Хаалттай шүүхийн нээлттэй паян
“Долдугаар сарын 1” гэх ээдрээт хэрэг ирэх сонгууль угтсан кампанит ажлыг “албан ёсоор” эхлүүлж, улс төрийн хүчнүүд энэхүү зовлонт үйл явдал дээр гол дэвжээгээ засан ноцолдож эхлэв.
“Долдугаар сарын 1” гэх ээдрээт хэрэг ирэх сонгууль угтсан кампанит ажлыг “албан ёсоор” эхлүүлж, улс төрийн хүчнүүд энэхүү зовлонт үйл явдал дээр гол дэвжээгээ засан ноцолдож эхлэв. Зуд болоход нохой, өөр юу юу ч билээ зоолдог гэсэн утгатай ардын үг байдагсан. Орчин цагт улс орныхоо зовлон дээр улс төрийн намууд л зоолдог болж дээ гэмээр эмгэнэлтэй хэрэг явдлууд шил шилээ даран өрнөж байна.
“Долдугаар сарын 1”-ний үймээний хэргийн гол буруутнаар тодруулан яллаж байгаа цагдаагийн тухайн үеийн удирдлагуудыг шүүх ээлжит хурал урьдчилан хорих төвд болов. Энэ хурал дээр нийгмийн анхаарал бараг бүтнээрээ шилжсэн гэхэд болно. Учир нь анх удаа гэрчээр дуудагдсан улс төрийн лидерүүд бүгд өөрийн биеэр ирж оролцсоноос гадна хүч тэнцвэргүй, хаагдмал боогдмол орчинд чадлаараа сарвайтлаа тэмцэж байгаа шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгдэгчдээ өмгөөлж хүчрэхээ больж байгаагаа мэдэгдэн хурлыг орхисон юм. Энэ хоёр онцлог үйл явдлын аль нь ч урьд өмнө гарч байсангүй.
Ажиглагчдын зарим Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд оролцож гэрчийн мэдүүлэг өгнө гэдэгт тийм ч итгэлтэй байгаагүй. Хэдийгээр бүгд гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзахгүй гэдгээ хэвлэлээр илэрхийлж байсан ч зарим нь “Тэд яг мэдүүлэг өгч харагдаач” гэцгээж байсан юм. Гэвч тэд шүүх хурал болсон хэцүү нэртэй тэр газар хүрэлцэн очиж, шүүх хуралдааны танхимд мөр зэрэгцэн сууцгаав. Тэгснээрээ хар мэдээлэл, хардлага сэрдлэгийн нэг хэсгийг арчиж хаялаа. Тэднийг ямар нэг байдлаар буруутай хэмээн давшилж байсан хүмүүсийг энэ явдал зогтусан бодолхийлэхэд хүргэсэн байж магадгүй. Одоо нийгэм гал өрдөж, үймээн самуун дэгдээж, жагсаал цуглааныг манлайлан удирдсан ч “өршөөгдсөн”, хэзээ ч, юуны ч өмнө хариуцлага хүлээж яваагүй, тэгсэн хэрнээ үргэлж олон түмнийг турхиран хатгаж байсан улс төрийн алиалагчид руу хараагаа шилжүүлж эхэллээ. Мөн зөвхөн цагдаагийн хэдэн даргыг ялын шонгоос дүүжлэн харуулчихаад “Харав уу, гэмтнийг гэсгээчихлээ” гэж үзүүлэхээр хамаг хүчээрээ түрхрэн эргэж буй Шүүхийн машины зүг хүмүүс нухацтай ажиглан харж эхлэх шиг.
Өмгөөлөгчдийн тухайд тэд хуулийн тэгш бус үйлчлэлтэй орчинд үйл ажиллагаагаа явуулах гэж хичнээн хүндрэл бэрхшээлүүдтэй нүүр тулж байгаагаа өмнө нь олонтаа мэдэгдэж байсан. Гэсэн ч тэдний ажиллах хүрээг улам хумих бодлого явагдаж эхэлсэн гэдгийг өөрсдийн хийсэн алхмаараа олон нийтэд “хэллээ”. Нэгэнт үйлчлүүлэгчдийнхээ эрхийг хамгаалж чадахгүй, хүчин мөхөстөж байгаа тул ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн байх. Нөгөө талаар энэ алхам нь ч тэдний үйл ажиллагааны нэг хэсэг биз.
Өнөөдөр эдгээр өмгөөлөгчдийг хийсэн алхмынх нь төлөө буруушаах, өмгөөлөх эрхэнд нь халдах тухай хүртэл өндрөө авсан сануулгаар мөн л “зодож” эхэллээ. Нийслэлийн шүүхийн дарга хатагтай шүүхээ өмөөрч, өмгөөлөгчдийг чичлэх, дээрээс ирүүлж буй захиалгат даалгаврыг ёс төртэй биелүүлэн хэвлэлийн хурал хийв. Мэдээж том хэрэг болохоор тодрох хүсэлтэй хуульч нэртэй, энд тэндэхийн хуулийн багш нар ч татагдан орж, сайн дурын тоглолтууд хийн цэцэрхэж, энэ орчинд үүссэн таагүй уур амьсгалыг улам дэвэргэх ажиллагаа өргөжиж байна.
Хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Үндсэн хуулийн Цэцэд хэргийн зүйлчлэл буруу байгаа талаар гомдол гаргасныг уншигчид мэдэж байгаа байх. Хуулийн дагуу хэрэв хэрэг явдал явагдах ёстой л бол Үндсэн хуулийн Цэцэд зүйл ангийн талаар маргаан үүссэн тохиолдолд шүүх хурлыг түдгэлзүүлнэ гэсэн хуулийн заалт байсаар байтал Шүүх үл хэрэгсч байгаа тохиолдолд өмгөөлөгчид яах ёстой юм бэ. Шүүх хуралдааны нэг том субъект болох өмгөөлөл зүйн үйл ажиллагааг ингэж тохуурхаж буй нь эцсийн шийдвэр тэртээ тэргүй улс төрийн шийдвэр гаргах юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгч байгаа нь нууц биш.
Ойрмогхоноос манайхан юм л бол хураана, хасна гэсэн даналзсан байдал хаа сайгүй ханхлуулж байдаг болжээ. Энэ юунаас болчихов оо. Өмгөөлөгчдийн өмгөөлөх эрхийг хасна гэсэн заналхийлэл шүүх хурлын оройноос эхлэн цуурайтаж эхлэх нь тэр. Удахгүй сэтгүүлчийн үзгийг хураана гэж ч магадгүй бололтой. Ер нь ч түрүүчээс нь хэвлэн нийтлэх, үйл явдлыг газар дээрээс нь шуурхай мэдээлэх эрхийг маань хасч эхэллээ. Харин яагаад биднийг хамгаалдаг албан ёсны байгууллагууд энэхүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг алагчилсан, эрээ цээргүй улстөржсөн шүүхийн алхмыг эсэргүүцэхгүй байна вэ. Сонинууд одооноос шүүх, прокурорын үйл ажиллагааг мэдээлэхгүй байх хэрэгтэй. Телевизүүд мөн адил. Харин ч энэ ялзарсан, улстөржсөн, утсан хүүхэлдэй болсон салбарыг эрүүлжүүлэх, хөрсөөр нь шинэчлэх үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрийг оруулж шударга хуульчидтай хамтран ажиллах шаардлага гарч ирж байна. Эрх мэдэл, албан тушаалгүй ч хуульчийнхаа ариун ёс зүйг дагшнаар сахин амьдарч, энгийн ард иргэдээ өмгөөлөн тэмцэж явдаг мянга мянган хуульчийг бид мэднэ.
Одоо улс төртэй шадарлаж унах унаа, идэх хоол, эдийн хангамж, эрх мэдэлтэй ханхалзаж явдаг том шүүгчид, үргэлж нийгмийг айлган сүрдүүлж, улс төрд гар хөл болон үйлчилж ирсэн атаман прокуроруудыг цагдаагийн хурандаа нарыг хуйхалсан шигээ манай Ерөнхийлөгч гардан цэвэрлэмээр байна. Шүүх, прокурор мэтийн хүнд суртал, хээл хахууль, эрх мэдлийн хэрсэн сүлжээнд идэгдсэн, болж бүтэхгүй бүхэн ужигран шингэсэн нүсэр газрууд зөвхөн толгойг нь сольсноор шинэчлэгдчихдэггүй гэдгийг бид 20 гаруй жилийн турш харлаа. Үнэндээ бол улстөрчид, эрх мэдэлтнүүд, тэр тусмаа төрийн өндөрлөгүүд ээлж ээлжээр ирээд л буцдаг нүүдлийн шувууд. Харин төрийн энэхүү чухал институциуд бол мөнх үлдэнэ. Бид өнөөдрийн байдлаар улс төрийн хаялгад самрагдан салбайсан, тэдний хутгуураар хэдэн тийшээ хараад хагаралдчихсан хүчний байгууллагуудыг зүрхээ халируулан харцгааж байна.
Өмнө нь ч улстөрчдийн өдүүлсэн хэргүүдээс болж нэг биш удаа эдгээр байгууллагууд хагаралдан хэмлэлдэж, нуруу нуруугаа харуулан үзэлцэж байсан түүхтэй. Эдний энэ ёс суртахууны гажуудлыг хэн ч авч хэлэлцэж, шүүж шүүмжилдэггүй. Сэтгүүлчид, улстөрчид, урлаг спортынхон гэх мэт бусад салбарынхныг бол дуртайгаараа дүгнэж, дур зоргоороо шүүж шүүмжилцгээдэг. Тэдний энэхүү муу дархлаа үеэс үед улам батжиж, улам л нийгмээ үл тоосон, үл хүндэтгэсэн байр байдлыг далайлган үзүүлж байдаг бохир аппарат болон тогтжээ. Тэдгээр айлуудаас эрх зүйн соёл биш, эрх зүйн хэм хэмжээгээ алдсан бохирдол л ялгарч байдаг болов.
Зүй нь эрх зүйн соёл гэдэг ойлголт нийгмийн нийтлэг соёлын салшгүй нэг хэсэг. Хуульчид энэхүү эрх зүйн соёл хэмээх ойлголтыг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарладаг юм билээ. Тухайлбал, эрх зүйн гадаад болон дотоод соёл гэж томъёолол байна. Түүний гадаад соёлд эрх зүйн тухай үзэл санаа, түүний нийгэмд эзлэх байр суурийн тухай асуудлууд ордог. Энэ үүднээс нь шинжвэл манай эрх зүйн гадаад соёлыг Шүүхийнхний бурангуй үйл ажиллагаанууд будаа болгож байна. Тэгвэл дотоод соёлд нь юу юуг хамруулж үздэг юм бэ.
Эрх зүйн дотоод соёлыг уншихын тулд нэн тэргүүнд Төртэй ямар харилцаатай байдгийг нь шинжлэх шаардлагатай байдаг гэнэ. Төртэй харьцдаг харилцааг нь шинжиж байж дотоод соёлыг нь тодорхойлно гэж айхтар логик байгаа биз.
Манай шүүхийнхэн тэгвэл өнөөдөр улс төртэй хэрхэн садарлаж болдгийн сонгодог жишээг үзүүлж байна. Хэдхэн жилийн өмнө хүний машин луйвардан, зарж үрж манангаа дэлгэж, шүүхээр орон шившгээ дэлгэж явсан нэг жижиг гарын шүүгч өнөөдөр жинхэнэ салбадай болохоо харуулж явна. Улс төр бол хүний мууг гар хөлөө болгон ашиглахдаа гаргуун мэдрэмжтэй салбар. Хөөрхий Ч.Хосбаяр энэний сонгодог жишээ болон үлдлээ. Зүсэндээ сорвигүй үлдсэн ч зүрхнийх нь сорви үлдээд хожмоо яаж зовоох бол. Магадгүй шагналаа аван аль нэг тийш дэвших биз. Гэвч Монголын ой санамж тийм ч амар мартахгүй биз дээ.
Өмгөөлөгч Ц.Итгэлийг монголчууд сайн мэднэ. Энэ хүн 45 жил өмгөөлөгчөөр ажиллахдаа хуулийг ийнхүү улайн цайм зөрчдөг шүүх хурал, шүүгчийг үзсэнгүй хэмээн халаглаж байна. Шүүгдэгчдээсээ өмгөөллийн ёс зүйн дүрэмд заасан заалтын дагуу татгалзсан өмгөөлөгчдийг хүчээр шүүх хуралд суухыг шаардаж, сүүлдээ 30 гаруй минут танхимд хорьж, хамгаалалтын цагдаа нараар өмгөөлөгчдийг бараг л зодуулчих шахсан байх юм.
Шүүх, өмгөөлөл, цагдаа, прокурор гэсэн тусгай байгууллагуудыг ийнхүү зөрчилдүүлэн бутаргаж байна. Энийг дагаад нийгмээ бас хуваачихлаа. Бүр давраад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хувааж байна. Ийм хэрээс хэтэрсэн явдлууд хэдий болтол үргэлжлэх вэ.
Шүүх хуралд гэрчээр оролцохоор очсон улстөрчид хэвлэл мэдээллийнхнийг ийнхүү ялгаварлан гадуурхаж байгаад бүгд шүүмжлэлтэй хандаж байв. УИХ-ын гишүүн С.Баяр гайхаж ядаад шүүгчээс энэ талаар лавлан асуухад цаадах нь хээв нэг “Манай шүүхийн Тамгын газраас гаргасан шийдвэр” гэж хэлж байх юм гэнэ. Ямар дарга нь хэмээн тодруулахад нь “Би мэдэхгүй” гэсэн зүүлэг хариулт өгчээ. Хэвлэл мэдээллийнхний мэдээлэл олж авах эрхийг ийнхүү хазаарлан боомилсноороо Шүүх энэ хэрэг дээр өөрийн баримталж буй бодлого, байр суурийг тов тодорхой илэрхийллээ гэж үзэж болно. Шүүгдэгчид, шүүгдэгчдийн ар гэрийнхэн, хохирогчид, гэрчүүд бүгд шүүх хурлыг ард түмний өмнө ил тод нээлттэй явуулахыг хүсч, бүр шаардаж байхад шүүх ийм хачин бодлого явуулж буй нь гаргахаар зэхсэн шийдвэр, дээрээс өгөгдсөн даалгавар хоёртой нь холбоотой гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэц улс төрөөс дальдчин ганхвал, хэрэв шүүх нэгмөсөн дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр улайрвал энэ хэргийн эцсийн хариу хохирогчдын хүсч байснаар ч биш, нийгмийн хүсч байгаагаар ч бидний таамаглаж байгаагаар л шийдэгдэх юм байна.
Тухайн үед үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дөрвөн удирдлага төлөвлөсөн зургаан жилийнх нь ялыг авснаар ахиж “Долдугаар сарын 1” гэх энэ гунигт хэрэгтэй холбоотой явдлуудыг яаж ч сөхсөн, яаж ч хөндсөн хүндэтгэх шалтгаангүй болгон замруулж төгсгөнө. Ахин ардчиллын ямар ч хун галууд таван хүний амь нас гэж хашгирсан нийгмийн дур гутахаас цаашгүй дурсамж болон үлдэнэ. Уг нь тавын таван хүний халуун амь, тэдний араас гашуудан тэлчилж, хаана, юунд хүрэхээ мэдэхгүй ашиглагдахад нь ашиглагдаж, адлагдахад нь адлагдаж яваа ар гэрийнхэн улс төрийн шавхайгаар булагдах ёсгүй байсан юмсан. Гэвч нэг л дэмий тоглоомон дунд тэд нулимстай зогсч харагдана.
Өөр нэгэн холын хорт бодлого энэ хэргийн ард сүүдэртэж байж мэднэ. Тэр бол бас нэгэн сонгууль. Өрсөлдөгч байх хамгийн их магадлалтай нөхрийг, нам хүчнийг дээрх алдарт хэргийн намагт суулгах хүсэл... Хэдийгээр зарим ажиглагч ийм нэгэн сэжигтэй гаргалгаа руу шинжиж эхэлсэн ч би арай л тэгж бодохгүй байна.
Улс төрийн заваан хавсарга ийнхүү нүүр нүдгүй тавьж эхэллээ. Монголын минь нүдэнд ингэж шороо үсэргэж байх хэнд ашигтай байдаг юм бол доо гэсэн зовнил сэтгэл хөндүүрлүүлэх юм даа.