Бандааштай хүн хүн хүчиндэхүү
Надад нэг таньдаг хүн байдын. Тэр золиг саяхны наадам дээр төрийн дуулал явжаахад хээв нэг утсаар яриад тэрийг нь нутгийн олон хараад барьж идэх шахаж.
Надад нэг таньдаг хүн байдын. Тэр золиг саяхны наадам дээр төрийн дуулал явжаахад хээв нэг утсаар яриад тэрийг нь нутгийн олон хараад барьж идэх шахаж. Нөхөр ч яахав угын шазууртайгын дээр мунагдуу талдаа нөхөр болхоор шүүхэд гомдол гаргаж. Гомдолуудыг нь үзсэн үнэхээр ялхаар үндэслэлтэйн билээ. Бүүр баримттай.
- Яг утсаар ярьж байхад төрийн дуулал эгшиглүүлсэн этгээдийг олж хариуцлага тооцох хэрэгтэй байна. Тэр нөхөр ямар санаатай миний нэр хүндийг гутаах зорилгоор ингэснийг яаралтай олж тогтоохыг хүсий
- Яг төрийн дуулал яваад бүх хүн анхааралтай зүрхэн тушаа гараа аваад дуулж байх дор утсаар ярьж байсан намайг олж харсан зургыг авсан тэр нөхрийг яаралтай мөрдөн байцаалт хийн олж тогтоож өгнө үү. Яагаад төрийн дуулалаа үл хүндэтгэн бусдын зургыг авбаа. Яагаад бусад нь гэсэн төрийн дуулалаа дуулахгүй надруу харваа. Харваас хятадын тагнуул биш юмаа гэхэд хятад хүмүүс бишүү.
- Яг наадам нээгдэж төрийн дуулал явж эхлэх тэр мөчид надруу утсаар залгасан тэр нөхрийг яаралтай шийтгэж хариуцлага тооцож өгнө үү. Ямар санаатай намайг тэгэж юманд хутгаваа. Энэ хүний далд санааг олох.
- Дээрх үндэслэлүүдийг үл тоон намайг шоолсон нутгийн зон олныг шүүхэд өгмөөр байна. Та нар хүнийг яагаад муулж байгаан бэ. Нэртэй төртэй хүнийг яаж ч байсан муулж болохгүйг мэдэдгүймуу энэ чинь
- Мөн миний барьж байгаа аяпөөн утасны компанийг шүүхэд өгмөөр байна. Сүлжээ тасрах, цэнэг нь дуусах, хаягдах, дуу нь сонсогдохгүй байх, бүүр хулгайд алдагдах өчнөөн магадлал байхад яагаад тэр өдөр хээв нэг ажлаад байж байваа. Тиймээс уг утасны компанийг хэн цаанаас санхүүжүүлж миний эсрэг турхирч байгааг олж тогтоож өгнө үү. Томолохон хүчин байна.
Томоохон хүчин гэснээс бас миний таньдаг нэг нөхөр томоохон хүчинд орсын. Тэгсэн дээрх нөхөр шиг арай шүүхэд хандаагүй. Гэхдээ зайлуул өөрийгөө өөрөө өмөөрхөөс гадна бусдаар бас өмөөрүүлээд явна гэсэн. Бас итгэмээр юмаа үндэслэлүүд нь.
- Би өглөө бандаашаа өмсөөд гарсан юм чинь юугэж хүн хүчиндсэн байх вэ дээ. Хүн хүчиндсэн бол бандаашаа өглөө өмсөөд гарахгүй байсан юм.
- Та нар ойлгохгүй байна би ямар сайндаа тэр эмэгтэйд мөнгө аваачиж өгөх вэ дээ. Мөнгө өгөөгүй бол хүчиндсэн гэж ойлгохгүй юу таануус
- Тэгэж яриул манай нутгыхан хүчин хийсэн гэсэн нэр авж зарим нь хүчиндсэн ч байж магад гэж боддог шүү. Нутгийн уламжлал юмуу даа.
- Аргаа бараад найзуудаар нь тэр охиныг муу муухай гэж хэлүүллээ. Над шиг нэр нь мандаж байгаа хүн ийм зэргийн юм хийхгүй бол миний үеийхэн бүгд хүчиндэгч болчих гээд байна
Бас л ландгар үндэслэлүүд тул би л хувьдаа шууд хүлээн зөвшөөрсөн.
Бүүр нэг том хэрэгт манай нэг танил бас ордын. Манай танилууд хаашаа ч хэрэг төвөгт орчихгээд байдаг улсын бүү мэд. Нэг танил маань даргадаа их аймаар төлөвлөгөө аваачиж танилцуулжээ. Тэр нь 60 сая төгрөгийн асуудал юмуу даа. Тэхдээ тэр 60 сая төгрөгөө тэр төлөвлөгөөгөөр нь олоод авчаагүйм байна. Олхоос нь өмнө тэр төлөвлөгөөг мэддэг нэг хүн хүмүүст ярьчиж. Хөөрхий манай танил аа худлаа шаасымаа гээд гүрийчэж. Яахав дээ хэн ч үнэртүүлцэн машин барьж яваад цагдаа зогсоохоор уугаагүй гэж гүрийдэг л биздээ. Тэрэн шиг л бантаж. Одоо яахуу гэсэн мөнгө өх гээл дайрцымуу даа. Одоо тэр 60 сая төгрөгийн төлөвлөгөө худлаа байсан гэж хүмүүсээр хэлүүлэх гэдэг арга хэрэглээд явжээн гэнэ. Зөвөө зөв өөр арга байхгүй.
Дээрх хэрэгүүд бүгд миний танилуудад тохиолдсон бөгөөд санамсаргүй ямар нэг алдартай хүмүүсийн үйл явдалтай давхацсан бол би зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхгүй болно. Хүлээлгий гэсэн ч чадахгүй гэж гүрийнэ, тамалсан ч би шүд зууна. Би угаасаа хүлээхгүй л гэцэн бол хүлээхгүй орхиол явдаг хүн гээд хадуураад юу бичиж байсанаа мартаад унадын соори шүү.
монх
онигоо
Зочин
emma
Зочин
Зочин
Dash
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
whaahahah
Зочин
Зочин
зочин
123
Зочин