Манай дасгалжуулагчид
Манайд сайн дасгалжуулагч төрөн гарахгүй байгаа гол шалтгаан гэвэл хүнийг судлаж чадаагүйтэй холбоотой.
Манайд сайн дасгалжуулагч төрөн гарахгүй байгаа гол шалтгаан гэвэл хүнийг судлаж чадаагүйтэй холбоотой. Хэрвээ сагсанбөмбөгийг ямар нэг амьтнаар тоглуулдаг бол тухайн амьтнаа сайн судлах хэрэгтэй болно. Үүн дээр сагсанбөмбөгийн мэдлэг, чадвар нь нэмэгдээд сайн дасгалжуулагч болдог. Хүнийг судлаж, таньж мэдээгүй бол ямар ч спортоор амжилт гаргахгүй. Гадны мундаг дасгалжуулагчид хүнийг сайн таньдагтаа амжилтынхан 50 хувь нь оршиж байдаг. Манайд голдуу “Монголчуудтай хатуу байсан даа зүгээр” гэж ихэнх нь хэлдэг. Яагаад? Мал адгуус биш дээ яагаад хатуу харьцана гэж. Спортод ийм арга барил байдаг ч насгүй гэдгийг олон туршилт баталсан. Хатуу байх нь зохион байгуулалтанд (зөв зохион байгуулалт биш) оруулдаг ч хүний өсөж дэвжих чадвар, чөлөөт сэтгэлгээг хаагдмал болгосоор эцэст нь үгүй хийдэг. Тиймээс Орос болон хуучин коммунист улсуудын арга барил эхэндээ зөв юм шиг боловч эцэст нь мухар зам хүлээж байгааг харуулсан. Дасгалжуулагч бүгдтэй нь хатуу харьцаад эхэлвэл бүх хүнд толгойны эм өгсөнтэй ямар ч ялгаагүй. Цөөхөн хэдэн хүнд л эм нь таарна. Тиймээс манай дасгалжуулагчид олон сайн шавь гэхээсээ илүү цөөхөн хэдэн сайн шавьтай байдаг. Хүнтэй “зэвсэг” мэт хатуу харьцдаг арга нь эцэст нь дасгалжуулагчийг өөрийг нь ч гэсэн хүн таних ямар ч чадваргүй сэтгэлгээг нь хөшүүн болгодог. Тиймээс манай дасгалжуулагчид энэ арга барилаасаа болж хүнийг таних, мэдрэх чадвар нь илт тааруу. 1990 оноос өмнөх нийгэмд хүнийг эрэг шураг шиг үздэг байснаас үүдэн хүнийг таних чадвар сул, харилцааны байдал доголдолтой байдаг нь төрийн байгууллагуудад амь бөхтэй оршиж байгааг бид өдөр бүр мэдэрдэг. Дэндүү хатуу зохион байгуулалтанд хүчээр оруулах нь олон тоглогчийг залхаадаг. Үнэхээр сайн дасгалжуулагч байвал тоглогчид өөрсдийн хүсэлтээр зохион байгуулалтанд орж, дасгалжуулагчийн ур чадвар тоглогчдыг хөтөлж явдаг. Жишээ дурьдахад Монголд байгаа сагсны Серб мэргэжилтний чадвар, бэлтгэл дээр хийлгэж буй дасгалууд тоглогчдыг өөрийн эрхгүй тухайн мэргэжилтний үгэнд орохоос өөр аргагүй байдалд хүргэдэг. Дасгалжуулагчийн заавар тухайн тоглогчийн өөрийн хүсэлтэй (сайн дурын үндсэн дээр) нь нийлж амжилтанд хүрдэг. Эцэг эх нь хүүхдээ гэрийн даалгавар хийлгэх, дарга нь ажилтнаа ажил хийлгэх нь бүгд тухайн гүйцэтгэгчийн сайн дурын үндэстэй нийлэн сайн даалгавар, сайн ажил болдог. Хүүхэд халтуурдаг, ажилтан ажил хийсэн юм шиг болвол тухайн зүйл бүрэн төгс болохгүй. Яг үүнтэй адил дасгалжуулагч хүчээр, хатуу гараар, загнаж зандарч хийлгээд байвал удахгүй тамирчдын дур буурдаг. Өдөр бүр нэг төрлийн бэлтгэл, халаалт, дасгал хийлгэх нь үүнтэй адил. Тиймээс манай тамирчид бэлтгэл хийхдээ дасгалжуулагчдын нүдийг хариулсан, буруу харахад нь дасгалаа хийдэггүй, хажууд байхад нь хийдэг нь бүгд хатуу гарын хүмүүжилтэй холбоотой. Тэгсэн мөртлөө дасгалжуулагчид “Та нар надад хийж өгч байгаа юм шиг бэлтгэл хийх юм. Намайг ч өөрсдийгөө ч хуураад” гэдэг нь өөрөө ийм байдалд хүргэснээ ойлгоогүйн шинж. Хойд Солонгос шиг хэд хэдэн хүн тойрч зогсчихоод бэлтгэл хийхгүй байгаа тоглогчийг дасгалжуулагчид мэдэгддэг бэлтгэл руу явахгээгүй юм бол үүн шиг хэрэггүй зүйл үгүй. Эцэстээ бэлтгэл хийж байгаа нь харж байгаагаа найрдаг, найзлаад дасгалжуулагчаа хуураад эхлэх нь бидний өмнөх нийгэмтэй дэндүү танил болж байгаа биз. Тэгээд тэрийгээ сайн найз, сайн хүн гэдэг. Хувь хүний сонирхлыг өдөөх нь спорт гэлтгүй бүх салбарын гол хөгжих хүч. Одоо үед гадны мэргэжилтнүүд янз бүрийн дасгалууд бодож, олон тамирчдын сонирхлыг татаж, тоглогчийн сайн дурын үйлдлийг улам идэвхижүүлдэг. Усанд бэлтгэл хийж, янз бүрийн тоглоом тоглох нь дурыг өдөөж өгдөг. Мэдээж усанд ч, тоглоомууд ч бүгд тухайн спортод сайжирж болох бүх нөхцөлийг дотроо агуулах ёстой. Шууд манайх усанд бэлтгэл хийх бололцоо байхгүй гэж бодож магадгүй. Шинэ дасгалууд бодож олох нь материал шаардахгүй, толгой шаардах ажил. Толгойны ажлаа мөнгө, материалтай хольж хутгаж, нааж болохгүй биз дээ. Мөнгөнөөс биш толгойноосоо хараат байвал хөгждөг.
Чадварлаг дасгалжуулагч Монголд байхгүй гэдгийг өөр нэг шалтгаанаар харж болно. Сагсанбөмбөгт манай дасгалжуулагчид гарааны тав болон сэлгээний нэгээс хоёр тамирчинг ашигладаг бол хөлбөмбөгт гарааны арван нэг болон сэлгээний 2-3 тоглогчийг ашигладаг. Манайд ажилласан сагсны БНСУ, Сербийн мэргэжилтнүүдийг харж байхад бүх тоглогчдоо ашиглаж хэнийг ч талбайд гаргахад бэлэн байлгадаг. Манайх баг гэдэг нэртэй боловч хэдэн хүний бөөгнөрөл шиг болж үлдсэн сэлгээнүүд гарааны тоглогчдоо бэртэх, алдаа хийх хүртэл хүлээж суудаг. Хэрвээ сагсыг гурван хүн тоглодог бол манайхан 4-5 хүнийг, хөлбөмбөгийг долоон хүн тоглодог бол 8-9 хүнийг ашиглаж талбайн тоглогч болгоно. Үүнээс харахад манай дасгалжуулагчид тухайн өгөгдөл буюу цаанаас хэдэн хүний норм байна тухайн зүйлдээ захирагдан ажиллаж байгаа бол дээрх хоёр гадны мэргэжилтэн өгөгдөлдөө захирагдаж биш өгөгдөлийг захирч чаддагийг харж болно. Харцага багийн Д.Уртнасангийн (нэр дурьдсан болохоос бүгд ялгаагүй) 4-5 жил сэлгээнд хадаж байгаа хүүхдийг Серб ирээд минутыг нь ихэсгэж тоглогч (зэвсэг биш хүн гэдэг утгаар) гэдэг утгаар нь ашигладаг бол Монгол дасгалжуулагчдын сэлгээнд суудаг хүүхдүүд Пак дээр очоод од болон гялалзах тохиолдлыг ч дурьдаж болно. Манайд сэлгээ гэхээр гол тоглогчоо амраах хэрэгсэл мэтээр авч үздэг бол сэлгээний тоглогч талбайд гарсан нөхцөлд тоглолтын салшгүй хэсэг болгох ёстой.
Сайн харах юм бол манайд дасгалжуулагч гэхээс илүү тоглогчид асуудлыг шийддэг. Сагс, хөлбөмбөгт дундаж багийг сайн тактикаар дасгалжуулаад аварга болгочих, Пак шиг хэдэн хүүхдээр Холбооны цомын аварга болох дасгалжуулагч байхгүй. Лигийн дундаж багийг дасгалжуулаад шигшээ тоглолтонд үлдээх дасгалжуулагч хэн билээ? Хэн сайн тоглогч цуглуулна тэр багууд аваргын төлөө үздэг номтой. Сүүлийн спрайт лигт гарбөмбөгчин, үндэсний лигийн том багуудыг бөх, хөнгөн атлетикч нар дасгалжуулж медаль авахуулж байсан жишээг сагсанбөмбөгөөс харж болно. Хөлбөмбөг тоглож үзээгүй, тоглогчийн хуваарь тэмцээнд орж үзээгүй, бэлтгэл дээр ирдэггүй, зүгээр хөлбөмбөгт дуртай хэдэн хүүхэд цуглуулсан дасгалжуулагчид түрүүлэх тохиолдол бий. Тэгэхээр манайх шиг нөхцөлд заавал сагс, хөлбөмбөг мэддэг гэхээсээ илүү сайн зохион байгуулагч байвал өндөр амжилт үзүүлэх боломжтой. Энэ бүхний гол зангилаа нь тактик, хувилбаргүй (манайд байгааг хувилбар гэхэд хэцүү) учраас дасгалжуулагчдын хийдэг ажил тоглолт тайлбарлах. Чи шидээч ээ, одоо дамжуул, яах гэж шидэж байгаа юм, өөрөө хуураад ор, наадхаа сайн хамгаалаач ээ, торгуулийн шидэлтээ хийнэ шүү.... эдгээр үгсийг та байнга сонсдог. Дээрх ур чадварын зүйлсийг дасгалжуулагч заавал хэлэх нь буруу. Учир нь чадварын алдаагаа ямарч тоглогч ойлгодог. Түүнд заавал хэн нэгнээр хэлүүлээд байх шаардлага байдаггүй (тухайн спортоо огт мэддэггүй хүнд бол хэрэгтэй). Ийм өөрчлөлтийг өөрөөр нь хийлгэж байж тоглогчийн өсөж дэвжих боломжыг нээж өгдөг. Хүүхдийг сургуульд сургахад багш чиглүүлж, хүүхэд бие дааж сурах бололцоог өөрөө олж авч, улмаар их сургуульд чиглүүлэгчийн үүрэг байхгүй болж, өөрөөс шалтгаалж хичээлээ хийдэг. Үргэлж дасгалжуулагчаар заалгаад байвал удалгүй өөрийн гэсэн ямар ч сэдэлгүй болж хүнээс хараат тоглогч болдог. Үйлдэл хийхийн өмнө алдчих вий гэсэн айдас (айдастай үйлдэл амжилтанд хүрэх билүү?), үйлдлээ хийж дуусаад хэн нэгнээр үглүүлэх нь тамирчдыг залхаадаг. Уг нь бол тамирчид үйлдийн алдаагаа өөрсдөө төвөггүй бодоод олчихно. Сайн дасгалжуулагчид ийм боломжыг тоглогчдод өөрт нь үлдээдэг. Харин тактик биелүүлээгүй тохиолдолд загнах, үглэх тохиолдол бий. Хэрвээ тактик хэрэгжүүлдэг, илүү холыг хардаг дасгалжуулагч өөрийн ажил буюу тактик хэрэгжүүлэх, бэлтгэл хийлгэх ажлаа хийж, ур чадварын алдаа гаргаж байгаа (алдаануудынхаа шалтгааныг тодруулж ялгаж ойлгодог гэхэд бэрх) тоглогчийн ур чадварын алдааг тэмдэглэж, бэлтгэл дээр алдааг нь засах дасгал хийлгэж, тайлбарлаж өгдөг. Тоглолтын дундах ур чадварын алдаагаа ухаарах боломжыг тоглогчдод өөрсдөд нь үлдээх нь чөлөөтэй сэтгэх, айдасгүй тоглох боломжыг нь нэмж өгдөг. Нөгөө л өөрийн гэсэн толгойгүй болгох, хүнээс хараат болгодог (зэвсэг шиг) арга барил. Өөрийн гэсэн зарчим байхгүй учраас тухайн нөхцөл байдалд тохируулж харьцана (энэний шидэлт орчихож, энэнд өгөөд бай). Уг нь зарчмаа бариад нөхцөл байдалд орох ёстой баймаар.
Хүнтэй буюу тоглогчтой хамгийн эхэнд харилцаа тогтоох хэрэгтэй (харилцаа муутай хүмүүс сайн дасгалжуулагч болдоггүй). Харилцааг үйл хөдлөлөөр тогтоохоос гадна хамгийн чухал зүйл бол үг. Өөрийн мэдлэг чадвараа тоглогчдод хүргэж хамгийн чухал зүйл үгээр илрэх ёстой. Тэгэхээр дотор байгаа зүйлээ сайн гаргаж чаддаг байх хэрэгтэй болж, дээр нь ямар байдлаар гаргах вэ гэдэг асуудал үүснэ. Үүн дэр заах арга барил гэдэг том зүйл нэмэгдэнэ.
Тоглогч бэлтгэн гаргах эхний үед бол хүүхдүүдийг ямарч авьяасгүй, тэнэг, сахилгагүй байсан ч голж, үл тоомсорлож, муулж болдоггүй. Дээр нь энэ үед суурь тавигддаг болохоор бөмбөг дунд нь хаяад гарна гэдэг байж боломгүй асуудал. Анхнаасаа буруу техник сурсан хүүхдийн буруу сурсан техник нь хөгжиж, зөв алхам руу орох бараг боломжгүй. Багаас нь зөв үйлдлийг зуршил болгох нь спортын хамгийн эхэнд барьдаг дүрэм. Багадаа нямбай болж сурсан хүүхэд цаашдаа ч энэ чанараа алддаггүй. Манайд техникээ анхнаас нь зөв сурсан тоглогч ховор байдгаас техникийн чадвар нь хичнээн бэлтгэл хийгээд дээшлэхгүй байх тохиолдол бий. Харин дасгалжуулагчийн оролцоогүй зөв сурсан хүүхэд байх ч, ганц хоёр л техник дээр гэхээс бүх техникийг зөв эзэмших боломжгүй. Тиймээс л гадны лигүүдэд тэнцчихээр техниктэй тоглогч гарч ирдэггүй нь үүний тод жишээ. Насанд хүрсэн тоглогчидтой харилцахад үг маш чухал. Манайд бол тоглогчоо доромжлоод (сагсанбөмбөг) үзэгчдийг инээлгэх сонирхолтой хачин этгээдүүд ч бий. Энэ нь зуршил болчихсон учраас арилахгүй биз.
Дашрамд дурьдахад
Хүн ямар нэгэн зүйл хийхдээ мэдлэгийн алдаа гаргаж болно. Харин ёс суртахууны алдаа гаргаж болохгүй гэдэгтэй санал нийлдэг. Мэдлэгтэй, хүчтэй мөртлөө тэрийгээ буруу зүйлд ашигладаг хүмүүс ёс суртахуунгүй учраас л мэдлэгээ, хүчээ буруу зүйлд зарцуулдаг. Өөрийн гэсэн зарчимтай, ёс суртахуун байна гэдэг хөгжиж дэвжих бүх зүйл байгаа гэж хэлж болно. Хөлбөмбөгийн тайлбарлагч шалгаруулж авахад мэдлэгтэй гэхээсээ илүү, ёс суртахуун, өөрийн гэсэн зарчимтай хүнийг авснаар удалгүй мэдлэгийг ядах юмгүй олж авсан залууг ч мэднэ. Зарчимтай, ёс суртахуунтай хүн бусдын зарчим, ёс суртахууныг яаж хүндлэхээ мэддэг бол дээрх зүйл өөрт нь байхгүй хүмүүс бусдынхыг хүндлэхгүй. Тийм хүмүүстэй уулзахгүй байсан нь хамаагүй дээр. Хичнээн тайлбарлаад ч ойлгохгүй, харин ч надад заадаг хэн бэ гэж буруугаар ойлгож мэднэ. Ахиад хөлбөмбөг тайлбарлалтаас жишээ авахад тамирчдын нэрийг андуурч хэлэх, статистик буруу хэлэх гэх мэт мэдлэгийн асуудлаас илүү өөрийн багаа дэмжих, алдаа гаргасан тохиолдыг нэг талд дүгнэх, бүх зүйлд өөрийн дэмждэг багаа сохроор өмөөрөх (харилцан ярианд тохиолддог), сонирхогч гэдгээ мэдэхгүй шууд “олон нийтийн” хэрэгсэлээр хамаагүй ярих нь ёс суртахууны алдаа. Тэгэхээр мэдлэгтэй хүн болгон ёс суртахуунтай байх албагүй. Харин өөрийн гэсэн ёс суртахуунтай, тэрийгээ хүндэлдэг (өөрийгөө хүндэлдэг) хүн мэдлэгийг олж авах амархан. Өөрийгөө хүндэлдэггүй хүнээс бусдыг хүндлэх талаар асуугаад ч хэрэггүй. Бусдад тус хүргэх, ахмад хүнийг хүндлэх, бусдад гоё сайхан зүйл ярьж өгөхөө бусдыг хүндэлж байна гэж ойлгох нь дэндүү харалган.
Дасгалжуулагч хүн ёс суртахуунтай байх ёстой (мэдээж удирдлагууд, тоглогчид гээд бүгд). Тэрийгээ тамирчдаас шаардаад эхлэх юм бол тамирчдыг заавал хатуу гараар хүмүүжүүлэх шаардлага байхгүй. Фэргюсон, Хиддинк, Гуардиола, Вэнгэр, Моуриньо гэх мэт мундагууд бүгд л ийм. Тэд хатуу биш харин зарчимаа л барьдаг. Хүмүүстэй сайхан харилцаж, инээлдэж, ярилцдаг. Өөрийн гэсэн зарчимтай учраас бусдыг ч ийм байхыг шаардаж, бусдын ёс суртахуунд халддаггүй. Яагаад гэвэл тэд өөрсдийн гэсэн юмтай, хүнийхийг хүндэлдэг. Манай сагсны (сагснаас их жишээ авч байгаад уучлаарай) дасгалжуулагчдаас Баярцогт, Тулга нар бусдаасаа харьцангуй мэдлэгтэй, чадвартай. Харин ёс суртахууны тал дээр ямар билээ? Тулгад тийм зүйл байхгүй, харин Баярцогт Пакаас мэдлэг олж авсан. Гэхдээ суурь нь тийм ч сайн биш. Жүдогийн Насантонтох багш Түвшинбаярыг Кэйжи Сүзүкитэй таарахад наадах чинь өнгөрсөн гэж хэлж байгаа нь ямар ёс суртахуун бэ? Олимпт туслах дасгалжуулагч нь дасгалжуулах тохиолдол ямар нөхцөлд үүсдэг юм бол? Манайхан хөгжихгүй, дэвжихгүй, ганц нэг ялалт, медаль авахаараа хөөрөн баясдаг нь мэдлэг ба ёс суртахуун, туршлага ба ур чадвар, бодлого ба мөнгө дагасан хөгжлөө ялгаж салгадаггүй, дээрх шалтгаанаар тодруулж харалгүй зөвхөн үр дүнгээр хардагийн нөлөө юм болов уу?
Энэ нийтлэлийг бичих гэж их бодлоо. Насаараа ажилласан хүнийг сайн дасгалжуулагч гэж ойлгодог, өөрөө дасгалжуулагчийн ажлаар цол хэргэм (албан тушаал, цол хэргэмд хууртагчид) аваагүй бол үүнийг бичих эрхгүй гэсэн хэт хуучинсаг ойлголт надад саад болсон. Туршлага, ур чадварын ялгааг ойлгодоггүй, заавал хүлээн зөвшөөрөгдсөн хүн хийх ёстой мэтээр аягладаг ойлголтыг эвдэхийг хүсэж байна. Чадваргүй зүйлтэй эвлэрч чаддаггүйг минь ойлгоорой. Цаашдаа сайн дасгалжуулагчид төрөн гараасай гэсэн дээ энэ нийтлэлийг бичлээ. Та бүхэн хэн бичсэнд нь биш бичсэн зүйлд минь анхаарлаа хандуулж, үнэнийг өөртөө биш, эсрэг хүндээ ч биш, голдоо тавьж дүгнээрэй гэж хүсч байна!!!

Gerel