Олонх онгирно, цөөнх атаархана
Сөрөг хүчин, олонх цөөнх гээд мань мэтийн хөгшүүлд ухаарах, сурах барууны соёл гэх юм бишгүй бий болж байх шиг. Улс төрчдийн хэрүүл маргааныг чагнаж суухад нэг зориготой авч өөр өөр арга барилтай лидерүүд улс орноо аль болох түргэн хөгжүүлэх зөв зам олох гэж мэтгэлцэж байна гэж ойлгохын арга алга.

Юм хийж буй хүн заримдаа эвийг нь олохгүй мунгинах буюу алдаж будилах нь бий. Харин түүнийг хажуунаас нь харж суугаа хүнд цаад хүний ухаарахгүй байгаа зүйл ажиглагдаж, тэр ч бүү хэл, бүр инээдтэй хялбар арга ухаан түүнд төрж, "Үгүй ээ, чи наадхийгаа ингэ, тэгвэл амархан бүтэх нь" гэж зөвлөдөг. Зөвлөлгөөг тэр дор нь авдаг овсгоотой нэгэн байхад гөжүүдлэн хажуугийнхаа ажиглагчаас өөрийгөө дор сэтгэгч болчих вий гэж мунхаглаад зөрүүдэлдэг өөр нэгэн бас бий. Зөвлөлгөөг зөв гэдгийг тэр бээр өөрөө яруу тодоор ухаарах тусмаа хор шар, атаа хорсол нь улам буцлаад "Энэ муугийн үгэнд яасан ч орохгүй дээ" гэж мугуйдлан ичгэвтэр тэнэг байдлаа гүнзгийрүүлдэг хүнийг би бишгүй анзаарчээ. Гэвч зөвлөгөө зөв ч байдаг буруу ч байдгийг би үгүйсгэхгүй.
Олонх цөөнх гэдгийг би иймэрхүү маягаар төсөөлөөд байгаа хүн. Олонх хийж гүйцэтгэх, цөөнх буюу сөрөг хүчин хажуунаас нь ажиглан санаагүйгий нь сануулж, туслах үүрэгтэй гэж ойлгож байна. Ер нь сөрөг хүчин гэдэг нэр томъёог хэн гаргаж ирэв ээ? Сөрөг хүчин гэдэг надад бол "сөрнө" гэсэн утгаар ойлгогдож байгаа юм. Сөрнө гэдэг нь аливаа давших хөдөлгөөний эсрэг сөрж дайрна гэсэн үг. Үүнийг юутай ч жишмээр юм бэ дээ? Хоёр бух мөргөлдөж буйтай ч зүйрлэмээр юм уу? "Сөрөг" гэсэн үгнээсээ ч болж буй юм уу өнгөрөгч хорь гаруй жилд манай парламентад олонх цөөнхийн мөргөлдөөн болж өнгөрлөө. Ардчилсан парламентын үйл ажиллагааг "Хэн нь хэнийгээ нэвт бүлэх вэ" гэсэн хоёр мунаг тэнэг бухын тулаантай миний бор зүрх жишиж чадахгүй байгааг хэлье.
Хоёр биеэ түшин нэгэн зүгт найгах хоёр согтууд гэртээ харих юм уу эсвэл бааранд орох зорилго нь нэг байдаг. Хоёр согтуу "Үүгээр явсан нь ойр, түүгээр явсан нь цагдаагүй" гэж маргалаа ч гэсэн хоёул нэг зорилготой, ашиг сонирхол нэг, баримтлах чиглэл нэгэн зүг тул тэд нөхөд байдаг. Олонх цөөнх хэмээх сөрөг хүчнүүдийг хоёр бухын мөргөлдөөнтэй зүйрлэж болоогүйтэй адил, хоёр согтуутай бас адилтгаж болохгүй байна. Яагаад гэвэл олонх цөөнх бие биеэ унагах, огцруулах далдын хар санаатай бол хоёр согтуу дахиад нэмж уух ганцхан хүсэлтэй нөхөд юм. Тэдэнд нэг нь ганцаараа уугаад нөгөөгөө траншейны нүх рүү түлхэх жудаггүй чанар байдаггүй.
Олонх цөөнх хоёул ардчилал зах зээл гэсэн нэг зорилготой нь үнэн аваас хоёр согтуутай зүйрлэмээр, төр засгийн эрхийг сонгуулийн хугацаанаас өмнө булааж авахаар эрэгчин эмэгчнээ үзэлцэж буй бол хоёр бухын мөргөлдөөнтэй зүйрлэмээр. Энэ хоёрын аль нь вэ гэдгийг ард түмэн аль хэдийнэ мэдчихсэн тул улстөрчид тэднээс асууж болно.
Манай орны амжилт ололт олонхид ногдохоос гадна цөөнхөд бас ногдоно. Дөрвөн жилд улс орны хөгжилд ямар ахиц гарав, түүнийг цөөнхийн мэргэн шүүмжлэлтэй эрх биш холбож, ард түмэн цөөнхөд урам хайрлаж, дараагийн сонгуульд тэдэнд санал өгөх гарц нээлттэй. Монголчууд яснаасаа олонх болохоороо онгирдог цөөнх болохоороо хорсдог, өөрөөр байж чаддаггүй, төрөлхийн тийм атаархуу хүмүүс гэж үү? Монголчууд ясны тийм өөдгүй зантай улс гэвэл би гутрахын ихээр гутрах юм байна. Арай ч үгүй байлтай. Олонх муу ажиллаж, тэд баларч байвал, цөөнхийн нэр төр өсч, дараагийн сонгуульд тэдэнд санал өгч, ялалт албан тушаал зэрэг ирнэ гэсэн ганцхан мунхаг ойлголттой сөрөг хүчинд хэн санал өгөх вэ. Олонхийн ажил сүйрвэл ард түмэн ядуурах нь мэдээж. Ядуурлаас ялалт “шаана” гэдэг мөрийн хөтөлбөртэй сөрөг хүчин гүжирдээд гүжирдээд, харлуулаад харлуулаад хол харайхгүй ээ.
Суусан газраасаа шороо атга гэгчээр аль ч намынхан адилхан ялагдлаасаа соёл атгаасай. Өндөр сэнтийд насан турш залардаг өнгөрсөн зууны хэвшилд дассан хүн албанаасаа сонгуулиар хусуулмагц ичих, хонзогнох хоёрыг зэрэгцүүлэн шаналдаг болтой. Ардчиллын жамаар бол хусах, хусуулах чинь ердийн үзэгдэл юм биш үү? Ялагчийн болон ялагдагчийн соёлыг эзэмшихгүй бол эрхэм төрийн түшээ, ерөнхий сайд, ерөнхийлөгч та нар бүгд ард түмэндээ гологдоно. Манай ард түмэн сонголт хийх ухаанд сонгуулиас сонгуульд суралцах нь дамжиггүй.
Олонх цөөнхийн мөргөлдөөний хөлд шударга ёс уланд гишгэгдэж, монголчууд ёс суртхуунаа гээлээ. Яана даа таминь! Үүнд улс төрийн сөрөг хүчнүүд буруутай болохоос ард түмэн буруугүй ээ. Сонгууль ойртлоо. Монголын сонгогч бүр хэн нэгнийг Ерөнхийлөгчид зална. Ахиу санал авсан нь Ерөнхийлөгч гэгдэнэ. Тэр бээр дөнгөж дөрвөн настай Ерөнхийлөгчид тодрохоос бус, төрөл арилжиж бурханд хувирахгүй. Тиймээс нэг их онгироод хэрэггүй. Төрийн эрх булаалдагчид минь бие биеэ бүдүүлгээр гүтгэн муулж шившгээ бүү хутгаарай. Ерөөс монгол хүнд ялагдагчийн соёл төрөлхийн байхгүй гэдэгт би хувьдаа үл итгэнэм.
Муу сонгуульд юун их ач холбогдол өгдөг юм бэ. Сонгуульд тодорсон “амьтад” бодит үр ашгаа өгсөн нь хаана байна? Би бол ямар ч сонгуулийг дотооддоо шатахуун үйлдвэрлэхээс илүүд үзэхгүй. Эх орны зүрх орос шатахуунаар лугшдаг тул хойд хөршийн эрх баригчдын дохиураар манай эдийн засаг савладаг. Эмзэг газраар цус сорогдож, эдийн засаг ноцтой хөндүүрлэх нь элбэг. Үүнд ашгийн төлөөх мөнхийн хөршөө буруутгах тэнэг хүн би биш.
Өдөрт хэдэн зуун км давхиж ажил албаа амжуулдаг энгүй талын бэлгүй Монгол нефтийн үнийн огцом өсөлтөд амархан сөхөрдөг тул нефтийн хямрал бидний хувьд гэнэтийн дайрлага болдог. Манай намууд айсуй дайрлагыг мэдрэх нь байтугай сонгуулиар өвчлөөд өөрийн ухаангүй солиорчээ. Төр засгийн эрхийг аль нам барьснаар, УИХ-ын гишүүн хэн болсноор, Ерөнхийлөгчийн сэнтийд хэн заларснаар орос нефтийн өндөр үнийн өмнө сөхөрдгөөрөө сөхөрнө. Орос нефтийн өмнө өчүүхэн Монголын Ерөнхийлөгч бол чавганц л гэсэн үг. Бүх нам, бүх нэр дэвшигчдийг эрэмбэлбэл бүгд адилдаа адил годилдоо годил юм чинь сонгуулийн зардал ард түмэнд шатахууны дайтай ашиг авчрахгүй. Сонгуулиар нэг нь гарна л биз. Хэн нь ч Монголыг хөгжүүлж чадахгүй. Хэнд нь ч Монголыг устгах хорон санаа байхгүй. Бүгд л сонгуульд шархатсан шархаа нөхөх, цаашлаад төсвөөс чадлаараа хумслах, ийм л бодолтой хөөрхийс. Хэнийг ч сонгосон, аль ч намыг дэмжсэн ялгаа огт гарахгүй сонголтод, дэндүү их хөрөнгө үрж, дэндүү их хүч цаг зарахын оронд сонгуульд үрж буй асар их хүч хөрөнгийнхөө талыг ч болохноо газрын тос боловсруулах үйлдвэрт зориулбал яасан юм бэ? Бага оврын үйлдвэрт 30-35 сая доллар орох гэнэ. Оросууд крантаа хаагаад биднийг шулна. Энэ бол гэм биш зан. Хожихыг бодохгүй хэн байхав. Бие биеэс алслагдсан хот, аймаг, сум, баг, малчид бензингүй аж төрөх боломжгүй. Шатахууны хараат байдлаас эгүрт гарах, уг нь зүйрлэшгүй хувь заяа сан. Ээлжит сонгуульд аль нам, хэн гэгч Ерөнхийлөгч ялах нь, шатахуунаар эх орноо хангадаг болохын дэргэд дусал бензин ч биш. Манай улс олсон жаахан ашгийнхаа бараг бүгдийг шатахуунд залгиулдаг. Дотооддоо шатахуунаа хангачихвал Монгол гараад өгнө. Хөгжлийн гол тээгэндээ хүчээ төвлөрүүлэх цаг иржээ. Энэ гацааны дэргэд сонгууль юу ч биш. Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын нэг нь Ерөнхийлөгч болно л биз. Тэр хоёр, нэг нь нөгөөгөөс нэг ч хуруу илүүгүй юм чинь тэдний аль нэгийг сонгох гэж тийм их мөнгө үрэх шал дэмий гарз болохын нэмэр.
Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар хэрхэн хоосорсноо бүү март. Тэрийг биш намайг сонго гэж нэг нэр дэвшигч тэрбумыг үрсэн. Тэднийг биш манайхыг сонго гэж нэг нам 10 тэрбумыг хийсгэсэн. Нөгөө тал нь бас тэрийг биш намайг гэж нэг тэрбумыг, тэднийг биш манай намыг сонго гэж мөн 10 тэрбумыг үрсэн. Тэрийг бус намайг сонговол Монгол баяжина, намайг бус түүнийг сонговол Монгол баларна. Тэднийг бус манай намыг сонговол Монгол бар болно, манай намыг бус тэдний намыг сонговол Монгол сөнөнө. Ийм дүнхүү логикоор өчнөөн хөрөнгө салхинд хийсгэх эмгэнэлтэй. 1 сая, 1,5 саяын амлалт бол гамшиг. УИХ-ын сэнтийд дахин залрахын тулд сонгуулийн өмнө амлалтаа заавал өгөх гэж эх орноо хуурайлж гүйцсэн. Наанаа эх орноо хөгжүүлэх, сонгогч олноо баяжуулахад юугаа ч хайрлахгүй байгаа дүр харагдавч, цаанаа өөрсдөө л дахин сонгогдох гэж үрээд байсан мөнгө. Тэнгэрээр нэг цацсан мөнгө иргэдэд наалдалгүй хоосон үрлэг тэр ч бүү хэл өр болсон.
Сонгуульд өөрөө ялах гэж, намаа ялуулах гэж зовохоос илүү шаналал Монголд үгүй болжээ. Хамаг хүч анхаарлаа дайчилдаг ажил манайд сонгуулиас өөр алга. Нойроо хасдаг чухал ажил сонгуулиас өөр байхгүй. Монгол нь монголоо ялах гэж улсын хамаг хөрөнгийг сүйтгэж байна. Ялбал ялна л биз, ялагдвал өрсөлдөгч монгол нь Төрөө барина л биз. Үүнд чинь хувхайртлаа уралцахын хэрэг юу байна? Сонгуульд бурхан чөтгөр хоёр өрсөлдөөгүй. Адилхан монгол ах дүүс өрсөлдөж байгаа. Олонх цөөнх л болно биз. Олонх цөөнх гэдэг чинь хүйтэн дайны үеийн социалист капиталист лагерын дайснууд биш. 1990 оноос архаг коммунист хөгшчүүл сөрөг хүчнийг дайсан гэж үздэг үзлээр үр хүүхэд ач зээ нараа болон залуу үеийг хордуулсан юм. Энэ өвчин их ужиг болтой. Эдгэрэхгүй эдүгээ хөнөөл тарьсаар байна. Сөрөг хүчин бол хамтрагч бус дайсан гэсэн үхширмэл хоцрогдсон үзлээс салж, нэг нь хийгээд нөгөө нь хянаад явдаг, улсаа хөгжүүлэх нэгэн зорилготой олонх цөөнхөд суралцах сан.
Түүнийг бус намайг, тэднийг бус манайхыг сонго гэж үхэлдэн зүтгэхээс ондоо бодол одоо хэд хоног төр засаг, намуудын толгойд орохгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр гэх мэт бүтээн байгуулалт намаа сонгуульд ялуулах тэмцлийн тоосонд үзэгдэхгүй. Сонгуульд ялах гэж чармайдаг шигээ Таван толгойдоо, аж үйлдвэрийн цогцолбортоо, төмөр болон авто замдаа, утаандаа чармайвал янзалчих байх шүү. Сонгуульд хийсгэдэг мөнгөө танаад газрын тос нэрэх гэсэн хувийн хэвшлийг дэмжээд өгөөч. Эх орныхоо шатахууны ядаж талын талыг хангавал аштай юу. Орос крантаа хаавал Монголын зүрх зогсох аюул тулгарна. Үүнд Орос буруугүй, бид өөрсдөө буруутай. Газрын тосны асар их баялагтай ОХУ жижиг ордуудаа ашиглан алс районуудаа хангахаар бага оврын үйлдвэр 80 гаруйг ажиллуулж байна. Сүүлчийн засгийн газрын сайд асан Даш.Зоригт бага оврын үйлдвэр байгуулахыг зориуд саатуулсан. Олон улсын жишгээс үзвэл багашиг үйлдвэрийг 1-1,5 жилд барьдаг аж.
Сонгуульд Ц.Нямдоржийн оронд С.Жавхлан, Д.Арвины оронд Г.Баасан гарлаа гэхэд бүх хөдөлгүүр зогсохгүй, хуучин шигээ салгалаад л байх болно. Сонгуулийг бүтээн байгуулалтын дээр тавьдгаа цэглэе. МАН, АН хоёр нэг нь нөгөөгөөс давуу чадваргүй учраас ойролцоо л яйжигнана. Адилхан хоёр чавганцын нэгийг ялуулах гэж сан хөмрөгөө хоослох утгагүй. Ерөнхийлөгчийг амалдгаар нь үнэлэхээ болиод, хийж бүтээсэнд нь дүн тавих цаг иржээ. Намаа ялуулах ганцхан зорилготой, өөр ямар ч зорилгогүй, ороо нь орж улангассан бух шиг олонх цөөнхийн мөргөлдөөнийг хүлцэнгүй харсаар суувал хувхайрна шүү.

Чавганц нарын уралдаандтийм их хөрөнгө үрэх хайран бус уу

1996-2013
Зочин
z
Зочин
Annabelle
202 180 220 72 -d
buyan
Батнэрэн
nergui
onom
Zochin
Zochin
Зочин
Shagdar
Зочин
zochin
Зочин