Бидний мэддэг, бас мэддэггүй байцаа
Дэлхийн хүн ардын тарималжуулсан ургамлаас хамгийн эртний таримлын нэг бол байцааны төрлийн ургамлууд юм. Байцааны олон төрөл байдаг. Үүнээс хамгийн их хэрэглэгддэг нь бөөрөнхий цагаан голт, бөөрөнхий улаан голт, цэцэгт, хятад, урт байцаа бөгөөд бас навчит, олон толгойт, бужгар, булцуут, залаат байцаа, далайн, чөмгөн байцаа гэж байдаг.
Байцааны ид шид
Байцаа
(Cabbage)
Цагаан болон улаан голт байцаа нь:
· Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
· Өтгөн хатахаас сэргийлнэ.
· Жин хасахад тустай.
· Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
· Шамбарамыг анагаахад тустай
Цэцэгт байцаа
(Cauliflower)
Цэцэгт байцаа нь:
· Түрүү булчирхай өвчлөхөөс сэргийлнэ.
· Цээж, хөхний өвчнөөс сэргийлнэ.
· Яс бэхжүүлнэ.
· Хөхрөлт, бяцралтыг анагаахад тустай.
· Зүрх судасны өвчлөл, цус харвалтын аюулыг багасгана.
Броколли байцаа
(Broccoli)
Броколли нь:
· Яс бэхжүүлэх үйлчилгээтэй.
· Нүдний хараанд сайн.
· Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
· Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
· Цусны даралтыг тогтворжуулна.
Хятад байцаа
(Chinese cabbage)
Хятад байцаа нь:
· Цусны даралтыг тогтворжуулна.
· Жин хасахад тустай.
· Ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
Бээжин байцаа
(Celery cabbage)
Бээжин байцаа нь:
· Зүрх судасны үйл ажиллагааг тэтгэнэ.
· Ходоод, 12-нугалаа гэдэсний шархыг анагаана.
· Ходоодгэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
· Ядаргаа арилгана.
· Бактер вирусын эсрэг үйлчилгээтэй.
· Биеийн эд эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.
Дээрхээс гадна савойн байцаа, брюселлийн байцаа, кольраби буюу булцуут байцаагаар олон төрлийн шанцай, зууш, хоол, хачир хийдэг.
Байцаатай хоолны жор, бэлтгэх аргаас
Саримстай брокколи байцаа
Брокколи байцаа 600г
Сармис 4 хумс
Ургамлын тос 4х/х
Давс
Цэвэрлэсэн байцааг навч навчаар нь салгаж сармисыг жижиглэн хэрчинэ.
Халаасан тостой тогоонд байцаагаа 5 минут хуурсны дараа шүүж авна.
Үлдсэн тосонд хэрчсэн сармисаа хуурч байцаагаа нэмээд 3 аяга ус нэмж үе үе хутган жигнэж болгоно.
Жигнэсэн цэцэгт байцаа
Цэцэгт байцаа 300г -
Улаан лоолийн сүмс 2ц/х -
Ургамлын тос 2х/х .
Давс
Байцааг навч, навчаар нь салгаж аваад халаасан цөцгийн тосонд 3-5 минут хуурч шарна.
Үүн дээрээ хайлуулсан цөцгийн тос, улаан лоолийн сүмс,, давс нэмж үргэлжлүүлэн 1-2 минут жигнэж болгоно.
Жигнэсэн хятад байцаа
Байцаа 350г -
Гурил 2х/х
Цөцгий 1аяга .
Улаан лоолийн нухаш 1х/х
Ургамлын тос 2х/х
Давс
Байцааг хавтгай дөрвөлжин хэрчиж гурилд хөрвүүлээд цөцгийн тосонд хуурч шарна
Дараа нь байцаан дээрээ улаан лоолийн нухаш, хадаасан цэцэг (гвоздика), цөцгийн тос хар повоор зэргийг нэмж гүйцэд болтол нь жигнэнэ.
anyuta
бат
баатар
тэмка
ganbat
ganbat
нато
maralmaa
gerlee
нааяа
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
unshigch
dc
Manai ger bul
Зочин
zochin
oyun
Зочин
зочин
denver
Зочин
Bayarallaa