Тусгай эмнэлгээс тусгай хорих
Сайд нарын хоёрдугаар эмнэлэг “Сайд нарын хоёрдугаар хорих” гэгдэх болов. Нийгмээс тусгаарлагдсан нэгэн хэсгээс нөгөө хэсгийн үйлчилгээнд шилжиж эхэлж байна. Болж байгаа үйл явдлыг дэмжих, эсвэл эсэргүүцэх санаа алга. Олон хүн энэ эмнэлгийг хамгийн сайн эмнэлэг гэж итгэдэг.
Сайд нарын хоёрдугаар эмнэлэг “Сайд нарын хоёрдугаар хорих” гэгдэх болов. Нийгмээс тусгаарлагдсан нэгэн хэсгээс нөгөө хэсгийн үйлчилгээнд шилжиж эхэлж байна.
Болж байгаа үйл явдлыг дэмжих, эсвэл эсэргүүцэх санаа алга. Олон хүн энэ эмнэлгийг хамгийн сайн эмнэлэг гэж итгэдэг. Маргалдах гээгүй.
Харин энд хэвтэж байгаа хүн өөрийгээ хамгийн сайн эмнэлэгт хэвтэж байгаа гэж бодохоосоо илүү “хамгийн сайн хүн” категорит хамаарч байгаа учраас энд байгаа гэдэгтээ итгэдэг. Яагаад гэдгийг өгүүлэхийн тулд өнгөрснөө хамт эргэж харцгаая.
Социалист нийгэмд тусгай хангамж гэж байлаа. Социалист системийн тусгай хангамж үйлчилгээний тогтоцийн сүүлийн үлдэгдлийн нэг нь хоёдугаар эмнэлэг байв. Сайд нарын эмнэлэг, сайд нарын 10 дугаар дэлгүүр, түүнээс гадна аймаг бүрт тусгай дэлгүүртэй. Хотын төвийн гуанзанд хүртэл депутат, хөдөлмөрийн сайчууд суух индэр ширээтэй. Тэнд жирийн ард түмэнд олддоггүй мах, сүүнээс аваад ховор зэвэр бараа, “дайсан” хятадад хийдэг хоргой, торго, халуун сав, сумтай үзэг тэнд зарна. Энэ л эмнэлэг, дэлгүүр, ширээний төлөө хүн чанар, шударга зангаа золих ёстой.
Монголд юу элбэг вэ, мах сүү элбэг. Хамгийн элбэг энэ хоёр хүнсийг олдошгүй болгоод түүнийгээ нийгмийн тусгай хэсэгт олгодог шагнал болгож . Яах гэж. Эрх чөлөөгүй, хувийн өмчгүй тэр тогтолцоонд, их төлөв хүн чанар, сэтгэл зүрхнийхээ эсрэг үйлдэл хийж, хүн ардаа хомроглон хөнөөж, өмчийг булааж, бусдыгаа доромжлон гутааж яваа этгээдэд өөрийгээ зөвтгөх, сэтгэлээ тайтгаруулах юм хэрэгтэй болно оо доо.
Тэр нь тусгай хангамж байж. Өлөн зэлмүүр ард түмний дундуур хага зүсэн алхаад тусгай дэлгүүр рүүгээ орох, тэвэр мах, бидон сүүгээ бариад горьдсон, атаархсан олны өмнүүр толгой дээгүүр алхахын цагт гарынх нь цус хатаж, энгэрийнх нулимс сэврэх шиг болно. Чихэнд нь хоногшсон гэмгүй ах дүүсийн цурхираан замхрах шиг болж “Яахав дээ, амьдралын төлөө л хийсэн хэрэг шүү” гэх тайтгарлыг олдог ч байсан юм билүү? Чухам энэ утгаараа Дотоодыг хамгаалахын тусгай эмнэлэг бараг ууган нь болов уу?
Тусгай үйлчилгээний нөгөө тал нь албатуудыг түүндээ амтшуулж, салж хагацах чадваргүй байлгах, ингэснээрээ системдээ эзэлсэн байр сууриа хамгаалахын төлөө юу ч хийхээсээс буцахгүй болгох явдал байж. Үнэхээр орон сууцнаас эхлээд тавилгаа хүртэл тусгай хангамжийн шугамаар авсан сайд суудлаасаа буухад шууд л гудманд, өмссөнтэйгээ гарна. Тэгэхээр хоргодолгүй яах билээ.
Социалист систем хүн ардаа хөдөлмөрчид ба тэднийг удирдах дарга анги болгон хоёр хуваажээ. Дарга ангиийн тусгай эмнэлэгт төрнө, тусгай сургуульд явна, тусгай дэлгүүрт орно, тусгай эмнэлэгт өвдөнө. Бүр үхэл, хойтох нь ч тусдаа. Тэд тусгай байдлаар нас барах ба жирийн иргэн хорвоог орхиод шороон өлгийд нойрсож байхад дарга ангийнхан Алтан өлгийд нойрсох жишээний.
Иим систем, урамшуулал байгаад 1990 оны ардчилсан хувьсгалаар өөрчлөгдөв. Хамгийн түрүүнд тусгай дэлгүүрүүд хаагдлаа. Харин Дотоодыг хамгаалахын цэрэг нь эмнэлэгтэйгээ түүнчлэн сайд нарын тусгай эмнэлэг үлджээ. Өдгөө сайд нарынх нь хэцүү нэртийн эмнэлэг болж байх шиг. Харин дотоодын цэрэг ба дотоод яамны эмнэлэг нь хэвээрээ байх гэж сайдтайгаа заалдах аж.
Зарим тайлбар их сонин санагдаж байх юм. Шоронд явуулсан хүнтэйгээ хамт эмнэлэгт хэвтэх явдал гардаг учраас тэр талын юм хийдэг улсад тусгай эмнэлэг хэрэгтэй юм байхаа. Яг л анх байгуулсан үндэслэл нь л дээ. Бодвоос, тусгай эмнэлэг байлгана гэхээсээ илүү тусгүй юм хийхээ больчихвол л болох юм шиг. Хэрвээ ингэж хандвал муухай ааштай багш, айлын гэр бүл үймүүлдэг байсан хүн, багадаа хулигаан байж бусдыгаа шоглож явсан хөвүүд насны эцэст бяртай болсон шавь, нуудгайнхаа нөхөр, багын өстөнтэйгээ учрахгүйн тулд тусгай эмнэлэг шаардах эрхтэй. Бас шүүхээр шийтгэгдсэн, ял эдэлж байсан хүмүүс хохирогч нартайгаа учрахгүйн тулд өөрийн эмнэлэгтэй байх эрхтэй.
Энд эмнэлгийн сайн муугийн тухай, эмч нарын авъяас чадварын тухай яриагүй гэдгийг болгоож үзэхийг хүсье. Үйлчилгээний тухайд бол төрийн өмчтэй, төрийн менежмэнттэй юм чинь төрийн л үйлчилгээтэй л байгаа биз.
Социалист системийн өөр нэг том үлдэгдэл бол “Дотоодын цэрэг” гэдэг цэрэг аж. Анх Зөвлөлт засгийн үед цэргийг гадагшаа гадаадын дайсантай байлдах, дотроо ард түмэнтэйгээ байлдах болгон хоёр хуваасны үр дүн ажээ. Өөрөөр хэлбэл ард түмнийхээ эсрэг байнга цэрэг хэрэглэгдэн дарангуйлдаг ба хэрэглэхэд хэзээд бэлхэн байдаг тогтоцын шинж ажээ.
Та бүхэн боломж байдаг бол дотоодын цэргийн ангийн музей, алдрын тасалгаа энэ тэрийг үзээрэй. Сольчихоогүй л бол эх орон нэгтнээ дарсан, ард түмнээ дайлсан баримт сэлт л байдаг. Иргэн хүн өөрөө системийнхээ золиос л болдог тогтоцын дүрмээр тэнд байсан болон байгаа улсыг муулж байгаа ч юм биш. Харин тэр тогтоцыг хадгалж байгаа болон, байлгах сонирхлыг сонирхууштай.
Аль ч улс нийгэмд үнэхээр тусгай нэг “анги” байдаг нь зэвсэгт хүчин буюу энгийнээр хэлэхэд цэргүүд. Тэд тусгай эмнэлэгт төрдөггүй ч тусгай амьдралаар амьдардаг. Тэднийг эмчлэх тусгай эмнэлэгтэй. Бүр тусгай сайн эмнэлэг шүү, АНУ-ын ерөнхийлөгч энэ тэр чинь өвдөж баривал цэргийн эмнэлэгтээ хэвтээд байдаг биз дээ. Цэргийнхэн тусгай тэтгэвэртэй. Тэр ч бүү хэл тусгай оршуулгатай. Улс гүрэн бүхэнд өөрийн “Алтан өлгий” байх ба тэнд зөвхөн цэргийнхнийг нь нутаглуулна. АНУ-ын “Алтан өлгий” бол Арлингтон дахь үндэсний оршуулгын газар нь юм гэдэг.
Японы Ясукуни хэмээх цэргийн оршуулгын газрын тухай бид сонссон. Яагаад сонссон гэхээр тэдний үе үеийн ерөнхий сайд нар тийшээ зүглэвэл Хятад, Солонгосын эсэргүүцэлтэй тулгардаг “Цэргийн гэмт хэрэгтний дурсгалыг хүндэллээ” гээд сүйд болдог. Тэнд зөвхөн дэлхийн хоёрдугаар дайны үеийн мяндагтангууд бус угаасаа үе үеийн цэргийн зүтгэлтэн, японы төлөө амиа өргөсөн хүмүүсийн шарил байдаг юм байна. Цэргийн гэмт хэрэгтнүүдээ ч гэсэн цэргийн ёсоор тэнд нутаглуулсан аж. Ингээд цэргийн гэр бүлээс гаралтай томоохон улс төрчид өвөг дээдсийнхээ шарилыг эргэх гэхээр гадаад орны шүүмжлэлтэй тулгардаг болсон гэдэг.
Яг нарийндаа одон медалийг зөвхөн тэдэнд л өгдөг. Төр улсынхаа төлөө зольсон хувийн эрх, эрх ашиг, амь амьдралыг нь төр тусгай үнэлнэ. Дайнаас хөлгүй болоод ирсэн цэрэгт зүүсэн одон учир утгатай амьдарсан гэдгийг нь өглөө бүр сануулна. Дайнаас хүү нь ирээгүй эх, нөхөр нь ирээгүй амраг, аав нь ирээгүй хүүгийг сэтгэлд тэднийг орлож, бахархал төрүүлэх одон, гавъяаны медаль үлднэ. Хүн хүнийхээс тусгай хүндэт оршуулгад буй шарилыг эргэж тайтгарна.
Улс болгон ийм цэрэгтэй. Тэд иргэдээс өөр дүрмээр амьдардаг, иргэний “эрх” чөлөөнөөсөө илүү үүрэгтэй. Тэд жирийн иргэний адил жагсаж болохгүй, даргынхаа тушаалыг шүүмжилж, эсэргүүцэх эрхгүй.
Цэрэг тусдаа хуультай, тусдаа шүүхтэй, тусдаа прокурортой. Тусдаа эмнэлэгтэй төдийгүй тусдаа “өвчин”-тэй. Мэдээж хэрэг цэргийн мухар олгой гэж байхгүй ч гэсэн эрүүл чийрэг байдлаараа ч, гэмтэх шархдах хэлбэрээрээ ч биднийхээс ондоо. Тэнд цэргийн “цэргэн эмч” ажиллана. Цэргийн “цэргэн эмч” удирдлагынхаа ажилла гэсэн байранд ажиллаж, нүү гэсэн газар луу нүүнэ.
Хэрэв түүнд цэргийн алба нь, эсвэл даргынхаа нүү газар луу нүүж, ор гэсэн газарт орох нь таалагдахгүй бол халагдаад, гологдохгүй бол хэсгийн эмнэлгээс сайд нарын эмнэлэгт хүртэл орох, тэрчлэн хувийн эмнэлгээ нээгээд хуйхалж өгөх эрх нээлттэй.
Цэргийн албан хаагчдийг нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд дуудан ажиллуулж, хэв журам сахиулж болдог ба ингэхдээ цэрэг ёсоор биш цагдаагийн орон тоог нэмэх байдлаар, цагдаагийн албан хаагч ямар эрх үүрэгтэй байдаг, тэр хүрээнд ажиллуулж болдог юм байна.
Харин манай зэвсэгт хүчин буюу “гадаадын цэрэг” үүргээ нэр төртэй биелүүлж, гадаадад байлдаж, энхийг сахиулж ард түмнийхээ бахархлыг зүй ёсоор хүлээж байгааг энд дашрамд тэмдэглэн хэлмээр байна. Цэргээс чөлөөлүүлэх гэж арын хаалга хэрэглэдэг байсан бол өнөөдөр цэрэгт явах гэж, цэргийн сургуульд орох гэж танил талаа сурдаг болсон нь үүний жишээ.
Бид социализм байгуулахаа болиод, социализмын тусгай хангамжаа халаад, дарангуйлагч тогтоцоо солиод, хувьсгалт хүчирхийллийнхээ төлөө төр нь уучлал гуйж, сэтгэл засах нөхөн олговор олгоод 23 жил болов. Гэтэл социализмын дотоодын цэрэг, социализмын дотоод яамны эмнэлэг, социализмын сайд нарын эмнэлэг амьд сэрүүн, энх тунх оршсоор...

Иргэн
LaubvweyiBcKQ
iowywueo
ha ha ha havtgai baldan
Зочин
yzguurtan ba guilgachin
Enkhjargal Turbold
Jargaltai baga nasnii uldegdel
national guard
Tsenddoo, medej av
ЗОЧИН
Зочин
Зочин
EVA.DE
EVA.DE
EVA.DE
123
123
123
Зочин
taivnaa
taivnaa
taivnaa
tsetsgee
Зочин
Зочин
Мөнхсүх
unen
HUN
ЗАВХАНЫ ШУГАР АВТЫН БАЙЦААГЧ
123
123
123
123
Зочин
Зочин
Зочин
d temuujin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Inauguration 2013 helsen ugnees
Зочин