М.Энхболдыг сонгож болохгүй шалтгаан
Анхнаасаа буруу хөлнөөсөө эхэлсэн нэр дэвшигчдийн сурталчилгаа, бөөн дурын фанатуудынх нь хэмжээ хазааргүй давшилт энэ удаагийн сонгуулийг “нохойн наадам” болгож, эрүүл ухаантай сонгогчдыг нүүрээ буруулахад хүргэж байна.
Анхнаасаа буруу хөлнөөсөө эхэлсэн нэр дэвшигчдийн сурталчилгаа, бөөн дурын фанатуудынх нь хэмжээ хазааргүй давшилт энэ удаагийн сонгуулийг “нохойн наадам” болгож, эрүүл ухаантай сонгогчдыг нүүрээ буруулахад хүргэж байна. Нэр дэвшигчдийн гэр бүл, удам судраас эхэлсэн гутаалт яваандаа бие биенийхээ идсэн уусан, хулгайлсан хумсалсан луу орж энэ улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль биш, хамгийн том луйварчнаа тодруулах уралдаан болж хувирав. Улс төрийн хоёр том намаас явуулж буй сөрөг пиар нь бие биенээ хуйхлах хэмжээнд хүрч, сэг зэмэн дээр нь “Хиншүү” мэт нь зоолж мэдэхээр болчихлоо. Хэрэв тэгвэл аль алинд нь хохиролтой болох нь тодорхой. Хичнээн их хүч чармайлт гарган байж Н.Энхбаяр гэдэг хүнийг хоёр удаагийн сонгуулиас сугалж үлдлээ дээ.
Мөнгө, эрх мэдэл, дор нь ажиллагсдын бүтэц, зохион байгуулалт талаас нь аваад үзвэл МАН-аас нэр дэвшиж буй М.Энхболд хамгийн тод өрсөлдөгч. 18 жилийн өмнө Улаанбаатар хотын захирагчаас эхэлж /1999-2006/, Монгол Улсын Шадар сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх мэхчилэн тасралтгүй урагшилж яваа түүний улс төрийн карьерын эцсийн цэг нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль. Тийм ч тохироотойгоор өнгөрсөн сонгуулийн дараа ялсан намын дарга нь Засгийн газраа тэргүүлдэг жишгийг эвдэн “ялтай” ажлаас зугтаж, УИХ-ын даргын хал балгүй суудалд суусан. МАН-ын дараа үеийнхэн түүнээс намаа авахын тулд олон нийтийн шүүмжлэлийг үл тоон энэ зэргийн төлөөс төлөх юу ч биш байв.
Анх 2005 онд МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчид сонгогдохдоо түүнд намын даргын суудлаа өвлүүлж үлдээсэн ч хоёр жилийн дараа С.Баяр МАХН доторх хотын фракцийг түлхэн унагаж өөрийгөө намын даргаар сонгуулж чадсан билээ. Нэг үгээр М.Энхболд, Н.Бадамжунай нартай холбоотой газрын авилгын тухай “дуусдаггүй яриаг” тэр үеийн МАХН дотоодоосоо өрдсөн хэрэг. Харин түүнийг МАН-ын даргаар эргэж ирсний дараа халуун мөр дээр нь гишгэсэн залгамжлагч нар нь одоо 60 тэрбумын асуудлаар АТГ-т шалгагдаж байна. Аргаа ядвал тэднийгээ золионд гаргаад Ерөнхийлөгчийн сэнтий руу мацах биз. Гурван удаа УИХ-д сонгогдож, хоёр удаа яам толгойлсон Х.Баттулга түүний дэргэд зүгээр л “ганзагачин”. Эзэмшсэн мэргэжил боловсрол, ажил амьдралаа босгосон түүх, хувь хүнийхээ характерийн хувьд ч эрс ялгаатай. Нэг нь цагаан захтай, нөгөө нь будилаан ихтэй... Дээр нь сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхэлснээс хойш сар шахмын хугацаанд бие биенээ өвдөгтөө тултал нь намагт шигтгэж чадлаа шүү дээ. Харин С.Ганбаатарын хувьд олз хайсан бадарчин шиг л чимээ имээгүй гэтэж байна. Цагаа тулбал хэнийг ч хэнд худалдаж мэднэ.
М.Энхболдыг сонговол улс төрийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байж, эдийн засаг бага ч атугай сэргэнэ гэцгээж байна. Гэхдээ эдийн засаг сэргэсний үр ашгийг хэн хүртэх вэ гэдэг эргэлзээтэй. Сүүлийн нэг жил төр тогтвортой байснаар, эрх мэдлийг МАН-д дангаар нь өгснөөр иргэдийн амьдралд юу наалдсан бэ? Цалин, орлого, ажлын байр нэмэгдсэн үү? Төрийн үйлчилгээ, төсвийн сахилга бат сайжирсан уу? Үгүй. Харин ч бүтэн нэг жилийг өмнөхөө гутаах, буцааж нураахад л хамаг цаг хугацаа, хүч, анхаарлаа төвлөрүүллээ. Эдийн засаг муу байна хэмээн иргэдийнхээ халаас руу гар дүрэх мөртлөө төсвөөс хийдэг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тендер, концесс нэрээр ашиг хуваадаг ажлаа хамгийн сайн хийлээ. Үүний баталгаа нь ганцхан жилийн дотор энэ нам Монголын хамгийн том худалдан авагч болчихлоо. Худлаа гэвэл нэр дэвшигчийг нь хар. Монголын урлаг соёлын сор болсон хүмүүс, алдар цуутнууд бүгд М.Энхболдыг халаасанд багтсан. Тэд ч гэсэн өөрсдийгөө зах зээл дээр борлуулж байж амьдралаа залгуулдаг хүмүүс учраас буруутгах аргагүй. Нэгэнт иргэдийн гар дээр мөнгө байхгүй нь үнэн учраас цорын ганц худалдан авагч нь МАН болж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн ялгаагүй.
Ингээд Монголд чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөн гэж байхгүй, чөлөөт хэвлэл мэдээлэл ч байхгүй, эргээд 2000-2004 он луугаа ухарчихлаа. Одоо дээр нь Ерөнхийлөгчийн институцийг МАН-д өгчихвөл нэгмөсөн социализм руугаа буцах нь л дээ. Эс бөгөөс улсаасаа баян Ерөнхийлөгчтэй, авлигад идэгдсэн үгээгүй ядуу орон дэлхийд нэгээр нэмэгдэх...
Хэрвээ М.Энхболд Ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад төрийн удирдлагын босоо тогтолцоонд шилжинэ. Орон нутгийн эрх мэдэл байхгүй, сонгууль ч явуулах шаардлагагүй болж, Ерөнхий сайд нь аймгийн засаг даргаа, аймгийн дарга нь сумын засаг даргаа томилоод явна. Сүүлд танилцуулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн агуулга ийм л байсан шүү дээ. Үүнээс л зугтахын тулд АН-ын бүх гишүүд хувийн тооцоо, хорсол гомдлоо хойш тавиад хэдий зөрчилтэй ч гэлээ нэр дэвшигч дээрээ нэгдэж нягтарч эхэллээ. Төрийн бүх эрх мэдэл, институцүүдийн чиг үүрэг нэг намд төвлөрвөл хүссэн хүсээгүй дарангуйлал, диктатур луу л явна. М.Энхболдыг сонгож болохгүй цорын ганц шалтгаан энэ. Женко нь гарчихвал АН дотор ч гэсэн шилжилт явагдаж таарна. Ц.Элбэгдоржийн оролцоотойгоор сүүлийн гурван жил самруулсан боловсон хүчний нөөцөө буцааж хумих боломж ч бүрдэнэ. Хамгийн гол нь МАН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт хийж, тогтолцоогоо нураан ардчиллын замаас ухрах нөхцөл рүү л оруулж болохгүй.
Гэвч хамгийн зөв зам бол хэнийг нь ч сонгохгүй байх явдал юм. Гурван муугаас заавал нэг мууг нь сонгох гээд давшаад байх шаардлагагүй шүү дээ.
Зочин
ууганцэцэг
ууганцэцэг
ууганцэцэг
зочин
зочин
зочин
Пүрэв
Зочин
Бумбаяр танаа
Төгсгөл л буруу уншигдаж байна
Төгсгөл л буруу уншигдаж байна
бумбаяр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Амар
Зочин
Зочин
Зочин
zaluu
Зочин
Зочин
gg
Хамгийн гэнэн
Сонгогч
Aldar51