Аюулгүй байдлын талаархи Монгол БНСУ-ын хамтын ажиллагааны бололцоо
Монгол Солонгосын стратеги түншлэлийн асуудлаархи уулзалтад хэлсэн үг
(Монгол Солонгосын стратеги түншлэлийн асуудлаархи уулзалтад хэлсэн үг)
Монгол БНСУ-ын хооронд аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах зайлшгүй шаардлага буй.
- 1990 оноос Монголын гадаад бодлого энх тайванч, нээлттэй болохын зэрэгцээ гуравдахь хөршийн бодлого баримталж эхэлсэн. Энэ нь хоёр хөршөөсөө гадна дэлхийн бусад орнуудыг хөршөө гэж үзэн бүхий л чиглэлээр хамтран ажиллана гэсэн үг юм. Гэхдээ энд таван орныг голлон үздэг нь мөнхийн хөрш Орос, Хятад хоёроос гадна АНУ, Япон, БНСУ юм. АНУ бол бүс нутагт төдийгүй Монгол улсын хувьд хүчний тэнцвэр буй болгож чадахуйц цэрэг улс төрийн хүчирхэг гүрэн гэдгээрээ маш ач холбогдолтой. Зүүн хойд Ази нь ойрын ирээдүйд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийн бүс болно. Энэ шалтгаанаар Япон, БНСУ нь манай хамгийн ирээдүйтэй гурав дахь хөрш мөн. Монгол улс нь төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжих хүнд хэцүү замыг туулж дуусаад эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтон хөршүүдийнхээ хувьд, түүний дотор Япон, БНСУ-ын хувьд ирээдүй бүхий найдвартай тэгш эрхт түнш болон хувирч байна.
- Зүүн хойд Ази нь аюулгүй байдлын хувьд дэлхийн хамгийн тогтворгүй бүсийн нэг байсан хэвээр байна. Энэ бүст байгаа улс болгоны хооронд газар нутгийн маргаан байсаар байгаа ба тэр нь сүүлийн үед улам хурцадмал шинжтэй болж байна. Мөн Солонгосын хойгийн түгшүүрт байдал заримдаа улам хурцдан зэвсэгт мөргөлдөөний хэмжээнд хүртэл дэвэрч байгаа билээ. Үүнтэй харьцуулахад Монголын аюулгүй байдлын төвшин маш амгалан тогтвортой байгаа юм. Монгол бол бүс нутагтаа төдийгүй нийт төв ба дорнод Азийн хэмжээнд хөршүүдтэйгээ газар нутгийн ямар ч маргаангүй магадгүй цорын ганц орон. 1997 оноос Монгол нь бүх хилээ димаркаци болгон хөршүүдтэйгээ бүрэн тохиролцож чадсан. Гэвч Монгол улс газар зүйн хувьд аюултай бүст оршиж байгаа. Холын болон ойрын хөршүүдийн хоорондын маргаан, тогтворгүй байдал нь газар зүйн хувьд ойр орших Монголын хувьд ч аюул учруулна. Чухам ийм учраас Монгол нь бүс нутгийн аюулгүй байдалд өөрийн хариуцлагыг хүлээх ёстой болж байгаа юм.
- Дэлхийн II дайны дараа тогтсон хүчний тэнцвэрт байдал ялангуяа сүүлийн 10 жилд маш эгзэгтэйгээр өөрчлөгдаж байна. Бүс нутаг дахь Хятадын үүрэг нөлөө эрс өслөө. Бүс нутгийн цэрэг улс төрийн болон нийгэм эдийн засгийн байдал Хятадаас ихээхэн хамаарах болов. БНСУ гэхэд Хятадтай хийж буй гадаад худалдааны баланс нь 250 тэрбум долларт хүрч байгаа бол Монголын гадаад худалдааны 45 хувь нь Хятадтай хийгдэж байна. Бүс нутаг дахь цэрэг улс төр нийгэм эдийн засгийн хүчний харьцааны зураг шинээр хийгдэж, цоо шинэ төрх олж байна. Алс Дорнод дахь Японы эдийн засгийн давамгайлал, АНУ-ын цэрэг улс төрийн тэргүүлэл улам бүр багасаж хүчний тэнцвэрийг өөрчилсөн шинэ тоглогчид хүчтэй түрэн орж ирлээ. Шинээр зурагдаж байгаа хүчний харьцааны тэнцвэрт БНСУ ч, Монгол ч өөрийн баттай байр суурийг олж авах нь манай хоёр орны аль алиных нь амин чухал эрх ашиг билээ.
- Дэлхийн эрчим хүчний бодлого сүүлийн хэдэн жил эрс өөрчлөгдөж байна. Энэ нь нэг талаас Чернобылоос эхлээд Фукушима хүртэл үргэлжилсэн осол эрчим хүчний эх үүсвэрийн талаархи олон түмний үзэл бодолд хүчтэй нөлөөлжээ. Энэ нь гагцхүү цөмийн эрчим хүч төдийгүй дэлхийн дулааралтай холбогдуулан нүүрсхүчлийн эх үүсвэрт хандах үнэлгээнд ч нөлөөлсөн. Үүнтэй зэрэгцэн сэргээгдэх эрчим хүч ашиглах технологид сүүлийн хэдхэн жилд хувьсгалт өөрчлөлт гарч байна. Нар болон салхины хүчийг ашиглан эрчим хүч гаргаж авах технологид цоо шинэ зарчим буй боллоо. Монгол нь энэ талын эх үүсвэрийн хувьд маш өргөн бололцоотой орон. Нарны эрчим хүчний нөөцөөр Сахарын дараа ордог бол салхины эх үүсвэрээр дэлхийд тэргүүлнэ. Монголоос Япон хүртэл үргэлжилсэн эрчим хүчний нэгдсэн сүлжээний тухай домог юм шиг, эсвэл уран зөгнөл юм шиг мөрөөдөл төсөөлөл өнөөдөр амьдралд хэрэгжих бололцоотой болж байгаа юм. Монголд байгаа салхины эрчим хүчний нөөцийн ердөө ганц хувийг ашиглалаа гэж үзэхэд одоо өөрийн хэрэглэж байгаа эрчим хүчний хэрэглээний хүчин чадал 400 дахин өснө гэсэн тооцоо бий. Гэхдээ энд шинэ нээлт туршилт хийх шаардлагагүй, ердөө л бэлэн техник технологи худалдан авч ашиглах тухай ярьж байгаа юм. Энэхүү шавхагдашгүй их эрчим хүчний нөөцийг үр бүтээлтэй хамтран ашиглахад Монгол нь эх үүсвэр төдийгүй ашиглалтын өргөн талбай, орон зайтай юм.
- Хойд Солонгосын шинэ удирдлага хаашаа явах, нийгэм улс төрийн ямар өөрчлөлт хийх нь өнөөдөртөө тодорхой бус байна. Юутай ч тэдний хувьд ялангуяа эдийн засгийн өөрчлөлт хийж мухардмал байдлаас гарах нь аминд тулсан асуудал болоод байгаа. Гэвч өөрчлөлт болгон эрх барьж буй хүчний хувьд үхлийн аюул дагуулж буй нь сүүлийн 10 гаруй жилд болсон янз бүрийн өөрчлөлт хийх гэсэн туршилтаас тод харагдсан. Иймээс Хойд Солонгосын удирдлага эдийн засгийн өөрчлөлт хийх шаардлагатай боловч эрх мэдлээ алдах аюултай учир өөрчлөлт хийж чадахгүй яваа зөрчилтэй байдалд байсаар байна. Тэгвэл Монгол нь эдийн засгийн төдийгүй улс төрийн эрс өөрчлөлт хийх мөртөө ноёрхогч бүлэглэл нь эрх мэдлээ алдалгүй явж ирсэн сонирхолтой туршилтын жишээ орон юм. 1990 оны ардчилсан хувьсгалаар Монголын нийгэм улс төрийн баримжаа үндсээрээ өөрчлөгдсөн боловч Монголд 70 жил завсарлагагүй ноёрхож байсан коммунист нам чөлөөт сонгуулиар хяналтаа алдаагүй. Түүгээр үл барам ардчилсан тогтолцоонд энэ бүлэглэл сүүлийн 22 жилийн 18 жилд нь төрийн эрх барьсаар ирлээ. Тайван замаар өөрчлөлт хийж эдийн засгийн амжилт олохын зэрэгцээ ноёлогч бүлэглэл эрх мэдлээ хадгалсаар ирсэн МАХН-ын туршлага нь Хойд Солонгосын удирдлагын хувьд даган дуурайж мухардлаас гарах шилдэг үлгэр жишээ байж болох юм. Хойд Солонгосын дэглэм уярч, зөөлөн газардан тайван замаар олон улсын хамтын нийгэмлэгт нийлэх нь ялангуяа БНСУ-ын хувьд маш чухал амин асуудал билээ.
2012.7.31
Баабарт
ganbold
Кристина Миллс
Mr. Mason Harris
Mr. Mason Harris
Уншигч
korea
Нар
Зочин
TGT
Зочин
BRAIN WASHING ГЭЖ ЮУ ВЭ
БҮҮБУР БОЛ СОХОР ТУЙЛШРИГЧ ДОЛИГОНУУР УРВАГЧ
монгол
БҮҮБУР ЗАЛХУУ ТУЙЛШИРДАГ ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААГЧ
монгол
no no no
Зочин
Зочин
хөх монгол
Зочин
Зочин
bold qwgqn
Noyon soliot
Mongol-d
монгол
d temuujin
d temuujin
Зочин
Neeree
cv
Зочин
MOB movie week
Зочин
Зочин
Зочин
hm
Acku
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Z
Зочин
афганистан
одоо боль боль баабаа
уншигч
уншигч
Зочин
Зочин
Зочин
zochin
hehe
hehe
hehe
hehe
hehe
hehe
hehe
baabart
MAN
Зочин
Зочин
hehe
hehe
hehe
irgen
зочин
amarsanaa.wordpress.com
зочин
МАН-ыг тараа
Зочин
зочин
FUUUUUK KOREA
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин