Ардчилалын хурлын мэдээ мэдээлэл
Сайхан болж өнгөрч байна. Хот хороо маань өнгөө заслаа. Өө биш хотын төв өнгөө засч, хороо маань хэвээрээ хэвээрээ. Заваартаа л нуль шороо. Гэхдээ сайхан байна. Оройд ажил тараад автуусанд суухын оронд сайхан алхаж байна шүү дээ.

Цэлгэр хотынхоо өргөн чөлөөгөөр... гэж дуулаад л. Энэ хэвээрээ байгаасай. Хүмүүсийн сэтгэл ч дагаад сэргэсэн харагдана. Тэгээ л булан тойроод манай хороо руу ороод ирэнгүүт, “таксигаа барьдаг байж хөөрүү хог юмаа би...” гэж өөрийгөө зэмлэж, гутландаа харуусч байна.
Хот маань сайхан өнгө засчээ. Хүмүүс нь хүртэл сайжирч. “Замын цагдаа нар чинь яасан аятайхан залуус болчоо вэ?” гэж хүүхнүүд амаа таглан шивнэлдэж байна. “Гудманд ийм байгаам чинь дотор нь үйлчилж байгаа хүүхнүүд нь бүр тасарчаа даа” гэж эрчүүд хөөрөлдөнө.
Зарим нэгний дэгдээсэн цуу яриагаар бол “хурлын үеэр царай муутай хүмүүс гадагшаа гарахгүй” гэсэн нь эхний өдөр үнэн байх шиг санагдсан. Яагаад гэвэл миний утсанд “чи гадагшаа гараагүй биз?! Монгол улсын засгийн газар” гэсэн смс ирсэн юм. Би ч бүр зүрх үхэж орхисон. Гэтэл маргааш нь яах аргагүй гарах хэрэг болоод. Гараад хорооныхоо зах хүртэл яваад. Тэгээд гадагшаа ганц ганц алхмаар ахисаар байлаа. Хэрэв шүгэл тасхийвал эргэж чавхадхад бэлэн. Гэтэл намайг хэн ч тоодгүй байгаа. Тэгсээр бүр Сүхбаатарын талбай орцон шд. Тэгсэн чинь царай муутай хүмүүс гарахгүй гэсэн шийдвэр нь шаал худлаа болох нь мэдэгдэж зөндөө олон хүн харахын аргагүй хүмүүстэй тааралдсан. Сураг сонсох нь ээ зарим сайд дарга нар, “Би тэгээд яахым болжийнэ?” гэж хэл ам хийснээс болж хэрэгжээгүй шийдвэр юм гэнэ лээ.
Залуус маань гадаад хүнтэй суух хүсэлтэй бүсгүйчүүддээ хандаж “ээ дээ одоо л нэг аятайхан юм олдвол олдоно доо, хэт нь зодуулаад ирэх нь гайгүй байх шүү...” ч гэж зөвлөж байна лээ. Монгол хүн монгол хүндээ хайртай байлгүй яахав, хэн нь ч гэсэн гайгүйхэн шиг хүн хартай суучихаасай гэж бодох нь хэр шүү дээ.
МАХН жагсав. Сайхан жагслаа. “Монголд ардчилал байхгүй!” гэсэн лоозон барьж жагссан нь “би тараг идээгүй!” гээд тарагтай амаараа инээгээд байгаа хүүхдийг санагдуулсан явдал боллоо. Ардчилалтай газар л ингэж сайхан жагсдаг бүлгээ. Тэд ингэж байхаар 104 сайдад сэмхэн захиа атгуулдаг газар байсан юм.
Тайландын ерөнхий сайд од болов. Монголын хэмжээгээр бүх зурагчид түүнийг л дагаад явсан болтой. Энд ч нэг цай уусан, тэнд ч нэг гэрэн сувенирийн тооно руу хоёр хуруугаа хийсэн зураг нэтээр дүүрэн. Сайхан хүүхэн өөр л юм байна. Бусад төлөөлөгчдийн талаар таг шүү. Яаж яваам болоо тэд? Сайн л явдаг байгаа даа, сураг байна уу? Ангаж цангах вий.
Дундуур нь нэг бяцхан маргаан дагуулсан зочин ирсэн нь Ан Сан Су Чи байлаа. Нэр нь л хүмүүсийг гайхшруулаад байгаа болтой байсан. “Тэр нэрнийх нь эхний АН гэдэг Ардчилсан нам гэж байгаа юм за!” гэж нэг хэсэг хүн нь онгироход “Тиймээ, САН гэдэг нь ч гэсэн танайх. Тэр нь Солиорцгоо Ардчилсан намынхаан! гэж байгаа юм шүү дээ” гэж хорыг нь малтах нөгөө хэсэг хүн нь ч байлаа. Намынхан ингэж улстөржиж байхад энгийн иргэд бидний яриа сүүлийн хоёр нэр дээр нь фокуслаж байв. “Энэ эмэгтэй багадаа өрөмний өт шиг сахилгагүй охин байсан байхаа. Тэгээд дандаа Суу чи! гэж загнуулсаар байгаад өөрийнхөө нэрийг тийм гээд бодчихож” гэж шоолонгуй ярих нэг нь байхад, “үгүй шдээ хөөрхий амьтан. Цаад цэргийн дэглэмийн дарангуйлагч нар нь түүнийг гэрийн хорионд оруулаад наанаа суу чи! гэж загнаад ийм болсон шдээ“ гэж өрөвдөн халаглах хүмүүс ч мэр сэр байна. Тэгсэн чинь бүр “Манай ерөнхийлөгчтэй уулзах үеэр нэг дарга “...Ан Сан Су Чи!” гэж зарлангуут нээрээ суучихсан шүү зайлуул...” гэж нүдээр харснаа ярих хүн ч таарлаа. Үүнээс улбаалаад тэр монгол хэл мэддэг юм байна гэсэн оюун дүгнэлтэд хүрээд дуусав.
Энэ ч гайгүй, бүр булай юм болоод байна цаана чинь. Мөнөөх Тайланд эмэгтэй чинь төрийн галыг асааж байна гээч! Тээр жил СТА С.Жавхалангийн (гавьяат цолоо өөр хүнд зүүгээд өгцөн биз дээ?) зах нударгаа урж галдаад байсан мөнөөх тулга шүү дээ. Хүүхнүүдийг оруулахгүй гэж хөөж туугаад, заримыг нь бүр амбаардаж сав бөөрийг нь доргиосон гэж домогт тэмдэглэгдэн үлдсэн байдаг тэр л ариун тулга! Зурагаас харвал цаана нь муусайн эмсийг нүд үзүүрлэсэн дарга нар бүрэлдэхүүнээрээ зогсож харагдана. Тэр байтугай Портуун сайд маань биеэрээ байх аж. Би бодохдоо энэ зургийн дараагийн эгшинд Тайландын ерөнхий сайдыг шууд цаазалсан болов уу гэж тааж байна. Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл гэж байдаггүй юу яагаав. Хүмүүсийн ам хэл янз бүр байгаагаас дундыг баримтлан түүвэрлэж хүргэе:
-Ээ төрийн ариун тулга маань 2013 оны энэ л хавар энэ Тайланд шулмын гараар бузарлагдах байж..
-Харин ч ардчилал байгааг харуулж байна. Одоо бүх гишүүд дарга нар маань эмэгтэй нойлд орж морь харж гайхуулах хэрэгтэй!
-Ээ дээ та минь Тайланд ч осолтой газар шүү дээ. Энэ ерөнхий сайдыг урьд нь эрэгтэй хүн байгаагүй гэдгийг хэн батлах юм? Тэрийг нь манай дарга нар мэдээд гал асаалгуулсан ч юм билүү...
-Цаадах нь эмэгтэй нь ч эмэгтэй зүгээр. Манай дарга нар харин гал түлүүлэнгүүтээ баримтжуулж аваад ”За та ч хөгийн юм хийлээ дээ. Одоо манайхаас нүүрс авах л болж дээ!” гэсэн гэсээн. Төрийн ухаан шүү дээ...
-Та нар больцгоо л доо. Эр хүн л юм хойно, дэлхийд цуутай энэ үзэсгэлэнт бүсгүйг нэг дарах санаа хэнд ч төрж болно шүү дээ...
Харин эмэгтэй гишүүдийн байр суурь янз янз байна.
-Ингэнэ л дээ хөгийн муусайн эрчүүд!
-Хм! Царайлаг царайлаг л гэнэ. Хүмүүс эр эмийг нь ч ялгахгүй л байна шүү дээ, хар л даа...
-Явдалтай л байж таараа...
-Үхсэн хямдхан л уруулан будаг хэрэглэдийн байна лээшд...
Гэх мэтийн яриа чих дэлслээ.
Ардчилалын хурал сайхан болж байна. Хот маань өнгөө сайхан засжээ. Сэтгэл хөдөлж байна. Өнөөг хүртэл улсын нийслэл Улаамбаатар хотоо ийм цэмцгэр байхыг хараагүй.

зочинко
zochin
Zochin
Naba
nar
Зочин
Зочин
Batyi
t
хаха
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганаа
super super
Mash goe bolj
Зочин
Зочин
tamir
боль доо
Зочин
Зочин
Зочин
shooter
Зочин
baku
Дугар
Cholschra
Билгээ
Эрдэнэ
Зочин
Зочин
a
Анхаа
123
a