-фельетон-

(Нийслэлийн хүн ам өсч, явган зорчигчийн
түгжрэл үүсч байгааг шийдвэрлэх зорилгоор
энэхүү хуулийн төслийг боловсруулав)


Нэг. Явган зорчигч

1.    Жолоочтойгоо хамт төрсөн, салгавал жолооч ч үгүй, тээврийн хэрэгслэл ч үгүй болох нигууртай, хос цилиндртэй, хоёр хавхлаг бүхий зүрхэн хөдөлгүүртэй тээврийн хэрэгслэлийг явган зорчигч гэнэ.
2.    Явган зорчигчийг зөвхөн явган зорчигч л үйлдвэрлэх эрхтэй.
3.    Явган зорчигчийг дор дурдснаар ангилна
    А. Эхээс гараад 1-10 жил болсон
    В. Эхээс гараад10-18 жил болсон
    С.Эхээс гараад 18-60 жил болсон.
    D. Эхээс гараад 60-аас дээш жил болсон

    -А. Ангиллын явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо В.С .Д ангиллын явган зорчигтой зөөлөн холбоогоор холбож, эсвэл үүрүүлж оролцоно
    -В.С.Д ангиллын явган зорчигч бүрэн, бүрэн бус дунд, тусгай дунд,их дээд мэргэжлийн үнэмлэхээр хөдөлгөөнд оролцоно.
    -Д.Ангиллын явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо 3 дахь дугуй нэмж тавихыг зөвшөөрнө

Хоёр.Зарим тодорхойлолт

1.    Төрөлхийн солгой болон зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн  хорт хаягдлаар хүндэрдэг явган зорчигчийг монгол улсад иргэншүүлэхгүй.
2.    Бүх жин: Гуанз рестороноос гарч яваа явган зорчигчийн жин
3.    Бодит жин: Бие засах газраас гарч яваа явган зорчигчийн жин
4.   Гарц: Явган зорчигчийн байгаа цэгийг түүний очих цэгтэй холбосон шулуун шугам.
5.    Зам тавьж өгөх: нэг явган зорчигч нөгөө зорчигчоосоо дальдрах
6.    Цуваа: хоорондоо муудалцсан явган зорчигчдийн хөдөлгөөн үйлдэх хэв маяг
7.    Эгнээ: Гуравдагч этгээдийг муулж яваа 2 ба түүнээс дээш явган зорчигчийн хөдөлгөөн

Гурав. Явган зорчигчийн үүрэг

1.    Явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн тэлээ, аврах лээвчиг, дотоожний ослын эрзээнийг заавал хэрэглэнэ
2.    Явган зорчигч регистрийн дугаараа хүрэмнийхээ ар өвөрт зүүж хөдөлгөөнд оролцоно
3.    Явган зорчигч гүйцэж түрүүлэхдээ зүүн нүдээ ирмэж дохио өгнө
4.    Явган зорчигч бие нь эвгүйрхсэн, гэнэт тосоо солимоор болсон, яалт ч үгүй тос нь өөрөө солигдож эхэлсэн, аржаатраар ус шүүрсэн үедээ хоёр нүдээ зэрэг анивчин ослын дохио өгч хөдөлгөөнд оролцоно.
5.     Явган зорчигч өргөн шулхнагтай трапец өмд, урт юүпэг өмсөх үедээ амсар, хормойн илүү гарсан хэсэгт улаан дарцаг хатгаж хөдөлгөөнд орллцоно.
6.    Явган зорчигч нь хальтирч унасан үедээ хажуудаа хатгах ослын тэмдэг авч явна.
7.    Хөл нүцгэнээр явган зорчигчийн тавхайны сайрны зузаан 5мм-аас багагүй байна.
8.    Явган зорчигч жилд нэгээс доошгүй удаа үзлэгт орж явган зорчих хэрэгслэлийнхээ бүрэн бүтэн байдлыг баталгаажуулна.

Дөрөв.Нэгдүгээр эгнээ
1.    Өөрийн бие дотор удахгүй төрөх явган зорчигч агуулсан явган зорчигч
2.    Хоёр ба түүнээс дээш явган зорчигчийг зөөлөн холбоогоор хөтөлсөн явган зорчигч
3.    Гурав дахь дугуй хэрэглэх зөвшөөрөл бүхий явган зорчигч тус тус нэгдүгээр эгнээгээр зорчино

Тав.Хориглох зүйл
1.    Хоер хөлний тэнхлэг тохиргоо алдагдсан
2.    Хөлдөө хоёр өөр размерийн , эсвэл өөр хээтэй ул бүхий гутал өмссөн
3.    Өрөөсөн гуталтайгаар
4.    Кадр тасарсны улмаас автопилотоороо явж бол
5.    Согтуугийн улмаас  4х4-өөрөө явж байгаа бол тус тус хөдөлгөөнд оролцохгүй
6.    Мөн төрөөгүй болон нас барсан зорчигч хөдөлгөөнд оролцож бусдыгаа айлгаж цочоохыг хориглоно

Зургаа. Энэ дүрэм гарсантай холбогдуулан
1.    Замын гуанз, хоолны газруудыг “Явган зорчигчийг цэнэглэх колоонк” гэх
2.    Колоонкууд нь явган зорчигчийн сэв арилгах, замаск хийх үйлчилгээ болон зүүдэг запас гутлын гэр, согтуудаа өөрийгээ чирэх лебедка зэргийг борлуулах эрх эдэлнэ
3.    Бүх төрлийн хоол хүнс, нүүрний будаг крем зэргийг шатах, тослох материал гэж үзэн онцгой албан татвар ногдуулах

Долоо. Хөдөлгөөний хуваарь
1.    Даваа гаригт солгой зорчигч явган явахгүй
2.    Мягмар гаригт илүүдэл жинтэй зорчигч явган явахгүй
3.    Лхагва гаригт тураалтай зорчигч явган явахгүй
4.    Пүрэв гаригт хэвийн жинтэй зорчигч явган явахгүй
5.    Баасан гаригт халзан  зорчигч хөдөлгөөнд орохгүй
6.    Бямба гаригт  сахалтай зорчигч хөдөлгөөнд орохгүй
7.    Ням гаригт явмааргүй байгаа явган зорчигч явахгүй

Найм. Дуут дохио
1.    Явган зорчигч зам тээврийн зайлшгүй ослоос сэргийлэхийн тулд харааж, бархирч дуут дохио өгнө
2.    Шөнийн цагаар, ялангуяа хөдөлгөөнд оролцоогүй үедээ, гэртээ дуут дохио өгч болохгүй

Ес.  Осол, зөрчил
1.    Явган зорчигч мөргөлдсөн, шүргэлдсэн, зодолдсон газраа цагдаа иртэл орхиж болохгүй.
2.    Явган зорчигч шүргэсэн мөргөсөн газраа
3.    Нөгөө явган зорчигчийн зөвшөөрөлгүйгээр шинэ явган зорчигч бүтээх оролдлого хийж болохгүй.
4.    Явган зорчигч өөрийгээ үнэлэн явган зорчигч үйлдвэрлэх хуурмаг үйлдэл хийж болохгүй.
5.    Явган зорчигч аюулгүй байдлын үүднээс тохиолдлын сервисээс зайлсхийх, тос тосолгоонй материалаа хоорондоо солихоос сэргийлэх,

Арав.Явган зорчих эрхийг хасах
1.    Явган явах эрхийг жил, сараар хасна
2.    Удаа дараа зөрчил гаргасан этгээдийг тэргэнцэр дээр хүлэх, хөлийг нь хуга цохих зэргээр цээрлүүлнэ.
3.    Эрхээ хасуулсан явган зорчигч тухайн газраас мөлхөж эсвэл цагдаад үүрүүлж гэртээ харина.