Ном сониноос хөндийрөх тусам ажлын мал болдог
Одоо ”ном бол ертөнцийг харах цонх” биш болсон. Жинхэнэ ”виндоус” бол харин интернэт байх шүү. Энэ хоёрын аль нэг рүү анхаарлаа хандуулж цаг зав гаргахаа орчин үед эрс багассанд улс үндэстнүүд санаа зовох болжээ.
Одоо "ном бол ертөнцийг харах цонх" биш болсон. Жинхэнэ "виндоус" бол
харин интернэт байх шүү. Энэ хоёрын аль нэг рүү анхаарлаа хандуулж цаг
зав гаргахаа
орчин үед эрс багассанд улс үндэстнүүд санаа зовох болжээ. Мэдвэл
зохих мэдээллүүд идэх юмаар дүүргэсэн хөргөгч лугаа компьютерт чихээстэй
юм чинь гэж боддог байх. Би маанаг ч гарт яваа утас минь ухаантай юм
чинь. Тэгэхээр бодох, танин мэдэх шаардлага алга. Шаардлага гарвал
ганц товч дараад л энэ ямар учир утгатай эд гэдгийг хэдэн мянган
хувилбараар нь илэрхийлсэн "персентейшн" гаргаж авч болно. Цаашид
ядарсан ч гар утас, компьютертэйгээ мөн янжууртайгаа яваад байх
шинжтэй. Тийм нөхцөл байдал дунд "ном унш" гэж загнах нь угтаа их л
хоцрогдсон арга барил юм даа.
Тэгэхээр
гар утас, интернэт, компьютерийн тоглоом, зааланд бөмбөг шидэх зэргээ
танан байж маань унших лам лугаа ном баринтаглан үүрэглэх нь дараа ямар
ач тус өгдөг юм. Ихэнх ном түүнийг зохиогч нар машид амбицтай агаад "Би
ийм мундаг" гэсэн санааг боломж бүр дээр эрээ цээргүй шигтгэдэг.
Сүүлдээ хүн болгон амьдралдаа мод,ном, нэг нь юутай болох билээ тийм юм
бүтээвэл буян гэх хэлц тархаж хэн дуртай нь юу ч хамаагүй сараачих
болсон. Ялангуяа их дээд сургуулийн багш нар жилд таваас доошгүй
боршуур цаасан дээр үдэн оюутнууддаа шахдаг гэсэн. Тэгчихээд дараагаар
нь "Одооны хүүхэд хэрэг алгаа. Ном уншихаа байчихлаа..." гээд
байгаагийн цаад санаа арай өөрөөр ойлгогдоно.
Ном ба зохиолч хоёр ХХ зууны төгсгөл хавьд бараг сөнөдгийн даваан дээр ирээд одоо сэргэчихлээ. Энэ үзэгдэл зөвхөн Монголд болоогүй юм шүү. Электронжсон, цахимжсан, мэдээллээр хахсан нийгэм дотроос энэ хэдэн навсархай цаас яагаад босоод ирэв гэдэгт одоо болтол гайхаад л байдаг юм. Телевизээр хамгийн сайн багш маш гоё хичээл заагаад байхад тэрнийг ойлгоогүй хүүхэд анги дээрээ очоод муу багш, ном хоёртойгоо зууралдахаар болоод явчихдаг. Энэ ямар учиртай юм бол. Түүнээс гадна мэдээ нийтлэлийг компьютероос биш сонины цаас шажигнуулж байгаад уншихаар шал өөр байдаг гэж олон хүний амнаас сонссон. Энэ тухай бурхнаас биш шинжлэх ухаанаас асуух цаг болсон. Бурхан бол яахав аль эрт хэлдгээ хэлчихсэн.
Ямар ч байсан ном унших дэмий биш гэдгийг хүлээн зөвшөөрөх ч харин ямар номыг унших тухайд асуудал босч ирдэг. Уншиж байгаа нь энэ гээд Чейзийн адал явдалт романууд, шар сонины янаг шуламны явдалд шимтээд ажлаа алдвал хэцүү л дээ. Бестселлэр борлуулалт бүхий ном гэж их рекламдаж байна. Ном уншилт сэргээд эхэлмэгц бас номын ченж, бизнес дагаад салахаа байсан. Маш олон хүн хошууруулсан ямар ном бэ гээд очоод үзэхээр сэдэв нь англи хэл сурах тухай, эсвэл хэрхэн хурдан баяжсан тухай бичвэрүүд зонхилно. Хүн өөртөө хэрэгтэй юмаа л авна. Дээрх хоёр сэдэв олон хүнд хэрэгтэй учраас л тэр биз. Харин хэрэг болгож чадсан нь хэд байдаг бол.
Токио хотын бүх булан гудамжийг номноос уншиж цээжилснээс ухаалаг GPS байхад л болоо. Энэ мэтчилэнгээр унших цаг завнаасаа салж амар болоод байсан юм. Тэгсэн чинь хүн өөрөө шал балай амьтан юм. Эргэн тойрон дэмий хэрэгцээгүй зүйлс тойруулж байж сая нэг амьдарсан шиг болдог аж. Хүн гэлтгүй амьтан ч ялгаагүй дээ. Хөгшин бурхи шиг хашир амьтан үгүй гэцгээдэг. Гэвч тэр анчны даллуурт тэсгэлгүй өндийн босч хошгирно. Тэр тарвага ингэж солиорохын төлөө л бүх амьдралаа зориулсан ч юм шиг. Хүний амьдралд ажил, өндөр цалин за тэгээд гэр бүл зохиож орон байртай болох гээд чухал хэрэгцээнүүд байна. Харахад хамаг амьдрал энэний төлөө явсаар байгаад таардаг мэт. Гэвч чөлөө л гарвал сайхан дуу сонсмоор, хайрлан дурламаар, аялан зугаалмаар, гоо үзэсгэлэнг хараад зогсохгүй бусдад илэрхийлмээр ч юм шиг. Энэ нь ямар ч утгагүй мөнгө цагийн гарз уу? Янаг дэмий юу?. Нүдээрээ ном биш ч бусад үзэгдлийг өдрийн турш уншдаг. Ихэнх уншилтууд барааны танилцуулга, мөнгөний тоо гэх мэт ахуйн чанартай учир хүний ой тойнд эрхэмсэг байр суурь эзэлдэггүй. Эргэн тойрон дахь үзэгдлийг сэтгэлдээ гоёмсгоор ургуулах чадамжгүй цэвдэгшихээр хүн байтугай амьтан хүртэл удаан тэсч чаддаггүй. Тэрхүү бурхи шиг нэг л өдөр тэсэлгүй хошгироод буудуулж орхино.
Хүүхдүүдийг зөвхөн конкурсанд нь бэлтгээд дараа нь ямар нэгэн нарийн мэргэжил эзэмшүүлэх чиглэлээр уншуулаад л давтуулаад л байдаг. Үр дүн гарч ажил төрөлтэй амьдралтай боллоо. Хожим өндөр албан тушаалд ч хүрч болно. Өөр гоц гойд чимэг зүүлтгүй бол "Новосельцивтой суудаг хөлдүү авгай" нэгийг нийгэмд бэлдэж өгчээ. Нийгмийн дунд, дээд давхаргад иймэрхүү ажлын малнууд улам олширч байна. Ажлаасаа өөр дэмий юм хийдэггүй. Тэр дэмий юмны тоонд "ном унших" явдал багтана. Үүнийг зөвтгөхийн тулд элдэв балай хов жив бүхий шар сонины хуудсуудыг заачихад л болоо.
Ажлын малнууд хорвоод хослон жаргах хувь заяагаа хүртэл авгай нөхөр авах шаардлага гэж үзэн уг асуудлыг зохих веб сайт, программ руу орж танилцсаны дараа шийдвэрээ гаргана. Тэгээд ТЭЗҮ гаргаж хамт амьдрагч этгээд рүү санал тавина. Энд хайр дурлал, гоо үзэсгэлэн, соёл урлаг, үндэс язгуур зэрэг нь түүний хувьд зүгээр л балайрал. Албан байгууллага, гэр оронд ч ялгаагүй тайлан тооцоо, мөрийн хөтөлбөр, ашиг орлого дээр амьдрал тулгуурлаад явчихаар орчлон хорвоо бүхэлдээ хиймэл зүлэг шиг нэн уйтгартай. Энэхүү нягт чамбай программчилсан аж байдлаа хэзээ нэгэн цагт мэдэрч түүндээ ихэд гутан зангиагаа авч чулуудан хэн нэгнийг адгийн муухайгаар харааж зүхэх зэрэг нь юу ч биш болж, орвонгоороо эргэх тохиолдол элбэгшжээ. Уран зохиол, яруу найраг, нийтлэл зэрэг бүтээл нь хүний оюун сэтгэхүйд дуслын тариа залгасан мэт үг бичиглэлүүд нэг нэгээр шигдэн орж ёс суртахууны суурь тэжээл болж өгдөг. Үүнийг түргэвчлээд кино юм уу телевизээр орлуулчихаар дараа нь ой санамжид тун бага мэдээлэл үлдэж хоцордог ба харин ч бүр цагийн гарз. Тэгэхээр соёлт ертөнцөд хэвийн амьдрахын тулд унших үйл ажиллагаанд зайлшгүй тодорхой цаг зориулахаас өөр гарц үгүй. Ном уншиж байгаагүй, оньсого таахыг оролдоогүй, зүйр сэцэн үгний учрыг ч чихний хажуугаар өнгөрөөж байсан хүн хожим тэр хэмжээгээрээ оюун санаа, танин мэдэхүйн эрх чөлөөгүй амьдардаг. Бусдад гайтай нь гэвэл ихэнх номгүй толгойнууд өөдгүй шаарнууд, сэрүүн дотортнууд болцгоодог. Солонгосын нэгэн эмнэлэгт гал гарсан чинь бүгд зугтааж байхад хараар ажилладаг гурван Монгол залуу бусдыг аврахаар зөрөөд орж байсан. Тэдний багад энэхүү сайхан сэтгэлийг физик химийн хичээл дээр заагаагүй. Уранзохиолын хичээлийн дүн хожим өөр газар тавигддаг. Тийм болохоор өнөө маргаашаас хэтэрдэггүй Боловсролын бодлого энэ хичээлд юу гэж ач холбогдол өгөхөв. Нүд, чих, хэл мэт мэдрэхүйн эрхтэн тархи руу нэвтрэх бөглөөг ном унших замаар сүвлэж онгойлгодог. Хүүхэд нялхдаа зөвхөн гялгар юм хараад баясдаг байсан бол томроход, улмаар бичиг үсэгтэй болоод эхлэхээрээ бахархан шохоорхох зүйл тоглоомоор хязгаарлагддаггүй. Хэрэв хашир тарвага ном уншдаг байсан бол анчны даллуурт тэгтлээ шохоорхож гэнэдэхгүй л болов уу. Гоо үзэсгэлэн, уярал гутрал, энэрэл жигшлийг эд эрхтэнээрээ мэдрээд байгаа мөртлөө түүнийг сэтгэлдээ хүлээж авах, буцааж гаргах чадамжгүй байх нь нэн харамсалтай. Шаазгай хүнээс дутахгүй удаан "ярьж" чаддаг. Гэвч тэр шувууны шувуун тархинд хэдхэн аялгуу л бий. Тэгвэл номтой хүн чалчиж донгосдоггүй бусдад хэлж чаддаг, бусдаас ухаарал авдаг. Уран зохиолд ойртох тусам үгнүүд шинээр хуримтлагдсаар байдаг. Нэмэгдсэн үг бүр ардаа шинэ мэдлэг, өөр илэрхийлэл, бас нэг боломжуудыг давхар тээнэ. Нэг үгийг таван орны хэл дээр мэдэхээс илүүтэй нэг үгийг таван янзаар хэрхэн хэлдгийг эхлээд мэдэж авах нь жинхэнэ төгс боловсрол байхгүй юу. Чухам үүний төлөө монгол хэл, уран зохиолын хичээл гэж байсан юм. Үүнийг зохиолчид хангаж өгдөг байв. Одоо хүүхдүүдэд тийм хичээл орохоо больчихсон байна. Тэргүүлэгч үндэстнүүд хэл уран зохиолын хичээл их заадаг болж. Тэгээд дараа нь тестээр биш эссэгээр конкурс өгүүлж юмс үзэгдлийг хэн хамгийн сайн илэрхийлэл үгээр үзүүлснийг нь сургуульд элсүүлдэг болж. Практикт суу авьяастан л биш бол үгнээс, бичвэрээсээ давж сэтгэх гэж бараг байдаггүй. Оюун ухаан сэтгэлгээ ямагт үгний гачаалд ордог. Нөгөө "Сэрэлт"-ийн Бумаа авгай Орос докторыг "Ишш хэл мэддэгсэн бол нэг сайн загнах юмсан " гэдэг шиг. Суу авьяастнууд ч өөрийгөө агуу нээлтээ бусдад илэрхийлж чадалгүй, үр дүнг нь амьддаа үзэлгүй өнгөөрсөн жишээ хорвоогоор дүүрэн. Дэмий л бачуурч намайг 100 жилийн дараа л та нар ойлгоно гэж цамнаад байдаг.
Үнэн ч юм уу худлаа ч юм уу. Хүн төрөлхтөнд зориулсан аливаа шинэ санаа, нээлтүүдийн хамгийн агуу нь энгийн байдаг. Өөрөөр хэлбэл тайлбарлаж болохуйц, ойлгоход улам хялбар байх жишээтэй. Шинэ загвар болгон авсаархан төвөг багатай болсноороо амжилтад хүрдэг. Шинжлэх ухаан бүрийг үгээр илэрхийлж, бичгээр тайлбарлах боломж бий. Улам амархан ухуулан ойлгуулж ч болно. Лав л манай монгол хэлэнд хангалттай олон үг бичигдэн тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр бидэнд маш ухаалаг амьдрах боломж байгаа байхгүй юу. Гэвч эргэн тойрон шаазгайнууд бий болчихвол бүх хөгжил царцаад эхэлдэг. Шаазгай олширсон нь ном уншаагүйн хар гай.
Олон тансаг гоё үгийг номноос түүж авсан төдийд зан суртахуунд дэвшил гарахгүй. Дараагийн алхам нь үгнүүдийг зөв байршуулах, оновчтой хэллэгт суралцах явдал болой. Үг, өгүүлбэр, өгүүллэг, тууж, роман гээд шат дараалан номын ертөнц рүү нэвтэрч түүнээс хэрэгтэй юмаа оюун ухаандаа байршуулах нь амар биш. Ялангуяа Монголын уран зохиол, Монгол хэл бол өрнө дорныг хосолсон адармаатай гүн сэтгэлгээнүүд ихтэй, ажиллагаа их ордог хэцүү хичээл. Гэвч энэ хичээлийг хүн бүр даван туулах шаардлага бий. Ард түмнийг хэн ч шаардаагүй байхад бүгд л хүүхдээ лам болгох гэж зорьж байсныг эргээд санахад илүүдэхгүй. Энэ нь нэт ухаантай хутагт хувилгаан болчихсонд нь биш ядаж л ёс суртахуунтай, хүнлэг, хүн шүү юм болгох гэсэндээ хүүхдээ багаас нь номын дуу сонсгож байжээ.
Шинжлэх ухаануудыг "танилцах аялал" маягаар үзээд хааж болох юм. Харин бид насан туршдаа зөвхөн монголоор ярьж, бичих, улмаар монголоор ойлголцох хувь тавилантай. Гадагшаа гараад өөр улсад ажил л олдох болохоос эрх чөлөө, эрх мэдэл аль ч орон өгөхгүй нь тодорхой. Мөн түүнчлэн бид өөрсдөө гадаад хүн байтугай зэргэлдээ нутгийн хүнийг ч сумын дарга тавьж тэвчдэггүй.
Монголын уран зохиолд төвөгшөөж, улмаар унших бичих зайлшгүй шаардлагаас зайлсхийх тутам эргэн тойронд хүйтэн хөх өнгөөр инээсэн хүн роботууд үрждэг. Ном уншвал унш боливол боль гээд дуранд нь хаячихлаар тэрнийг сөхөх завтай хүн олдохгүй. Ном утга зохиол огт сонирхдоггүй эрдэмтэн, инженер, улстөрч, бизнесмэнийг тэнэг гэж хэлж болдоггүй. Тэгсэн мөртлөө номтой малчнаас дор ёс суртахуунтай, увайгүй зан чанартай байдаг. Тийм хүмүүстэй байснаас байгаагүй нь хамаагүй дээр. Тэд бол захиалгат ажилтан болохоос улс орны эзэн биш.

hbBsQBMgeDBWa
unshigch
Chimeg
Зочин
ganba
Зочин
Зочин
Sergei Balmasov gedeg hunii niitlel
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bayaraa
zochin
зочин
Зочин
reader
JP
zochin
Зочин