Залуучууд сонгуульд хойрго байгаа нь бидний эмгэнэл юм
Одооны залуучууд бүх эрх чөлөөнүүд дотроос зөвхөн сонгууль өгөхгүй байх эрх чөлөөг бахтайяа эдлэх юм. Өмнөөс нь гомдож халагламаар. Бид хэнд зориулж яах гэж энэ Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө бүх л үеийн турш үхэн хатан тэмцсэн юм бол хэмээн ахмад үе шүүрс алдаж байгаа биз ээ.
Одооны залуучууд бүх эрх чөлөөнүүд дотроос зөвхөн сонгууль өгөхгүй
байх эрх чөлөөг бахтайяа эдлэх юм. Өмнөөс нь гомдож халагламаар. Бид
хэнд зориулж яах гэж энэ Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө
бүх л үеийн турш үхэн хатан тэмцсэн юм бол хэмээн ахмад үе шүүрс алдаж
байгаа биз ээ.
Арван залуугийн ес нь төрөө сонгох ажиллагаанд ирэхээ болилоо. Тэдэнд Монголын төрд хэн байх, ямар сонголт хийгээд байгаа нь падлий алга. Энэний оронд Солонгос руу ажилчин авах зар тавьсан бол яасан их гүйлдэж ирж байгаа бол.
Сонгуульд хот суурин газрынхан илүү хойрго оролцох боллоо. Гадаадыг дуурайж байгаа юм гэнэ. Тэгвэл гадаадад, Америкт сая болдог сонгуулиар хүн амын жаран хувь нь оролцлоо шүү дээ. Тэрийг яагаад дуурайсангүй вэ. Биднээс өөр газар хүмүүс эх орондоо тийм их хайртай болчихож. Өнөөдөр маш олон үндэстэн ястнууд тусгаар тогтносон улс болох гээд ард нийтээрээ санал асуулгад оролцох болжээ.
Тун удахгүй эртний уламжлалт Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Англид хүртэл шинээр тусгаар улс бий болж магадгүй тухай ярьж байна.
Гэтэл монголчууд яасан их эрх чөлөө тусгаар тогтнолдоо ханаж бялуурчихсан одоо бүр өөрийн гэсэн төр засаг хэрэгцээгүй болсон мэт байдал тогтном. Ийм засаг замбараагүй нөхцөл байдал улс орон даяар, аймаг, сум, дүүрэгт хавтгайрвал эрх мэдэлд хэн ч очиж болох боломж үүснэ. Дурын гадаад орны төлөөлөгч Монголын иргэд болцгоон сонгогдоод гараад ирэх юм уу ямар нэгэн мафижсан байгууллага засаглалыг хуулийн дагуу авчихсан байвал бид өөрсдөө л хожим баларна шүү дээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор байдаг юм. Энэ бол тоглоом биш шүү.
Төрийн сонгуульд оролцох нь хэн нэгэн Засаг даргыг биш өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг. Өөртөө сайн ёрыг бэлгэшээж, үеийн үед энхжин мөнхжин тогтносоор ирсэн Монгол их улс гүрнээ аравнайлахад даган баяссан явдал юм. Цаана чинь санал өгөх эрхгүй, саналаа өгөх эх оронгүй үй олон үндэстэн ястан, элэг нэгтэнгүүд хүртэл "Үүд"-ээс, "Үд"-ээс цааш үргэлжилдэг шүү дээ.
Сонгууль өгөх сонгогчдыг хариуцлага тооцох тухай нэгэн саналыг урьд нь өнгөрсөн хавар бичиж байсан билээ. Тэрнийгээ дахиад давтъя. Сонгууль явуулдаг байгууллага ээлжит сонгууль болохоос өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг даа. Тэгэхдээ зарлах юм уу шаардлагатай гэж үзвэл өөрийн биеэр очиж яг санал өгөх сонгогчоо мэдэж бүртгэж авна. Яахав хүний эрх юм чинь саналаа угаасаа өгөхгүй гээд байгаа, эсвэл мөд бүтэхээргүй бичиг баримт хаягийн маапаантай этгээдийг нэрсийн жагсаалтаас харилцан тохиролцоод хасна. Саналаа өгөхгүй гэсэн нөхрийг хожим элдвээр хавчихгүй. Хамгийн гол нь өгнө гэчихээд өгөх өдөр ирэхгүй байгаа нөхөртэй л тохирсон хариуцлага хүлээлгэдэг тогтолцоонд шилжих нь зөв.
Санал хураах өдөр саад гай таарах, хүндэтгэн үзэх шалтгаан мянгад нэг л тохиолддог. Үгүй ядаж урьдчилаад битүүмжилсэн байдлаар, эсвэл эмнэлэг дээр хайрцаг барьж очоод санал авч болно. Сонгуулиас өмнө тухайн тойрог орчин дээр хэн саналаа өгөх нь тодорхой болчих юм бол нэр дэвшигчдэд ч амар, сонгогчид ч амар. Хулдаасан дээр зураг хөргөө гаргах, сонин, телевиз царайчлан хайран мөнгө үргүй урсах шаардлага ч гарахгүй. Тэнд зарцуулаад байгаа мөнгийг сонгох гэж байгаа сонгогчдодоо зориулах гарц бодож олцгооё. Реклам сурталчилгаа, хээл хахууль, сонгуулийн ажилтанд авлигаддаг илүү зардлыг хэмнэж түүгээр гудамж хорооны хогийг нь цэвэрлээд өгсөн ч эдийн засгийн үр ашигтай.
Сонгуульд зориулж төр ба хувь этгээд баахан мөнгө салхинд хийсгэдэг. Тэрнийг ихэвчлэн сонгуульд оролцдоггүй гудамжны архичин, оролцсон ч шударга бус сонголт хийхэд нөлөөлдөг этгээдүүд завшаад бүр амтшиж байна. Энэ нь нийт ард түмний нийтлэг хүсэл мөрөөдлийг төөрөгдүүлэн, буруу ойлголт төрүүлснээр "ингэж байхдаа таарсан тэнэг ард түмэн" болгож орхидог. Сүүлдээ аль ч нам хүчний нэр дэвшигч ялгаагүй хэрэгтэй ухаалаг, алсын хараатай санаа дэвшүүлээд урам хугарч зөвхөн луйвраар ялагч тодрох нөхцөл үүслээ. Хэрэв сонгогч тодорхой болчихвол тэдэнтэй сонгогчдын боловсрол гэдэг сэдэв яригдах боломжтой болно.
Үргэлжийн нүүж шилжиж явдаг Монголын нөхцөлд төр засаг байтугай бид өөрсдөө ч зарим төрөл садангаа хаана явааг мэдэж чаддаггүй. Тэр 1.8 сая сонгогчийн нэрс нь байлаа ч хаяган дээрээ суурин иргэд шиг амьдраад байдаггүй. Тэгэхээр саналаа өгнө гэж амлангуут эргүүлээд хариуцлагын машин ажиллуулах тухай санаа юм. Ялангуяа энэ саналаа өгдөггүй залуучуудтай тулж ажиллаж жаахан эх оронч болгохгүй бол Монголоо тавиад туучих нь байна шүү. Залуучууд сонгуульд саналаа өгөхгүй байгаа нь бидний л эмгэнэл юм даа хэмээн харуусахаас өөр яалтай билээ.

Niislelhuu
turmunkh
Зочин
Зочин
sak
sak
зочин
cruise
cruise
Зочин
Зочин
Зочин
unshigch
unshigch
Гангаа гуайд
baagii
uugii
Gangaad
Зочин
зочин
zochin
zochin
Gangaa-d
Зочин
Зочин
Зочин
Зочин
guest
Зочин
gtr
Botsman
Botsman
Оюутан
Batmunkh
s
delgermaa
Зочин
Зочин
Зочин
уншигч
Зочин
ӨӨ
Зочин
Зочин
Bek
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
dd
kk
hkkk
Зочин
sw
Big DA
sw
sw
Zaluu
ws
zugeerl hun
Зочин
Зочин
Зочин
Хун
zochin