Байн байсаар бүх дэлхийг бүрхэж гагцхүү нарыг л хэвээр үлдээх хориг
Олон чухал эмэгтэйчүүд дэлхийн түүхэнд байжээ. Одоо ч байсаар байна. Тухайлбал Жанна гэж нэг жижкэн франц охин үхэхээс бусдыг үзсэн дайчин эрсийг ганцаараа доргиож Английг арай л хиаруулчаагүй. Манай Мандухай байна. Хүү нь Баторгил гээд яагаав Аж богдын харуул... за уучлаарай би өчигдөр нойргүй хоноцымаа.
Шилэн дундуур татсан ч ай гэж хө
Ганбаатар шиг босч зогсоод
Шивцаарын банк шиг гүрийсийм зэ гэж хө
Ганзайг харин хориглоно гэвэл ч
Шилрээд явах уу даа яршиг WTF гэж хө....
ЦүШи хатны шинэ эргэлтийн бодлого гарсаныг сонссон хугацаагүй цэрэгт алба
хаагч зовлонт эрсийн дуулсан дуунаас. XXI зууны эхэн үе. Элбэгийн Хүрээ.
Хаялга үг
Олон чухал эмэгтэйчүүд дэлхийн түүхэнд байжээ. Одоо ч байсаар байна. Тухайлбал Жанна гэж нэг жижкэн франц охин үхэхээс бусдыг үзсэн дайчин эрсийг ганцаараа доргиож Английг арай л хиаруулчаагүй. Манай Мандухай байна. Хүү нь Баторгил гээд яагаав Аж богдын харуул... за уучлаарай би өчигдөр нойргүй хоноцымаа.
Ахиад эхэлье:
Олон чухал эмэгтэйчүүд дэлхийн түүхэнд байжээ. Сая нэг нь өөд боллоо. Төмөр хатагтай, английн. Улсаа мандуулсан. Гэтэл өөр нэг хүчирхэг эмэгтэйчүүдээс манжийн Цү Ши хатан байна. Улсаа хөмрөөд хаясан. Тэрнээс хойш зөндөө мундаг хүүхнүүд төрсөн. Төр ч барьсан. Харин архины хууль гаргаж байсан эсэхийг мэдсэнгүй.
Архины хууль
С.Одонтуяа нарын эмэгтэй гишүүд архины эсрэг хууль гаргах гэж байгаа гэж дуулдлаа. Авгай хүүхнүүд бөөн баяр болох байх.
-Манай хар юм уухаа байсан,
-Манайх ч гэсэн. Ууя гэсэн олдохгүй юм чинь дээ хахаха.
Жаргалтай хатны хацар гэхдээ улаанаараа нэг их удахгүй дээ. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл, за удлаа гэхэд шинэ жил хүрэх байх. Тэрний дараа нөхөр Гомбо нөхөр Даржаа нар нөхөр Лууяагийнд нийлж спирт найруулж уухаа мэднэ. Спиртийн олдцыг дөрвөн зүг найман зовхисоос хайж хангана. Найман нэрийн дэлгүүрүүд түр зуур долоон нэртэй болсноо эргээд найман нэртэй болно. Найм дахь нь харин лангуун доогуур заларна. Хангалтаа дөрвөн зүг найман зовхисоос бүрдүүлнэ. Яг л тамхи шиг. Тамхи хаа очиж тамхиараа л байдаг бол спирт заримдаа хүн алах хор байдгаараа тамхинаас жоохон ялгаатай.
Мэдлэгт дусал нэмэр: Дутуу шүүгдсэн, түүхий нойтон сувс хямдхан учир орлого багатай иргэд, хүүхэд, хөгшид хэрэглэхэд нэн тохиромжтой, сайхан эд юм.
Эрэлт байгаа хойно нийлүүлэлт хийгдэж таарна. Эргэдэг бөглөөтэй шил эргээд нүдний гэм болно. Нараа Сараа Навчаа нар гал тогоо, банн жорлон хаа сайгүй архийг нэрж, найруулж зах зээлд нэвтрүүлэх болно. Мянгын архинууд сайн байна уу, эргэн уулзахад таатай байна.
С.Одонтуяа нарын гишүүд эдгээр найруулагчдын амьдралыг дээшлүүлэх гэсэн алсын хараатай хууль санаачилсан байж болох юм. Эерэгээр харъя, өөдрөг байя.
Ерөнхийлөгч юугаа уух нь маньд ямар пад байна?
Ерөнхийлөгч яахав дээ, сүүнд дуртай хүн. Дэлхий дээр муур тэр хоёроос өөр сүүнд тийм дуртай адгуус ч байхгүй. Тэгвэл бусдад нь боломж олгоочээ. (Энэ яасан богинохон хэсэг болов оо. Тал нь гарчиг юмуу хаашаа ен).
Эрх чөлөөгөө эдэлмээр байна
Өөрийнхөө юмсыг ер нь өөрөө л эдэлвэл зүгээр. (За энэ бүр дэндүү богинохон боллоо. Арай ч дээ).
Цаашдаа....
Эхлээд тамхийг тас хорьж хаясан. Яах вэ баар саванд суугаад гарсны дараа хувц хунараас өмхий самхай ханхлаад байхгүй аятайхан юм болох нь болсон. Тамхинаас гардгүймаа татахаа цөөрүүлсэн хүн ч олон байна. Хортой юмсыг хорих хэрэгтэйшд. Гэхдээ тэр баарнуудыг 12 цагаас хаалгуулахыг нь болиулахад санаа тавьмаар юм. Шал онигоотой.
Одоо харин архийг хорино гэж байна. Яс юман дээр хүн амьтнаас мансуурч чаддагаараа ялгардаг юм шүү. Бусад талаараа ав адилхан тэгж яриул. Мансуурах хэрэгцэээ байдаг. Би ч үе үе архи ууж мансууран суух дуртай. Хэтрүүлж болохгүй гэхдээ. Согтууруулах ундааны соёлтой хэрэглээг л сурталчлах ёстой болохоос хориг тавих байсан юм уу эгч?
Тэр байтугай градусыг нь ч шууд буулгаж болохгүйшдээ яанаа. Амнаас уначих гэсэн балиар эдийг хэн ч уухгүй. Мянгын хатуухан юм ахиа л гараад ирнэ.
Эсвэл үнэтэй болгох юм уу. Мянгын юмыг дэмжиж байвал ок л доо.
Харин градусыг нь жилд нэг юм уу хоёроор буулгаач эгч. Хэдхэн жилийн дараа л бид 16-18 градусын зөөлөн юм уугаад сурчихна. Тасарч унаж алингаа алдах нь гайгүй болох байх. Тэртэй тэргүй манай улсад архины хэрэглээ багасч, шар айрагных өсөж байгаам бишүү.
Гэхдээ хориг энэ эрчээрээ явбал сексийгч тойрохгүй байх гэж бодож байна. Булай бүхнийг хорьж байгаа улс. Улсын эгээ нар.
sahal
Зочин
Батый
Батый
b
Билгээ
zochin
zochin
zochin
сэгээс
kkk
altan bayr
Зочин
Зочин
Зочин
помешик
Хууль санаачлагч эрчүүдэд
Зочин
Зочин
Зочин
Зочин
hu
hi
Tseegii
МОНГОЛ
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
zochin
Eregtei hun
emegtei hun
Зочин
Зочин
e
Demjigch
луун шивээст
saruul
irgen
ИРГЭН
zochin
Зочин
funny
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
wa
Зочин
.....
Zochin
CHI CH BAS EEDGUIL ER B.NA DAA
Dry law
TELBERTEI ARHINII UILDBERIIN EZNII GAR BOLOHOO BOL
TENEG MALAA ZEB TALAAS N OILGUUL ESVEL TELBERTEI Y
Khorson syyder
Зочин
Архи ууддаггүй хүн
wdwdwdwdwd
hahaha
gaigui avgai yum bh geed ogson shdee
arhichin
arhichin
RM
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ТОЙМЫНХОООООООООН
ok
nasan
Зочин
Arhi
Зочин
Зочин
Гааяа
Абөабөа
sho
Ганаа
төрөө
Зочин
Зочин
VIC
Зочин
С.Одонтуяа
д тэмүүжин
unshigch
д тэмүүжин
д тэмүүжин
Эрдэнэ
д тэмүүжин
kkkk
sdfsdf