Шоронжсон нийгмээс иргэншсэн нийгэм рүү
Монгол Улс хүн амынх нь тоотой харьцуулбал нэг хүнд ноогдох хоригдлынхоо тоогоор дэлхийд дээгүүрт жагсдаг. Энэ бол эрүүгийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн орны тоонд орж байна аа гэсэн үг. Гэхдээ гэмт хэргийн илрүүлэлт болон бусад үзүүлэлтээр бол хойноосоо тасарч магадгүй.
Монгол Улс хүн амынх нь тоотой харьцуулбал нэг хүнд ноогдох хоригдлынхоо
тоогоор дэлхийд дээгүүрт жагсдаг. Энэ бол эрүүгийн нөхцөл байдал нэлээд
хүндэрсэн орны тоонд орж байна аа гэсэн үг. Гэхдээ гэмт хэргийн
илрүүлэлт болон бусад үзүүлэлтээр бол хойноосоо тасарч магадгүй. Өнөөдөр
Монгол Улс хар тамхи дамжин өнгөрүүлэх цэг болж хувирсан төдийгүй
хэрэглээний түвшин лүү шилжиж эхэлж байгаа, хүн худалдаалах гэмт хэрэгт
бол хамгийн их хардлага төрүүлдэг орны тоонд орсон. Улс дамнасан энэ
онц ноцтой гэмт хэргүүд, үйлдэгдсэн дороо илрэх боломжгүй авлигын том
хэргүүдтэй халаасны хулгайтай тэмцдэг арга, тэр бүтцээрээ тэмцэх
боломжгүй гэдэгтэй дээр дооргүй эвлэрээд байгаа ч өнөөг хүртэл өөрчлөх
гэж оролдсон нь бага. Нийгэмд дуулиан дэгдээсэн авлига, албан тушаалын
том том хэргүүдийн талаар хэвлэлүүдээр өдөр алгасахгүй шахам
мэдээлэгддэг ч хариуцлага хүлээлгэх цаг дээрээ ирэхээр захиргааны
захиргааны зөрчил төдий болж, хэдэн төгрөгийн торгууль тавиад л
өнгөрдөг. Үүнээс нь болж хэвлэлийнхэн хуулийнхныг өөрсдийг нь
“авлигажсан” хэмээн харах нь элбэг. Харин эрүүгийн хэрэг, зөрчилд өгч
буй ялын төрөл цөөн, хорих ялын эзлэх хувь өндөр байдгаас хамгийн их
“шоронжсон” улсын тоонд ороод байгаа. Хүүхдээ хооллохын тулд 10 мянган
төгрөг хулгайлсан эх хүн арван жилийн хорих ял авч байхад төрөөс 10
тэрбумыг хулгайлсан нь ажлаасаа чөлөөлөгдөөд өнгөрдөг тухай олон ч
баримт ярьдаг. Тэгээд ч хорихоос гарч байгаа хүмүүс засан хүмүүжигдсэн
гэхээсээ илүү нийгмээсээ гадуурхагдсан хүмүүс болж хувирдаг тул давтан
хэрэг үйлдээд дахин аавын хаалга татах л ганц зам үлддэг гэж болно.
Яаж өөрчлөх вэ?
Энэ асуултад Хууль зүйн сайдын өгсөн хариулт нь цагдааг орон нутгийн цагдаа болон мөрдөх алба гэж хоёр хувааж, энэ чиглэлээр нь сургаж мэргэшүүлэх явдал. Орон нутгийн цагдаа нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дагуу хуваарилагдаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах үйлчилгээ үзүүлж, орон нутгийн иргэдийн хяналт дор ажиллана. Харин мөрдөх алба нь эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах, тагнуул, АТГ, прокурорын мөрдөн байцаагчдыг оролцуулсан босоо удирдлагатай, илүү мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг бүтэц бий болно гэсэн үг. Үүн дээр авсан хамгийн сайн жишээ нь Германы мөрдөх алба. 2007 онд үтэц зохион байгуулалтаа шинэчилж, байр байшингаа хүртэл шинээр бариулсан Мөрдөх алба нь гэмт хэргийн илрүүлэлт болон мэргэжлийн ур чадвар, техник технологийн тал дээр дэлхийд дээгүүр үнэлэгдэж байгаа гэсэн. Иргэндээ үйлчилж, аюулгүй байдлыг нь хамгалж ажиллах ёстой орон нутгийн цагдаа болон онц хүнд гэмт хэргүүдтэй тэмцдэг мөрдөх албаны бүтэц зохион байгуулалт, мэргэжлийн шаардлага, барилга байшинд нь тавигддаг шаардлага ч бас шал өөр байдаг аж. Цагдаад хийх энэ шинэтгэл, хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэхэд чиглэсэн хуулийн төслүүд одоо Хууль зүйн яаман дээр хэдийн боловсруулагдаж эхлээд байгаа гэнэ.
Үүний дараа шүүх байгууллагыг тойросон шинэчлэлийн асуудал бас л босч ирж таарна. Шүүхийг тойргийн системд оруулж, шүүн таслах эрх мэдлийг дахин хуваарилах,хараат бус шүүхийг бий болгох, шүүн таслах, хэрэг маргаан шийдвэрлэх процессийг хялбаршуулах гэх мэтчилэн. Шүүх тойргийн системд шилжихээр дагаар прокурорын үйл ажиллагаа ч гэсэн тойргийн системд шилжинэ. Өөрөөр хэлбэл засаг захиргааны нэгжийн хуваарийг хадгалсан бус, хүн амын нягтаршил, гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдлыг тусгасан тойргийн шинэ системийг бий болгосноор шүүхийн үйл ажиллагааны ачаалал тэнцүү хуваарилагдаж, илүү үр ашигтай ажиллана, нөгөө талаас орон нутгийн засаг захиргаатай нягт холбогдсон, дээд удирдлагаасаа хараат ажиллаж байгаа шүүхийн өнөөөдрийн тогтолцоог халж, хуульчдын өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх аж. Энэ талаарх эхний хууль буюу Хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль өнгөрөгч хаврын чуулганаар батлагдсан, ирэх 2014 оноос хуулийн хэрэгжилтийг эхлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа.
Мөн үүнтэй холбоотойгоор ялын олон төрлийг бий болгох, аль болох хөнгөвчлөх, хөнгөн болон хөнгөвтөр гэмт хэргүүдийг хорих ялаас чөлөөлж, хэт шоронжсон одоогийн хууль тогтоомжийг илүү иргэншсэн, хүний эрхийг хамгаалах чиглэл рүү нь өөрчлөх, ялтан хоригдлуудыг нийгмээсээ бүрэн тусгаарлагдах бус харин ч нийгэмшүүлэх, засан хүмүүжүүлэхэд чиглэсэн ялын бодлогыг бий болгох ёстой аж. Тухайлбал, цагдан хорих ялыг нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх ялаар солих, цагдан хоригдох хугацааг гурав, зургаан сараар нийгмээсээ тусгаарладаг бус, ажлын таван өдөр бусдын адил ажлаа хийчихээд амралтын хоёр өдрөө хоригддог байж болох шүү дээ. Ар гэрийнхэнд нь дарамт үүсгэхгүй, эдийн засгийн хохирол амсахгүй, нийгэмдээ ч хохирол учруулахгүй байдлаар ялын бодлогыг ингэж зөөлрүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа гэнэ. Мөн ихэнхдээ нэхэмжлэгч нь тодорхойгүйн улмаас шүүхээр шийдэгддэггүй хүүхдийн эрх, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчин, нийтийн өмчтэй холбоотой хэргүүд дээр энэ чиглэлийн ТББ-ууд стратегийн өмгөөлөл хийдэг хуулийн дэд бүтцийг бий болгох шаардлагатай гэдгийг Хууль зүйн сайд хэлж байна.
Мэдээж хэрэг хууль эрх зүй болон бүтэц, зохион байгуулалтын дээрх өөрчлөлтүүдийг хийхэд хүний оролцоо, хүчин зүйл чухал рольтой болно. Үүн дээр боловсон хүчний ямар шинэлчлэл хийж байгаа тухайгаагаа сайд танилцууулсан. Одоогоор Хууль зүйн яаманд шинээр томилогдон ажиллаж байгаа бүх хүмүүс хуульчийн мэргэжлийг Монголдоо эзэмсэнээс гадна барууны хөгжилтэй орнуудад мастер, доктор хамгаалсан байх шаардлагатай, хамгийн гол нь хууль зүйн салбарт хийгдэж буй энэ шинэчлэл өөрчлөлтийг дэмжиж ажиллах, хүний эрхийг дээдэлсэн, хувийн ашиг сонирхлоо мэргэжлийн үйл ажиллагаатайгаа хольж хутгахгүй хүмүүс байх ёстой гэдэг шалгуурыг тавьсан байна. Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагыг шинэчлэх асуудал дээр олонтаа дурьдсан “хөрөнгөжсөн хурандаа нар”-ын асуудал ч мөн энд дурдагдаад өнгөрсөн. Аль нэг бизнесийн бүлэглэлтэй нэр холбогдсон, албан тушаалаа ашиглан хөрөнгөжсөн, Авлигын тухай хуульд зааснаар “үндэслэлгүй хөрөнгөжсөн” буюу орлого нь тодорхойгүй байдлаар өмч хөрөнгө хуримтлуулсан нөхөд цагдаад цаашид ажиллахгүй ээ гэж. Хэрвээ үнэхээр бизнесийн авьяастай байгаад түүгээрээ хөлжсөн байлаа гэхэд сонголтоо хийгээд өөрийнхөө авьяас чадвартай ажлыг хийгээд яв аа, таны энэ эрх ашгийн ард иргэдийн эрх ашиг хохирч, албан ажил чинь цалгардах ёсгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа юм байна.
Бодлогыг хэн гаргах, цөм нь хаана байх вэ?
Мэдээж Хууль зүйн яам өөрөө. Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам болгон өөрчилсөн нь ч үүнтэй холбоотой. Хууль зүйн чиг үүргээ бодлогын тэргүүлэх чиглэл болгон өөрчилж, Монгол Улсад хуулийн нэгдсэн бодлогыг бий болгох, хуулийн нэгдсэн дэд бүтэц, хууль зүйн боловсролын нэг стандартыг бий болгох нь тус яамны хийж гол ажил болж байна. Хамгийн наад зах нь Хуулийн тухай хууль буюу хууль бичих стандарт, нэр томьёоны нэг мөр ойлголт, аргачлалыг бий болгосноор хуулийн чанарт өөрчлөлт орно гэлээ. Мэдээж хэрэг хууль зүйн салбарт хийгдэж буй энэ шинэчлэлт өөрчлөлттэй зэрэгцээд Засгийн газрын бусад яамдаас боловсруулагдаж буй хуулийн төслүүдэд техник, арга зүйн зөвлөгөө өгөх, УИХ-д оруулах “виз”-ийг нь дарж өгдөг байх нь тус яамны хоёр дахь чиг үүрэг. Яамныхаа бүтэц зохион байгуулалтыг ч үүнд тохируулан өөрчлөөд байгаа гэсэн. Харьяа агентлагуудад ч мөн өөрчлөлт орж, ажлын цоо шинэ стандарт тавигдаж эхлээд байгаа юм байна. Тухайлбал, ШШБЕГ-ын нэр дээр цалин авч байгаа тамирчин, дуучин, жүжигчдийн нэрийг яаралтай гаргаж өгөхийг сайд үүрэг болгожээ. Энэ тухайгаа “Хоригдол оргоод байгаагийн шалтгаан нь хянагчдын тоо хүрэлцэхгүй байгаатай л холбоотой шүү дээ. Гэтэл тэнд нэг аймгийн заан, спортын мастер ШШБЕГ-ын нэр дээр цалин аваад, орон тоо бөглөөд, ажил хийхгүй яваад байдаг. Одоо спорт аялал жуулчлалын яам тусдаа болсон, соёл, спортын бодлогыг тэр яам барина. Харин манай яамны харьяа агентлагууд нэг ч тамирчинг цалинжуулахгүй шүү. Тэр мөнгийг иргэд рүү хүрч ажиллаж байгаа жирийн цагдаа, албан хаагчид руугаа шилжүүлнэ” гэлээ
Энэ мэчилэн Хууль зүйн салбарт хийгдэх шинэтгэлийн бодлогыг харьяа агентлагууд болон хараат бус хуульчид, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан нээлттэй уулзалт, хэлэцүүлэг бүтэн хоёр цаг үргэлжилсэн. Өмнө нь өөрөө слайдаа бэлтгэж ирээд хийх гэж байгаа ажил, бодлогоо танилцуулж иргэд, олон нийт, салбарынхаа ажилтнуудын өмнө бүтэн хоёр цаг лекцэлж байсан өөр сайдыг хараагүй учраас олон хүнд сонирхолтой байсан нь лав. Гэхдээ энэ харагдах байдлаасаа илүү том агуулгатай дээрх уулзалтын дараа тэнд цугласан хүмүүст “Ямар ч байсан хууль зүйн салбарт шинэтгэл эхэлчихжээ” гэсэн мэдрэмж төрсөн. Харин тэр нь хэр удаан үргэлжлэх хийгээд, үр дүн ямар байхыг цаг хугацаа харуулна.
Хууль зүйн үндэсний төв дээр болсон уг уулзалтын үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Хууль зүйн яам болон харьяа агентлагууд дээр хэрэгжүүлэхээр сайдын тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого””-ыг танилцуулсан. Одоогийн байдлаар тус яам өөрийн вэб хуудсандаа яамнаас гарч буй бүх тушаал, шийдвэр, ажилтнуудын ажлын чиг үүрэг, үйлчилгээний төрөлтэй холбоотой мэдээллүүдээ иргэдэд нээлттэй байрлуулаад байгаа юм байна. Энэ шаардлага яамны харьяа бусад агентлагууд дээр ч мөн тавигдах аж. Хэрвээ иргэдэд энэ салбарын үйл ажиллагаатай бүх мэдээлэл ил тод байвал үйлчилгээ түргэн шуурхай байж, иргэд өөрсдөө тэдний ажилт хяналт тавьж чадна шүү дээ. Тус яамныхны иргэдэд “гэрэл цохиулсан” бас нэг мэдээлэл нь өнгөрсөн хугацаанд Хууль зүйн яамны захиалгаар, Засгийн газрын зардлаар өндөр хөгжилтэй орнуудад сургууль төгссөн бүх төгсөгчдийн мэдээлэл, салбартаа ажиллаж байгаа эсэх талаар нэг бүрчлэн яамныхаа сайтад байрлуулсан явдал. Эндээс хэн гэдэг эрхтэн дархтаны хүүхэд хаана ямар сургуульд Засгийн газрын зардлаар сурсан, эргээд сурсан мэргэжлээрээ ажилласан эсэх тухай ч гэсэн харчихаж болох л юм, хэрэв сонирхвол. Түүнчлэн яамны төсөвт хийсэн мониторинг, аудитын тайлан нь гэсэн ил тод болсон тул яамны төсөв хөрөнгө хаашаа орж, хаана ямар худалдан авалт хийсэн талаар харчихаж болох юм.
haralgash
Зочин
Зочин
Оогий
Зочин
Зочин
Зочин
пүүжээ
rtrrжжжуэээ
Зочин
гэрэл гэгээ рүү
гэрэл гэгээ рүү
hhh
шороотын Цэвээн
njuty
Mongolchuud tcaanaa l shoron sanaatai sh de
Huulich
bayraa
Зочин
eebii
zochin
zochin
Зочин