Дайны хажуугаар дажин
Далай байсан цагт шуурга байж л байдаг. Энэ утгаар нь улс төр, түүний томоохон хүчнүүд дотор болдог үйл явдлуудыг ихэнхдээ харах гэж хичээдэг юм.
Далай байсан цагт шуурга байж л байдаг. Энэ утгаар нь улс төр, түүний томоохон хүчнүүд дотор болдог үйл явдлуудыг ихэнхдээ харах гэж хичээдэг юм. Гэвч улс төрд дөнгөж хаяагаа муухайлан хаялж эхэлсэн шамарга төдий зүйлийг шуурга болгон харагдуулах сүржин сурталчилгаа зонхилдог нь нууц биш. Харин энэ удаа манай улс төрд томоохон шуурга дэгдэх нь дэгджээ. Гэхдээ тийм ч сүрлэг ул мөр үлдээх нь юу л бол.
Эрх баригч МАН-ын дотоод амьдрал ханилж явсан АН нь хаяж явснаас хойш багагүй ээдрээтэй байна. Үүний гол учир шалтгаан аливаа задралыг дагалддаг жам ёсны гэмээр хүчин зүйлүүдтэй холбоотой юм. Тухайлбал, улс төрд өрнөж буй өнөөгийн бүх хямрал хамтарсан засаг задарснаас үүдэлтэй. Нэгэнт хүссэн юм хүзүүгээр татан хагарч бутраад ирж байхад эрх мэдлийн төв тойргийн гаднаас анаж байсан тоглогчид онгойсон ангалаар цутган орж ирэх нь тодорхой. Жишээ нь хамтарсан засгаас АН гарсны дараа улс төрийн намын бараг бүх гэрчилгээ нэг дор цугларч “Эвсэл” байгуулснаа зарласан. Энэ явдлыг зөвхөн сонгуулийн үечлэл ирсэнтэй холбон авч үзэх нь өнгөц зүйл юм. Үнэн хэрэгтээ задралын сүүдэрт соёолдог л үйл явдлуудын нэг.
Энэ л жамаар МАХН гэх хуучин нэрийг гартаа оруулан авч, Н.Энхбаяр гэх хуучин даргыг түшин, дуран л харагдвал нүүрээ наан хашгичих болсон жижиг бүлэглэлийнхэн сүрхий идэвхжсэн. Тийнхүү сонирхоод байх шинэ үзүүлбэр сэлтгүй хямдхан концертуудыг хаваржин тавьсан ч олны анхаарлыг санааныхаа зоргоор татаж чадахгүй л байв. Харин толгойлогчийг нь баривчилсан явдал сүртэй дуулиан тарилаа. Үүний дэргэд хадгаламж зээлийн хоршооныхны гонгиноон мэт бол зүгээр л горхи. Хичнээн түрээд олигтой шавхай тарьж чадахгүй шалихгүй горхи. МАН-ынхан л тэдэнтэй сүрхий соёлтой царайлан уулзаж учирч харагдах юм. Нийгэм бол тэр шунахай нөхдүүдийн хувийн хариуцлагаас нь улбаатай ахуйн асуудлуудаас үнэндээ залхсан шүү дээ. Үүнтэй адилхан үндэсний удирдагч асан Н.Энхбаярын асуудал ч удалгүй нийтийн анхаарлаас холдоно. Харин ч бүр жирийн иргэдээс гаргууд тасарсан ааш аяг, хуулийн босгыг давж гишгэсэн ихэрхэл, олон түмнийг төөрөгдүүлж ашигласан улс төрийн тавилттай хуудуу санаархал нь хоёр гуравхан хоногийн дотор илэрч олны сэтгэлийн хөдлөл буурч байна. Жирийн таксины жолооч хүртэл нэг хүнийг яагаад энэ олон жил нэр холбогдсон авлигын хэргүүдээр нь шалгаж болдоггүй, энгийн ард биднийг болохоор яарч даарч яваад гэрлэн дохио зөрччихсөн ч шалгаж торгож, хуулийн шийтгэл хүлээлгэж байдаг юм бэ. Энэ чинь ариун явдал мөн үү гэж тоглоом шоглоом болгон хэлцэж байна. Ард түмний нэрийг тэднийг хамгийн их мэхэлдэг хүмүүс л барьдаг. Үүний тод жишээ манай удирдагч асны хийдэг үйлдэл, хэлдэг үгс.
Н.Энхбаярыг АТГ-аас баривчлах хүсэлт гарган, шүүх түүнийг нь баталгаажуулж тогтоол гаргасан. Гэвч өнөөдрийн халуурсан улс төр гол эзэн АТГ-ыг биш, Хууль зүйн сайдыг чичилж байна. АТГ-ын анхны ажиллагаа Н.Энхбаярын өмнө сөхөрч, машинаас нь ч буулгаж ирж чадаагүй. Арга буюу хуулийн дагуу цагдаа татагдан орсон нь Ц.Нямдоржийн шуудай шуудай дайснуудад “ажил” олгов. Өнөөгийн улс төрд Ц.Нямдорж шиг үргэлж галын дунд “байлдаж” байдаг улстөрч байхгүй. Тэр утгаараа энэ өдрүүд түүний амьдралд ирсэн цоо шинэ зүйл ч биш. Үүнээс хэцүү үеүд бишгүй тохиолдож, бохирохгүй даваад л гарч байсан манай улс төрийн хөрзөгнөсөн шийртэй эрсийн нэг. Нэг хэсэг Монголын нийгэмд Баабартай ноцолдож олны танил болдог моод дэлгэрч байлаа. Урлаг уран зохиол, ном соёлын хүрээний бичиг үсэг тайлагдсан, тайлагдаагүй мөн ч олон нөхдүүд Баабар руу дайран элдэв юм бичиж хэдэн хүнд нэр нүүр хоёроо нүдлүүлж авсан түүх бий. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголын улс төрд Ц.Нямдорж руу ноцож байж улсуудад царай төрхөө цээжлүүлдэг моод сүрхий дэлгэрсэн. Энэ нь сүүлдээ хэт хөгжөөд улс төрийн идэвхгүй амьдралд орж, тэрнээсээ болон захлагдаж ганихарсан нөхдүүд түүн рүү хашгирч сэрдэг болтол дэлгэрчээ. Мань Ц.Нямдорж бүхэл бүтэн том намын өнгөний хэдэн лидерийн нэг атлаа ганц юмыг мэддэггүй юм байна. Тэрэнд л үнэхээр суралцсангүй. “Бүх тэнэгүүдийг тат... Тэгвэл чи бүх уралдаанд ялна” гэж нэг үг бий. Нямка энийг мэддэггүй ажээ. Энийг улс төрийн бүхий л амьдралынхаа турш гарамгай ашиглаж ирсэн олон улстөрч бий. М.Энхсайхан, Н.Энхбаяр гээд тэдний нэрс хөвөрнө. Хар л даа, Н.Энхбаяр, М.Энхсайхан нэмэх нь + бүх тэнэгүүд.
Фанатууд нь тэр үдэш хойд солонгосуудын саяхны уйлаан шиг юм болж байхыг эрх биш анзаараа биз дээ. Одоо Ц.Нямдоржийн эсрэг бүх тэнэгүүд + зарим ухаантнууд болчихож байгаа байхгүй юу. Уг нь бүх тэнэгүүд түүний талд байсан бол яасан үзүүштэй тоглолтууд болох байсан бол.
Экс удирдагч Н.Энхбаярын гарт эдүгээн парламент дотор бүтэн бүлэг бүрэлдчихсэн байсан гэж зарим ажиглагч ярьж байна. Энэ юу л бол гэж би хувьдаа бодно. О.Чулуунбат, Р.Раш, Ц.Цэнгэл эд нарыг хүнийх нь хувьд бодоход тэгтлээ их годгонож байсан гэхэд эргэлзэнэ. Ч.Улаан нар ч намаа шууд хага шидэх сонголтыг амархан хийхгүй.
Одоо авлигын загалмайлсан эцэг хэмээгдсэн ч олон жил төрийн өндөр сэнтийн сүр хүчин дор хуулийн өмнө хүлээх үүргээс хөндий амьдарсан Н.Энхбаярын асуудлаас болон өөрийн намын нэг сайдаа огцруулахаар нөгөө хэсэг нь үгсэн хэлэлцэж байна. Мэдээж сөрөг хүчинд энэ явдал ашигтай түшиц болж байгаа. Засгийн газрын ганц хавирч байдаг ган шүд болох Ц.Нямдоржийг булга татаад авчихвал болоод л явчихна шүү дээ. Тэр тусмаа өөрийнхнийх нь сэдлээр хамсч байгаад булгалаад ирвэл сөрөг хүчнийхний хувьд тэнэсэн сумаар азарган чоно унагасантай адилхан аз тохионо гэсэн үг. Ядрахад яр гэгчээр МАН-ын энэ хэдэн нөхдүүд ингэж ч сонгуулийн өмнө намаа балласан увайгүй бөгөөд ичмээр тоглоом сэдээд явж байх гэж. Ингэснээрээ тэд шударга ёсны дагуу зарчмын асуудал хөндөн тавьж байгаа улстөрчид гэж харагдах нь бүү хэл эсрэгээрээ, байдаг л нэг хогийн имитаторууд харагдаж байна. Ц.Нямдоржоор “оролдож” байгаад намаа айлган сонгуульд нэр дэвших эрх өвөртөлнө гэх санаархлаас өөр жинтэй агаад үнэтэй байр суурь даанч харагдахгүй нь. Иймэрхүү улстөрчид хэрэг явдлыг ашиглан ямар ч аргаар хамаагүй олонд таалагдах алхмын эрэлд хатаж, хэрвээ олж чадвал тэрийгээ эргээд өөрт ашигтай улс төрийн нүүдэл болгохыг хичээдэг жамтай.
Одооноос цаад санаа нь илчлэгдээд нүүрнийх нь зарим хэсэг шарагдаад эхлэхээр түрүүчээсээ Р.Раш мэт нь “Би сонгуульд нэр дэвших зэргийн улс төрийн ашиг хайгаагүй ээ, надад Төмөр замдаа очоод диспетчер хийгээд хэвтчихсэн ч чадал байна” гэсэн ангаймаар хачин мэдэгдэл хийгээд уналаа. Бид чинь ямар сонин улсуудыг төрийн толгойд аваачаад залчихсан юм бэ. Диспетчерийн хэмжээний хүнийг л УИХ-ын гишүүн болгоод мандуулчихсан байна шүү дээ. Өвгөн бол ер нь тойрогтоо боломжгүй болчихсон юм байна. Бод л доо, таминь ээ, Х.Наранхүү, Б.Наранхүү, Цогтбаатар гээд оюунаараа ч, буянаараа ч олноо танигдсан залуус жагсч байна. Энийгээ мэдэнгүүт намаа сүрдүүлж байгаад ямар нэг яам, агентлаг... юу ч юм амлуулах төлөвлөгөө зохиож. Р.Раш гуайг МАН яалаа гэж хаях билээ. Гоомой үгсч, даамай алдах л болов уу даа. Тохитой, ардын сэтгэлд сүрхий буухаар монгол үнэр танартай, цэцэн цэлмэг байр суурь тээж явсан энэ хүнийг нэг л өдөр Загджав нарын алиалагчидтай нэг тайзнаас үзэх сонин байв. Сонгуулийн өмнө намаа ингэтэл унагаж, хагалж хаях цээжний гүн хүсэл үнэхээр тээсэн бол Н.Энхбаярын халаасанд байсан гэх МАХН-ын бүлгийн тухай яриа яах аргагүй ор мөртэй зүйл байсан байж таарах байх. Гэхдээ хэд гурван нөхдүүдийг нь харахад ингэж дайны хажуугаар дажин тарьж явах улс биш л үзэгдэх юм даа. Ямартай ч эдгээр тэрслэгчдийн хийж буй акц эрх баригч МАН-ын рейтингэд сөргөөр нөлөөлж эхэллээ. Ядахад яр гэдэг л энэ байх даа.