С.Цэцгээ: Гаальчин хүнийг зөвхөн гаальчин хүн л ойлгоно
Хотын гаалийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, хотын гаалийн газрын дарга, хатагтай С.ЦЭЦГЭЭГ зочноороо урилаа.

-Танайх иргэд, үйлчлүүлэгчид жинхэнэ бужигнаж байдаг газар юм байна. Шинэ байр, шинэ өнгө төрх, хүнд ойрхон үйлчилгээ... гээд орж ирэхээс л мэдрэгдэж байна. Бидний яриа ажил төрлөөс л эхлэх нь дээ?
-Ёстой түм түжигнэж, бум бужигнаж байдаг газар гэж манайхыг хэлэх байх. Иргэдтэйгээ мөр зэрэгцээд л ажиллаж байдаг газар шүү дээ. Бид төрийн энэ сайхан албыг хашиж байгаагаараа, төрийн өмнө өндөр хариуцлага хүлээж явдгаараа үргэлж бахархдаг. Биднийг зорилго, тангараг хоёр маань нэгтгэж байдаг. Ингэж урдаа том зорилготой, нэгэн сэтгэлээр зүтгэхэд юмыг босгож, хийж бүтээж болдог юм байна. Хүнд хүчир энэ албанд зүтгэж явахад болж бүтэхгүй юмнууд зөндөө л гарч байсан. Тэр бүрийг бид шийдэж, цэгцэлж, ард нь гарч чадсан. Ямар ч байсан хүрнэ гэсэн юмандаа хүрэх гэж манай хамт олон мэрийсэн. Замд маань сайн нь ч, садаа нь ч тохиолдож байсан. Бие биенээ ойлгох, ойлгохгүйгээс эхлээд юу эс тохиох билээ. Хийж чадсаны дараа иргэдээсээ урмын үг сонсох сайхан байдаг юм байна. Манай үйлчлүүлэгчдийн тэр урмын үгс манайхныг урамшуулж, дэмжиж, тэтгэж байдаг. Гэхдээ бид ажлаа урмын үг сонсох гэж хийгээгүй. Төрийн албыг хашсан шиг хашиж, хийсэн шиг хийж, үйлчилсэн шиг үйлчилье гэсэн сэтгэлээр л зүтгэсэн. Нөгөө талаар бид төрд өргөсөн тангарагтай улсууд. Тэр тангаргийнхаа дор ажиллаж амьдардаг. Нөгөө талаар зөвхөн манай хотын гаалийнхан гэж би өмчилж яримааргүй байна. Манай гаалийн байгууллага системийнхээ хэмжээгээр сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжсөн. Бид хамгийн түрүүнд олон түмэнд харагдаж ойрхон байдаг гэдэг утгаараа ил харагдаад байгаа байх. Манай улсын өнцөг булан бүрт гаалийн байгууллага байна. Увсад байна, Хөвсгөлд байна, Баруун хязгаар, Зүүн хязгаар, урд хил гээд энд ажиллаж байгаа бүх гаалийн газар хороодын үйл ажиллагаа шинэ стандартад хүрсэн. Хэрвээ Монголын гааль, тэр дундаа хотын гаалийн газар ажил нь сайн явж байгаа гэж олон түмэн үнэлж дүгнэж байгаа бол тэр нь манай ГЕГ-ын Д.Цэвээнжав даргатай мэргэжлийн зөвлөлийн гавьяа.
-Та нарыг ажил хүлээж авах үед гаалийн байгууллагыг тойрсон таагүй асуудлууд их байсан. Нэлээн тийм улстөржсөн хандлагаар ч гаднаасаа балбуулж, нэр төрийн хувьд ч жаахан сэвтэй ийм үе байлаа. Тэр үед гаалийн байгууллагаас зарласан нэг хэвлэлийн хуралд очиж байсан юм. Тэгэхэд бид өөрчилнө, хаалга цонхыг нь нээнэ, ард түмэнтэйгээ хамтарч гаалийн байгууллагын нэр хүндийг сэргээж авчирна гэж Д.Цэвээнжав дарга амлаж байсан. Гаалийг тойрсон хар юм алга болжээ. Энэ бол нэлээн хөлс хүч орсон ажил байсан байх л даа?
-Тухайн үед бол хэцүү юм олон байсан. Би буцаад ерөнхий газрынхаа даргыг ярих гэж байна. Яагаад гэвэл ярих ёстой. Намайг С.Цэцгээ ая тал засч байна гэж зарим нь хэлэх л байх. Хамаа алга. Тэгж хэлбэл хэлэг. Энэ хамт олон сайн сайхан байна, зорилго тэмүүлэлтэй, урам зоригтой, хийж байгаа ажилдаа итгэл сэтгэлтэй байна гэдэг нь ерөөсөө даргаас шалтгаалдаг юм байна. Би одоо өмнөх хүмүүсийг нэрлээд яахав. Тэгэхдээ гаалийн байцаагч гэж өөрийгөө танилцуулахаас зовдог, бэргэдэг тийм үе бидний амьдралд байсан уу гэвэл байсан шүү. Хичнээн бид энэ ажлыг сайхан шударга хийх хүсэл эрмэлзэлтэй, төрд зүтгэж байна гэсэн бахархалтай явахыг бодож зүтгээд ч тэр бүхэн маань биелэгдэхгүй, нийгэм нь ойлгохгүй, өөрсдөө ч хоорондоо эвлэлдэхгүй байх зовлонтой шүү дээ. Ийм байдлаас болж бид их бухимдалтай, гомдолтой байсан үеүд бий. Өнөөдөр бол Монголын гааль тэр бараан үеийг туулж гарч чадсан гэж би хэлнэ.
-Та дөрвөн жилийн өмнө уулзахад манай байцаагчид таксинд суугаад явахдаа хүртэл гаалийнхан гэхээр муучлах гээд байдаг боллоо гэж хэлж байна. Бид сэтгэлийн дарамттай ажиллацгааж байна гэж хэлж байсан. Одоо танай байцаагч нарын сэтгэл зүй ямар байгаа вэ. Өөрчлөгдсөн үү?
-Ер нь сайхан болсон доо. Хаа хаанаа итгэлцэл, ойлголцол түрж орж ирсэн. Уучлаарай, би түрүүнийхээ яриаг дуусгачихъя. Би юунд их биширч байсан гэхээр 2008 онд Гаалийн тухай хууль батлагдсан юм. Тэгэхэд манай ГЕГ-ын дарга нар ер нь гэртээ хариагүй. Би тийм юмыг анх удаа үзэж байсан. Д.Цэвээнжав даргатай ГЕГ-ын мэргэжлийн зөвлөл энэ гаалийн байгууллагын хууль тогтоомжийг шинэчлэх, өнөөгийн энэ төвшинд хүргэх гэж хэдэн сар нойргүй ажилласан. Үргэлж л гэрэл нь асаалттай байсан. Хүн тэгж ажиллаж хөдөлмөрлөж байхад бид яаж налайгаад хараад суугаад байж болох юм бэ, болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, монгол хүн чинь хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж үнэн. Одоо манай ерөнхий газраас даваа гариг болгон системээрээ онлайн шуурхай зөвлөлгөөн хийдэг. Өмнөх долоо хоногт нь үүрэг даалгавар өгчихсөн байдаг. Тэгээд долоо хоногийн ажлыг нь ерөнхийдөө яриулаад л, энэ долоо хоногт хийх ажлыг нь биччихдэг. Дарга үүрэг өгсөн байна. Бид биелүүлэх ёстой. Долоо хоногийн турш ёстой тачигнатал ажиллана шүү дээ. Ингэж хийнэ, тэгж хийнэ гээд л үзчихнэ. За, ингээд долоо хоног дуусч, ажлаа ч хийж ард нь гарлаа даа гээд санаагаа жаахан амраая даа гэхээр дарга дахиад л үүрэг даалгавар өгдөг. Амсхийх завдал олгодоггүй. Шууд л тэгээд давтаад давхиулаад байдаг хүн үү гэвэл бас тийм биш. Байцаагч нарынхаа үгийг сонсдог, байцаагч нараа хайрладаг. Амьдрал ахуйг нь ойлгодог, дэмждэг. Ийм даргатай байхад яах юм бэ. ГЕГ-ын мэргэжлийн зөвлөл надад итгэсэн. Тийм учраас би бүх хүчээ дайчилж ажилладаг. Надад өвдөх эрх байхгүй, амрах эрх байхгүй, би үйлчлүүлэгч нараа гомдоох эрх байхгүй. Манай зарим байцаагч гэртээ хадаас ч хадаж үзээгүй хүмүүс шүү дээ. Тэгэхэд энд хадаас алхаа бариад, хүн болгон юм хийх гээд зүтгэж байна. Тэдний сэтгэлд нь нар ургачихсан. Тэднийхээ хүчээр энэ ачаалал өндөртэй, хариуцлагатай ажилд зүтгэж байна. Манай 200 гаруй байцаагчийн хүч хөдөлмөрөөр энэ бүхэн босч байгаа байхгүй юу. Хүн чинь муулаад л, шахаад л, дарамтлаад л байхаар нурмайгаад л байдаг юм байна шүү дээ. Жишээ нь, та түрүүн сайхан үг хэлж байна. Та бүхэн ингэж дүгнэж байгаа нь сайхан санагдаж байна. Хүмүүс надад хэлж байгаа. Урд нь гурвалжингийн гааль гэж нэрлэгддэг байсан нэг газар орж гарч байлаа. Тэгсэн чинь одоо байдал шал өөр болчихжээ. Танигдахын аргагүй шинэ газар угтаж байна. Нөгөө том зантай гаалийн байцаагч нар нь намайг сандал дээр суу гэж урих юм гэж гайхан хэлсэн. Манайхны нэр хүнд сэвтэж, хүндэрч байсан үеийн тухай та асууж байна. Тэр сэвийг арилгах гэж манай хамт олон үнэхээр их зүтгэсэн. Доошоо орчихсон нэрийг дээшээ гаргана гэдэг бол нүсэр ажил юм билээ. Эвгүй мессеж тархчихсан байсан шүү дээ. Ер нь гаалийнхан гэдэг чинь хаашаа ч улс юм бэ гэсэн. Одоо манайх Кайс систем нэвтрүүлчихсэн. Энэ нь гаалийн хяналтад эрсдэл тооцно гэж байгаа юм. Хуучин бол хүн болгоны ачааг шалгадаг байсан. Хүн болгоны ачааг шалгахад хүндрэл зөндөө гардаг байсан. Тэгэхээр хууль ёсны дагуу үүргээ л биелүүл. Тэр хүнийг бид дэмжинэ. Тэр хүний ачаа үнэхээр олон удаа зөрчил гаргаагүй бол тэрний ачааг заавал шалгаад байх шаардлага байхгүй. Тэрийг систем өөрөө гаргана. Юу вэ гэхээр тэр хүний хийсэн бүрдүүлэлт болгон, бүх мэдээлэл нь системд ороод л, хэрвээ улаан гэрэл асах юм бол бүх юмыг нь шалгана. Ногоон гэрэл асвал шууд ачаагаа аваад л явна. Шар гэрэл асвал бичиг баримтынх нь бүрдүүлэлтийг л шалгана. Энэ өөрчлөлтөөс манай бизнес эрхлэгчид их таашаал авч байгаа. Тэгэхээр хууль дүрмээ зөрчихгүй л байх юм бол бид хаа хаанаа цаг алдахаа больчихлоо. Хоёрдугаарт, энэ чинь хүнтэй ерөөсөө харьцахгүй болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар нэг асуудал гарахгүй. Компьютер нь, тэр систем нь заагаад өгч байна. Ингэхээр цаг хугацаа хэмнэж байгаа юм. Нэг үйлчлүүлэгч бүх төрийн байгууллагаас лиценз зөвшөөрөл авдаг, гарын үсэг зуруулдаг энэ үйлчилгээг больё. Нэг л газар мэдээллээ өгөхөд, тэр нь цахим хэлбэрээр тараад явах ёстой. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлбэл маш ач холбогдолтой. Үүнийг манай гаалийн байгууллага хэрэгжүүлэхэд бэлэн болчихсон. Гэтэл бусад яам, тамгын газар тийм биш болохоор болохгүй байна. Яагаад гэхээр банкны гүйлгээ, гарын үсэг энэ тэр бүгдийг л цахим болгох хэрэгтэй байна. Энэ системийн давуу талуудыг сайн ойлгох хэрэгтэй. Нөгөө ажлын байрны нөхцөл бүх юм цахим хэлбэрт ороод явчихна. Тэр хэмжээгээр байцаагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх болно, энэ хөгжил дэвшилтэйгээ зохицож ажиллана шүү дээ. Хүний нөөцийн менежментийн хувьд ч гэсэн энэ агуу өөрчлөлт юм. Аж ахуй нэгж, иргэдийн хувьд ч гэсэн. Одоо жишээлбэл, хүнд суртал, авлига энэ тэр нь нүүр тулсан харилцаан дээр л цэцэглэдэг зүйл шүү дээ. Энэ бүх юм алга болно. Тэгэхээр хэрэгжүүлэх л хэрэгтэй.
-Хотын гаалийн 100 жилийн ой болж байна. 100 жилийн өмнөх хотын гааль гэж ер нь ямархуу юм байсан бол?
-Хотын гаалийн газар анх 1912 онд байгуулагдсан. Баруун, зүүн нийслэл хүрээний гаалийн хороо гэж байгуулагдсан юм билээ. Ардын түр засгийн газрын 1922 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдааны шийдвэрэрээр Нийслэл хүрээний гаалийн хороог нэгдүгээр зэргийн хороо болгосон. Манай анхны туурь Драмын театр байгаа юм. Тэр үеийн зураглал, баримтуудаас харахад тэмээн жингээр ачаагаа зөөдөг, ороод л, гараад л нэг тийм өнө эртний дүр зураг байгаа биз дээ. Энэ үед манай гаалийн хороонд Доной Чойнхор Вангийн “өндөр” Гонгор эхний үед гаалийн гол хаалганы сахиулаар, бөх “цэргийн” С.Шагж, “босоо” Б.Банзар, “Молиго Бүргэд” Б.Бат-Очир нар ачаа ачагчаар ажиллаж байсан гэдэг. Энэ төвшнөөс л гараагаа эхэлсэн гаалийн байгууллага хөгжиж, дэвжиж явсаар энэ хүрчээ. Энэ байгууллагын төлөө ажиллаж байсан, зүтгэж байсан үе үеийн гаальчдын зүтгэл юм. 100 жил гэдэг бол үнэхээр агуу цаг хугацаа. Монгол хүн 100 насалдаг нь цөөхөн шүү дээ. Тэгэхээр бүхэл бүтэн байгууллагын 100 жил гэдэг бол агуу түүх. Өнөөдөр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 70 хувь зөвхөн хотын гаалийн газраар хийгдэж байна. Нөгөө талаар Монголын хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод байдаг. Үйлдвэр, худалдаа үйлчилгээ бүх л юмны төв нь Улаанбаатар. Монгол орон өөрөө импортлогч орон. Тэгэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ч гэсэн бидний ажлын хариуцлага, үүрэг гэсэн энэ уулзвар дээр байна шүү дээ. Бидний ажил сайн байхгүй байхын аргагүй.
-Таны байгуулсан музейг үзлээ. Үнэхээр гайхалтай сайхан музейг босгожээ. Зөвхөн энэ байгууллагын түүхтэй холбоотой музей байх гэж бодсон. Гэтэл маш өргөн агуулгатай ажил болж?
-Музей гэхээр хуучин нэг шилэн тавиуртай, тэгээд доор нь хэдэн юмтай нэг том байшин л надад санагддаг байсан. Сэтгэлээс өөр юм байхгүй. Оргүй хоосноос эхэлсэн. Музей байгуулна гээд хэлчихсэн байдаг. Хэн ч намайг байгуул гэж хэлээгүй. Тэгж байтал Сангийн яамны 100 жилийн ой болно гэж байдаг. Сангийн яам бол манай удирдах байгууллага шүү дээ. Гаальчдын нэг юм байдаг. Ерөөсөө шууд босоо удирдлагатай, дарга гэдэг бол бидний хувьд бараг амьд бурхан. Даргын өмнөөс үг хэлдэг хүн байхгүй. Монгол хүн гэдэг дандаа төрөө хүндэтгэж, төрөө дээдэлж байдаг улс юм байна. Сангийн яамны 100 жил болох гэж байхад бид нар зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Тэртэй тэргүй бид хөдөлмөрөөрөө бол хийх ёстой юмаа л хийж байгаа. Түүнийгээ дахин шинэ шатанд хийнэ. Тэрийг нэг их үүрэг амлалт гэж бодохгүй. Бидний байгуулсан энэ музей гадаад худалдаа, гаалийн музей . Судлаач хүний хувьд харахад манайхан ер нь амьдарч бүтээж явсан тэр үеийнхээ юмыг авч үлддэггүй юм байна л даа. Ой болохоор л тийм юм байна уу, ийм юм байна уу гээд бие биенээсээ асуугаад байдаг. Бид юмаа баримтжуулж, хадгалж, юмаа авч үлдэх тэр соёлд суралцах ёстой юм билээ. Жишээ нь, картын барааны үед Эрдэнэт үйлдвэр ч юм уу,”Говь” комбинат ч юм уу, Монголросцветмет, Эрдэнэт хивсний үйлдвэр гээд энэ хэдхэн аж ахуйн нэгж биднийг авч гарсан шүү дээ. Амьдралыг маань залгуулсан. Тэгэхээр эд нар чинь гавьяатай хүмүүс. Эднийг өдий зэрэгтэй удирдаж явсан дарга нар бүгд гавьяатай хүмүүс. Эдний гавьяаг бид өөрсдөө ядаж үнэлж мэддэг байх ёстой. Би энэ үзлийнхээ үүднээс л хийсэн. Эдийн засгийн хөгжил гэдэг юу юм бэ. Явж явж эдийн засгийн өсөлт. Үүнийг тэд л бий болгож бүтээдэг. Ерөөсөө ард түмний өмнө байгуулж байгаа гавьяа нь энэ шүү дээ. Тэгэхээр тэднийгээ бид хүндэтгэж, байгуулсан гавьяаг нь үнэлж, үлдээж байх үүрэгтэй. Тэрийгээ л биелүүлж байгаа юм.
-Яг нэг дор харахаар улсынхаа эдийн засгийн өмнө тэдний гүйцэтгэж ирсэн үүрэг харагдаж байна лээ. Туулж ирсэн түүх нь ч уншигдаж байна. Манайхан өөрсдөө юу юу хийж чаддаг байсан юм бэ, ямар мундаг байсан юм бэ гэж бодсон?
-Надтай дандаа сайхан хүмүүс нь таардаг юм уу. Жишээлбэл, би Баатарсайхан захиралтай ярьж байгаа юм. “Номин”-гийн Баярсайхан захиралтай, “Эрдэнэт хивс”-ний Мянганбаяр захиралтай очиж уулзаад зорилгоо ярьж тайлбарласан. Хамтаръя, туслалгүй яахав гэж их сайхан сэтгэлээр хүлээж авсан. Тэд манай музейд тааруулаад жижигхэн үзвэр хийчихсэн байгаа биз дээ. Тэгээд л ажиллаад байсан, одоо хар л даа, босчихсон.
-Анхны гаальчны өмсч байсан хувцас л гэнэ. Тэр ч гэсэн түүх шүү дээ. Барьж байсан цүнх нь ч байх шиг. Манайхан ч юм хийж байсан ард түмэн байна шүү. Танд баяр хүргэе. Эмэгтэй удирдлагатай айл үүднээсээ л өөр байх юм. Бүх юмыг чимхлүүр, нарийн мэдрэмжээр хийдэг нь танайхаас нэвт харагдаж байна. Гаальчид муу хэлүүлээд, үгээр зодуулаад л яваад байсан. Ийм орчинд ажиллах хэрэгтэй шүү дээ. Төсөвт оруулдаг татварын хувьд нэлээн том өсөлттэй байгаа гэсэн үү?
-Түрүүнд би гадаад худалдааны бараа эргэлтийн 70 хувийг манайх хариуцаж байгаа гэж хэлсэн. Манай гаалийн байгууллага өнгөрсөн онд 708 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Өдөрт манайх хоёроос гурван тэрбум төгрөгийг улсын төсөвт татварт шууд явуулж байгаа. Хүн гаалийн байцаагч нарт татвар их авчихлаа, баярлалаа гэж хэзээ ч хэлэхгүй. Зарим нэг бизнесээ шударга явуулъя гэсэн хүмүүс байна л даа. Гэхдээ нөгөө талаар эдийн засаг хөгжөөд байгаа мөртлөө хүмүүсийн амьжиргааны төвшин доогуур байна шүү дээ. Яаж ийгээд татварыг нь бага төлчих юмсан, наагуур цаагуур орж бултуулж нуух ч юм уу, илт юмууд байдаг л даа. үүнийг бид бүрдүүлэлт хийж байх явцад нь систем дээрээ хараад онилчихдог. Ганц жишээ хэлье. Манай байцаагчид ингэж онилж байгаад 700 сая төгрөгийг улсын төсөвт нэмж оруулсан. Зөвхөн манай хотын гаалийн газрын мэдээлэл авах цэгээр өнгөрсөн жил 3390 хүн, аж ахуй нэгж мэдээлэл авсан байсан. Манай нэг иргэн ч гэсэн гааль дээр татвар, зардал чирэгдэл бага гарахаар ядарсан ард түмний маань талхны мөнгө нь арай хямдарч очиж байгаа болов уу гэж боддог юм шүү дээ. Тэрний төлөө л явдаг. Хүнс нь аюулгүй, эрүүл, хугацаа нь хэтрээгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байгаасай.
-Одоо харьцангуй гаалийн байцаагчид хилс хэрэгт сэжиглэгдэх, анзааргагүйгээсээ орооцолдох, шалгагдах юм багасч байгаа байх. Сая Замын-Үүдийн эмэгтэй байцаагчдыг Мартын 8-нд авчраад, иш үзүүр нь мэдэгдэхгүй хэрэгт хоморголоод хорьсон. Эмэгтэй гаалийн байцаагчийн алба ер нь хэцүү юу?
-Би гаалийн байцаагч байсан хүн шүү дээ. Ер нь бүх шатны ажил л хийсэн. Маш хүнд нөхцөлд ажилладаг. Ялангуяа залуучуудыг хараад би өрөвддөг юм. Замын-Үүдийн асуудлыг ярьж байна л даа. Ямар нэг талаар тийм ийм гэж хэлж мэдэхгүй байна. Дотроо бол сайн сайхан байгаасай гэж залбирч явдаг. Ер нь бол манай ахмад гаальчид ч ярьдаг, дэлхийн гаалийн байгууллагын хэмжээнд ч ярьдаг. Гаальчин хүнийг зөвхөн гаальчин хүн л ойлгоно гэж. Тийм болохоор манай гаалийн хамт олон ийм хүчирхэг, оюунлаг байдаг юм болов уу гэж боддог юм. Би гаалийн гэсэн хаягтай болгоны жаргал зовлонг хуваалцаж, нөхөр болж явах юмсан гэж боддог. Би дандаа дарга байгаагүй. Олон жил хамт ажиллачихсан, байцаагч байх үедээ байцаагч, дарга үедээ дарга явсан. Тэдэнтэй ээлжинд гарч, нэг тогооноос хооллож, нэг диван дээр хөл зөрүүлэн унтаж ирсэн болохоор аль ч талаараа сэтгэл зүрхний холбоотой. Манай гаальчин бүсгүйчүүд бол үнэхээр гайхалтай хүүхнүүд шүү.
-Бие биенээ хорлох юм байдаг уу. Нэгнийхээ тамгыг хулгайлж аваад болохгүй юман дээр дардаг ч гэх шиг яриа байдаг. Одоо тийм юм байх уу?
-Байхгүй. Бидэнд нэг юм байдаг. Ахмад байцаагч нараа дарааллын дагуу хүндэлж байдаг. Тэр бол зүгээр л хүндэтгэл. Цэргийнхний нөгөө оны ялгаатай адил байдлаар биш шүү дээ. Юу вэ гэхээр ахмад нь сургаж, дүү нь сонсч, залгамж халаагаа бэлтгэж явдаг байхгүй юу. Төрийн албыг тэгж л хашиж, нэртэй төртэй байлгаж байдаг. Гаалийн ажил бол хүн болгоны хийчихдэг ажил биш. Нарийн чимхлүүр юм гарна. Алдаж онох юм гарна. Гэхдээ алдаж онож болохгүй ажил байхгүй юу. Шууд амьдрал, ажил бүх юмтай нь ярьдаг. Өндөр хариуцлагатай ажил. Гаалийн байгууллагад 10, 15 жил ажиллана гэдэг чинь агуу шалгуур давж туулж байна гэсэн үг. Ахмадуудын хувьд ерөөсөө ярих юм байхгүй. Тэд бол яг хатаагдсан болд л гэсэн үг.
-Хувцасны өмсөх ёстой хугацаа ямар байх вэ?
-Нэг жил.
-Формын тань өнгө та нарт таалагддаг уу?
- Сүүлийн үед их гоё болж байгаа. Бид энийгээ өмсөөд алхаж байх дуртай. Нэр төрийн хэрэг шүү дээ.
-Ахуй байдал, нийгмийн талаасаа хэр сайн харж үздэг юм бэ. Мэдээж төрийн зүээс шүү дээ?
-Сүүлийн үед л жаахан гайгүй болж байгаа. Бид зөвхөн цалингаа л авдаг. Байцаагч нар 10 , 20 сая төгрөгийн зөрчил илрүүлээд л байна. Өдөр болгон шахуу. Тэгээд энэнээс тэр нь надад ирэх ёстой ч гэх юм уу, тийм юм байхгүй. Алт илрүүлэхэд хэдэн хувийн шагнал байдаг юм шиг байна лээ. Манай хилийн гаалийн байцаагч нарыг шагнал авч байхыг хараад баярлаж л байлаа. Өнөөдөр харахад нэг л сайхан байцаагч нар байгаа болохоос ажилчдын маань дийлэнх хувь нь цалингийн зээлтэй. Тэгээд урамшуулал олгох сургийг сонсоод бид баярлаад байгаа байхгүй юу. Энэ чинь бас их асуудлыг шийднэ шүү дээ.
-Манайх архитай Ерөнхийлөгчөөсөө авахуулаад тэмцэж байгаа. Танай байгууллагад ийм дутагдал байдаг уу?
-Байхгүй. Манайд ажлын байрандаа архи уухгүй. Ерөөсөө шууд хална. Формтойгоо архи уусан байвал тэр байцаагч халагдана.
-Хатуу журамтай юм байна. Гаальчдын баяр та нарын хувьд чухал өдөр байдаг байх. Баяраа яаж тэмдэглэдэг вэ?
-Ер нь биднийг ахмадууд маань ч гэсэн даруу төлөв байхыг захидаг. Манай одоогийн удирдлага ч гэсэн тэгдэг. Төрийн хүн түвшин сайхан байх л сайхан. Энэ өдрөөрөө нээлттэй хаалганы өдрөө хийнэ. 10 дугаар сарын 20-нд дандаа л нээлттэй хаалганы өдөр байдаг даа.
-Улстөржилт байх уу?
-Байхгүй. Нам бус. Ганцхан ажлаа л ярина. Хэн, юун дээрээ алдсан байна, юун дээрээ хожоод байна, юу нь болж байна, юу нь болохгүй байна. Ямар бэрхшээл учрав, мөн ямар гомдол гарав, тэрийг нь яаж шийдэв гэсэн л яриа болно. Өөр юм байхгүй.
-Ногоон гааль гэж дэлхий ертөнц даяар ярьж байгаа. Энэ төсөлд та нарын оруулж байгаа хувь нэмэр юу вэ?
-Энийг зарим хүн их томоор ойлгоод байдаг. Их жижиг юмнаас эхэлж байгаа юм. Жишээлбэл, өрөөндөө мод, цэцэг тарихыг хэлж байгаа асуудал биш. Хамгийн наад зах нь гаалийн байцаагч хүн хэрэглээгүй үедээ гэрлээ, компьютероо унтраасан л байх ёстой. Яг тэр хэмжээгээрээ эрчим хүч хэмнэнэ. Олон хүний ийм ухамсар л ногоон үзлийн том тэтгэгч. Тэгээд бидний дараагийн асуудал үндэсний аюулгүй байдалд, хүн ам, байгаль орчинд хор нөлөөгүй бараа бүтээгдэхүүнийг импортлоход гаалийн хяналт шалгалтыг зохих хууль журмын дагуу зохион байгуулж ажиллах.
-Би бичдэг хүмүүст их дуртай. Та өмнө нь сонин хэвлэлд гоё юм бичдэг байсан. Тэрийгээ яагаад больсон бэ?
-Багасгасан. Надад судалгааны юмнууд их байдаг. Хичнээн их ачаалалтай ажилладаг ч гэсэн би судалгааныхаа ажлыг хаяагүй. Жишээлбэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаар олон судалгааны материалыг бичиж нийтлүүлсэн байдаг. Энийг чинь гүнзгий судалгаа хийгээд харахаар аймаар тоонууд харагддаг. Тэгээд надад нэг юм бодогдоод байдаг нь юу гэхээр, бид яагаад дандаа өөрсдийгөө боддог юм бэ. Дандаа яах гэж өөрсдийнхөө төлөө амьдардаг юм бэ. Нэг бол би дандаа нэг юманд түрүүлж шагнал урамшуулал авах ёстой, миний дүү гайгүй ажилд орох ёстой ч гэдэг юм уу хэт аминч байдлаар ханддаг. Бид хэзээ энэ нийгмийнхээ төлөө амьдрах юм бэ. Яагаад бусдын төлөө амьдарч болдоггүй юм бэ. Яагаад бусдад боломж олгож болдоггүй юм бэ, бид. Нэг талаар харахад энэ нь аминч үзэл. Бид амиа бодоод ямар мөнхрөх биш. Нэг удаа ч гэсэн бид энэ нийгмийнхээ төлөө, чадаж байгаа энэ местэн дээр байхдаа бусдын төлөө ажиллаж, бусдын төлөө амьдарч суръя л даа. Нөгөө талаар бид эх оронч баймаар байна. Үнэхээр ядуу иргэдийг харахаар өрөвдмөөр байна. Тэр архи уугаад согтуу хэвтэж байгаа хүмүүс байна. Арчаагүй ч гэсэн тэр миний ард түмний нэг хэсэг. Бид яагаад тэрний төлөө бодож болдоггүй юм бэ. Хүний биологийн хугацаа тодорхой нэг мөчид л дуусна. Хүн болж төрөөд энэ сайхан хорвоод дандаа өөрийгөө бодсоор байгаад бид дуусах юм уу, та минь ээ л гэж хэлмээр байдаг. Би мөрөөрөө л нэг төрийн албан хаагч. Сонирхлоороо судалгааны ажил хийдэг хүн. Тэр ажлуудаа эргээд харахаар надад энд нэг юм оргилоод байдаг юм. Бид нээрээ эх оронч баймаар байна. Бүгдийг нь уриалмаар байна. Үгүй ядахдаа нэг өдөр эх оронч байя, нэг сар байя. Бусдын төлөө харж, бусдын төлөө амьдаръя. Бид тэр их мөнгө цуглуулаад ч юм уу, өөрсдийгөө дандаа бодсоор энэ хорвоо дээр мөнхрөх бол нэг хэрэг. Гэтэл тийм биш шүү дээ. Ерөөсөө энэ амьдарч байгаа хугацаандаа утга учиртай амьдаръя. Унаж, босч, асч, дүрэлзэж байя гэж хэлмээр санагддаг.
Сайхан байна. Гэрэл гэгээтэй, өвдсөн ч өвчингүй болчихсон юм шиг. Сэтгэлийн дарамт байгаа ч далавчтай болчихсон юм шиг. Айдасгүй, гуниггүй, ямар нэгэн түгшүүргүй ч болчих шиг. Эргэн тойрны бүх хүн хайр татам сайхан хүмүүс юм шиг бодогдоод. Нэг л сайхан болчихлоо. Хүмүүс бүгдээрээ энэ эмэгтэй шиг бодлоор жигүүрлэж, бусдад эрч хүч, цагаан цайлган сэтгэгдэл өгч яваасай.