Бууцай
Хүнсэнд хэрэглэдэг хар ногоон өнгийн навчит ногоо. Энэ ногоог англиар spinach, оросоор шпинат гэж нэрлэнэ.
Хүнсэнд хэрэглэдэг хар ногоон өнгийн навчит ногоо. Энэ ногоог англиар spinach, оросоор шпинат гэж нэрлэнэ. Эртний Перс улсаас гаралтай нэг наст энэ ургамлыг европчууд дундад зууны үеэс мэдэх болсон бөгөөд түүний үрээс гаргаж авсан гурилаар талх хийж бас шүүсээр нь цөцгийн тос, цөцгий, төрөл бүрийн өнгөмж, сүмсийг ногоон өнгө оруулан хоолны чимэглэлд ашигладаг байжээ. Харин дорно зүгийн ард түмэн бууцайг “ногоон ургамлын хаан”, “ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр” гэж нэрлэж бүр эрт үеэс хоол хүнсэндээ хэрэглэж иржээ.
Бууцайны ид шид
Анхаарах зүйл:
Бууцайг шөл, халуун хоолонд яаж хэрэглэх вэ?
БУУЦАЙТАЙ ЗАРИМ ХООЛ
Бууцайтай жигнэсэн загас
Жор:
Дунд зэргийн хэмжээтэй нэг загасны махаар хоол бэлтгэхэд 500 г орчим бууцай, том биш хэмжээтэй 3-4 ширхэг улаан лооль, нэг булцуу сонгино (улаан сонгино байвал сайн), 1-2 хумс саримс, цайны нэг халбага жижиглэсэн яншуй, давс, повоор амт оруулах хэмжээгээр
Бэлтгэх арга
Цөцгий, бууцайтай сүмс
Жор:
Бууцайны 10-30 ширхэг навч, 30%-ийн тослогтой 200 г цөцгий,цөцгийн тос 20-30 г, цайны нэг халбага нимбэгний шүүс, цайны тал халбага саахар, саримс, давс, нунтаг повоор амт оруулах хэмжээгээр
Бууцайны ид шид
- Бууцайнд 14 төрлийн аминдэм (С ,М, РР, Е, К, фолийн хүчил г.м) агуулагддаг, уургийн агууламжаар шошны төрлийн ургамлаас дутахгүй, эрдэс бодисоор баялаг, ялангуяа йод, төмөр, кали, зэс ихтэй.
- Бууцайнд агуулагддаг С, А аминдэм нь чаналтын явцад хадгалагддаг онцлогтой. Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг.
- Ходоодны хурц үрэвсэл өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
- Чихрийн шижин өвчтэй хүмүүс бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж заншвал цусан дахь саахрын хэмжээг багасгаж тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг.
- Шулуун гэдэсний хавдар, ясны сийрэгжилт, үе мөчний үрэвслээс хамгаалах үйлчилгээтэй.
- Нүдэнд тустай лютенээр баялаг тул өглөөний цайн дээр өндөгтэй бууцай идэх нь тохиромжтойг эмч нар зөвлөдөг.
- Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг нэг ёсны “хогийн шүүр” бөгөөд ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй.
- Бууцай нь нойр хулжихаас хамгаална.
- Бууцай нь жирэмсэн эмэгтэйчүүдэд тохирохгүй, ахмад настны хувьд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Аль ч тохиолдолд бууцайг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ер нь бууцайнд төмснөөс 8, гүйцэд болсон улаан лоолиос 64 дахин их хурган чихний хүчил агуулагддаг тул ходоод, бөөр, цөс муутай хүмүүс их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй.
- Болц нь эрт дуусч хөгширсөн бууцай их хэмжээний хурган чихний хүчил ялгаруулж энэ нь кальцитай урвалжиж организмд боловсрохгүй нэгдэл үүсгэдэг тул бууцайг цэцэглэхээс нь өмнө хурааж хоолонд хэрэглэх шаардлагатай.
Бууцайг шөл, халуун хоолонд яаж хэрэглэх вэ?
- Бууцайгаар дангаар нь болон бусад ногоотой хольж ногоон шанцай хийхээс гадна шөлтэй хоол, шанз, суфлед хольж хэрэглэнэ.
- Бууцайг үл зэврэх гангаар хийсэн хутга, заазуураар хэрчдэг.
- Бууцайг навч навчаар нь салгаж сайнаас нь ялгаж аваад гоожуурын хүйтэн усаар угаана.
- Дараа нь таглаагүй том саванд буцалж байгаа давстай усанд үйж хүчтэй галаар буцалгаж зөөлөртөл болгоно. Чаналтын явцад бууцайны өнгийг хадгалахын тулд усандаа идэшний сод (3 литр усанд хоолны нэг халбага сод орохоор тооцно.) нэмнэ.
- Болсон бууцайг шүүрэн шанагаар шүүж аваад хүйтэн усаар зайлж усыг нь бүрэн шүүрүүлнэ.
- Дараа нь зузаавтар ёроол, ханатай том саванд хийж зогсолтгүй хутган бяцлах байдлаар халааж зутан маягийн болгоно. Ингээд түмпэн буюу гүнзгий тавганд гаргаж хөргөөсний дараа сайтар угааж ариутгасан шилэн саванд хийж битүүмжлэн таглаад хөргөгч юмуу хуурай сэрүүн газар тавьж хадгална.
- Бууцайг давсалж хэрэглэж болно. Сайтар угааж сэврээсэн бууцайны навчийг ариутгасан шилэн саванд үелүүлэн дэвсэж дээрээс нь давс цацаад хүнд зүйлээр даруулна. 15 кг бууцайнд бүтэн хагас стакан давс орохоор тооцно.
- Ингэж бэлтгэсэн бууцайг хөргөгчид хадгалж хоолонд хийхийн өмнө угааж сэврээгээд жижиглэн хэрчиж шөл болохын өмнөхөн хийнэ.
- Бууцайтай хоолыг бэлэн болсон даруйд нь хэрэглэх хэрэгтэй. Учир нь хадгалалтын явцад энэ ургамалд агуулагддаг азотхүчлийн давснаас азотын хортой давс ялгардаг.
- Бууцайтай хамгийн сайн зохицдог зүйлд гахайн давсалсан мах, задь, хушны самар, цөцгий, бяслаг, улаан лооль орно.
БУУЦАЙТАЙ ЗАРИМ ХООЛ
Бууцайтай жигнэсэн загас
Жор:
Дунд зэргийн хэмжээтэй нэг загасны махаар хоол бэлтгэхэд 500 г орчим бууцай, том биш хэмжээтэй 3-4 ширхэг улаан лооль, нэг булцуу сонгино (улаан сонгино байвал сайн), 1-2 хумс саримс, цайны нэг халбага жижиглэсэн яншуй, давс, повоор амт оруулах хэмжээгээр
Бэлтгэх арга
- Хэрчсэн сонгино, саримсаа халаасан тосонд хуурна.
- Бууцайг сайтар угааж далбагар том хэрчээд хуурсан ногоон дээгүүр хучих байдлаар хийнэ.
- Үүн дээрээ давс, нунтаг повоор жигд цацаж амт тохируулна.
- Загасны гол махыг хувьлан зүсэж бууцайн дээрээ тавиад бага зэрэг халуун шөл, эсвэл ус нэмж саваа таглан зөөлөн галаар махыг болтол жигнэнэ.
- Дараа нь улаан лоолийг дөрөв хувааж хэрчээд загасны махан дээр нэмж жижиглэсэн яншуй цацаж саваа таглан хэсэ.г хугацаанд байлгана.
- Энэ хоолыг дангаар нь буюу шинэ ногоо, будаа, гоймонгоор хачирлан хэрэглэж болно.
- Тусад нь зөөхий дагуулж өгөх буюу махан дээр цутгаж идвэл зохимжтой.
Цөцгий, бууцайтай сүмс
Жор:
Бууцайны 10-30 ширхэг навч, 30%-ийн тослогтой 200 г цөцгий,цөцгийн тос 20-30 г, цайны нэг халбага нимбэгний шүүс, цайны тал халбага саахар, саримс, давс, нунтаг повоор амт оруулах хэмжээгээр
- Бууцайны навчийг цоргоны усаар сайтар угааж шүүрэн шанаганд хийгээд буцалсан усаар хэд хэдэн удаа зайлсны дараа удаа дараа сэгсэрч сэврээнэ.
- Дараа нь бууцайгаа жижиглэн татаж сайтар бяцалж нухан нэг жигд бие байдалтай болгоно.
- Гүнзгийвтэр хайруулд цөцгий хийж зөөлөн галаар халаасны дараа цөцгийн тос, давс, нунтаг повоор нэмж хутгана. Дараа нь бага зэрэг саахар, нимбэгний шүүс нэмж хутгаж жигдрүүлнэ.
- Ингээд үүн дээрээ татаж хутгасан бууцай нэмж холиод байнга хутган зөөлөн галаар буцалтал халаана. Буцалмагц гал дээрээс гаргана.
- Энэ сүмсээр төрөл бүрийн хоолны амт тохируулна.
Сувдаа
С
оюунаа
айв
Зочин
Tsatsral
Tsatsral
Tsatsral
Зочин
Tuya
zochin