Ухамсар гээч Бурханы агуу зэмсгийг олж авах нь
Санамсаргүй мэт учрал бүрийн цаана Бурханы цаглашгүй адислал, сэрээгч аялгуу оршдогийг хором хормоор мэдрэх шиг. Гадаад, дотоод огторгуй нэгдсэн хязгааргүйд агшин зуур тэлэх ухамсрын чимээгүй тэсрэлт... Аяа гэрэл бүхэн Аръяабал билээ хэмээн тунхаглах хайранд ад чөтгөр ч хайлах...
(Л.Буянбат багшийн хичээл)
Санамсаргүй мэт учрал бүрийн цаана Бурханы цаглашгүй адислал, сэрээгч аялгуу оршдогийг хором хормоор мэдрэх шиг. Гадаад, дотоод огторгуй нэгдсэн хязгааргүйд агшин зуур тэлэх ухамсрын чимээгүй тэсрэлт... Аяа гэрэл бүхэн Аръяабал билээ хэмээн тунхаглах хайранд ад чөтгөр ч хайлах... Зүрх урагдам би-гийн үхэл, зүүдэн ертөнцийн хоосрол дундаас тодрох үгээр хэлж, бодлоор төсөөлшгүй сэрүүн тунгалаг оршихуй... Бүх юм дуусч, бас бүх юм эхэлж байх шиг...Алдаа, оноотойгоо амьдрал тэр чигтээ сэрэхүйн их аялал юмсанж. Энэ аяныг туулан гэтэлсэн нэгний үг хийгээд үггүй ном (дотоод эрчим) ямархан их ивээл билээ. Лхагваагийн Буянбат багшийн энэ хичээл олон хүнд хүрээсэй гэж, багшийн зөвшөөрлөөр та бүхэнд толилуулж байна. Өөрийгөө таниагүй цагт бусдыг таних аргагүй. Өөрөөсөө эхлэхийн учрыг Хутагт бүхэн сануулнам.
Удтал хүлээсэн зол завшаан
Одоо л бүрдсэн хэмээн санаж
Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй
Сүмбэр уул шиг бат оршигтун
Шантидэва Богд
Бурхантай бие, хэл, сэтгэл тань нийлээгүй бол
Бурханд мөргөж, өргөл өргөөд юугаа хийнэ.
Өрөөлийг өөртэйгөө адил хайрлаагүй бол
Өршөөл гуйж мөргөл үйлдээд юуны тус.
Мял Богд
Өөртөө оршихуй буюу гэрчлэх нь хамгийн дээд бясалгал мөн. Гадна биеийн үйлдэл хийгээд
Дотор сэтгэлийн хөдлөл бүрээ цаг ямагт ажиглан судлах нь
Ухамсарт оршихуйн мөн чанар болой.
Гэгээрлийн зам(Бодичаръяаватара)судраас
Жинхэнэ бясалгал бол гэрчлэл юм.
Ошо Богд
Хэрвээ сэтгэлээ ажиж явбал нууц өөрт тань байгааг олж үзэх болно.
Хүй Нөн Богд
Зүгээр л бай. Тантрын гол баримтлал “Чанадын чанадад”, Агнистын гэгээ цуврал
Жинхэнэ бясалгал байнга явагдаж байдаг. Аръяабалын бясалгал бол бясалгадаггүй бясалгал, зүдрэхгүй бясалгах арга юм. Бид хөдөлмөрлөх хэрэггүй. Учир ньбясалгах бол хөдөлмөрлөнө гэсэн үг. Хөдөлмөрийн болон аливаа үр дүн нь зөвхөн энэ ертөнцийнбүтээгдэхүүн...
Оюунлигийг дадуулна гэдэг нь хамаг баяр цэнгэлээс татгалзана гэсэн үг биш. Энэ бол буруу үзэл. Хэрэв бид тийнхүү хэт туйлширч, хэт чухал загнаж байгаа бол оюун санааны дадал бясалгалын утга учрыг буруу ойлгож байна гэсэн үг...
Хэн нэгнээс болж өөрийнхөө уг мөн чанарыг алдаж болохгүй. Ийм байж чадаж гэмээ нь бид үнэнхүүөөрөөрөө, ердийнхөөрөө сэтгэл татам, дур булаам бөгөөд гоо сайхан нэгэн байж чадна. Бусдыг хуулбарлах нь сайн зүйл биш...
Бурханы хутагт хүрье гэвэл нандин эрдэнээ дотоодоосоо нээн илрүүлэхэд чиглэсэн тэс өөр дадлагасургуулийг хийх ёстой...
Миний ганц нууц юу вэ гэвэл бүрэн итгэл... Төгс Гэгээрсэн Их Багшийн сургаалийг хүндэтгэн дагаж бие, хэл, сэтгэлээ Багшид бүрэн өргөвөл зохино. Өөрийгөө хагасзориулчхаад үр дүнд хүрсэнгүй гэж Багшийг буруутгах хэрэггүй. Хагас хугасыг хүсвэл Багш хагас хугасханыг л хүртээнэ. Бүгдийг хүсвэл тань бүгдийг өгнө...
Ариун ёсны амьдралын тухай ямар л ном судар байна, Библи, Буддын шашны судрууд, Коран зэргийг унш. Хинду ном судар, ёогийн дасгал, Гэгээнтнүүдийн сургааль гээд унших ном асар их байна...
Тэнцвэртэй амьдралаар амьдрах нь Дао мөн.
Хамгийн шилдэг зам бол төв үзэл.
Юун түрүүнд бодлоо цэгцэл... Үр дүнд бүү хүлэгд... Өөрийгөө золиослох сэтгэл үгүй бол өсч дэвшиж чадахгүй. Ийм маягаараа бид хэдэн зуун жил бясалгасан ч үр дүнд хүрэхгүй. Өөрийгөө бусдад биш зөвхөн өөртөө зориулна гэдэг Бодисадвагийн явдал биш. Хэрвээ ийм бол тийм түвшинд хүрэхээс хол байна гэдгээ ойлговол зохино. Бид бусдыгбодохгүй байх тоолондооо сөрөг хүч Маяатай нөхөрлөж буйгаа ухаарах хэрэгтэй. Бурхан баМаяагийн цорын ганц ялгаа энэ. Бусдын тухай бодохдоо өөрийгөө огт хайхардаггүй бол Бурханболлоо гэсэн үг. Зөвхөн хувиа бодож бусдыг мартвал нүгэлтэн болж байгаа юм. Энэ хэмжүүрээрөөрсдийгөө үнэлж болно...
Сэтгэлээ дадуулж, өөртөө итгэж сур... Чармайх шаардлага байхгүй юм байна гэдгийг ойлгох хүртлээ бид чармайх хэрэгтэй.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай “Оюун санааны дадал бясалгалын
нууц хялбар аргууд” судраас.
нууц хялбар аргууд” судраас.
Арга билэг хоёроос ангид хоёргүй мөн чанар бол Бурханлиг чанар.
Буддагийн замыг судлах нь өөрийгөө судлахын нэр. Өөрийгөө судлах нь өөрөөсөө ангижрахын нэр. Өөрөөсөө ангижрах нь өрөөл бусдаас ангижрахын нэр. Өрөөл бусдаас ангижрах нь үнэнхүү гэгээрэхийн нэр. Үнэнхүү гэгээрэлд ор мөр үгүй. Ор мөргүй гэгээрэл огторгуй мэт мөнхөд үргэлжилнэ.
Зэнгийн их багш Догэн, Гэгээрлийн зам судраас
Чанадад хүрэх гэдэг нь юунд ч үл хүрэхийн нэр. Учир нь хоѐр тусдаа оршихуй байхгүй. Нэг л Үнэн, нэг лОршихуй бий. Дүрс өөрөө хоосон. Хоосон бол дүрс. Дүрсээс ангид хоосон үгүй. Хоосноос ангид дүрс үгүй.
Зүрхэн судраас
Энэ үнэнийг таньсан хүн хаашаа ч явж, юуг ч эрэх шаардлагагүй болдог. Сэтгэлийн чанарыг сэтгэлээр онож, өөрийн чанарыг өөрөө таньсан нь нирваан мөн.
Гэгээрлийн зам судраас
Аливаа юмс өөрөөсөө үүсдэггүй, өрөөс бусдаас үүсдэггүй, хоёулангаас нь үүсдэггүй, учир шалтгаангүй ч үүсдэггүй, тиймийн учир бүх юм хоосон чанартай.
Нагаржуна Богд
Хэн нэгэн хөгжиж цэцэглэж байвал даган баясагтун. Тэгвэл та өөрөө хөгжиж цэцэглэнэ Хэн нэгэн баясч жаргаж байгаа бол даган баясагтун. Тэгвэл жаргал таашаал тань ундарч арвижна. Хэн нэгэн ариусч гэгээрч байгаа бол даган баясагтун. Тэгвэл ариусал гэгээрэл тань улам тэлнэ. Хэрэв бүх ертөнцийн амар амгалан, ариун гэгээн үйлсэд даган баясвалТаны баяр баясгаланг ертөнц дахин тэтгэн дэмжинэ. Энэхүү даган баяслаар их далай руу урсаж буй тохиол бүхэнд баясч талархаж явбал аж жаргалын ундралүл тасарна.
Гэгээрлийн зам судраас
Эх болсон хамаг амьтны төлөө гэгээрье гэсэн чин сэтгэл эргэлт буцалтгүй төрвөөс энэ нь бодь сэтгэл мөн.Хамаг амьтны жаргал хүсэж, амар амгаланд тэмүүлэх амин урсгалыг мэдрэх нь бодь сэтгэлийн үндэсболой. Бурхан гагцхүү эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тусыг бүтээгч гэдгийг гүн гүнзгий ойлгожбусдын төлөө Бурхан болдог.Бэртэгчин сэтгэл арилахад чинхүү хайр бялхана. Би гэгчээр хоосроход бүх ертөнцөөр дүүрнэ.
Бодь сэтгэлийн томъёолол
Бидний дотоод хараа олон талтаас нэгдмэл рүү, хязгаарлагдмалаас хязгааргүй рүү,оюун бодлоос зөн билэг рүү,би-гээс би-үгүй рүү чиглэх ёстой.
Төвдийн нууц тарнийн үндэс судраас
Бясалгалаас ирж буй буянаа та энэ дэлхийтэй хуваалцах хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө төлөө бясалгадаггүйюм.Бясалгаж байхдаа өөрийгөө болон өрөөлийг амар амгалан болгож байх хэрэгтэй.Бясалгаж байхдаа бид олон амьд оршнолд ач тус хүргэдэг. Хэлбэлзэл маань түгэн тархаж байгаа болохоорбүх улс орныг гэрэлтүүлэн гийгүүлж,бүхий л дотоод ухамсрыг дээшлүүлж байдаг юм.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Онч мэргэн үгсээс
Сайныг ч бодохгүй, мууг ч бодохгүй байх нь Бурхан чанар болой.
Хүй Нөн Богд(Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
“Агшин зуур билиг нээгдэх түлхүүр”, 4- рботь)
“Агшин зуур билиг нээгдэх түлхүүр”, 4- рботь)
Ивгээлт Багш минь Та хамаг амьтны хилэнц зовлон бүхнийг энэ мөчид над дээр л боловсруулж хайрла.Миний буян заяаг бусдад бэлэглэж,амьтан бүгдийг цэнгүүлж соёрх.
Гүрү ёогийн энэрэл хайрын залбирал
Хүмүүс цаг үргэлж Би үзлээр сэтгэж, үйлдэж байдаг. “Би бясалгасан, Би мацаг барьсан, Би Буддаг дурсаж наминчлан мөргөсөн, Би ингэсэн, Би тэгсэн... гэсээр бүхюм нь Би болсон болохоор түүнд ном тайлж чадах хүн үгүй, түүнд юу хийхийг нь заачих хүн үгүй болжээ.Би гээчээр уураг тархи нь дүүрчихсэн болохоор өөр шинэ юм орох зай өчүүхэн ч үгүй болж, өөрөө бүгдийгмэдэгч нэгэн болж хувирсан байна.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
“Агшин зуур билиг нээгдэх түлхүүр”, 1- р боть
“Агшин зуур билиг нээгдэх түлхүүр”, 1- р боть
Мунхагаар өвчилсөн хүнбол эдгэрэхийг хүсдэггүй цорын ганц өвчтөн. Тийм болохоор тэнэгээс бусад бүхөвчин эдгэдэг. Мунхаг хүнийг эмчлэх тухайд хорвоогийн бүх ид шид хүчгүй болдог.
Ошо Богд
Би үзэл бол бодол сэтгэл шүү дээ. Нэртөр, гавъяаг нь өөртөө нялзааж болох юу л байна, түүнд санаархах чинь би үзэл юм. Өөрөө юу ч хийхгүй мөртлөө бусдад юу хийхийг нь зааварчлах гээд байгаа чинь би үзэл юм. Өндөр дэсгүй хирнээ өөрийгөө өндөр дэстэй мэт санаж дүр эсгэх гэж дурлаадбайгаа чинь би үзэл юм. Хийсэн буянаа бүхэл өдөржингөө хүн бүрт тоочиж суухыг хүсдэг чинь би үзэлюм. Та нарыг бясалгаасай гэж хүсдэг чинь би үзэл ердөө ч биш. Харин өөрийн тань сэрсэн агуу мөн чанарл бясалгал чухал гэж мэдээд байгаа юм.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай “Бясалгал өдөр
дутмын амьдралд нөлөөлөх нь” лекц.Тайланд, Патая, 2006 он
дутмын амьдралд нөлөөлөх нь” лекц.Тайланд, Патая, 2006 он
Эго бол ямар нэгэн субстанц биш, эго болзүүд зэрэглээ мэт биегүй хоосон, зөвхөн хүслээс тогтдог. Бид хүслийндөрөөгөө жийдэг тул эго оршин тогтнодог. Хүсэл алга болсон цагт л жинхэнэ үнэн илэрдэг...
Ямар нэг шалтгаан байгаа цагт чи өөрийнхээ аз жаргалын эзэн биш. Чи эрх чөлөөгүй нэгэн. Зөвхөн тухайн шалтгаан л чиний эзэн мөн.
Ошо Богд
Эго буюу Би үзлээ дарах нь өөрийгөө ажиж дадуулснаар шийдэгдэх зүйл биш. Зөвхөн Бурханы ариун оронтой холбоо тогтоосноор шийдэгддэг юм. Өөрийн мөн чанараа танихад шамд. Хэрэв та түүнээс дээдзүйлийг мэдэж байвал түүнээс дор зүйлд найдахаа аяндаа болино. Би үзлээ номхотгох нь хатуу чанддаяанчлал туулахыг хэлээгүй, эсвэл ямар нэг юм хийх, эсвэл өөрийгөө дотооддоо ариун гэж харуулахынтулд муу хувцас өмсөх, өөрийгөө би үзэлгүй хүн гэж хүмүүст бодогдуулах аливаа санааг агуулаагүй билээ.Би үзэлгүй байх гэдэг нь та хэдийнээ Бурханы оронтой нэгдсэн, та хийхгүйгээр хийдэг болсон,анагаахгүйгээр анагаадаг, Бурханы тааллын дагуу бүхнийг хийдэг, хэзээ ч нэр төр хайдаггүй гэсэн үг юм.Харин нийгмийн амьдралд бид байр сууриа хадгалсан хэвээрээ л байна. Та зүгээр л өөрийгөө бүрэн даатгаж,мэдэхгүйгээр олон зүйлийг хийж, үүнийхээ хариуд ямар ч гавъяа шагнал нэхэхгүй. Учир нь тэр цагт бидбүхнийг Бурхан хийж байгааг мэддэг болсон байдаг. Орчлонгийн дээд хүч энэ бүхнийг хийдэг бөгөөд бидэдгээр зүйлсийн нэг хэсэг юм. Ингэж л би үзлийг дардаг юм.
Бидний ихэнх маань өөртөө итгэлгүй, өөрийн агуу чанар, дээд хүчиндээ итгэдэггүйд л асуудал байгаа юм.Энэ нь бидний үйлддэг яриуштай ганц нүгэл билээ.Гэгээрлийг хүсэхгүй байгаа нь л гэгээрэлд хүрэх гол саад мөн. Өөрийн мөн чанараа танихад л шамд.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай “Эхлээд Бурханы
вант улсыг эрж ол” лекц Австрали, Сидней, 1993 он
вант улсыг эрж ол” лекц Австрали, Сидней, 1993 он
Бурхантай нэгдсэнээр танд “өөрөө” гэх юм аяндаа байхгүй болно.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай “Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ” судар
ХИЧЭЭЛ
Бид өөрсдийгөө ямар сул дорой, өөртөө эзэн бус, юмс болоод бусдын эрхшээлд байдгаа сайтар мэдүүштэй. Мэдэх нь яг үнэндээ бол дэндүү багадна. Бид өөрийнхөө хэн болох, одоо ямархуу байдалтайбайгаагаа гүнзгий ойлгож ухамсарласан тэр л цагт Бурхан буюу Үнэн гэж нэрлээдбайгаа жинхэнэ оршихуйн зүг алхаж эхэлнэ. Учир нь та бид энэхүү гайхалтай ертөнцөд дэндүүжижгэрч, бусад бүх зүйлд боолчлогдож яваагаа үл анзааран, заримдаа туйлынухааралгүй амьдардаг нь харамсалтай. Энэ тухайд жирийн нэгэн хийгээд авшигтан шавь нарын хоорондтийм ч их ялгаа байхгүй гэж болно...
Бидшунал хүслээ биелүүлэхийн төлөө эцэс төгсгөлгүй хөдөлмөрлөж олсон хэдээрээ арай гэж нэг сонголтхийж, ямар нэг зүйл худалдаж авч буйгаа аз жаргал,сайн сайхан амьдралыг цогцлоож байна гэсэн төсөөлөл дотор амьдардаг. Энэ төсөөлөл дунд бидний жинхэнэдүр болох бурханлиг мөн чанарт маань хүрд эргүүлэх боломж үндсэндээ гардаггүй. Хүсэл-мөрөөдөл-шунал гурав бол ах дүү гурав юм. Эд угтаа яг ижилхэн. Шуналаар илэрч буй мөрөөдөл маань сайн байнауу, муу байна уу, хүмүүнлиг эсвэл бурханлиг ямар ч байсан ав адилхан. Энд ялгаа огт байхгүй. Эцсийндүндээ шунал, мөрөөдөл нь биднийг, эго-г маань бүрдүүлж цогцлоож өгдөг гол зүйл. Хүсэл байхгүй болэго байхгүй.
Тэгвэл бид хэрхэн яаж эго багатай,өөртөө эзэн болж амьдарч сурах вэ?Үүний тулд бид мөрөөдөл буюу төсөөллийнхөө зүүднээс хагас ч болтугай сэрэх шаардлагатай.Нойрноос сэрж, төсөөллөөс салахын тулд бид эргэн тойронд болж байгаа үйл явдлыг анхаарахын зэрэгцээөөрт гарч, илэрч, мэдрэгдэж байгаа бодол, үйлдэл, шинж тэмдгүүдийг соргогоор анзаарч, өөрийгөөшинжлэн судалснаар өөртөө оршиж, ухамсартай амьдарч эхэлнэ. Бусдыг харчихаад өөрийгөө таньж мэддэгболно гэвэл хэзээ ч бүтэхгүй. Жинхэнэ бодит ахуйг таньж мэдье гэвэл эхлээд заавал өөрийгөөшинжилж судлах хэрэгтэй. Энэ нь тухайн хүний хувьд “бусад” гэж хэн болохыг, “би” гэж хэн болохыг харуулж, бас таниулж өгнө.
Өөрийгөө шинжиж судалснаар төсөөллийн бүрхүүл, хуурамч амьдралынбагууд нэг нэгээрээ хуулран унах болно. Та сайн ч биш, муу ч биш нэгэн болж хувирна. Тухайлбал,өөрийнхөө алхам дутамд худал ярьдгийг илрүүлнэ. Таны үнэн гэж үздэг зүйлс ямар хуурмаг болохыгтаньж гайхна. Та бусдын өмнө хэзээ ч нэг дүр төрхөөрөө байдаггүйгээ, цаг ямагт хүн бүрийн өмнө өөр өөрдүрд хувилан тоглодог авъяаслаг жүжигчин болохоо ухаарна. Та өөрийгөө бодол-сэтгэл биш гэдгээ мэдэрчэхлэх үеэс түүнд амар хялбар хууртагдахаа болино. Бусдаас хараат байх нь багасч, жинхэнэ ёсоор бие даажоршино. Өөрийн махан биеийг шүтэхийг больж түүнээс ангид орших болно. Тийм ээ, энэ бол үнэхээрийнгайхалтай амьдралын дөнгөж эхлэл юм.
Энэ бүхнээс юу олж авах вэ гэхээр өдрөөс өдөрт хүчирхэгжин өсчбуй ухамсар гээч Бурханы агуу зэмсгийг олж авна. Ухамсар бол бидний агуу хамгаалалтуудын нэг болохбөгөөд цаашдаа энэ ертөнцөд орших мөн чанар маань болж хувирна. Энэхүү гайхамшигт ухамсрын ачаарбид амьдралыг үнэн бодитоор хүлээн авч, хүлээн зөвшөөрөх бөгөөд амьдралын мөн чанарыг Их Багшболон Гэгээнтэнүүдийн бидэнд ойлгуулахыг хичээсээр ирсэн тэрхүү бодит байдлаар, ямар ч төсөөлөлмөрөөдөлгүйгээр шууд ухаарч эхэлнэ. Яг энэ мөчөөс эхэлж бид Бурхан луу, Гэгээрэл рүү жинхэнэ ёсоор алхаж эхэлнэ. Туйлын жаргал эндээсэхэлнэ. Өмнөх амьдрал маань орвонгоороо, 180 хэм эргэнэ. Багшдаа итгэдэг гэж боддог маань үнэндээ итгэл биш болохыг, эсвэл бид итгэл гэжюу байдгийг үүнээс өмнөойлгох оюуны түвшинд хүрээгүй байснаа ухаарна. Энэ л мөчөөс бид итгэл биш, харин түүнийг давж Нэгдэл хэмээх өөрийнхөө оршин буйг ч үл мэдэх тэрхүү гайхалтайтөлөвт хүрэх боломж өмнө маань нээгдэнэ.Энэхүү хүчирхэгжиж буй ухамсар нь биднийг өөрийнхөө аугаа бурханлиг хамгаалалт дор авах бөгөөдэндээс л бид шинээр төрж, шинээр амьдарч эхэлнэ. Энэ мөчөөс л хүний амьдралаар бус Бурхан яаж амьдарч болох тэр л амьдралаар амьдарч сурах бололцоо, ухаарлууд төрөн гийж эхэлнэ. Хүний амьдралынэдгээр үйлдлүүдээс Бурхан хичнээнийг нь үйлдэх бол гэж төсөөлбөл үнэндээ тун бага, бараг үйлдэхгүйтэйадил гэж ойлгож болно.
Энэ амьдралыг сайн ч биш, муу ч биш, жаргал ч биш, зовлон ч биш гэдгийг гүн гүнзгий ухамсарлажчадваас амьдрал бидэнтэй барьцалдахаа больж, бид ч амьдралаас зуурахаа больж, амьдрал бид хоёрынхооронд ангал зааг үүснэ.Амьдарч байсан ч угтаа энэ ертөнцөд оршдоггүй мэт, үйлдсэн ч үйлдэгч үгүй тэрхүү дотоодын жинхэнэмөн чанартаа түүнчлэн ирсэн байдалтайгаар оршиж эхэлнэ. Амьдрал маань гайхалтай нээлтүүдээр бялхаж,амьдралыг гайхаж, түүнийг эргэлзээ өөрчлөлтөөр угтаж авна.Юмсыг шинээр харах бүрийд нэн түрүүнд эргэлзээ, сэжиг төрдөг бөгөөд энэхүү эргэлзээг нэгэнт өмнөххүний,эсвэл өөрийн өмнөх амьдралын хэв маягаар өөрчилж чадахгүй болсон байдаг. Бурханлигухамсрынхаа тус дэмээр тэрхүү эргэлзээг бурханлиг шинэ арга ухаанаар даван гарч, өөр хэв маягаарамьдарч эхэлдэг.
Энэ мөчөөс урьдынх шигээ энэ ертөнцөд харъяалагдахаа больж, амьдралын шалгуурбүрийг ухамсартайгаар даван туулж эхэлдэг. Ингээд туйлын амар амгалан байдалд шилжихийг, чухамхүүингэж оршихыг хүсэж эхэлдэг бөгөөд үүний хамтаар хүсэл мөрөөдөл маань багасах боловч биднийгбүрмөсөн орхиж одохгүй ямар нэг хэмжээгээр зуурч тэмцсээр л байдаг. Гэтэл бид яаж хүсэл багатай,эсвэлбүр хүсэл үгүй оршихоо мэддэггүй. Чин Хай Багш бээр нэгэнтээ “Бүх хүсэл мөрөөдлөө биелүүлэххэрэгтэй” гэж айлдсан нь бий. Бүх хүсэл мөрөөдлийг заавал энэ биеэр гүйцэлдүүлэх боломж үгүй юм.Тэдгээрийг бодлоор бүтээж бас болно. Өөрөөр хэлбэл хүсэл мөрөөдөл бүрийг бясалгаад, биелүүлэхийг ньбиелүүлээд,таслахыг нь таслаад,ухаараад ойлгочихвол болно. Эс бөгөөс хүсэл мөрөөдлийн боолчлолынмөнхийн гинжин холбоог хэзээ ч тасалж чадахгүй.
Угтаа бол жаргал, зовлон аль аль нь байхгүй, хоосон.Энэ хоёр үгийг бид оюун санаанаасаа аваад хаячих юм бол маш сонин үзэгдэлтэй учирна. Бид хоромхонзуурын, хоногийн жаргал(жаргал гэж нэрлэсэн тэрхүү мэдрэмж)-ын төлөө, түүнийгээ 20-100 дахиннугалсан хэмжээгээр махан биеэрээ хөдөлмөрлөж, зовж ядарч, ихээхэн энерги үрж зарж байж тэрхүүжаргал гээч төсөөллүүдийн нэгийг ч болов амсдаг боловч тэрхүү жаргал гээчийг хүртэхдээ энэ маханбиеийг ямар нэг мэдрэмж дээр тулгуурласан үйлдэл рүү тулган шахдаг. Бид ийм жигтэй хачин хэв маягаарамьдардаг. Үүнийг сайтар ухаарах юм бол бид амьтнаас зарим талаараа тийм ч давуугүй гэдгээ олж харахболно. Өөрсдийгөө ямар ч утга учиргүй хачин жигтэй төсөөлөлд автаж амьдардаг болохоо ойлгоно. Угтаабид Чин Хай Багшийн айлдсанчилан “Ойлголоо гэдгээ ойлгосон гэж бүү бод” гэсэн айлдварыг сайтарбясалгууштай. Үнэхээр ойлгосон бол яагаад мартаад байдгаа, тэгээд хүн хэлэхээр юмуу уншижсанадгаа, ойлгосон гэсэн юмаа Багшаар дахин дахин тайлбарлуулаад байдгаа, ойлгосон гэчхээд нэг лалдаагаа дахин давтаад байдгаа, ертөнцийн эрхшээлд автсаар байгаагаа, гэгээнтэнгэдгээ мартаж, бусдыг уучилж хайрлаж чадахгүй байгаагаа хэрхэн тайлбарлах билээ? Үнэхээр ойлгож, дотоодоороо хүртэн мэдэрсэн л бол энэ бүхэн үргэлж давтагдаад байх учиргүй. Ухаарал биднийгзаавал өөрчилнө. Ийм болохоор бидний ойлгосон гэдэг нь хүртэл нэг төрлийн төсөөлөл буюусэтгэлийн арга гэж хэлж болно.
Жинхэнэ ухаарал хэзээ ч хямдхан олдохгүй. Түүний төлөө хичээн зүтгэх ёстой, сэтгэлийг дадуулж, зуршлыг ялах шаардлагатай. Ойлгосон гэх төсөөлөл,ойлгочих шиг санагдсантухайн агшин бол анхны гялбаа төдий юм. Бид ийм гялбаа гялбасан агшин бүрд түүнийгалдалгүй, ухаарчихлаа гэж андууралгүйгээр туйлын туйлбартай, мятрашгүй чанараар бүхсаадыг туулж, тэрхүү гялбаагдотоодоос маань гийх ухаарал болтол нь сайтар бясалгаж, хүртэж мэдэрснийхээ дараа л сая амарч болно.
Хэрвээ өнөөгийн жаргал гээч төсөөллийг хоолоорүлгэрлэвэл: ажиллаж ажиллаж жаахан мөнгө олох, дэлгүүр явж ямар хоол хийх, юу авахаа бодожтөлөвлөсөөр юм цуглуулах, хариад хоол бэлтгэх, хоол хийх гэж бас баахан бодол, сонголт, идэж уух гэжбөөн сүр, зажилж ходоодондоо хийх болгондоо амтлах, амт болгоноос мэдрэмж, таашаал авахыг хичээх,орц бүрийг сонжих, мэдрэх, голох, шилэх,сайчлах, муучлах, гэдэс дүүрч байгааг ихэд ажих, сэтгэлцадахаас нааш зогсохыг үл мэдэх,гадны хүний дэргэд бол элдэв дүр эсгэх, ингээд хэхэрч аваад нааш цаашхолхиж, хэвтэж, нас насандаа дадал зуршлаараа янз янзаар аяглах.Тэгсээр шингээх, биеэс зайчлах бөөн үйлдэл, идэвхийлэл. Ганц удаагийн хоол гэхэд л ийм их үйлдэл, бодлын хөврөл.
Энд тэгээд чухам жаргал нь хаана байна? Эрүүл саруул ухаанаар авчүзвэлзөвхөн зовлон, эцэс төгсгөлгүй үйлдлүүд л байна. Хэлээр амт мэдрэх тэр агшин нь таатай мэдрэмж юмуу, эсвэл жаргал юмуу? Ходоод дүүрсэн тэр мөч баяр баясгалан юмуу,зүгээр лмэдрэмж юмуу? Бялуу,талх хоёрын ялгаа нь харахад байна уу, эсвэл хэлний мэдрэмжинд байна уу, ороодшингээд гарахад байна уу? Хэргийн учир бялуунд биш байна. Та энэ махан биеийг юугаар ч тэжээжтэтгэсэн хол ялгаа байхгүй. Тэр бялууг энэ махан биедээ биш, харин энэ зальт сэтгэлдээ авч өгснөө л ойлгоххэрэгтэй болов уу. Тэгвэл бид яах вэ? Сэтгэлээр үйлдэхээ болих, сэтгэл үйлдсэн ч түүнийг тоохоо больж,сэтгэлийг хэрэгжүүлэхээ больж, түүнийг уриалгахан сонсдогоо, Би-г баримтлахаа боливол өөртөө буюумөн чанартаа оршиж байгаа нь тэр болно.
Угтаа хэцүү мэт боловч гэгээрлийн зам мөр гайхамшгаар дүүрэн. Улмаар дараа дараагийн гайхамшигэхэлнэ. Энэхүү хүчирхэг ухамсар нь бидний бохир хэлбэлзлийг угааж, мөн дээд нарийн хэлбэлзлүүдтэйаажмаар нэгтгэн холбодог бөгөөд ингэснээр та бид зөвхөн нэг ухамсрын хамгаалалт дор орших төдийгүйБурханы агуу хайр, аялгууны хэлбэлзэлд оршиж, орчлон ертөнц хийгээд эргэн тойрноо угаан цэвэрлэж,туйлын нэгдэлтэй оршиж чаддаг. Гагцхүү ийм л нэг өсч томорсон агуу ухамсрын ач тусаар Бурханы үг хэлболсон гайхамшигт аялгуунуудыг ямар нэг үйлдлийн оролцоогүйгээр цаг үргэлж ажиж эхэлдэг. Заримдаагайхалтай олон төрөл янзын аялгуунд холбогдож өөрийн оршин буйг мартахад хүрдэг. Энэ бол агуугайхамшиг, Бурханы бидэнд хайрлаж буй хамгийн том бэлэг юм.
Хэзээ ч үл давтагдах төгс дээд оюут,цаглашгүй хайрын биелэл болсон Оройн Дээд Их Бурхан,Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бээр бидэндөчүүхэн төдий зовлон амсуулалгүй, гагцхүү энэрэл хайраар юүлж өгч байгаа эдгээр бурханлиггайхамшгийг Түүний үнэнч болоод туйлын хичээнгүй шавийн журмаар хүлээн авах нь бидний хувьдхамгийн дээд бясалгал мөн бөгөөд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд Их Багшийгаабаярлуулан баясгаж чадах хамгийн дээд өргөл мөн билээ. Чин Хай Багшийн айлдсанчилан “Жинхэнэбясалгал байнга явагдаж байдаг”. Дотоодын бурхан, билгийн мэлмий дээр байнга төвлөрч ухамсрыгдадуулах нь өөрийн мөн чанар лугаа учрах дээд арга барил юм.Амьдралыг зовлон жаргалаар төсөөлөх бус харин төгс хичээл мэт хүлээн авч дадуулах нь нэн чухал юм.Энэхүү хичээлийг насанд хүрэгсдийн зарим нь цэцэрлэг, яслид явж,нилээд хэсэг нь бага ангид олонмянган жилээр улиран суралцаж байгаагаар төсөөлөхөд хялбар байж болох юм. Гэтэл үүний цаана дундболон дээд сургууль төгсөх, бакалавр, магистр, докторын зэрэгтэн болох бурханлиг амьдралын хичээлийгсайтар сурах шаардлагатай билээ. Энэхүү амьдралын хичээлээс мөч, алхам, хором бүхнийг гэгээрлийнүндэс болгон ухаарч, гэгээрлийн замдаа чимэг болгон хэрэглэж, бас баяр талархалтай хүлээн авч,ертөнцийг ухаарч, амьдралыг оюун санаагаар орхиж, хүсэл шуналгүй, уяа хүлээсгүйгээр төгс гэгээрлийнзам мөрийг хөөх нь бодьсадвагийн зоригдол юм.
Үхлийн ухаарал сэтгэлд төрөх,амьдралыг оюун санаагаар орхих,ариун номын мөрөөр замнах нь нэг үйл явдал.Үхэхгүй гэж бодох, энэ хорвоогоос үхсэн хүний атга шиг зуурах, нүгэл хураахгурав нэгэн зэрэг өрнөдөг. Энэ насны шуналаас мөнх бусын бясалгаар ангижирна. Чөлөө үгүй найман тохиолдлоос үйлийн үрийн ухаарлаар аврагдана. Гурван ертөнцийн хүлээснээс орчлонгийн гэм хорыг таних ухамсраар чөлөөлөгдөнө.Юмсыг бодитчилох үзлээс хоосон чанарын бясалгалаар ангижирна. Нэүсүрва хутагт(Тогмор ложин буюу “Амьдралын хүлээснээс ангижрахуй” судраас)
Мөнх бусыг үнэнхүү ухаарч чадвал элдэв өнгийн атгаг бодлоос аяндаа ангижирна.Ийм ариун ухаарлыг амссан номч ганц хоёрын зэрэг л байна даа. Жалсрай ринбүчи(Тогмор ложин буюу “Амьдралын хүлээснээс ангижирахуй” судраас)
Хайр бол уягдахаас ангид цорын ганц эрх чөлөө юм. Бүхнийг хайрлаж байхдаа чи юунд ч уягддаггүй.Эмэгтэйн хайранд боолчлогдсон эр хүн, эрийн хайранд боолчлогдсон эм хоёрын аль аль нь эрх чөлөөнийүнэт титмийг зүүх эрхгүй. Харин хайрандаа нэгдэн нийлж нэг болсон, салгахын аргагүй, ялгарахын аргагүйэрэгтэй эмэгтэй хоёр л бусдаас илүү энэ шагналыг хүртэх эрхтэй. Михайл Наймигийн “Мирдадын ном” зохиолоос.
Яагаад бид ямар нэгэн юманд уягдаад байдаг вэ? Тэр зүйлээ алдана гэж айдгаас тэр юм. Бидний дотоодгүнд аливаа зүйлийг хүссэн далд шунал, хүсэл үргэлж оршиж байдаг бөгөөд өөрийгөө гүн гүнзгийажигладаг хүн энэхүү хүсэл шуналыг ямагт илрүүлж, сэтгэл-дурсамж-туршлага-мэдрэхүйгээр дамжинюмстай барьцалдан зууралдаж биднийг ертөнцтэй холбодог тэрхүү уяас хэмээгч гүүрийг нураадаг юм.
Би бээр аавтайгаа хамт хөдөөлж суусан анхны дияаны дараах нэг л агшинд амьдралынхаа бүх хуучинзуршил, хийх болон идэж уух дуртай зүйлс, тохилог гэр орон, бүхий л хангамж, тэр бүүхэл эхнэр, охин хоёроо түр орхиж, гэрээс гарсан хуврагийн замыг сонгосон билээ. Тухайн үед амьдралаа ийнхүү бүхлээр ньөөрчилсөн шийдвэрийг яагаад ийм зоригтой, шийдэмгий гаргасан бэ гэхээр бурханлиг амьдрал ба Их Багшминь намайг үнэхээр асар хүчтэй соронз мэт татаж байсан бөгөөд гэгээнтэн бүрийн хэлдэгчилэнамьдралын уяа хүлээсийг тасдах хэрэгтэй гэдэг айлдвар миний толгойд байнга эргэлдэж, яг үнэндээ болчин зориг гэдгийг мэдэхгүйгээр, ямар нэг тооцоо төлөвлөгөө огт хийлгүйгээр өөрийн гэсэн бүх зүйлээс гэнэн жаахан хүүхэд шиг л холдсон юм. Үүнийгээ би амьдралын уяа хүлээсийг тасдаж байна гэж ойлгожбайсан боловч жинхэнэ чин зориг гаргах тэр мөч үүнээс хамаагүй хожим ирсэн бөгөөд ямар ч төсөөлөл,сэтгэлийн оролцоо үгүй бурханлиг ухамсарыг дотоодоосоо нээж олсон тэр л мөчөөс амьдралын уяахүлээсийг бодитойгоор таслаж эхэлсэн юм. Энэ мөчөөс миний гэх юм хэрэг дээрээ байхгүй болж, амьдралминь жинхэнэ гайхамшгуудаар дүүрч, Багшийгаа хийгээд өөрийгөө жинхэнэ утгаар нь ойлгож эхэлсэн билээ. Үнэндээ амьдарч байна гэдэг тэрхүү зуршил болон сэтгэлээ гэгээрэл ба бурхан гээч амьдралын цоошинэ хэв маягаар нэгэнт сольчихсон байснаа хожим нь ухаарах боломжийг Их Багш минь, хорвоодховорхон аав, эгч хоёр минь өгсөн билээ. Ямархан ховор хувь тавилан,аз завшаан бэ гэж уулга алдмаар.
Тухайн үедээ амьдралын уяа хүлээсийг таслах гэдгийг бүхнийг хориглох, амьдралаас нүүр буруулах гэжасар эндүү ташаа ойлгож байжээ. Аз болоход амьдралаас аливаа тооцоо төлөвлөгөөгүй зугтсан миньнамайг Багшийнхаа, Оройн Дээд Их Бурханы ивээлд шууд ороход ач тус болсон билээ. Гэвч бүх зүйланхандаа гадна талд, зөвхөн өнгөн хэлбэр дээрээ өрнөж байсан бөгөөд үнэндээ би өөрийгөө энэ маханбиеэр сэтгэж Буянбат гэдгээс илүүгээр мэддэггүй байж. Жинхэнэ дотоодын маань амьдрал хамаагүй хожууөрнөж эхэлсэн бөгөөд энэ үеэс би үг өгүүлбэрийн утгаар бус харин тэдгээрийг нэвтлэн гарч, шинэ амьдралыг хүртэж мэдэрч эхэлсэн юм. Бурханы бидэнд хайрласан амьдрал гээч энэхүү агуу хичээлийгсурч ухаарах боломжийг асгаж цутгаж адислаж хайрласан Оройн Дээд Их Бурхан, Арван Зүгийн ГурванЦагийн Их Бурхан Чин Хай Багш Тандаа буй бүхнээ өөртэйгөө цуг өргөн барьж, сөгдөн мөргөж гүнээ талархая.
Бурханы хайрласан амьдрал гээч энэхүү бэлгийг бид өөрсдийгөө бүрэн таньж мэдсэнээр, сэтгэл болонтөсөөллийн оролцоогүйгээр, зөвхөн бурханлиг ухамсрынхаа ач тусаар ухамсарлан шинээр амьдарсныхаа дараа л бүрэн хүлээн авч чадна. Амьдралыг сөрөлгүй бүрэн дүүрэн хүлээж авах нь өөрөө уяа хүлээсгүйгээртүүн дотор оршиж сурахыг хэлэх ажаам.Амьдралыг Бурханы мэлмийгээр тольдож, бурханлиг үйлдлээр туулан амьдрах нь уяа хүлээсгүй амьдралболой. Угтаа амьдрал биднээс биш харин бид амьдралаас зуурдаг. Их Багш минь бидэнд Багшдаа болонБурханд бүрэн бууж өгч, төгс итгэлээ бүрэн өгч, өөртөө, дотоодын бурхандаа гүнзгий итгэж нэгдэхийгсургадаг. Харамсалтай нь бид ингэж чаддаггүй. Багш маань биднийг хайрын их хүч,адислалаар Бурханызүг татдаг. Харин бид сэтгэл, хүсэл, шуналтайгаа барьцалдан энэ ертөнцөөс чанга гээч нь зуурч,Багшийнхаа эсрэг сөрөг таталцал байнга үүсгэн туйлдуулж байдаг. Хэрэг дээрээ бид энэ ертөнцөд оршинбайвч мөн чанар маань ертөнцийн гадна оршиж байдаг гэж Их Багшийн айлдсаныг сайтар бясалганойлгож, тийнхүү амьдарч сурах аваас асуудал гэгдэх аливаа бүхэн үгүй болж,зовлон ч үгүй, жаргал ч үгүйбурханлиг амьдралаар амьдарч сурна.
Бидний ихэнх маань буруу зүгт аялаад, буруу зүгт хөвөөд байна гэжхэлмээр санагддаг. Бид шууд л Багшийн зүг, бурханы орон, гэгээрэл рүү аялаад байна. Багш маань биднийгөөрийгөө таньж мэдэж нээхэд замчилдаг. Ийм болохоор бид хаа нэгтээгээс ямар нэгэн юм эрж хайххэрэггүй. Зөвхөн өөр лүүгээ, туйлын бодитоор зөвхөн дотоод руугаа аялж жинхэнэ мөн чанараа хайж олж,түүнтэй нэгдэх хэрэгтэй байна. Ингэснээр бид Багшийн нэг хэсэг болох бөгөөд бид өөрсдөө Багш буюуБурхан гэдгээ ойлгож,жинхэнэ дүрдээ хувирахыг зөв чигт аялах гэж хэлмээр байна. Багш бээр бүх хүнугтаа Будда, дотоодод маань Бурхан оршиж байдаг, бие маань бурханы сүм болохыг мянгантаа айлдсаныгбид бүгд хангалттай сонсож, мэдэж ойлгосон гэж боддог. Хэрвээ бид өөрсдийгөө Бурхан гэж ойлгосон бол яагаад Будда болж чадахгүй байсаар байна вэ? Нөгөө л зуршлаараа, нөгөө л сэтгэлээрээ, нөгөө л алдаагаадавтсаар, бусдыг гэтэлгэх байтугай өөрөө живчих гээд явдагтаа л тэр. Ингэхээр бид Буддаг таньж мэдсэн,бурхан чанарыг ойлгосон байж яавч таарахгүй нь.
Эндээс харахад асуудал бидэнд өөрсдөд маань байна.Бид өөрсдийгөө дэндүү дорд үзэж, өөртөө дэндүү итгэлгүй байна. Өөрийгөө Бурхан гэдгийг хүлээнзөвшөөрч чадахгүй байна. Бурханыг дэндүү агуу,өөрийгөө хэт сул дорой мэт мэдэрч,үүнээс болоодбурханы хутаг буюу гэгээрэл дэндүү хол, хаа ч байгаа нь үл мэдэгдэх мэт төсөөлөлд автанбайна. Багшдаа итгэж, Багшдаа бүхнээ зориулж, Багшийнхаа сургаалийг биелүүлдэг гэцгээх хирнээ таөөрөө бурхан гэж хэлсээр байхад нь өөрчлөгдсөн юмгүй өнөө л хэвээрээ байцгааж байна. Энэ чиньтэгэхээр Багшдаа итгэж байгаа хэрэг мөн үү? Жинхэнэ бодит зүйл энд ердөө чалга. Багшдаа ч,өөртөө ч итгэхгүй байгаагаа олж харахгүй байна. Бас л нэг төсөөлөл дотор хөвжзүүдэлсээр байна.Сэрэх цаг болсон.
Үнэндээ хүн хэвээрээ байгаа л бол түүнийг бурхан болгох боломжгүй. Хүн гээчсэтгэлийн боол болсон хохимой толгойтыг хэл, соёл хэзээ нэгэн цагт хүн гэдэг үгээр тодорхойлсон тэр лбие цогцос шүү дээ. Ийм нэгнийг яаж бурхан болгох юм бэ? Түүнийг бурханлиг билгүүн ухаанаар удирданзалж болно. Гэвч мааяагийн хүчтэй ертөнцийн нөлөө, мөн Би хэмээх үзлээсээ болж хүн гээч энэ биеийгшүтсээр бурхан гэдгээ ухаарч чадахгүй будлихад хүрээд байна. Энэ бие хүнийг бодитоор хүртэж мэдрээд,түүнийг өөрийгөө гээд байгаа бол бурхан болж бүтэх хүсэл байвч энэ нь хэзээ ч үл бүтэх зүйл. Ийнхүү буруу замаар будаа тээж, бие хүний асар том эндүүрэл дотор эргэлдэж гацчихаад байна. Ийм бүтэшгүйюмыг зөвхөн сэтгэлээр төсөөлөхөөс аргагүйгээр барахгүй хол хэцүү мэт санагдах нь зүйн хэрэг. Гэтэлжинхэнэ Би маань энэ биеийн дотор байгаа шүү дээ. Бид үнэн хэрэгтээ бурхан болох шаардлагагүй, цөм бурхад шүү дээ. Үүнийг сахил санваартан хэн ч бай шууд ойлгоно. Маш энгийн.
Бясалгал бол бидэндөөрсдийг маань таниулж,өөртэйгөө оршиход зориулагддаг. Дотоод руугаа гүнзгий орох тусам бодит гэхбие хүн ба сэтгэлээс салж, өөртөө оршиж эхэлнэ. Бид олон юм бодож, их эрч хүч зарж бурхан буюу гэгээрлийг хайдаг. Бясалгахдаа хүртэл хайж, хүлээж, горьдож суудаг болохоор гэгээрэл үнэндээ холбайдаг. Энэ бүхэн бол гэгээрэлд огт хүртээлгүй сэтгэлийн үйлдлүүд,. Сэтгэл хэзээ ч бурхан болохгүй,харин бурханыг орлох гэж оролдож магадгүй. Гэхдээ харамсалтай нь эхний шатан дээр бүдэрч унах болно.Гагцхүү бурханлиг сэтгэлийг ашиглаж л нойрсож буй бурхадыг сэрээж чадна. Өөр рүүгээ, дотогшоогооорцгоож чадваас тэнд бүх юм бий. Өөрийгөө таньж мэдэхэд, өөрийгөө шинжилж судлахад, өөрийнхөөтөлөө бясалгахад амьдралаа зориулууштай.
Бясалгах хэцүү санагдаж байвал өөрийгөө хэн гэдгийг ухаарчойлгоогүй байна гэсэн үг. Нөгөө л “хүн” хэвээрээ байсаар байгаа хэрэг. Тэгээд тэр хүн маань ертөнцөөрангаж цангаад байна гэсэн үг. Хэрэв бясалгамаар санагдаад байвал мөн чанартайгаа нэгдэж байна гэсэн үг. Бясалгалаар сүнсээ тэжээж, өөртөө оршиж, өөрийнхөө аугаа чанарыг нээж байна гэсэн үг. Хэрвээ тайванамгалан, дуугүй, ганцаараа байхыг хүсэж байвал энэ нь түүнчилэн ирсэн байдалтайгаар өөрийнхөө мөнчанарт оршин байхыг хүсэж байна гэсэн үг. Хэрвээ идэвхийлээд, үйлдээд, мөрөөдөөд байвал өөрийн мөнчанарыг ойлгоогүй түүнээс зугтаад, түүнийг ямар нэгэн өөр гадны зүйлээр орлуулах гээд байна гэсэн үг.
Гэгээрэл мэдээж гайхалтай. Гэхдээ түүнийг ямар нэгэн ид шидээр төсөөлөх хэрэггүй. Гэгээрэл буюу Үнэнгэдэг тэр л үгээр томъёологдсон,үгээр хэлэхийн аргагүй тэр зүйл аажим аажмаар түүнчилэн ирдэг бөгөөдтүүнийг зөвхөн дотоод мөн чанараараа хүртэж мэдэрдэг. Ийм учраас Чин Хай Багш бээр: “Үнэнийг үгээрилэрхийлэх боломжгүй. Учир нь үг дэндүү ядуу” гэж айлддаг. Үнэнийг бидэнд өгч хүртээх боломжгүй.Зөвхөн түүнд хүрэх арга замыг л зааж уламжилж болно. Жинхэнэ үнэнийг зөвхөн өөрөө л дотоод мөнчанараараа хүртэж чадна. Ийм болохоор хүн бүр шууд, зэрэг гэгээрэх боломжгүй юм. Эхлээд бид өөрийгөөхайрлаж, өөрийгээ хайж олох хэрэгтэй. Жинхэнэ би-гээ олж,тэрхүү билгүүн ухаантай нэгдвэл тэр хүчбиднийг хүссэн хүсээгүй өөрчлөх болно. “Хүн” гээч тэр зүйл дээр сайтар төвлөрч,түүнийг ухамсарлантаньж, хэн болохыг нь ойлгож, бүх алдааг нь илрүүлж, бүх хуурамч багийг нь хуулан хаяж, түүнийгнэвтлэн дотогшоогоо орж чадвал гадаад биед халхлагдсан жинхэнэ дотоод би-гээ олж нөхөрлөх болно.Өөртэйгөө нэгдэж нийлэх нь сэрсэн Будда мөн бөгөөд эндээс бидний төрөлх гэртээ харих, эцэг эхээ хайжолох, төрсөн нутгаа хайж олох гайхамшигт аялал эхэлнэ. Өөртэйгөө, төрсөн нутаг оронтойгоо танилцахэнэхүү мөнхийн аялал бол Гэгээрэл юм.
Оршихуй өөрөө хязгааргүй бөгөөд түүнийг таньж мэдэх гэгээрэлдтөгсгөл гэж үгүй. Ийм учраас Их Багш бээр “Надад ч гэсэн сурч мэдэх зүйл асар их байна” гэж айлдсан.Өөрийгөө ухамсарласан тэр мөчөөс гэгээрлийн аян эхэлдэг. Тийм учраас эхлээд өөрийгөө хайж олоххэрэгтэй. Өөрийгөө олчихвол Буддад энэ ертөнцөөс зуураад,түүнтэй орооцолдоод байх шалтаг шалтгаанүгүй болно. Өөрийгөө олох л юм бол энэ ертөнцийн бүх уяа хүлээс хүссэн хүсээгүй өөрөө тасран унаж, бидэнэ ертөнцийн дотор мөртөө түүнээс огтын хамааралгүйгээр ертөнцийн гадна амьдрах болно. Эргээдхарахад бид Багшдаа туслах биш харин ч бүр сургаалийг нь ойлгож хэрэгжүүлж чадахгүйгээс Багшдаатүвэг удаж, зөв гэж бодож байсан маань буруу байж, үнэн гэж ойлгож байсан маань худал болж, сэтгэлийнбоол болчихсон шиг төсөөллийнхөө дотор оршин байгаа нь өрөвдөлтэй. Бурхан Багшийн айлдсанчилан“Ойд төөрсөн сармагчин”. Будда болох хүслээр дүүрсэн сэтгэл төдий хүн.
Юун түрүүнд сэтгэлийг юу ч үлдээлгүй ажиглаж сурах хэрэгтэй. Тэгвэл бусад нь аяндаа болчихно.Өөрийн дотоод мөн чанар болох Буддаг таньж ухамсарлахад махбодь хийгээд сэтгэлийг ашиглах ёстой.Үйлдэл, эрчим хүч маань үүнээс өөр чиглэлд, өөр зүйлд зориулагдаж байвал үүнийг бурханлиг үг, билгүүнухаанаар ойлгож тайлбарлах аргагүй юм. Бидний шунамхайран зууралдсаар буй амьдрал гээч нь ердөө лутга учиргүй үйлдлүүд, зөвхөн энэ махан биед зориулагдсан тэнэглэл учраас диваажингийн төрөлтнүүд биднийамьдралыг ойлгож чаддаггүй гэх айлдварыг сайтар бясалгаж бодууштай. Тийм болохоор хүний амьдралыгбурханы нүдээр харах юм бол галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт байх биз. Харамсалтай нь галзуу Буддагэж мэдээж байхгүй. Ийм л болохоор хүнийг, амьдралыг нь ойлгоход Бурханд хэцүү байдаг биз. Ямартаа ч өөрөөсөө салж байж л өөрийгөө олж авна. Энэ бүхнээс дүгнэлт хийгээд би буруу явж байжээ гэжбодвоос яг үнэндээ буруу явах гэж үгүй. Мөн бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй юм байна гэвэл шинээр эхлэхюм гэж байхгүй. Бид мөч бүхэнд шинээр төрж байдаг. Эндээс ямар нэгэн юм ойлгож байвал тэр нь энэнээсөөрөөр цааш явах замгүй болсон гэсэн үг. Эндээс зарим зүйлийг гүн гүнзгий ойлгож чадвал энэ хүртэл зөвзамаар явжээ гэсэн үг.
Би бол бусад, бусад бол би. Би байхгүй болох тэр мөчөөс үйлдэл бүхэн маань бусдын төлөө болдог. Энэбол Бурханаас бидэнд хайрладаг хамгийн агуу бэлэг юм. Бид энэ л бэлгийг хүртэхээр замбуулинд ирсэн.Өөрийгөө хэдийчинээ таньж мэдэхгүй байна,төдийчинээ мунхагт автсан би-г баримтлагч байдаг.Өөрийгөө таньж мэдэхийн хирээр амьдралыг таньж, улмаар амьдралыг оюун санаагаар орхиж, амьдралаасаажмаар чөлөөлөгдөж байдаг. Сэтгэл ба махан биеийг ажсанаар тэдгээрээс ангижирч, түүний дотор оршинбуй дотоодын бурхан болох жинхэнэ мөн чанартаа нэвтэрч нэгдэн улмаар өөрийгөө энэ махан бие басэтгэл биш болохыг хүртэж, мэдэрч,ухамсарладаг. Ийнхүү өөрийгөө сэрж мэдэрч эхэлсэн сүнс маань энэертөнц хийгээдамьдралыг ажиглаж эхэлдэг бөгөөд аажмаар ертөнцийг өөрийн орон гэр, нутаг ус биш болохыгухаарч эхэлдэг. Энэ үеэс бид энэ ертөнцөд харъяалагдахгүй оршиж,энэ амьдрал дотор хөвсөн түүний нэг хэсэг нь байхаа больж, амьдралыг ажиглаж, түүний мөн чанаргүй болохыг нь таньж, улмаар түүнтэй маханбие ба сэтгэлийн үүсгэсэн холбоо сүлбээ, уяа хүлээс хийгээд сэтгэл ба махан биеийг билэг ухаанаарудирдах болсноор өөрийнхөө жинхэнэ эзэн болж энэ амьдралыг орхиж эхэлдэг. Өөрийнхөө хэн болохыгмэдэрч эхлэх мөчөөс амьдралын уяа хүлээс алдарч эхэлнэ. Өөрийгөө бүрэн санаж, хаана оршин буйгаатаньж мэдэхийг л түүнчилэн ирсэн байдал гэж нэрлээд байгаа юм.
Өөрийгөө олох аяллын явцад мэдээжолон саад бэрхшээлтэй тулж, шинэ сонин мэдрэмжүүдийг хүртэж, айдас, эргэлзээ,гайхан сонирхсон байдлаар оршин байдаг. Дадал зуршил, ажил амьдралын юухныг ч өөрчлөхөд ямархүнд билээ. Яг л түүн шиг. Өөрчлөгдөн солигдох нь үргэлж ая таатай санагдахгүй бөгөөд сэтгэлдхүндрэлтэй байдаг. “Дассан газрын даавуу зөөлөн” гэдэг үг Бурхан болон бидний мөн чанарт угтаатаарахгүй. Мэдээж хэрэг шинэ орчин, шинэ газар, шинэ амьдрал, мэдэхгүй газар,танихгүй хүн,үл мэдэх зүйл бүхнийг хүлээж авч ойлгоход энэ бие сэтгэлд хэцүү басхүндрэлтэй. Гэхдээ ямар нэг хэмжээний сонирхол сониучирхал үүний ард нуугдаж байдаг. Учир нь сэтгэлхэрэгт дурламтгай. Энэ зангаас нь болж хүн амьдрал дээр өөртөө маш их түвэг уддаг. Гэвч бид өөрсдийнэнэ араншинг өөрийгөө хайж олоход ашиглаж болох юм. Хүн яагаад шинэ орчин, үл таних зүйлүүдээсэмээж, тэдгээрт дасан зохицохдоо удаан, хүлээж авахдаа ихэнхдээ дургүй байдаг вэ? Оюун ухаан энэхүү танихгүй шинэ орчныг дүгнэж тооцохдоо муу, тэр бүх шинэ нөхцөлд эго оршин тогтноход хүндрэлтэй,эсвэл нилээд удаан хугацааны дараа дасан байж орших боломжтой болдог учраас сэтгэл маань энэнөхцлүүдээс аль болох татгалзахыг бидэнд санал болгодог. Шинэ, үл таних зүйлүүдээс эго айдаг.
Авшиг хүртсэний дараа хүмүүн бээр билгүүн ухаантайгаа нэгдэж, улмаар урьдынхаараа амьдарч чадахаабольдог тухай Их Багш бээр сургадаг. Бид үзэгдэхгүй, баригдахгүй зүйлд удаан итгэж, удаан дасаж,үзэгдэж харагдах мэдрэгдэх зүйлд хурдан итгэдэг. Хүний мөн чанар бол биет зүйлд тулгуурлан сэтгэх,харах, барих, сонсох, хүртэх зэргээр өөрийн оршин буйг мэдэрч байдаг. Сүнсний бурханлиг мөн чанар ньүүний чанх эсрэг буюу үл үзэгдэхүй, үл хүртэхүй, үл баригдахуй юм. Энэхүү бурханлигийг сэтгэлээр хайж,сэтгэлээр олж хүртэж чадахгүй. Сэтгэл бол энэ ертөнцийнх буюу хүнийх. Түүнийг харин гэгээрсэн сэтгэл болгонхувиргаж болно. Тэрээр гурван ертөнц ба цаг хугацааны орон зайд оршдог. Бид авшиг хүртсэнийхээ дараабилгүүн ухаантайгаа нэгдэж сэрсэн учраас билгүүн ухаанаар дотоодын бурханыг хүртэж,билгүүн ухаанаардамжин ирж буй ухаарлаар сэтгэлийг гэгээрүүлж, махан биеийн зуршлыг даван туулж,өөрийгөө олох аялалд хүнийг хөлөглөдөг билээ. Ингэснээр сэтгэл ба биеийг гэгээрлийн замыг хамтдаатуулах анд нөхрөө болгож, тэдний тус дэмийг ашиглан уг эх булагтаа хүрэх боломжийг нээдэг.
Биддотоодтойгоо нэгдэж сураагүй учраас өөрийгөө голж, тогтмол эргэлзэх сэтгэл үүсгэдэг. Их Багшийнсургаалийг тэвчээртэй дагах аваас бүх юм, үүний дотор өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдэрч хүртэх өдөрзаавал ирнэ. Аливааг, тэр тусмаа бурханлиг дотоодын үнэнийг үг хэлээр хүргэх хичнээн хэцүү болохыгмэдэрч, түүнээсээ болж дотоод маань цангаж байгаа мэт гутрах мэдрэмж заримдаа төрдөг. Үг хэлээр лөөрчлөгдөх гээд байгаа болохоос яг үнэндээ өөрчлөгдөх юм байхгүй. Тэр өөрчлөлт гээч нь бид өөрсдөө.Өөрийгөө таньж мэдэхийн хирээр биднийг бүчиж баглаж байсан бүхэн нэг нэгээрээ салан одох бүрт бидөөрийгөө хүртэж, өөртэйгөө танилцаж байгаа юм. Биднийг ямар их өөрчлөгдөж байгааг хүмүүс анзаардаг. Билгүүн ухаанаар цаг үргэлж өөрийгөө ажигласнаар дотроос маань гийж ил гарч байгаа ухааралбуюу хайрын хүчтэй угаалтаар биднийг бүчиж буй бүх зүйл цэвэрлэгдэж бас орхин оддог. Ажиглахтусам өөрийгөө олж байдаг ч угтаа энд ямар нэг шинэ юм буюу өөрчлөлт огт байхгүй. Зүгээр л биднийгбүчсэн юмс хүчтэй хайр, аялгууны угаалтаар биднээс салж байгаа нь тэр юм. Бурханы үггэж нэрлэсэн аялгуу нь өөрөө бурханлиг хайр бөгөөд бүхнийг бүтээгч, мөн бүхнийг ариусган цэвэрлэгчагуу хүч(хэлбэлзэл), Оршихуйгаас буюу Бурханаас шууд ирж буй хүчтэй долгион юм. Бид ухамсарлаад сурчихл юм бол дотоодоос маань бурханлиг хайр(аялгуу)ухамсраар дамжин ертөнцөд түгэж, биднийг болон эргэн тойрныг маань өөрчилж, та бид ертөнц дээр Бурханыгтунхаглаж, Бурханы зэмсэг болж хувирна.Ертөнцөөр амьдарч, амьсгалж байх үедээ бид мааяа болдог. Өөртөө оршиж, өөрийгөө санаж, ухамсарлажбайхдаа, мөн сайхан сэтгэлтэй байх үедээ Бурхан болдог. Ийм учраас Их Багш бээр хүмүүний дотор бурханба чөтгөр нэгэн зэрэг оршдог гэж айлдсан.
Өөрчлөгдөхийн тулд өөрийгөө хэн болохыг, ямар байгаагаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Өөрөөсөө зугтах хэрэггүй, өөрийгөө хуурах ч хэрэггүй. Энэ л жинхэнэ үнэнийг танихад бидэнд саадболоод байна. Үнэнээс айлгүй өөрийгөө илчил. Ичих нь эго-гийн зан. Танд алдах юм байхгүй. Нүцгэн лтөрдөг, юу ч үгүй нүцгэрч л төгсөнө. Ертөнц хуурамч болохоор бид бас хуурамч болчхож. БиднийгҮнэнээс зуурахад эго бүхий л хүчээрээ эсэргүүцэж тэмцдэг. Үнэнийг хэлсэн хүн бусдын дайсан болдог.Энэ бол эго. Хэн нэгэн үхлийн тухай ярихад бүгд дууг нь хорьдог. Энэ бол эго.Хүмүүс үхлийн тухай ярьж зүрхэлдэггүй. Хэн ч үхлийн тухай төсөөлж бясалгаж үзэхийг хүсдэггүй. Учирнь эго үхлээс маш их айдаг. Би үзэл үхлээр төгсдөгөөс тэр. Бид үхлийг мартагнаж өөрийгөө хуурдаг. Энэбол эго өөрийгөө түр тайвшруулж, мөнх амьдрах мэт сэтгэл төрүүлдгээс болдог. Ингээд л бид үхлийг ор тас мартсан мөнх мэт хуурмаг амьдралаар сэтгэлээ зогоож байдаг. Угтаа бүх гэгээнтнүүд үхлийг, мөнх бусыгбясалгахыг зөвлөдөг. Энэ нь ертөнцөөс ангижрахад хүчтэй нөлөөлдөг. Үхлийг бодох нь муу ёр гэж манайхан ярьдаг. Тэгвэл яах ёстой юм бэ. Мөнх амьдарна гэж мөрөөдөж явах хэрэг үү. Үүнээс илүүтэнэглэлийг хайвч үл олдоно. Үхлээс хэн ч зугтааж чадахгүй, Будда ч ялгаагүй. Харин өглөө үхсэнгүйсэрсэндээ Бурханд талархах учиртай. Тэгээд тэр өдрийг гэгээрэл болгож хувиргах юм. Маргааш үхэжболзошгүйг өдөрт ядаж нэг удаа бясалгавал бидний хоног, сар, жил, мөнх амьдралын олон төлөвлөгөө,мөрөөдөл утгаа алдана. Энэ бол амьдралын үнэнийг өөрт тань ухааруулах туйлын бодит тунхаглал.
Хүсэлмөрөөдлөөр дэмжүүлж байж эго идэвхждэг. Энэ бол түүний орон зай. Эго бол ирээдүйгээр биеждэгхэлбэлзэл. Үхлийг тогтмол бясалгадаг болчихвол ирээдүйгээр амьдрах, орших боломжгүй болно.Мөрөөдөл байхгүй бол ирээдүй байхгүй. Ирээдүй байхгүй бол одоо цагт оршиж, энэ хором энэ өдрөөр ламьдарч сурна. Туйлын өөртөө ба одоо цагт оршиж амьдарч чадвал эго байхгүй. Үхлийг бясалгагч бээр энэертөнцийн элдэв шунал, түүнийг дагасан үйлдлүүдээс өөрийгөө ухамсартайгаар чөлөөлөх ухаарлыг олжавч байдаг бөгөөд зайлшгүй шаардлагатай зүйлийг л хийж үйлддэг. Маргааш үхэж магад гэж бодсон хүнхэрхэвч дэмий юм бодож, хэрэггүй зүйл хийж явахгүй. Тэдгээр нь утгаа алддаг. Зорилгогүй, мунхагамьдрал яг энд гацдаг.
Ажиглалт биднийг дотогш нь хумьдаг. Аливаа зүйлийн уг чанарыг таних үед тэдгээрюмстай холбож байсан уяа тасарч юмс биднийг орхиж оддог. Тухайн зүйлийн талаар бодитой ухаарлынгялбаа харваагүй бол тэр зүйлийг өөрөөсөө холдуулахыг хичээж, чармайх ньүр дүнгүй хөдөлмөрболдог. Юмстай шууд тэмцэж, үзэн ядаж эхэлдэг. Эсвэл муу гэж бодсон бүхий л юм,түүний доторөөрийн сэтгэл ба муу зуршлуудтай тэмцэл хийдэг. Юутай ч тэмцэх хэрэггүй. Юуг ч үзэн ядаж,сайн муудхувааж, ялгавартай сэтгэл үүсгэх хэрэггүй. Юуг ч бүү шүүмжил гэж Их Багш бээр сургадаг. Өөр лүүгээ лнэвтрэн ор, тэгээд л бүхнийг хайрлах болно.
Бидний мөнхийн хүсэл шуналын нэг бол хоол юм. Амьдралынхаа турш эцэс төгсгөлгүй хоол бодож, хүсч,мөн хүртэх шуналд автаж байдаг. Энэ бол яриуштай хамгийн том асуудал. Ходоодноос бүх юм эхэлдэг.Жирийн хүний хувьд эхлээд хоол, ертөнц, дараа дараагийн шунал. Ажиглагч хүний хувьд бүх зүйл гаднаталаас дотогшоо хумигдсаар ходоодонд тулж ирдэг. Асуудал хоол идэх эсвэл идэхгүйд биш,хэн нь хэнийгхэрхэн хооллож байгаад хэргийн учир байна.Нэн түрүүнд хооллох бүрдээ хооллохгүйг ухамсарлан дадуулваас зохилтой. Сүнс өлсдөггүй, унтдаггүй, ядардаггүй, үхэшгүй мөнх учраас ийм бясалгал маш учир утгатай юм. Сүнс хоол идэхийг, унтахыг,амрахыг, уйдахыг, зовохыг, жаргахыг, шунахыг мэдэхгүй. Ертөнцөд аливаа зүйлийг үйлдэхдээ ухамсартайажиглаж, өөрийгөө хэн болохыг санаж чадах л юм бол Би-г баримтлахгүй байж чадна. Гагцхүү биднийг агуулж буй Бурханы сүм болох энэ махбодид зайлшгүй шаардлагатай цөөн зүйлийг л өөрийнх нь төлөөтүүнд зөвшөөрч болох юм.
Махан биед тэжээл хэрэгтэй болсон тухай мэдрэмж, дохиог өлслөө гэж уухайлан өдөөн хатгагчсэтгэлийн оролцоогүйгээр цэвэр тунгалгаар хүлээн авч сурах нь чухал. Энэ бол төсөөллөөс ангид бодитбайдал юм. Сайн ажиглаж чадахгүй эхэн үед хуучин зуршлаараа би идлээ, би явлаа, би унтлаа гэвэл үүнийгдараа нь ч болтугай нэхэн ухамсарлах хэрэгтэй. Тэгвэл дараа дараагийн үйлдэл дээрээ илүү ухамсарлаж, энэ хэрээр төсөөллөөс ангид бодит үнэн дотор байх болно. Үйлдэл бүхнээ энэ мэт ажиглаж сурвал ямагтбодит байдал дотор орших болно. Энэ түвшинд ажиглаж чадахгүй байвал өөрийгөө их бага хэмжээний төсөөлөл дотор байсаар байна гэж ойлгож болно. Ингэж ухамсарлаж ажиглах нь өөрийгөө хурдан дадуулж, өөртөө оршиход тусалдаг. Ийн ажиглаж байгаа тохиолд махан бие юу ч үйлдэж байсан түүнийг хөндлөнгийн нүдээр л ажиглаж байдаг. Ийнхүү үйлдэгч биш,бас төсөөлөл биш болж хувирдаг.Үүнийг дадуулж эс чадваас сэтгэлийнхээ боол хэвээр үлдэнэ. Хором бүхэнд сэтгэлийн бий болгож байдагтөсөөлөл дотор хөвж, зүүдэлж яваа махан бие л байх болно. Үүнийг л гэгээрэгсэд зүүд, зэрэглээ, илбийнүзэгдэл гээд байгаа хэрэг. Ингэж л хүмүүн бид өөрсдөө зүүд, зэрэглээ болчхоод байгаа юм. Мөнх бусгэдгээрээ бол бид бүгд үзэгдэл болчхоод байгаа хэрэг. Зүүд+зэрэглээ+үзэгдэл=эцэстээ энд юу ч алга.
Бурханд бид энэ ертөнцөд амьдралын сургуулийг хэрхэн хийхээ тоочиж хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг маань харгалзаж үзсэн. Бурхан бээр хоосноос Би гэдэг зүйлийг хуран үүсгээд, тэрхүү биеийг төчнөөнжилийн дотор ашиглаж болно, энэ хугацаанд ажлаа гүйцээ гээд явуулсан. Сайжруулчих санаатай өнөөхамьдрал дунд ороод явчихсан чинь сайжруулах мантай, хуучнаас нь ч дордуулаад, харих замгүй болтлооамьдралд хүлэгдээд,бүр яах гэж ирсэнээ ч, өөрийгөө ч мартаад,харин ч сав л гэвэл нөгөөх амьдралгээчтэйгээ сүлбэлдээд,хичээл хийсэн ч юмгүй, хийлээ ч сурсан юмгүй хэдэн арван мянган жил улирчихсаншилдэг муу сурагч, сүүлдээ бүр оноох гуншин нэр ч олдохоо больжээ. Азаар Багштайгаа учирлаа, гэртээхарих минь. Багштайгаа учирсандаа ханачихсан бол ертөнцийн гэртээ үлдээрэй. Багштай учраад ухаарсанбол диваажингийн гэртээ хариарай. Багштайгаа учраад бурханлиг оюун ухааны докторын зэрэг хамгаалсанбол хүссэн газраа хүссэнээрээ амарч цэнгээрэй.
Бид хоосноос хуран үүссэн мах, цус, яс байж таарахгүй.Бид хэрхэвч сэтгэл бодол гээч долгион байсаар байж таарахгүй. Гэхдээ энэ бүхэн тийм ч хэцүү биш. Маханбие хийдгээ хийг,түүнд зарим зүйлийг зөвшөөрчих. Харин түүнийг хараа хяналтгүй л байлгаж болохгүй,үргэлж ажиглаж байх хэрэгтэй. Бид Бурханаас зээлж авсан юмтайгаа хэт ширүүн харьцаад түүнийгэвдчихэж болохгүй. Их Багш маань залраагүйсэн бол бид зээлээ төлж чадахгүй дампуурлаа зарлах байлаашүү.Одоо хооллож буйгаа ажиглая. Яавал хоолыг бурханлигаар ухамсарлаж, энэ махан биеийг зөв мэдээлэлзүйгээр хангаж, мацаг хоолтон байж,хоногт нэг л удаа хооллож, долоо хоногийн нэг өдөр хоолгүй өнжиж,шаардлагатай үед мацаг барьж сурах вэ? Ажиглах, ажиглах, бүр гүнзгий ажиглах. Бидний мөн чанар буюу сүнс маань хооллодоггүй. Тэгэхээр зөвхөн махан биеийг дотооддоо чагнаж, зохистой хооллох нь байна.Ингэхдээ юуны өмнө сэтгэлийг хооллохоо ажиглалтын хүчээр зогсоох хэрэгтэй. Махан бие буюу бурханысүмээ хооллохдоо сэтгэлд дарамтлуулахгүй байж, хоол хийх шийдвэрийг эргэлзээгүй хурдан гаргана.Хялбар, хурдан, цаг бага зардаг хоол байх нь гарцаагүй. Хоол хийж байхдаа сэтгэл яаж аяглахыг сайтаражиглана. Энэ үед сэтгэлийг байнга гэгээрүүлж байх ба махан биед юу ч өгсөн ялгаагүйг, бүгд амаар орооддоошоо гардгийг, юу ч зооглосон мэдрэмж л болохоос таашаал бишийг сэтгэлдээ хэл.
Хэлний мэдрэмжийгсэтгэл амт гэдэг. Ходоодны мэдрэмжийг сэтгэл цадах гэдэг. Хооллох явц бүхэлдээ сэтгэлийн хүрээнд явагддаг. Ийнхүү ходоодноос гадна сэтгэлийг тэжээдгээ анзаарах хэрэгтэй. Ходоодыг тэжээх нэрээр есөншидийн түмэн нэрийн зүйлс зооглох нь угтаа сэтгэлийн идэш тэжээл, хангамж юм. Юу идэж буйгааходоод яаж мэдэх билээ? Өнөөгийн хүний жишгээр хооллоход ходоод яаж тэсэх билээ. Энэ бүхэнходоодыг тэжээж байгаа нэрээр сэтгэлийг л тэжээж байгаа хэрэг юм. Сэтгэл цаддаггүй. Хоморгонд ньходоод өртөж хямарна, бас бид өөрсдөө өртөж хамаг энергийг сэтгэлийн идэш ууш болгочихно. Сэтгэл ч ёстой овоо гар шүү дээ. Харагдсан үзэгдсэн бүхнээ самарна. Харагдаж үзэгдэхгүй бол нь санаж дурсажмөрөөдөж байгаад самарна. Юм үлдээнэ, мартана гэж байдаггүй айхтар золиг. Тэгэхээр энэ ертөнцийн түгтүмэн хүнс хоолны араас хөөцөлдөх юм бол шуналын тулам, хоолны сав, сэтгэлийн боол болно. Ингэснээстүүнтэй тохиролцсон нь дээр. Хоолны ногоог хүртэл сэтгэлийн ая тааллаар янз янзаар хэрчиж маяглахаабольж, тэгсгээд л хэрчээд хийчихвэл сэтгэл гонсойно. Хоолонд хүртэл сайхан, муухай гэж ялгаварлалбайдаг, зовлонг яасан ч зохиож дуусдаггүй сэтгэлийн хорвоо вэ. Хэрвээ сэтгэл чинь маяглаж, янз янзаараяглаад байвал болгочихсон хоолоо удаанаар сэтгэлийг шүлсээ залгилтал нь асгачихаарай. Сэтгэл чиингээд хоолло гэж хэл. Дараагийн удаа тэр даруухан байна.
Энэ хичээлийг сонсож байхдаа сэтгэл бадотоодоос тань төрж байгаа мэдрэмжүүдийг ажиглаж, дотоод тань юу хэлж байгааг сонсохыг хичээгээрэй.Амьдрал гээч энэ хичээл бол угтаа бидний жинхэнэ хоол, сүнсний маань тэжээл билээ. Түүнийг хэр сайнхүлээж авна тэр хэмжээгээр дэвшинэ. Их Багш маань бидний гадаад болон дотоод хоёр орчинд хичээл заадаг. Их Багш бээр бидний оршин буй нөхцөл, хүлээн авч чадах тэр оюун ухаан, мэддэг орчноор ньдамжуулан хичээл зааж, биднийг аажмаар өөрчилдөг. Та бидний мэддэг тэр л орчин ба мэдлэгийг ашиглаж, бидэнд өөрийгөө олоход тусалдаг.Багшийн хувьд бол ямар нэгэн гадаад ба дотоод орчин гэж байхгүй. Бидний хувьд л анхандаа өдөр ба шөнөгэж байдаг шиг гадаад ба дотоод гэж байдаг. Угтаа бол нэг л Оршихуй байдаг. Бид Бурханы хайранднэгдэж чадаагүй байхдаа Би-г баримталж байдаг, үүнээс болоод юмсыг Би ба Тэд гэж харж, аливаагангилж, дүгнэж, бүхнийг өөрөөсөө салангид байдлаар мэдэрч, миний чиний гэх ялгаварлагч сэтгэлийгтөлөвшүүлж байдаг.Энэ хичээлийг сонсоод юу ч ойлгогдохгүй, эго тань ямар нэг юм хэлээд, заримдаа эсэргүүцэх сэтгэл төржбайвал өөрийгөө үнэхээрийн их асуудалтай нэгэн гэж дүгнэж болно.Эргэцүүлэн бодож, дүгнэж эсвэл хэт нухацтай дүгнэхдээ өөрийн байр байдлыг энэ хичээлтэй харьцуулжжишээд байгаа бол энэ бас л нилээд асуудалтай, мунхагаар өвчилсөн байгаагийнх.
Оюун ухаан бүхнийгхянаж, дүгнэж, харьцуулж, тооцоолохыг хичээдэг. Энэ бол түүний үндсэн ажил. Тэрбээр дотроос гарч иржбайгаа мэдрэмж, хайр, ухаарлыг дүгнээд, хувиргаад, түүний өчүүхэн хэсгийг л гадагшлуулдаг, эсвэлихэнхдээ гаргадаггүй. Тэрбээр гаднаас ирж буй мэдээллийг авч хэлэлцээд маш бага хэмжээтэйг дотогшнэвтрүүлдэг. Үлдсэн ихэнх хувь нь сэтгэлийн хүрээнд л үлддэг. Бид аливааг заавал оюун ухааны заавраархийж сурсан байдаг. Хэрвээ оюун ухаан бага оролцсон бол өөрийгөө ямар нэгэн хэмжээгээр дүйнгэ, толгоймуутай гэж боддог. Энэ бүгд худал. Үнэндээ бол оюун ухаан огт хэрэггүй. Оюун ухаан хэдийчинээцэвэрлэгдэнэ, билгүүн ухаан маань төдийчинээ хүчирхэгжиж бид билгүүн ухаанаар амьдрах болдог.Аливаад оюун ухааны оролцоо хэдийчинээ бага байна,төдийчинээ юмсыг утга төгөлдөр, бүрнээр ньхүртэж сурна.Энэ хичээлийг сонсоод багахан эргэцүүлж,ихэнхдээ чимээгүй сонсож,дотоодод тань их бага хэмжээгээр ямар нэгэн мэдрэмж(баясах, цэнгэх, тааламжтай, сонсоод баймаар,уйлмаар, бачуурах, давчдах, айх, гайхах г.м.)төрж байвал энэ маш сайн хэрэг. Энэ нь оюуны оролцоохарьцангуй багатайгаар ихийг дотогшоогоо нэвтрүүлж хүртэж мэдэрч, тэжээл авч байна гэсэн үг. Энэ болхагас нээлттэй байдал.Энэ хичээлийг ямар нэгэн ухаан бодлын оролцоогүйгээр шимтэн сонсоод дээрх мэдрэмжүүд төрж байвалхамгийн сайн бөгөөд хамгийн ихийг хүртэж байгаа хэрэг мөн. Бүрэн нээлттэй байна гэсэн үг.Оюун ухааны оролцоогүй болохоор багыг хүртэхвий, ойлгохгүй байхвий гэж бүү ай. Билгүүн ухаан тэрбүхнийг шууд хүлээж аваад эргээд өөрийгөө тунхагладаг юм.
Багш бидний дотоод эсвэл гадаад аль алинднь хичээл заахдаа сэтгэлийг хамтад нь гэгээрүүлж байдаг. Гадна орчинд заах хичээлээрээ оюун ухааныгтөлөвшүүлэн, номхотгон тайвшруулж байдаг. Аль ч хичээлийн үеэр бидний хэр зэрэг нээлттэйгээсшалтгаалж билгүүн ухаан ямар нэг хэмжээгээр заавал хүртэж, сэрж байдаг. Бид өдөр нь харж хүсэжбайсан, амжуулаагүй зүйлүүдээ зүүдэндээ хэрэгжүүлдэг. Гадна харснаа зүүдэндээ буюу дотроо хэрэгжүүүлдэг.Хүнтэй ярьж байхдаа тэр тухай дотроо бодож байдаг. Дотроо бодсоноо гаднаа хэрэгжүүлдэг. Үнэндээ болдотоод, гадаад гэж байхгүй. Махан бие гэдэг төсөөллөөс салтлаа дотоод ба гадаад гэх ойлголт байсаар байхболно.Бид бүгдийг ажиглагч байна. Бид үйлдэгч биш, бодогч, сэтгэгч биш.Нэг л бүхэл Оршихуй байдаг. БидОршихуй дотор байгаа махан биед оршиж, сэтгэл ба оюунд блоклогдсон сүнс юм. Энэ бүхнийг мэддэг чюм шиг мөртлөө мэддэггүйд учир оршино. Яг үнэндээ бол мэдлэг гэж байхгүй. Бүх гэгээрэгсэд энэертөнцөд Бурханыг тунхагладаг, өөрөөр хэлбэл өөрийгөө тунхагладаг. Учир нь бид цөм Бурхад.
Мэдлэгбиднээс ангид хаа нэгтээ байдаг зүйл биш. Мэдлэг бол бид өөрсдөө юм.Бид энд ертөнцөд Бурханыг тунхаглахдааөөрийн нэг хэсэг болох мэдлэгийг үлдээдэг.Тэр мэдлэг энэ ертөнцөд нойрсож буй бусад Буддаг өөрийгөөолоход, өөрийгөө санахад нь тусалдаг.Тэр бол бид юм.Танаас ангид мэдлэг гэж байхгүй.Та мэдлэгтэйболно гэж байхгүй, учир нь тэр бол та өөрөө.Та яаж өөрөө өөрийгөө хүртэж чадах юм бэ? Та өөрийгөө санаж,өөрийгөө мэдэрч л болно. Та мэдлэгтэй боллоо гэвэл туйлын худал зүйл.Мэдэж байна гэвэл басхудлаа, би мэднэ гэх юм бол бүр худал, та зүүдэлж, төсөөлж байна.Мэдлэг бол хөөрсөн сэтгэлийн нүцгэн хөл. Мэдлэг бол гэгээрсэн сэтгэлийн хурц хэл.Мэдлэг сэтгэлийн боол болвол гэгээрэл танаас хулжина. Мэдлэгийг ажигла,чимээгүй сонс, хоол хүнс шигид уу, харин түүнийг бүү шүт, бүү өмчил, түүнд бүү шуна, тэр бол та өөрөө юм.Мэдлэгт уягдсан сэтгэлээс хүчирхийлэл, хууль дүрэм ханхалдаг. Тэр мөн чанараараа чухамхүү мэдлэгюмсан бол та биднээс зөвхөн хайр ундарч,тэнд та өөрөө оршин байхаа больж, бас бусдын оршин буйгмэдрэхээ больдог. Энэ бол та. Та мэдлэгийг олзолсноор өөрийгөө таних болно.
Эргээд хоолыг ажиглая. Хооллохоос өмнө бүх талархал, залбирлыг зориуд удаан хий. Хооллох гэж бүү яар.Махан бие өлсөхөө мэднэ, харин яарахаа мэдэхгүй. Гагцхүү өлсгөлөн сэтгэл л ой гутам авир гаргаж,хурдхан залбираад хоол руу дайрдаг. Сайн ажигла. Аливааг тайван удаан хийх тусам сэтгэл тод илэрч,түүнийг сайн ажиглах боломж гардаг. Хам хум залбираад ч яалаа, махан биеийг тэгж тэжээгээд ч яалаа.Энд ямар ч гэгээлиг юм харагдахгүй байна. Ширээний ард хоол руу довтолж байгаа агуу соёлтой араатан лхарагдаж байна. Бурхан хэзээ ч ингэхгүй. Хоолыг ажиж чадвал ямар ч сайхан юм байхгүй. Ерөөс энэертөнцөд ямар ч жинхэнэ сайхан байхгүй. Гэтэл бид хоол руу дайрч өөрөө хоол болчихсон явдаг.Бодит үнэнийг сэтгэлийн оролцоогүйгээр харвал ийм л байна. Ганц хоол биш амьдрал дээр бид ихэнхдээийм л байдаг. Өөрсдийгөө таниагүй учраас тэр.Хоолны хажууд хэн хэн байна вэ? Өлөн ходоод байна, өлсгөлөн сэтгэл бас шунал байна, ямар нэгэнкоманд, дохио, хэн нэгний зөвшөөрөл, бас мэдрэмжгүйгээр тэр хоол руу үсрэн ороход бэлэн дадалзуршил байна, мэдээж энэ бүхнийг ажиглаж байгаа та өөрөө байна. Энэхүү хооллох хичээлийн турш сувдагсэтгэл, шунал дээр анхаарал, ажиглалтаа илүү хандуулбал зохино. Хоол хийж эхлэхэд л сэтгэл шуналынсэдлээ гаргаж эхэлдэг. Саванд ус хийхэд л дахиад жаахан нэмчих гэж сэтгэл хэлнэ. Ногоо цэвэрлэж байхадсэтгэл нэг төмс, нэг лууван нэмчих гэнэ. Хүн бээр зөвхөн гэдэс дүүрч цадахаас л таашаал авна. Хоолныүеэр хүн ороод ирвэл магадгүй хармын сэтгэл төрнө, хоолгүй үлдчихвий гэх айдас төрнө. Зоогийн газарбол орцын их багыг хянана. Үнэ, үзэмж, хэмжээ, амтыг нь бусад газрынхтай харьцуулна. Эмэгтэйчүүдбусдыг хоолоор шахна, ингэж гэрийнхэн болон хавь ойрынхныхоо ходоод руу байнга довтолно.Өлсөөгүй байсан ч иднэ, зав л гарвал иднэ. Энэ амаар нэг бол иднэ, нэг бол чалчина. Та өөрөө хаана ньбайнаа? Бүр алга болчихсон, нэг бол сэтгэл, нэг бол махан бие,нэг бол зүгээр л хоол болчихсон яваадбайдаг. Нэг л жишээ гэхэд иймэрхүү. Эндээс харахад бид ямар их зүйлийг сэтгэлээр үйлддэг болохыг ухаарч ойлгоно.
Хүн хэн нэгний бус өөрийн хэмнэлээр амьдрах ёстой. Эргэн тойрныхон тань таныхэмнэлээр амьдарч байвал та тэднийг хүчирхийлж байна гэсэн үг. Тэд эрх чөлөөгөө дотоодоосоо хүртэж,мэдэрч амьдрах хэрэгтэй. Эс бөгөөс тэд өөрсдөөсөө бүр ч их холдсон, дотоодоо өчүүхэн ч мэдэрдэггүйхиймэл цэцэг байх болно.Хүн өөрийн бүтээсэн энэ нийгэмд яаж амьдарч ирсэн, тэр л амьдрал үргэлжилсээр байгаа бол билэг ухааннээгдээгүй, эсвэл өөрийгөө огт мэддэггүй гэсэн үг. Гэгээнтэн бол хүний амьдралын хэв маягаар амьдарччадахгүй. Гэгээнтний байгаа үгүй нь,оршин байгаа нь үл мэдэгдэнэ. Тэд зөвхөн өөрөөрөө, одоо цагтамьдардаг учраас эргэн тойрныхон нь тэр болгон анзаардаггүй. Тэд ардаа ул мөр үлдээдэггүй. Эргэнтойрондоо бурханлиг хайраас өөр хэлбэрээр нөлөөлдөггүй. Амьдралаас туйлын багыг хүсч багыг авдаг.Бурхан зайлшгүй хэрэгтэй зүйлийг нь л хэрэглээ болгож өгдөг. Өөр юу ч хүсдэггүй, өөрийгөө мартдаг.Ийм учраас гэгээнтний эргэн тойронд амар амгалан ноёрхож, хайр түгэж байдаг. Энэ л бидний энэорчлонгоос туулан ангижрах зам. Энэ л бидний энэ ертөнцөд оршиж амьдрах хэв маяг. Ертөнцийг ямар чтөсөөлөлгүйгээр харж, түүн дотор түүнээс ангид ажиглагч болж орших нь туйлын дээд амгалан юм.
Хүмүүс төгс төгөлдөрийг, гайхамшигтай амьдралыг хүсдэг, бүтээхийг оролддог боловч харамсалтай ньбурханлигаас дэндүү холдсон учраас чаддаггүй. Энэ нь тэдний хувьд эргэн тойрныхон, амьдралыг өөрийнтөсөөллөөр өөрчлөх гэсэн хүчирхийлэл, тулгалтаар төгсдөг. Бид төгс гэж юу болохыг амьдралын заримтохиол,бие даасан жижиг үйлдлүүд дээр хааяа мэдэрдэг. Иймэрхүү хэв маягийн амьдралаар хүмүүс харилцан бие биедээ хэтэрхий нөлөөлсөөр сүүлдээ өөрсдийн дотоодын дуу хоолой мэдрэмжээс тасарсанбайдаг. Хүн төгс төгөлдөрийг энэ нийгмээс,бусдаас хайж олж, хуулбарлан бий болгохыг хичээдэг. Гэвчэнэ нийгэмд тэрхүү төгс төгөлдөр нь байхгүй, эндээс хайгаад олдохгүй. Харин хүмүүн бид угаасаа төгстөгөлдөр. Өөрийгөө мартсан төгс төгөлдөр. Та үүнийг бусдаас сурна гэж байхгүй. Сурна гэдэг нь өөрийноюуныг шинээр мэдээлэлжүүлээд, шинэ зуршлыг бий болгоно гэсэн үг. Гэтэл энэ бол хуурамч юм. Ийммаягаар бид өөр төгс төгөлдөрийг олчихлоо гээд төгс төгөлдөр гэж байсан өмнөх юмаа ядах юмгүйсольчихно. Жинхэнэ Үнэн,төгс төгөлдөр гээд байгаа тэр зүйл хэзээ ч салхинд хийсэх хамхуул аятайхувьсан өөрчлөгддөггүй. Тийм л болохоор Жинхэнэ Үнэн гэж бий, эс бөгөөс Үнэн гэж огт байхгүй болжтаарна. Хувирдаг Үнэн гэж байхгүй. Нэг л бодит Үнэн байдаг. Та бид Үнэнийг олох, төгс төгөлдөр болохгэж гүйх хэрэггүй. Энэ боломжгүй. Тэдгээрийг ийм тийм байх ёстой гэсэн төсөөллөөрөө хайх тусам улам лтөөрч будилна.
Бидний хийх ёстой зүйл бол амьдралыг таньж мэдээд түүний мөн чанаргүй болохыгилрүүлэх явдал. Худал хуурмагийг илрүүлэх бүрд Үнэн ба төгс төгөлдөр дотоодоос тань өөрөө гарч ирнэ.Бурханыг таньж, амьдралыг ухаарах бүрдээ та бид Үнэн болж хувирна. Төсөөлөл сарнин алга болох бүрдта бид өөрийгөө тунхаглана. Та бол өөрөө Үнэн бөгөөд төгс төгөлдөр. Хүмүүнд ухаан орох үеэс ньнийгмээс олдож төлөвшсөн ухаарал, сэтгэл нь түүнийг өөрийнхөө үнэн мөн чанараар байхад нь саадболоод байна. Бурханыг хаа нэгтээгээс хайж олж Бурхан болохгүй. Үнэн,төгс төгөлдөр гээд байгаа мааньБурхан. Тэр чинь та өөрөө. Та бол Бурхан. Худал хуурмаг илчлэгдэх бүрд Үнэн өөрийгөө тунхагладаг.Хүмүүс төгс төгөлдөр болох гэж байгаа нь гээд элдэв дүр зохиож тоглодог. Энэ бол манай нийгэмдхамгийн их тоглогддог жүжиг. Энэ жүжигт хүн бүр хэлд орохоосоо авахуулаад үхтлээ тоглоно. Энэертөнцийг орхихдоо хүртэл төгс төгөлдөр үхэл гээч жүжиг тоглодог. Мөн ч сонин хорвоо, сонин араншиншүү.
Бид өөрсдөө төгс төгөлдөр бус учраас төгс гээч мөрөөдлийн жүжгийг төсөөлж насаараа тоглоно.Өөрийгөө ажигладаг хүн эрт орой нэгэн цагт үүнийг илрүүлж, энэ жүжигт цэг тавьдаг. Эго бол энэжүжгийн гол баатар. Тэр энэ жүжгийг мөнх үргэлжлүүлэхийг хүсдэг. Амьдрал бүхэлдээ жүжиг. Инээхдээ,архи уухдаа хүртэл төгс төгөлдөрийн жүжиг тоглож мундаг нэгний дүрийг бий болгохыг хичээнэ. Төгсинээд ч гэж юу байхав, төгс архичин ч гэж хэнийг хэлхэв.Бид зөвхөн нүцгэрэх хэрэгтэй. Тэр цагт энэ бүх жүжиг зогсоно. Мэдээж эго тэгүүлэхгүйг хичээнэ, гэхдээзогсоож болно. Харин та ирж буй бодит Үнэнээс айх хэрэггүй. Жүжиг зогсох үед бид нүцгэрдэг. Үнэндчимэг хэрэггүй. Үнэн нүцгэн байдаг. Ийм болохоор хүмүүс Үнэнээс айдаг. Төгс бус дутуу дулимаг үйлдлээсээ хүн бүр айж, бусдын нүднээс далдлахыг байнга оролдож байдаг. Худал хуурмагаа хучиж аваадсанаа нь түр амардаг. Жишээлбэл, албан газар, хамт олныхоо дунд хүн олон давхар худлын цаана нуугдажажилладаг. Худал хуурмагийн жүжгийг хэрхэн дэглэж, өөрийгөө баг чимгээр хэрхэн хучихаас байр суурьнь хамаарч байдаг. Төгс төгөлдөрийн тухай жүжиг бол бидний сул талаа нуух тоглолт.
Үнэнээрээ байхадюу саад болж байна вэ? Эго. Түүнийг ажиглаж байж ялна. Зоригтой байж, өөрийгөө бүрэн илчилвэл эго-той салах ёс хийж болно. Өөрийгөө ажиглахгүйгээр худал хуурмагийг илрүүлж чадахгүй. Хүн хойно алдаагаргалгүй яахав. Тиймдээ ч бид гэгээрэх гэж яваа. Хамгийн чухал нь нэг алдаа олон давтагдах учиргүй.Ингэхгүйн тулд бусад руу бус өөр лүүгээ өнгийх хэрэгтэй. Өөрийгөө ажигладаг хүн заавал хувьсанөөрчлөгдөж байдаг. Энэ бол бясалгалынхаа хажуугаар бидний дадуулах гол зүйл. Үүнийг л Их Багш маань“жинхэнэ бясалгал байнга явагдаж байдаг” гэж хэлээд байгаа хэрэг. Үүнийг л Их Багш маань билгийнмэлмий дээр төвлөрөх, Бурханд төвлөрөх гээд байгаа хэрэг. Бид чинь Бурхан шүү дээ. Амьдралын мөчбүрийг бясалгал болгож хувиргах гайхамшигт аргад суралцахыг Их Багш бидэнд сургасаар байна. Их Багшбээр “сэтгэлийг нохой шиг сургаж дадуулах хэрэгтэй” гэж айлдсан билээ.Энд яриад байгаа маань Их Багшийнхаа сургаалийг аль болох бүрэн дүүрэн хэрэгжүүлэх гэж хичээснийминь үр дүн, өөриймшүүлсэн дадал туршлага юм.
Өөрийгөө харж ажиглаж байвал бясалгалаас ирсэнбуянаа хэзээ ч алдахгүй, юу ч хийж, хаана ч оршиж байсан амьдралд өөрийн тэнцвэрт байдлыг хадгалахболно. Үнэнийг бүү хай, үнэн, төгс төгөлдөр болох гэж зохиомлоор бүү хичээ. Өөрийгөө л ажигла,тэгээд та бидэнд Үнэн өөрийгөө харуулна. Энэ бол бидний хамгийн том хамгаалалт болох болно. Бид хэзээч живэхгүйгээр үргэлж дэвших болно. Энэ харгис, хэрцгий, хуурамч нийгмийн бүтээгдэхүүн байхаа болино. Түүний боол, тоглоом байхааболино. Нийгмээс ангид оршиж, бодит үнэнээр амьдарч, Бурханаас бидэнд хайрласан эрх чөлөө гээч эрхэмнандин бэлгийг энэ хуурамч нийгэмд үйлчлэхэд бус, төгс төгөлдрийн хуурамч жүжигт биш, харинөөрийгөө олоход нь бусдад зориулах болно. Бурхан үүний л тулд бидэнд эрх чөлөөт амьдрал олж төрөххувь оноосон. Энэхүү эрх чөлөөг амьдрал гээч жүжигт бус Бурханд зориулж, энэхүү эрх чөлөөгзориулалтаар нь ашиглаж чадвал бид хайсан зүйлээ өөр хаанаас ч бус зөвхөн өөрөөсөө дотоодоосоо олох болно. Эс бөгөөс бидний эрх чөлөөнд ямар ч үнэ цэнэ, утга учир үгүй болно. Эрх чөлөө маань үнэгүйдэж,зориулга нь алдагдваас туйлын гашуудалтай.
Би бээр хэн нэгэн байх гэж, хэн нэгэнд таалагдах гэж, эсвэл ашиг хонжоо, нэр төрийн төлөө үүнийг бичижбайгаа мэт санагдвал тэр бээр сэтгэлтэйгээ зууралдаастай хэвээр, дүгнэж төсөөлөхөөс хэтрээгүйн шинж.Энэ тохиолдолд тэрбээр эго-гоо сайтар ажиглууштай. Би бээр энэ ертөнцөд харъяалагдахаа нэгэнт больсонучраас,Би гэдэг хуучин Би нэгэнт оршихоо больсон болохоор худал хуурмагийн эсрэг зогсож, Үнэнийнүүр царай болж, Бурханыг хүмүүнд ойртуулахыг л хичээж байна. Өөр сонголт надад байхгүй. Өөрийгөөолох гэж үүнийг л хэлдэг. Бурханыг таньсан нэгэн бусдад Бурханыг тунхаглаж Түүнийг олоход ньтусалдаг. Эс бөгөөс тэрбээр Бурханыг олоогүй гэсэн үг. Бурхантай нэгдэж чадваас түүнийг ганцаараахүртэж өмчлөх гэсэн аминч үзэл хаана маань үлдэж хоцрох билээ дээ. Хэрэв тийм бол Бурханыг олоогүйгэсэн үг. Бурхантай нэгдэх гэдэг нь өөрөө оршин байхаа больж, бүхий л үйл нь бусдын төлөө болжхувирахыг хэлнэ. Минийх гээд өмчилчихмөөр юм, өөрийн гэсэн бодол сэтгэл ч алга болно гэсэн үг.
Хэрэв намайг хэн нэгнээр хүлээн авч байгаа бол энэ нь тэр хүний эго. Түүнд л тэгж санагдаж байгаа хэрэг.Бас л төсөөлөл.Миний хэлээд бичээд байгаа нь би их бага хэмжээгээр оршоод байгаа хэрэг мөн ч энэ нь тухайншаардлагаар бий болсон түр зуурын үйл бөгөөд энэ үедээ ч би өөрийгөө ажиглаж хянаж байдаг. Энэгайхамшигт Бурханлиг амьдралд үнэндээ бол би гэж байхгүй. Хэл ярианд л ашиглаж байгаа болохоосминий хувьд тэр байхаа больсон.Бурханы хайранд нэгдвэл Би байхаа больж Бид л байдаг. Бусдыг тусгаар ангид болоод бие даасан бодгальбайдлаар мэдрэхээ больдог. Учир нь тухайн бодгаль хүнийг бурханы хайр байхгүй болгодог. Өөрийноршин буйгаа мэдрэхээ болихын цагт бусдыг өөрөөсөө ангид мэт мэдрэх боломжгүй. Би-бусад, Бусад-биболохын цагт юуг ч сөрж, юутай ч тэмцэх хэрэггүй болдог. Би яаж өөртэйгөө тэмцэх юм. НэгдмэлОршихуйг би, чи гэж яаж салгах билээ. Ийм зааг аяндаа олдохоо болино. Бүхнийг зөвхөн нөхцөлболзолгүйгээр хайрлагч л болж хувирна. Бүр нарийндаа бол тэр хайраа ч мэдэрдэггүй. Юунд ч үл автанзүгээр л оршино. Энэ бол нэгдлийн дээд хэлбэр юм. Энэ ертөнцийн өнгө, дуу, дүрс, ер юунд ч автахгүйгээртунгалаг сэтгэлтэй, өөрийгөө эс мэдсэн, амгалан, бодолгүй оршиж байгаа бол Бурхантай хамгийн дээднэгдэлд оршин буй нь тэр юм.Амар амгалан бол бурханлиг оршихуйн нэг шалгуур үзүүлэлт юм.
Бурханд, Багшдаа итгэлгүй нэгэн болертөнцөд л үйлчилдэг. Шалгуур нь айдас. Энэ нь угтаа биеэ хамгаалах, амиа аврах гэсэн адгууслигмэдрэмж юм. Өөрийгөө хэн болохыг сайтар ухаарах хүртэл айдас дагадаг. Бурханд хэдийчинээ ойртоно,төдийчинээ айдсыг мэдрэхээ болино. Их Багш бээр Бурхан байгаа газарт ад тогтохгүй, Бурхан, чөтгөр хоёрт зэрэг үйлчлэх боломжгүй гэж айлдсан. Айдас бол эго юм. Ердөө л сэтгэлийн бүтээгдэхүүн. Мөнххирнээ бид мөнх бус энэ бие махбодийг алдахвий гэж айдаг. Тэгэхээр айдас бол биеийг баримталж байгаахэрэг,би үзэл юм. Айдсынхаа байдлаар Багшдаа, Бурханд итгэх өөрийн итгэлийг, бас нэгдлийгтодорхойлж болно.
Их Багш маань айх, эмээхийг умартан, гэгээрэлд ямар ч эргэлзээгүйгээр чин зоригийгбарин Гималайд ганцаараа даяанчилж байсан. Энэ бол Багш маань Бурханд үнэнхүү итгэсэн итгэлээс агуучин зориг төрөн гардаг болохыг үлгэрлэсэн дээдийн үлгэр жишээ билээ. Чин зориг нь тэсвэр тэвчээрийгтөрүүлж, сэтгэлийг хатуужуулдаг. Сэтгэлийн хаттай байж чадваас юуг ч хялбар даван туулж чадна. Иймээсагуу Гэгээрэгсэд махан биеийг гаргуунд гаргасан байдаг ба биеийг баримтлахаас хагацаж, айдсыг мэдэхээбольсон байдаг. Тэд цаг нь болсон бол араатанд биеэ өгөхөд бэлэн байдаг. Гэгээрч амжаагүй нэг ньБурханы энэхүү сүмийг хайрлаж, түүнийг гэгээрэлд хүрэх унаа болгож зохистой ашиглахыг эрмэлзэл болгодог. Туйлын айхгүй байна гэдэг нь үхэл гэж үгүй болохыг ойлгосон ухаарал юм. Хөдөө хээр ганцаарбясалгаж, даяанчилж байхдаа айдсыг мэдрэх агшин бүрд итгэлийг дадуулж Бурханыг санаж байвалалзахгүй. Бурханд бүхнийг даатгачихвал Тэрээр бидэнд санаа тавих болно. Харин бид өөрөө өөртөө санаатавиад байвал Бурхан бидэнд санаа тавих зай завсар үгүй болно.
Их Багш Кабир хэлэхдээ:“Би Үнэнийгэрж байсан. Харамсалтай нь эрэлчин байгаа цагт Үнэн олдохгүй байсан. Харин Үнэн олдох үед Би алгаболсон байсан” гэжээ. Хүний сэтгэл,ухаан хөшүүрэг нь болсон нийгэмд Жинхэнэ Үнэн оршдоггүй. Тиймээс энэнийгэмд гэгээрэл байдаггүй. Тийм биш байсан бол бүгд гэгээрчихсэн, нийгэм биднийг гэгээрүүлчихсэнбайх байсан. Нийгмийг ухаарах ойлгох нь өөрөө гэгээрэл юм. Гэгээрсэн нийгэмд гэгээрэгсэд л байна гэжойлгож болно. Гэгээрээгүй хэн нэг нь тэнд хүрч чадахгүй. Энэ бол маш өндөр хэлбэлзэл. Бид тэнд оршинтогтнож үл чадна. Энэ бол цэцэрлэгийн хүүхдийг банкинд ажиллуулах гэсэнтэй адил. Иймд бидгэгээрээгүй нийгэмд гэгээрээд, гэгээрсэн нийгэм рүү хүрч очиж болно.Энэ гэгээрээгүй нийгмээс бидэнд хичээл болгон өгсөн ухаан, сэтгэл, бодол гээд бүх зүйлийг өөрийгөө гэжойлгосон нь бидний хамгийн том эндүүрэл. Гэгээрээгүй нийгмээс өөрөөс нь гэгээрлийг горьдож суугаа нь дараагийн том эндүүрэл.Худал доторх худал юмыг эрээд олохгүй шантрахдаа гэгээрлийг олж хүртэх боломжгүй мэт санасан ньсүүлийн том эндүүрэл.Ингээд л бүх юмыг анхнаас нь андуурчихаар яаж гэгээрэх билээ.
Өөрийгөө энэ нийгмээс бидэнд өгсөнхудал хуураг бүхнээр төсөөлөөд байвал Үнэн хэзээ ч олдохгүй. Худлыг нэг нэгээр нь илрүүлж байж лҮнэнийг нээж хүртэнэ. Эрэлчин байгаа цагт Үнэн олдохгүй гэдэг нь тэр. Тэр эрэлчин нь бид биш, биднийгмөн гэж итгүүлсэн, биднийг хучиж бүрхсэн энэ нийгмийн бүтээлүүд нь юм. Тэдгээр хучаасуудсөхөгдөх юм бол Үнэн дотор нь байгаа. Тэр Үнэн нь бид өөрсдөө. Тэгэхээр өөрийгөө гэж үзэж байгаа тэрбээр аажмаар алга болоход Үнэн олдоно. Өөрөөр хэлбэл өөрийгөө олно. Өөрийгөө олоход эрэлчин байхгүйболно. Өөрийгөө хайж байгаа нэгэн бол гэгээнтэн шавь, өөрийгөө хайж олох зам мөрийг баттай олжтүүгээр замнан явагч бол гэгээрсэн шавь, өөрийгөө хайгаад олсон нэгэн бол Бурхантай нэгдсэн, Түүнийхэсэг. Бид эзэн хирнээ зарцдаа боолчлогдож буй нэгэн. Энэ жүжгийн дүрүүдийг өөрчлөн найруулж тавихнь гэгээрэл болой.
Исүс Христээс яагаад гүйгээд байгааг нь асуухад тэрбээр “Мунхгаас зугтаж байна”гэдэг. Гэгээрлийн ямар ч түвшинд хүрсэн бай, ямар ч сайхан тааламжтай ахуйд нэвтэрсэн бай ханаж зогсох ёсгүй. Зогсох л юм бол биднийг мунхаг гүйцэж ирэх болно. Махан биед оршиж байгаа цагт мунхаг үргэлждагана. Тэр бол энэ биеийн сүүдэр юм.Эцэст нь бид гэгээрлийн хүслэн, мөрөөдөл, Бурханыг хүссэн бодол сэтгэлээсээ ангижрах хэрэгтэй. Эдгээрнь бас нэгэн төрлийн шунал, сэтгэлийн төсөөлөл юм. Гэгээрэл өөрөө бас нэгэн зүйл уяа хүлээс. Бурханыгхүссэн, бурхан болох гэсэн сэтгэл дээр суурилан буй аливаа төсөөллөөс ангижирч, бурханлиг шуналыгтэвчвэл хүршгүй мэт санагдаж байсан тэрхүү диваажингийн шатан дээр зогсож байх болно. Гэгээрэн буй сайхан сэтгэл маань биднийг Үнэнд хүргэж чадахгүй. Түүнд ойртуулж өгч л чадна. Үнэнийгмэдрэхийг,өөрөө Үнэн болж хувирахыг хүсч байгаа бол хүсэл, сэтгэлтэй нөхөрлөн хамтарч зүтгэхээ болих ёстой. Өөрөөр хэлбэл одоо байгаа тэрхүү өөрөөсөө бүрэн татгалзана гэсэн үг.Бодидарма Богд: “Сэтгэл сэтгэлээ өдөөх тусам нэг тамаас нөгөө там руу хальтран хийснэ. Сэтгэлээрсэтгэлээ өдөөхөө больсон цагт нэг диваажингаас нөгөө диваажинд аялан зугаацна”.
Буян нүгэл хоёр аль аль нь гурван ертөнцөд хүлэгдэх шалтгаан болдгийг Их Багш сургадаг. Тэгсэн хирнээбусдын төлөө байж бусдын тусыг бүтээ гэдэг. Яг энд толгой маань эргэчихдэг. Буян нүгэл хоёр нь харагданбайгаа хэлбэр болоод утгын хувьд ондоо мэт боловч угтаа аль аль нь сэтгэлийн үйл юм. Үйлдэл бүрийн үрдүн нь энэ ертөнцийн бүтээгдэхүүн тул буян нүглийн аль нь ч байсан сансрын хүлээсэнд уях шалтагболдог. Биеэр үйлдсэн буян сайндаа л хожмын сайн төрлийг өөгшүүлнэ. Иймээс хариу нэхэлгүй ач тус,буяны тухай яригддаг. Гэхдээ буян л бол буян, энэ ертөнцийнх. Тэгвэл бид яах ёстой юм бэ? Бид буян гэдэгтэр зүйлээс ангид байж бусдын тусыг бүтээж сурах юм. Бурханлиг мөн чанар маань угаасаа бусдын төлөө юм. Үүний төлөө, түүний төлөө гэсэн юм үнэн хэрэгтээ байхгүй. Зүгээр л бид бол бусад. Бүр туйлынҮнэнийг мэдэхийг хүсэж байвал эцсийн дүндээ та ч байхгүй, бусад ч байхгүй, бид ч гэж байхгүй, тэр доторта багтаж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэнд зөвхөн нэгдэл л байна. Тэнд ганц Оршихуй л байна. Тэндганцхан Бурхан л байна. Тэнд Бурханы эд эс, хүүхдүүд нь л байна. Тэнд тусгаар,ангид оршигч нэг ч юмүгүй. Бурхантай нэгдсэн бол бид бусадтай, бүх юмстай нэгдсэн гэсэн үг юм. Бүх юм Бурханыбүтээл, Бурхан бүх юмст оршдог гэдэг нь энэ юм. Энэ бол дээд ухаарал, жинхэнэ нэгдэл. Бурхан болчихволта гэж байхаа болино. Иймээс өөрийнхөө төлөө байгаа тань бусдын төлөө, бусдын төлөө байгаа таньөөрийнхөө төлөө юм. Энэ бол бүх хичээлүүдээс хамгийн гайхамшигтай нь. Нэг л Бурхан, нэг л Хайр. Өөрюу ч үгүй. Энэ бол үгээр илэрхийлэх боломжгүй, дүрслэх, сэтгэх, мэдрүүлэх боломжгүй, хүний оюунухаан, мэдрэмжээс хол давсан,ахуй ойлголт хийгээд бусад гайхамшгийг хэдэн зуу мянга давсанаас чилүүтэй жаргал юм. Ийм учраас бүх гэгээрэгсэд энэ ертөнцөд оршин байх хугацаандаа нэг л хүслийг тээж,нэг л эрмэлзлээр амьдардаг. Бусдыг хэрхэн сэрээж, бид бүхэн нэггэдгийг тэдэнд хэрхэн харуулж, мэдрүүлэх вэ гэсэн асуудал. Болдогсон бол дотоод гээд байгаа тэр газарт оршижбуй юмсыг бүгдэд дэлгэн үзүүлмээр,тарааж өгмөөр,тэгж чадах л юм бол жаргамаар, амар тайванбайж болмоор. Энэ бол гэгээнтний амьдрал.
Гэгээнтнүүд бусдыг Бурхан, гэгээнтэн болгож чадахгүй юмбол тэдэнд энэ ертөнцөд хийх юм өөр байхгүй. Энэ ертөнцөд байх шаардлага ч байхгүй болно.Тэд бусдынтөлөө ямар нэгэн юм хийхээ болих л юм бол энэ нь тэдний хувьд энэ ертөнцөд, махан биед орших хугацаадууссан гэсэн үг.Бурхан тэднийг ертөнцөд байлгаад л байвал тэд ертөнцийг хайрын бясалгалаараа угааж,бусдад хучаасаа ярах, Бурханыг олоход нь туслах гэж махан биеэ зэмсэг болгон Бурханыг тунхаглажоршдог.Бусдын төлөө байх гэдгийг бид хэн нэгэнд энэ тэрхэнээр тусалж, буян хийх гэж ойлгодог.Ингэсээр ач тус нь томорсоор улмаар бахархал болж эго идэвхждэг. Би Багшийн ажлыг хийдэг, Би Бурханыг бусдадтаниулдаг, Би ногоон хоол дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулдаг, Би, Би, Би... Ямар агуу төсөөллүүд вэ. Ямар агуу төсөөлөгчид вэ. Бүгдийг эго-гоор үйлдсээр л байна. Гэтэл бид эго-г ажиж олж илрүүлээд алгахийх ёстой байтал харин бүр эго-г бордож таргалуулж байна. Буруу замаар Бурхан руу биш эго руу будаатээгээд, түүнийгээ таргалуулсаар байна. Багшийн ажлыг хийх нь буруу гэж хэлээгүй. Харин сэтгэлээрүйлдээд, буян горилсон, дэсэд санаархсан үйлдэл болгож хувиргаснаас үнэндээ өөрт нь нялзах сайн юм юуч үгүй байгааг хэлэх гэсэн юм. Бидний мөн чанар бол бусдын төлөө ба бусад байх явдал юм. Гэтэл энд бүхюм 180 хэм эргэчхээд, бид заримдаа хөлөөрөө толгой хийчхээд дэвэрч хөөрч явдаг. Ийм шулууханшүүмжид заримынх нь дургүй хүрч, заримынх нь дотор ямар нэгэн таагүй юм буцалдаг. Өөрийгөө сайтаражиглах юм бол энэ нь хуурамч баг хуулрахын өмнөх агшин болохыг мэдэрнэ. Харамсалтай нь эго мааньөөртөө буяны тоос хүргэх тун дургүй. Өөрийгөө хамгаалж өмөөрөмтгий. Тэгээд үнэнийг хэлсэн нэгнийгүзэн ядаж ч мэднэ. Ингээд Жинхэнэ Үнэн өөрөөс нь илэрч гарах хувь тэг рүү ойртоно.
Үнэн, эго хоёрэсрэг тэсрэг. Үнэн илрэхэд эго хашгираад босож ирнэ. Үнэн байвал эго тэмцэж эхэлнэ. Үнэн эго-г үгүйсгэжбайгаа учраас дургүй нь хүрдэг. Тэгээд энэ хэн гээч вэ, юу гэнээ гэж өрвөлзөнө. Наадхаа битгий сонс гэнэ.Ингээд л дотроос гарч ирэх гэж байсан Үнэн буцаад хумигдчихна. Улс төрчид, хууран мэхлэгчид,сэнхрүүлэгчид, эргэн тойрныхон, танил тал, хамтрагч, дарга цэрэг, найз нөхөд, энэ нийгэм тэр чигээрээбидний эго-г тэтгэгчид, магтаж тэжээж цаасан малгай өмсгөгчид, та биднийг эзэрхийлэгчид юм.Гэгээнтнүүд үүний чанх эсрэг. Тэд эго руу довтолдог. Эго-гийн сөрөг довтолгоог ч мэдэж байдаг. Эго болҮнэний эсрэг харшилтай юм. Гэгээнтнүүд хэтэрхий их тэмцэлтэй нүүр тулдаг. Үнэнийг хүмүүст нээлттэйхүргэж чаддаггүй, энэ нь бараг боломжгүй. Яг үнэндээ Их Багш бээр бидний эго-г ашиглаж гэгээрүүлдэг.Нийгмийн, ертөнцийн бүтээгдэхүүн хэвээрээ байгаа хүн хэн ч бай эго-гийн ивээн тэтгэгч. Үүнийгухаарчихвал засварыг бид өөрсдөөсөө, сэтгэлээсээ эхэлж хийх ёстойг хүлээн зөвшөөрнө. Өөрийгөө олсонцагтаа л бусдад тусалж чадна. Үүнээс өмнө тус маань хор ч болж мэднэ. Нэг эго нөгөөдөө тусалснаар эго-гбаярлуулахаас өөр юмгүй. Эго-гоор бусдад туслах нь бурханлигийн чанх эсрэг хандлага тул ач тус гэжүгүй. Тэгэхээр эго-д эзэн суусан цагтаа,түүнийг захирдаг болчихсон бол сая бусдын тусыг бүтээх юм.
Иймээс Мял Богд бээр: “Өөрөө Үнэнд хүрээгүй цагт бусдын төлөө зүтгэх гэж хэт яарах хэрэггүй. Хэрэвийн яарах аваас сохор нь сохрыгоо хөтөлж яваатай адил болой. Тэнгэр байгаа цагт амьд амьтанд төгсгөлгэж үгүй, хүн бүрд тийн зүтгэх боломж олдоно. Ээлж тань болоогүй цагт зөвхөн ганц зүйлд, амьд бүхний тусын тулд Буддагийн оргилд хүрэхийг хүн бүрд хэлмээр байна” гэсэн байдаг. Бусдыг сонсож, бусдыг хүртэж байхдаа эго тань энэ тэр авир гаргаж илэрч эхэлбэл яг тэр мөчид нь түүнийгажиглаж илрүүлээд, түүнд хэрхэвч өөрийгөө илэрхийлэх боломж өгөлгүй аятай байхыг сануулан, түүнийгнэг ч удаа болов ялж чадах юм бол энэ таны цаашдын амжилтын томхон сургуулилалт болох болно. Та эго-гоо ялах тэр агшин бол гайхмаар сонин мэдрэмж,өөрчлөлт байх болно. Та ямар нэг байдлаар хоосорно.Дотооддоо хэсэг зуур хөндий хоосныг мэдэрнэ. Эго ялагдахад хэсэг мөчид эго-үгүй амьдарч, та Бурханы ялалтыг тунхаглана. Ийм учраас Бурханд бууж өг гэсэн үг байдаг. Та тэнцвэрээ олж сурч байхдаа бусад руу хандаад эхлэх юм бол олсон бүх амжилт тань салхинд хийсэн одож, эго эргээд л хүчээ авна.
Авшиг авсан даруйд мөн чанар маань сэрж, зарим юмыг билиг ухаанаар үйлдэж эхэлдэг. Тэрхүү сэрсэнмөн чанарын маань нэг хэсэг бол “Бусад” учраас бид цаг ямагт бусдад туслахыг дотоодоосоо хичээжэхэлдэг. Харамсалтай нь цаг нь болоогүй тус биднийг Үнэнээс холдуулдаг. Сэрсэн мөн чанар, билгүүнухаанаар бусдад туслахыг ихэд хүсэвч сурсан дадсанаараа буюу эго-гоор үйлдсээр байдаг. Ингэж зөв үйлмаань буруу арга барилаас болж бурханлиг тус болон хүрч чадалгүй эго-г л тэжээж байдаг. Тэгээд бусдадтусалчихсан мэт нэг л сайхан ч хэрэг дээрээ эго л өссөн байдаг.Бурхантай нэгдэж эхэлмэгцээ дотоод гэж байхгүй болохыг ойлгоно. Нэгдэл бол дотогшоогоо орчихсон, эсвэл дотроосоо гадагш гараад ирсэн гэсэн үг. Үнэн хэрэгтээ тэнд дотоод, гадаад гэж байхгүй. Та зүгээр лөөрийгөө олсон хэрэг. Махан бие бол таны сүм, сэтгэл харин түүний дагалдагч. Одоо та аль алиных нь эзэн болсон. Та өөрийгөө олчихсон болохоос өөр ямар ч дотоод гэж үгүй. Үгэн дээр бүү төвлөр, түүнийг нэвтхарагтун.
Нэгдэлд тусгаарта, тэд, эсвэл Багш гэж үгүй. Та өөрийгөө олох ба Оршихуйтай нэгдэхэд Багш тэнд байна.Та Багшийг тусгайлан бодож, сэтгэж, төсөөлөх гэж үгүй. Тэнд танаас ангид тусдаа Багш гэж үгүй. Тэрнэгдэл таныг ч байхгүй болгосон. Бас Багш ч тэр нэгдэл болж хувирсан. Нэгдлийг олсон, нэгдэлд хүрсэннэгэнд тусгаар ангид гэсэн ойлголт үгүй.“Багш гэдэг бол таны жинхэнэ мөн чанар юм. Багш бол та өөрөө шүү дээ. Багшийг бодох замаар Багшийнбүх чанарууд танд дамжин ирж, Багшаараа дамжуулж та мөн чанараа таньж олно. Тэгээд хожим нь “Өө, Багш минь би өөрөө л байж шүү дээ гэж ухаарна”.Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай(Оюун санааны дадал бясалгалын нууц хялбар аргуудсудар)
Л.Буянбат
Зочин
Зочин
зочин
зочин
Ц.Энхжаргал
Ц.Энхжаргал
Зочин
Зочин
библи
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
болор-эрдэнэ
болор-эрдэнэ
ц. энхжаргал
ц. энхжаргал
gegeereld hool mash ih hamaatai
unshigch
Jaagie
Нэр үгүй
mn
Зочин
Зочин
Зочин
жагармаа
жагармаа
жагармаа
Agshin
Zochin
гэрийн авгай
будда
будда
будда
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ертөнцийн эзэн бол бурхан ккккккк
Зочин
Зочин
бурхан гэдэг үгийг хэрэглэсэнд баярлалаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Буддха-бурха
Зочин
Бурхан хүн
suvd
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
124.158.78.2-t
Zochin
Сэтгэгдэл
Zee hoo...
Za daa...
..
tseweg suren
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Жирийн нэгэн худалдаачин
Зочин
Зочин
Зочин
203 91 117 4 yaalaa gene vee
жирийн нэгэн худалдаачин
Жирийн нэгэн худалдаачин
Зочин
203 91 117 4 gesen dugaartai erhem -ees asuult
ganaa
Жирийн нэгэн худалдаачин
Жирийн нэгэн худалдаачин
Жирийн нэгэн худалдаачин
Жирийн нэгэн худалдаачин
203 91 117 4-uus asuuh asuult
Зочин
Би өөрөө л бүтээгч өөр хэн ч биш
Зочин
Зочин
BURHAN UURUU UNEN...
VIRUS
малчин монгол
махчин удамт монгол
Зочин
Зочин
Зочин
Зочин
иргэн
Бурхан
yoh