маань өөрийгөө “Дээд тэнгэрээс заяатай, дэлхийг эзэлсэн түүхтэй, Чингэсийн удам би байна” гэж цээжээ дэлсэхэд, гадаад том гүрнийхэн нууцхан жуумалзаж байхыг би анзаараад эцэг хүний хувьд сэтгэл зовох юм.
Хүү маань чулуун нүүрс, алт зэсийн баяжмалтай шороогоо асар ихээр Хятад руу сул шахам борлуулж, олсон овоо жоохон валютаараа баярхаж, эдийн засгийн өсөлтөөрөө би дэлхийд тэргүүллээ гэж хөөрцөглөх болжээ. Хүү минь жийптэй хаустай. Хүү минь оюун ухаанаараа бус түүхий эдээрээ баяжсан тул эцэг миний сэтгэл гонсгордуу. Хүүгийн болоод миний өөрийн бахархал болсон оюуны бүтээл гэж ер нь бий юү? Оюун ухаан, уран гараар минь бүтсэн хүн төрөлхтөнд гайхуулах юу байна? За байз, дэлхийд Монгол юугаараа тэргүүлдэг билээ? Нэг хүнд оногдох газар нутаг бол оюун ухаанаар бүтээгүй. Олон мал сүрэг маань бидний бүтээл биш эцэг эх малын бүтээл. Аварга батаарын араг яснуудыг бид урлаагүй. “Монголд үйлдвэрлэв” гэсэн дэлхийн брэнд байна уу? Нэрлээд тоолоод өгөөч. Байхгүй л болтой. Тийм атлаа бидний онгироог яана аа. Хоосон юманд байтугай ялимгүй юманд онгирохыг ухаантай улс цээрэлдэг. Миний хүү онгирохдоо учиртай онгироорой. Чиний ичмээр онгироо зан чинь аавын нь муу зан шүү. ХХ зууны иргэн болох аавынхаа тэнэг сагсуу авирыг бүү давтаарай. Коммунист хийрхэл аавыг чинь тийм болгочихсон юм.
Асар өндөрт нисэж яваа онгоцны үйлчлэгч одоо Монголын “Буянт ухаа”-д бууна гэж зарлахад зорчигчдод “Буянт ухаа” хэмээх буянтай нутагт эсэн мэнд газардах нь ээ гэсэн тааламжтай совин төрүүлдөг байв. Тэгтэл онгоц буухад зөөлөн тосож авдаг “Буянт ухаа”-гаа “Чингэс хаан” онгоцны буудал гэж нэрэлсэн нь даруу бус хөөрүү зангийн илрэл юм шиг бодогдоод болж өгөхгүй юм. Чингэсээр нэрлэгдэх юм цөөхөн тусмаа эрхэмсэг тэнгэрлэг нандин сонсогдох ёстой.
Эцэг би ч гэж би. Болъщевик улаан баатруудыг шүтэн биширч, даган дуурайж, хувьсгалаар хийрхэж явахдаа нийслэл хотынхоо нэрийг Красный богатырь буюу Улаанбаатар гэж зарлан сүржгэнэсэн түүхтэй. Эдүгээ манай нийслэл шиг улаан коммунист нэртэй нийслэл дэлхийд алга. Эх нь хээр алаг бол унага нь шийр алга гэгчээр хойч үе бидний хөөрүү араншинг дуурайсан тул зэмлэх үг минь мухардах юм. Хувьсгалын жилүүдэд жаахан энэрэнгүй, ухаалаг явах минь яав даа гээд толгойгоо сэм шаах л юм. Төрхгүйтэж нүгэл үйлдэж явсан минь сэтгэлээс арилахгүй, үхэн үхтэл зовоох цартай. Золиг гэж, үндсэрхэг үзэлтэй эх оронч ван гүн ноёдоо аавууд яалаа? Лам хуварга хутагт хувилгаадаа яалаа? Сүм хийд бурхан тахил ном судраа яалаа? Олон мянган малтай ажилсаг хичээнгүй малчдаа “нударган” гээд яалаа? Ерөнхий сайдууд, улсын бага хурлын дарга нар, яамдын сайдууд, цэргийн дарга нар, чекистүүд, эрдэм төгс сэхээтнүүдээ яалаа? Бүх малчдынхаа амины мал сүргийг хэрхэн булаан авч нэгдэл гэгчийг яаж байгууллаа. Хүүгийнхээ ул суурьгүй сагуу аашинд дургүй хүрэх болгонд өөрийн хэт хувьсгалч явсан хийрхэл толгойд орж ирээд болохгүй юм. Өөдгүй аяг үр хүүхдэд минь халдварлана гэж зүүдлэх ч үгүй солиорч явжээ.
Бүхэл бүтэн капиталист нийгмийг хийгүй харайгаад социализмд орчихлоо гэж би галзуурч явсан. Хүү маань ардчилал хөгжөөгүй Орос Хятадын дунд Монгол тэргүүний ардчилсан орон болчихлоо гэж онгирч эхлэв. Аавыгаа дуурайгаад хоосон хөөсөнд сагах нь ухаан муутайгийнх л байх. Эцэг хүү хоёр гүехэн ухаан, хөнгөн зангаа яаж шуу засна даа.
1,5 тэрбум долларын зээл арай гэж олж, өр тавьснаа бүтээлч хөдөлмөрөөрөө олсон аятай сагсуурч “Чингэс бонд” гэж сүржигнэх нь инээдэмтэй. Чингэс хаан эцэстээ өрийн данс болдог байна. “Чингэс” гэж нэрэлснээр ямар ашиг олох юм бэ бүү мэд. Өчигдөр тавьсан засмал зам өнөөдөр эвдэрч байна. Үүнд Чингэс бонд гэсэн мөнгө урсаж буй нь их хааны алдар суу сэвтэнэ үү гэхээс мандахгүй нь лав. Гэвч Чингэс бидэнгүйгээр өөрөө бие даагаад болно гайгүй. Чингэсийн нэрийг юм болгонд нааж, түүнийг бүү гутаа гэж хүүгээ зэмлэмээр байна.
Гэвч хүүгийн минь ажил явдал дан болохгүйгээс бүрдээгүй, болж байгаа юм байна аа хөөрхий минь. Таван хушуу малынхаа үс ноос арьс шир, байгалийнхаа баялгаар хувийн үйлдвэрүүд хөөрхөн хөөрхөн юм хийх гэж оролдоод эхэлчихэж. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг төр засгаас дэмжих бодлого хэр чадлаараа явуулж байна. Засмал зам, бетонон гүүрнүүд сунайж, өндөр өндөр шилэн байшин сүндэрлэж эхлэв. Ямааны ноолуур тэмээний ноосоор хийсэн чанартай гоёмсог хувцас хунар эд бараа гадны баячуудын харааг татах боллоо. Малынхаа арьс ширээр хийсэн чанарлаг үзэмжтэй янз бүрийн эдлэл гутал хувцас дэлгүүрийн лангууг алаг эрээнээр баяжуулж байна. Хувийн бизнесээр баяжигчид олшров. Айлууд өтгөн төгөл, гоёмсог цэцэрлэгтэй болох хандлага гарлаа.
Монгол хөгжимчин шатарчин охид дэлхийн хэмжээний уралдаанд тэргүүн шагнал хүртэж хүн төрөлхтөнийг алмайруулж байна. Олимп дэлхийн аварга тамирчдаа хар. Оюун ухааны уралдаанд дэлхийд түрүүлсэн бяцхан хүү бидний бахархал зүй ёсоор мөн. Хүүхдийнхээ сайн талаас нь дурдвал овоо юм байна аа хөөрхий. Дан муу талаас нь харж, муу муухайгаар нь дууддаг өвчин сүүлийн жилүүдэд бидэнд тусаа юу даа. Тэгж өтөлбөл муу ёр. Бид өөрсдөө хувьсгалын жилүүдэд тийм ийм сүрхий явсан гэж онгирохоо сайн тунгаавал бидэнд эвгүй эвгүй нүгэл энүүхэндээ ярихад бишгүй бий. Үүнийг эс өгүүлэн үр хүүхэддээ сайн чанараа хөгжүүлж, муу чанараа гээж, хөгжил дэвшлийн замаа бүү алдахыг ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2013-05-30
Зочин
жабаа
Зочин
tsetsgee
zochin
zochin
Зочин
Demjigch
Зочин
Зочин