Бодлогошрох боломжийн төлөө
Дэлхийн хөгжил мэдээллээ дагаад улам хурдалж, түүний үр шимийг хаа сайгүй хүртэх боллоо. Ардчилал, зах зээлээс ч үл хамааран бидэнд гар утас, компьютер, шинэ технологийн ертөнц өөрөө хүрээд ирэх байсан байж магадгүй.
Дэлхийн хөгжил мэдээллээ дагаад улам хурдалж, түүний үр шимийг хаа
сайгүй хүртэх боллоо. Ардчилал, зах зээлээс ч үл хамааран бидэнд гар
утас, компьютер, шинэ технологийн ертөнц өөрөө хүрээд ирэх байсан
байж магадгүй. Гэхдээ коммунизмаас шууд интернэт рүү давхиад
орчихсон бол гадаад ертөнцөд болоод байгаа шиг ёстой цусандаа
хутгалдах байх шүү.
Одоо том жижиг улс орнууд эргэлзэх завгүйгээр дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх хөгжлийн төлөө харвацгааж явна. Ятгалганд автахгүй байхын аргагүй үнэмшилтэй программчлал ажиллаж бодлогошрох, сэрэмжийн ой санамж хэрэгцээнээс гарсаар байна.
Харин манай монголчуудын хувьд том үндэстний аранга зааж маш их бодлого бодоцгоодог уламжлалтай. Тэгж байгаад заримдаа нийтийн хөгжлөөс хэд хэдэн зуунаар хоцорч байсан тал бий. Моод монголоор дуусдаг л гэдэг. Тэглээ гээд өнөөдөр харамсаад баршгүй юу болчихсон юм. Аливаа бодлогын сонгодог урлаг, дуурь, классик нь математикт байдаг юм билээ. Хэзээний л хүүхдийг их дээд сургуульд элсүүлэхийн тулд тоогоор конкурсдэж "тамладаг" биз дээ. Шинжлэх ухааны салбарууд урьд өмнө нь ч одоо ч мэргэжилтнээ бэлтгэхдээ дурны хонгионуудаас бус тоондоо дөмгүүдийг сорчилдог нь их учиртай. Дуучин бэлтгэхэд хүртэл математик сэтгэлгээ нь түүхий шүүрхий эсэхийг амталцгаадаг нь туйлшрал биш юм. Тэгэхээр хүүхэд тоондоо гайгүй оноо авахын тулд тэр балай тэнцэтгэл бишийн учрыг олох, олохгүй ч хариуг нь зөв гаргахын тулд нусаа шоржигнуулан дэвтэр цаастай ноцолдох шаардлага гардаг. Дараа нь дадал, адаптаци хангалттай хийх цаг гарах тул эхлэн сурагчдаас математик, алгебраар дамжуулан онолын загвар дээр хэр зэрэг "ажилласан жил"-ийг нь мэдэж авдаг. Ерөнхий сэтгэн бодох чадвар эзэмшихэд түүнд зориулсан хугацаа их шаардагддаг. Энд гүйлгээд уншчих, хүнээр сайхан яриулчих, одоо цагт бол нэтээс татаад авах замаар хангагдах салбар бол математик биш. Үнэндээ ухаалаг гар утас, программууд нь тэнэг биш жирийн хүний оюун ухааныг гүйцтэлээ лав л 400 жил шаардлагатай. Математикийг кинон дээрээс хараад ойлгочих боломжгүйгээс болж хүүхдүүд хошуугаа цорвойлгон тоо бодоод тоглоомоо хойш тавьж байна. Бодлого дээр нэг цэг юм уу тэг санамсаргүй алдаад шал худлаа хариу гарна. Дахиад л нухна. Ингэсээр байгаад нэг мэдэхнээ юм сурах нь тийм ч төвөгтэй эд биш болчихсон байдаг. Дараагийн шатны сургуулиуд ийм л хүүхдүүдийг түүдэг тогтолцоо мянган жил хувиралгүй үргэлжилсэн биз ээ.
Бусад математиктай төстэй тоо бодлого ихээхэн орсон физик химийн зарчмууд амьдралд ойрхон байдаг болохоор онол гэхээсээ практик давамгайлчихдаг. Тэдгээрт аль эрт нээсэн хууль теоромуудын дагуух туршлага туршилтууд зонхилдог. Энэ дагуу бид нисдэг, шумбадаг, зайнаас харилцдаг, саран дээр ч буугаад авсан. За ер нь олон мөрөөдлийг математикаас бусад салбарынхан амьдралд хэрэгжүүлжээ. Тэнд очиж амжилт ологсдыг олон нийт ч эрдэмтэн зохиогч нь эд юм байна гэцгээдэг. Гэтэл "бурхны бүх хаалга хаагдсан байхад цонх нээлттэй"-г олж харах хийсвэр сэтгэлгээ, бараг оргүйгээс ургуулан бодох чадвартангуудыг бүх салбарынхан хайж явдаг юм. Барилга бариад дуусахын даваан дээр нураад уначихааргүй краны сайн суурийг хүн бүр эзэмшсэн байх ёстой. Тэр суурь нь хүүхэд гараагаа математик сэтгэлгээнээс хэр зэрэг амжилттай эхлүүлсэн эсэхээс нөлөөлөөд байдаг. Цөөн зарим нь тэр чигтээ уг сонгодог урлагаараа дагнадаг л байх.
Тэргүүлэгч улс орнуудын хөгжлийн машин нүргэлэн асч ажиллаж байхад цаад мухрын өрөөнд нь өөр нөхдүүд шал дэмий зүйлд цагаа баран сууж байдаг. Тэрхүү "хөзөр тоглоод" сууж буй нөхдүүд бол математикчид бөлгөө.
Парисын Клейгийн институци гэгч байгууллага дэлхийд математикийн долоон бодлого зарласан байгаа юм. Нэг нь нэг сая долларын шагналын сантай уг бодлогуудын хариуг оллоо гэхэд дараа нь улс ардын аж ахуй, шинжлэх ухааны бусад салбарт юу ч өөрчлөгдөхгүй. Саявтар Оросын Пелерьман гэгч нэгийг нь бодчихлоо гээд шуугисан. Харин сая доллараа авахгүй адраад яваа сурагтай. Тийм баян тарган биш мөртлөө уг эрдэмтний этгээд араншин нь л тэр байх. Энэ мэтчилэн математикийн ертөнцийн дээд түвшинд өчнөөн олон бодлого бодлогошрол явагдаж түүний араас амь амьдралаа зориулсан нөхдүүд цөөнгүй бий. Эндээс ойлгогдож байгаа нэг зүйл бол хичнээн мөнгө төсөв нь байгаад ч шийдэж үл чадах асуудалтай ухаант хүмүүн үргэлж тааралддаг гэдгийг л сануулж байгаа юм. Мөнхийн зүй тогтол маань ч мянганы нэг тохиолдолд алдаа заадаг. Асуултын хариу нь илүү томсгосон зарчмын хүрээнд үү, эсвэл шал өөр зүй тогтол дотор уу гэх мэт бидний мэддэг "замын хөдөлгөөний дүрэм"-ээс хэтэрхий хол цаадах руу өнгийхөд зөвхөн онолын математикийн солиорлоос өөр багаж хэрэгсэл хэрэг болдоггүй. Тэр багаж нь ердөө л хуудас цаас, дээр нь сараачих гаргацтайхан үзэг бал төдий. Интернэт, компьютер, робот нь математикчдын хувьд гайхамшиг биш алх бахины нэгэн төрөлд багтдаг. Орчлонгийн хязгааргүйд гэгээрсэн хувилгаан аятай зөвхөн онолоор хооллож амьдралаас хэд хэдэн зуунаар тасарч одсон энэ шинжлэх ухаан нь үнэхээр агуу юм. Энд дараа дараагийн их хөгжлийн тэсрэлтүүд уугиж байдаг голомт нь учраас улс орнууд тоочдодоо саад болдоггүй.
Манай орны боловсролын системд математик бүх үеийн туршид чухал байр суурьтай явсаар ирсэн нь талархууштай. Зах зээлд хэн зоригтой хөдөлсөн нь мөн азтай нь амархан хөл дээрээ босч бусадтай өндөр намаараа зэрэгцээд ирчихлээ. Одоо тэгвэл уралдаж ууж идэж ханасан бол арай холыг бодох сөгөөтэй болцгоодог. Говьд төөрсөн эр хүний тухай онигоорхуу. "...Түрүүн унтаж хэвтэх тухай яриад байсан уу хүүхээн..." гэлээ гэгчээр. Бизнесийн салбарууд гэхэд л хүний нөөцөөсөө болоод цаашаа явахгүй гацах боллоо. Төрийн төдийгүй хувийн хэвшлийнхэн чадварлаг удирдлага, ажилтны эрэлд хатаж байна. (Дэлхий даяар тийм байна гэсээн)
Манай нөхцөлд хууччуул угаасаа системээсээ болж гологдоод тэр орон зайд нь хальт мулт хэлтэй, зах зээл менежмэнт гэж ярьсан женьтелмэн жаалууд орж ирж хэсэг тоглосон. Шинэ хуучин хоёулаа хэрэггүй болсны бурууг ёс суртахуундаа байна гэж эндүүрсэн. Томоотой, сайхан сэтгэлтэй, үнэнч, үгнээс гардаггүй мэдээж амбицгүй хүн өнөө цагт ховор бараа ч бас олддог. Тэд мөн л сувай үнээнүүд байв. Өөдөөс "Харин яахав босс оо" гэхээс өөр ид шидгүй. Өнөөдөр барууны том том сургуулийн дипломтой, эдийн засагч, хуульч нар ёстой нохойн гуяар далласан ч ирэхээр олон бэлтгэгджээ. Нэг ажлын байран дээр баахан гадаад сургууль төгсөгч өрсөлдөөд бүгдээрээ тэнцэхгүй байгаагийн цаад учир бол "Тэд бидэнд хэрэггүй залуус" юм. Орчин цагт гадаад хэл, хууль, компьютер, эдийн засаг нь ховор мэргэжил гэхээсээ жолооны үнэмлэх лугаа нийтийн хэрэглээ болчихож.
Яг ингэхийг нь мэдсэн юм шиг математикийн дагнасан төрөлжсөн сургуулиуд одоогоос хэдэн жилийн өмнө олноор байгуулагдаж түрүүчээсээ үр дүнгээ өгч эхэлж байна. Бүр дунд сургуульд байхаасаа сэтгэлгээний онолоор "хэмх нүдүүлсэн" хүүхдүүд дараагийн сургууль, ажил амьдралын талбарт одоо л орж ирцгээв. Наснаасаа хэрсүү, оновчтой суралцах, загварт үл захирагдах, янз бүрийн гарц эрэлхийлэхдээ адтай, тэвчээртэй зэрэг "Тэд бидэнд хэрэгтэй" чанарууд нүүрэн дээр нь бичээстэй боловсон хүчнүүд үзэгдэх болсон байна. Манай "Өдрийн сонин" тоогоор дагнасан "Олонлог" гэдэг хувийн дунд сургуультай олон жил хамт ажиллаж математик Монголын ирээдүйд ус цас лугаа хэрэгтэйг сурталчилсаар ирсэн юм. Энд ашиг огт харахгүйгээр Математикийн эчнээ улсын олимпиадыг өнөө жил хоёр дахиа явуулж байгаа билээ. Уг олимпиадад зориулж "Математик бодох урлаг" гэсэн дөрвөн цуврал ном хэвлэн гаргалаа. Энэ ном нь том шатарчдын тоглосон өргийг задлаад бичдэг шиг энд тэндхийн адармаатай бодлогуудыг хэрхэн бодсон тухай нас насанд нь тааруулж өгүүлсэн байгаа. Математикийн олон улсын олимпиадад ирсэн бодлого түүнийг хэрхэн бодсоныг уг номуудаас харж болно. Ихэнх багш ба сурах бичиг "Үүний хариуг ол" гэсэн даалгавраар дүүрэн байдаг бол уг ном тийм биш. Өнөөдөр "айлын хүүхэд" тоондоо сайн байж түүгээрээ гул барин өндөрлөгт хялбархан хүрдэг болчихлоо. Тэгвэл нийтээрээ математик сэтгэлгээтэй болж болохгүй юу гэсэн асуудлыг эдгээр ном хариулах зорилготой.
Цаашдаа маш оюунлагаар амьдрах хүсэлтэй монголчуудад математик сэтгэлгээ улам хэрэг болох нь тодорхой. Цөөн хүн амаасаа шалтгаалж нэг хүн, нэг байгууллага олон талт үйл ажиллагаа, хэд хэдэн хувилбарт ажил мэргэжил сонгох нь Монгол орны хувьд түгээмэл байдаг. Энэхүү өвөрмөц онцлог нь зөвхөн үүрэг гүйцэтгэгчээр хангагддаггүй. Өөрөөр хэлбэл цөөхүүлхнээ атлаа олонхи нь ухаангүй байвал том гүрнүүдтэй удаан хамт оршиж яахин чадна.

Зочин
Зочин
Зочин
la luna
Зочин
tuya
bulgan
Dajgui bichjee
Batka
eej
Зочин