Нар харж салхинд гарах баяр
”Ёолк”-ны хажууд нэгэн жижигхээн гацуур суулгаад арав гаран жил өнгөрчээ. Ямартай ч жилийн жилд хатаагаад сугалж хаядаг гудамжны улиасан суулгацыг бодвол овоо ургаж байна. Энэ бол ”Шинэ оны өглөөний нарыг угтах” ёслол юм.
"Ёолк"-ны хажууд нэгэн жижигхээн
гацуур суулгаад арав гаран жил өнгөрчээ. Ямартай ч жилийн жилд
хатаагаад сугалж
хаядаг гудамжны улиасан суулгацыг бодвол овоо ургаж байна. Энэ бол
"Шинэ оны өглөөний
нарыг угтах" ёслол юм. Тэр жил У.Барсболд сайдын үед Байгаль орчны
яамны нэр бүхий
нөхдүүд, Төмөр замын дарга Рааш гуайтай хамтран хэдэн япончуудыг
зугаацуулах гэж
ийм нэгэн шоуг анх удаа санаачилж билээ. Нараа харж чаддаггүй Наран
орны жуулчдад Монголоос манангүй тал нутгийн өглөө л үзүүштэй
нь байж.
Зохион байгуулагчдын хэлж байгаагаар "Анхны өглөөний нарыг үзэхээр 2001 онд хоёр богоон хүмүүс явж байсан бол өнөөдөр 2014 оны нарыг 16 богоон бүхий 400 гаруй жуулчид "Хангай" зөрлөг дээр ирлээ" гэлээ. Галт тэрэгнээс гадна нийслэлээс өөрсдөө машинаар явж өглөөний нар үздэг явдал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Сонгуультай жилд бол бүр төрийн тахилга ёслолын хэмжээнд дөхөж, хамаг томчуул, бөө шашныхан заларч сүртэй юм болдог болчихоод байгаа.
Ийнхүү өнгөрөн одох цагаа үддэг "мэрзийвтэр" гацуурны дэргэд маргаашаа тоссон "Нарны баяр" нь утаатай Улаанбаатарт дажгүй ургаж байна шүү. Хуучин оноо үдэж шинэ оноо угтах хоёр өөр цаг хугацааг бид "Шинэ жилийн баяр" гэж ярьдаг мөртлөө үнэндээ уг баярыг дөнгөж талд нь хүргээд л унтацгаадаг. Зөвхөн дурсамжаараа бахархаж, амьдарчих санаа л энд яваад байгаа юм. Тэгсэн атлаа бид шинэ нийгмийг ардчиллыг хадаг барин ерөөл тавин угтсан бил үү.
Айлчлан ирж буй шинэ оны эхний өдөр бүх нийтийн амралтаар эхэлж одоо л баярлах нь уу гэтэл аль эрт арванхоёрдугаар сарын турш ажлын өдрүүдээр нүргэлсээр шөнийн 12 цагт дуусгадаг. "Нэгэн"-д үдийн алдад шартсан нойрмоглосон хүмүүс увж цуван босоцгоодог. Уг нь хотын утаанаас гарч эрүүл агаарт гаран тархи толгойгоо сэргээн, өвлийн жаварт хацраа хайруулсан шигээ жаргаж байгаад ирвэл зүгээрсэн. Улаанбаатарын эргэн тойрон хаашаа ч явсан хэдхэн алхмаас л хөдөөний цэвэр тунгалаг агаар, шинэхэн цас, аниргүй орчин угтдаг. Албан байгууллага, айл өрхүүд чухам энэ амралтын өдрөөрөө л салхинд гарч шинэ оны баяраа архи дарсгүйгээр угтаж тэмдэглэж баймаар. "Ёолк"-ны маргааш туйлын гунигтай агаад бүх юм болоод дуусчихсан мэт. Хаалттай сургууль дэлгүүр, ил хуль гудамж, гэрт гадаагүй сагасан хог новш бүхий шинэ он эхэлдэг. Одоо ихэнх газар хуучин оноо дүгнэж "шилдэг"-үүдээ шалгаруулах ёслолоо арванхоёрдугаар сард бүр арваннэгдүгээр сард ч тэмдэглэж "ёолк"-оо хийчих юм байна. Нэгэнт ингээд өнгөрсөн цагаа базаад боочихсон бол дараагийн баярлавал зохих мөч нь нэгдүгээр сарын нэгний өглөө л болж таарах гээд байгаа юм л даа.
Энэ жил бидний хэсэг нөхөд шинэ өглөөний нарыг угтахаар хотоос баруун тийш гарч Хустайн нурууг зорьсон юм. Хустай бол цэвэр онгон байгалиараа дэлхийд байтугай Монголд ховорхон газар нутаг бөгөөд дархан цаазтай газар. Дэлхийд дархалсан тахийн сүргээс гадна сүүлийн үед харагдахаа байсан олон амьтанг эндээс харж нүдээ баясгаж болно. Өчигдрийн байдлаар бол агнаж ч болохоор эзгүй байна билээ. Хотоос ердөө 87 километр, хар замаас долоон километрт. Өглөө аажуухан долоон цагийн орчимд босоод гарахад баруун тийших зам ямар ч түгжрэл байхгүй тул гэрийн гаднаас Хустайн даваа хүрэх хугацаа цаг хүрэхгүй байна билээ. Өвлийн өдийний нар дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст улс хотуудын тогтоосон хуваарийн дагуу хаа ч ялгаагүй наймаас есөн цагийн хооронд манддаг. Жишээ нь Ховд Улаанбаатараас нэг цагийн хоцролттой ч тэндхийнхээ найм 35-д мандаж байна уу. Тэгэхээр заавал "Хангай" зөрлөг ч юм уу арлын Японд л оны хамгийн анхны нар манддаг юм биш. Өвөл цагийн нар мандахыг олон жил харж буйн хувьд хэлэхэд тал газраас нар цухуйхад их бүдэгхэн байдаг. Өглөө хэдий агаар тунгалаг ч гэлээ тэгш газрын хэт алслалт нар хоёрын дунд сэмжин үүлний хэвтээ байрлалаас өгсүүлээд дөнгөж цухуйх тэр хэдхэн секундийн агшинг бүүдийлгэх зүйл бишгүй тохиолддог. Харин талын нар мандаад жаахан дээр гарчихлаараа маш тод хурц болох нь дамжиггүй. Нэг удаа тал дээр нар мандах тэр агшинд наагуур нь мал бэлчиж ороод тагласан тохиолдол ч байдаг. Мөн нар үзэхээр очсон хүмүүс нэг дор бөөгнөрснөөс болоод нараа ч үзсэн юмгүй хэрэлдээд тарсан наргиантай явдал бий. Яг мандлаа гэмэгц нь уулга алдаад нэгнийхээ урдуур дэнхийтэл гүйж ороод халхалчихсан. Ар дахь нь бас л адилхан харчих санаатай холдоочээ гээд бахирч байх хооронд нь нар аль хэдийнэ суга үсрээд тээр дээр гарчихалгүй яахав. Газар мундсан юм шиг манай монголчуудын л зан байхгүй юу. Өвлийн өглөө их хожуухан эхэлдэг юм чинь шөнийн баяраа жаахан эртхэн дуусгахад л хангалттай нойр авах хугацаа бий.
Бид Хустайн хөтөл дээр гараад яг нар тусах цэгийг уулын оргилд тааруулан хүлээсэн юм. Уулын оргил нь бас орой дээрээ бүүрэг хэлбэртэй. Аяганы хонхор шиг тэр ялимгүй хотгор дотроос нааш ямар ч үүл утаа, ягаан жаваргүй тунгалаг байдлаар бидэн рүү анхны илчээ тусгатугай хэмээн хүлээв. Тэмээ ба хулгана хоёрын үлгэр шиг энд тэнд нар тусаад л гэрэлтээд л байсан. Энэ өглөөний нар бидэнд анхны гэрлээ илгээхэд маш том, тунгалаг, өвөл гэхээргүй илчтэй байлаа. Хустай дахь өвлийн байгаль ч янзтай. Үүрээр баахан буга өмнүүр сүрэглэн орж ирээд л тэрүүхэнд дэлхийд ховорхон тахийн сүрэг хангинатал янцгаан давхилдахыг харсан хэний ч хийморь сэргэнэ биз дээ. Уулын хөх салхи, үүрийн жавар, цэлмэг тэнгэр дэх агаарын хөлөгний цагаан заман зураас, битүү цан хүүрэг болсон борог өвсөн дунд бид хэдээс өөр хэн ч алга. Хамт явсан Наран гэдэг нэртэй бөх барилддаг сайхан залуу "Үнэхээр гоё байна шүү. Ёстой жилийнхээ хийморийг сэргээчихлээ" хэмээн дуу алдсан юм. Хамгийн өнтэй дулаахан өвөл энэ жил гарлаа. Тэглээ ч өвөл цаг болохоороо үүрээр тачигнасан жавар хэсэг хайраад л авна билээ. Бид задгай галд гараа ээн, халуун савтай цайгаа уун цасан дээр жаал сууцгаав. Энд хэдий хүйтэн ч буцаад утаанд булуулсан хот руугаа орно гэхээс бүгд л халгаж байв. Ийнхүү "Шинэ жилийн баяр"-аа тэмдэглэж, 2014 оноо, ирж буй морин жилээ Хустайн хөх салхийг зүсэн төвөргөх тахийн сүрэг рүү тахилаа өргөн угтсан юм.