Тэрийгээ аваад ир гэх дайсны талаас тэрийг нь аваад очдог манай тал муухай
Өглөөгүүр, мэдээ цуурхал хоёрын дундуур “Эрдэнэзуу хийд-музейгээс алдагдсан бурхдын цаана хятадууд байгаа гэнэ” гэсэн мөрүүд дуулдав. Ухаандаа, манайхан шунахайдаа бурхнаа хулгайлаагүй, зүгээр ямар нэг дайсан этгээд “аваад иртүгэй” гэхээр нь хүргэж өгсөн болж таарч байна.
Өглөөгүүр, мэдээ цуурхал хоёрын дундуур “Эрдэнэзуу хийд-музейгээс алдагдсан бурхдын цаана хятадууд байгаа гэнэ” гэсэн мөрүүд дуулдав. Ухаандаа, манайхан шунахайдаа бурхнаа хулгайлаагүй, зүгээр ямар нэг дайсан этгээд “аваад иртүгэй” гэхээр нь хүргэж өгсөн болж таарч байна. Заримын маань дотор онгойж “Тэгнэ ээ тэр, хужаа нар л тэгнэ” гэлцэв. Алдагдсан бурхан олдсонд гэхээсээ илүү, цаана нь хужаа нар байсан гэх сэжимд сэтгэл онгойж байх аж.
Тийм ээ, монгол хүн бол ариун явдалтан, хужаа нар л хулгайлаад ир гэхгүй бол юм хумслахгүй шударга гарууд. Говь нутгийн эрдэнийн шигтгээ болсон чамин чулуудыг бас л хужаа нар “аваад ир” гэж шуудайгаар нь зөөлгөөд байгаа юм байна. Тэр жил хятадууд тэмээний тавхай худалдаж аваад, манайхан тэмээгээ алж зөөгөөд баллаж хаясан. Мэдээж хужаа нар тэмээний тавхай худалдаж аваагүй бол бид юу боллоо гэж айлынхаа тэмээг бэлчээрт нь нядлах билээ?
Сүсэгтнүүд тохиолдсон гай зовлонгийн шалтгааныг “үйлийн үр л ийм байж” хэмээн тайтгардаг. Харин бид үйлдсэн гэмт хэргээ “хужаа нар л ингүүллээ” гэж биеэ өмөөрдөг. Сүсэгтнүүд үйлийн үрийн шалтгааныг өөрийн үйлдсэнтэй холбон ухаарч, өөрөө л үүрэх нигууртай, хэнтэй ч хуваалцашгүй хариуцлага хэмээн боддог. Харин бид болохоор “хужаа нар” гэж мэтгэхийн хэрээр буруугаа бусдад нялзааж, дараа дараагийн “муусайн хужаа нараас үүдэлтэй” гэмт явдалд бие, сэтгэлээ бэлддэг.
Социалист дэглэмийн үеийн суртлаар бол уг тогтоц ямар ч өө сэвгүй, хүний нийгмийн хайлан болсон систем аж. Харин учирч байгаа бэрхшээл, гай зовлон бол дайсны явуулга, хөрөнгөтний тагнуулын хорлон сүйтгэх ажиллагаа гэж үздэг байсан. Түймрийн галаас эхлээд төлийн хорогдол хүртэл америкийн империализмын балаг, гайгаас үүдэлтэйд тооцогддог нийгэмд бид дасан амьдарч ирсэн.
Эргэн тойрноосоо өнгөлзөгч хүчирхэг гүрнүүдээр хүрээлэгдснээс болдог уу, чоно нохой, байгалийн гамшиг мэтийн болзошгүй халдлага аюул дор мөнхөд явдгаас ч үүдсэн үү, нүүдэлч монголчууд төрөлхийн айхавтар хартай, сэжигч зантай. Үүнд нь дээрхи үзэл суртал углуургаараа таарах мэт зохиж. Таарч тохирч явсаар бидний төрөлх зан араншингийн маань салшгүй хэсэг болон ээнэгшсэн бололтой.
Нэгэнт л үе дамжсан араншин, хар, сэжиг нь байгаа цагт түүнийг орлуулах юм үргэлж олддог болтой юм. Тийм болоод л ураны хайгуулаас(Зөвлөлтийн үед Мардайгаас олборлож байсан уран малд ээлтэй байсныг бодоход бидний хардалт айдас хоёрын дунд ямар нэг уялдаа байна) болж үнээ хээл хаяж, хужаа нараас болоод “тэр тэгж”, “энэ ингэж” байгаад эргэлзэх юм алга. Ер нь бол өнөөдөр “надаас болоод”, “миний буруугаас ингэчихлээ” гэвэл үнэмших амьтан олдохгүй янзтай. Харин ч буруугаа хүлээж байгааг нь сайшаахын оронд “энэ золиг цаана аа байгаа хужаа нарыг хайцаалж байна”, “монгол хүн яалаа гэж өөрөө ингэх вэ, энэ өөрөө хужаа байх” гэж хардах шинжтэй.
Логикоор нь хөөж үзэхэд нэг дүгнэлт гарч байна. Бидний дунд байгаа муу муухай бүхний ард хужаа нарбайдаг юм байна. Харин тэд “Хэрвээ бид худалдаж авбал монголчууд юугаа бариад ирнэ” гэдэгт итгэдэг. Нутгийнхаа чулууг “түүгээд ир” гэхэд түүгээд л ирж байна. Одоо чулуугаа түүгээд ирж байгаа юм чинь дараа нь “газраа тасдаад ир” гэвэл тасдаад ирнэ. “Бурханаа хулгайлаад ир гэхээр хулгайлаад ирж л байгаа юм чинь, “эхийгээ аваад ир” гэвэл гэзэгнээс нь чирээд л ирнэ.
Хүний юуг л бол юуг авчих санаатан муухай. Харин юугаа ч “аваад ир” гэсэн түүнийг нь бариад дэгдээд очдог нэгэн түүнээс жигшүүртэй. (“Муухай” байх “жигшүүртэй” байх хоёрын аль муугийн доогуур зурах)Хэрвээ “аваад ир, аваад ир” гэх нь дайсны шинж юм бол “аваад очье, аваад очье” гэх нь нөхөр-эх орончийн шинж мөн үү?
Муусайн хужаа нар “аваад ир, мөнгийг нь өгье”(үнэхээр л тэгдэг юм бол) гэж л байна биз. Харин бид аваачиж өгөхгүй бол болоо юм биш үү? Бидний судсаар жирийн цус биш Чингис хааны цус гүйдэг гэдэг биз дээ. Жирийн цустай хүн мөнгө хараад тэсвэрээ алддаг байж болно. Жирийн бус цустай хүн тэсдэг юм байгаа биз дээ? Манайхан зүгээр нэг хонгогүй, хөх толботой хонготой төрдөг биз дээ. Жирийн хонготой хүн мөнгөнд унаж үхдэг л юм байгаа биз, жир бусын хонготой хүн унахгүй байж болно биз дээ.
Тэгэхээр хамаг буруу нь авах гээд байгаа этгээдэд байна уу, авах гэсэн болгоныг аваачиж өгөөд байгаа нөхөрт байна уу? Эндээс яаж гарах вэ? Хужаа нарыг юу ч авдаггүй болгох уу? Өөрснөө хүний аваад ир гэсэн болгоныг бариад очдогоо болих уу? Хүнийг сайн болгох гэж зүдэрснээс (цаад хүн нь өөрийгээ сайн болгохыг зөвшөөрөө ч билүү, үгүй ч билүү) өөрийгээ янзлах гээд үзвэл яах бол?
Чиний юманд шунасан хүн хорвоогоор дүүрэн. Тэднийг устгаж барахгүй. Нэгийг нь энд дарж байхад тэнд нөгөөх нь төрж байдаг. Энэ нь тэднээс салах аргагүй гэсэн үг биш. Ердөө л тэдний хүсснийг аваачиж өгөхгүй болчихвол асуудал шийдэгдэнэ. Нарийн яривал чи аваачиж өгдөг учраас л чиний юмыг авдаг этгээдүүд оршин тогтноод байгаа гэдэг. Богд Зонхов бээр хорвоогийн өргөсийг байхгүй болгох аргыг сургасан байдгийг бид мэднэ. Мэдээж ертөнцийн өргөсийг түүж барахгүй, түүсэн ч эргээд ургана. Харин өргөс нэвтрэхгүй гутал өмссөн хүн өргөсгүй хорвоод амьдрах болно гэж.
Бид бусдаас давуутай байх ганц шалтгаанаа түүхээсээ хайдаг. Үнэхээр ч олон зууны тэртээд үлдсэн түүх минь хавь ойрынхноосоо хавьгүй илүү явсныг хэлээд өгдөг. Гэхдээ л түүх бол түүх. Түүх гэдэг бол үнэндээ болоод өнгөрсөн юмны тухай дурсамж. Ирээдүй гэдэг бол бий болох учиртай юмны тухай яриа. Тийм болоод л “та хэдэн настай вэ” гэсэн асуултын хариуд залуу хүн бага тоо хэлж, хөгшин хүн их тоо ярьдаг.
Гайхалтай түүхтэй бас гайхалтай ирээдүйтэй байх нь үнэхээр гайхалтай учрал авай. Гэвч юм бүхэн ээлжтэй хорвоод ирээдүй багатай ард түмнээс илүү түүх багатай ард түмэн нь хувьтай гэгддэг ажгуу. Тийм болоод сайн аавын тааруу хүүгээс илүү, тааруу аавынсайн хүү жаргалтай гэлцдэг бөлгөө.Үнэн хэрэгтээ өдгөө дэлхийд ноёлон буй сүүн тэжээлтэнтэй харьцуулшгүй яруу түүх аль цагийн мөхсөн динозавруудад байдаг.
Бид арагшаа бага харахын хэрээр урагшаа илүү харна. Ер нь бодвоос, байнга эргэж хараастай яваа хүн урагшаа тун бага ахихаас гадна, замын гуу нүхийг харахгүй унах магадлал өндөр. Бидэнд өнгөрсөн түүхээс хол давсан ирээдүй байгааг харах ёстой. Ерөөсөө ч хүсэл мөрөөдөл, итгэл найдвар гэдэг бол ирээдүйг бий болгож байдаг уриа дуудлага, хөтөчюм. Дэлхий хувьсч байна. Олон хүнтэй улс хүчирхэг байсан. Том нутагтай улс лут байсан. Ихээхэн цэрэгтэй гүрэн ялдаг байсан. Улсын эрэмбэ томоос жижигрүүгээ урууддаг байсан. Энэ бүгд цөм “байсан”-гууд болохоос “байх”-ууд биш. Харин цөөн хүнтэй гүрэн том байх, жижиг улс илүү хүчирхэг байх, цэрэг цөөнтэй нь ялдаг байх, буугүй танкгүйхарин технологитой нь дийлдэг байх, бяртайгаасаа ухаантай нь эзэрхэх ээлж ирж байгаа. “Байсан”-гуудаас илүү “байх”-ууд бидэнд бий.
Тэмдэглэхэд, бидний нэг хэсэг нь ийм муухай болчихоод үлдсэн сайхнууд нь арга аа бараад байгаа ч юм биш. Ийм шинж, тийм суртал их бага хэмжээгээр бүгдэд шингээстэй. Чамд ч байгаа, надад ч байгаа.Байхгүй гэж бодогдохын чинь хэрээр байгаа. Бид таварцаглаж унахдаа хүртэл “яагаад унав” гэж бодохоосоо өмнө “хэнээс болж унав” гэж боддог. Тэгээд замаа “сайн харж явах минь яалаа” гэсэн дүгнэлт хийхээсээ урьтаж “муусайн авилгачид газрын луйвар хийх гэж зөвшөөрөлгүй барилгын суурь ухсан” гэж уурладаг. (Үнэхээр цаана нь хужаа байгаа нь үнэн шиг авилгачид байгаа нь үнэн байдаг)Бид муу учраас ийм байгаа ч юм биш. Харин энэ нь туулсан түүх, явсан зам маань ийм суртлын ул мөр үлдээсэн болохоос биш монголчууд учраас л тэгдэг юм бас биш.Миний бодлоор бол монголчуудын давуу тал нь “хүнтэй л адилхан хүн” байгаа явдал билээ.

Иргэн
ilpzvmXKwrJidaWEn
бааигий
Зочин
хамба лам Чойжамж-д
Азу
China"ll be fragmented, then stabbed into skin of
bataa
Зочин
Ганаа
агуу хятад
bold
Зочин
Зочин
зочин
догсом
МАНГУУ-МОНГУ
баабар цэнддоо 2 т хайртай
цугтаа хөгжий
Tugs
1
Zochin
Зочин
789789456465
Гана
догсом
mongolzuu
ард дорж
Зочин
1111
Хэзээч үл засармуу
аргагүй
Зочин
zochin
жанжин клубээс
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
buyan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
teneg
teneg
Анхаа
Зочин
Зочин
Зочин
boldoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
монгол хэл
оймс эхнэр
монгол ах дүү нар минь
Зочин
Зочин
Зочин
Dajgui
Зочин
Зочин
zochin
Зочин
Gaihaltai
Gaihaltai
Зочин
Kkkk
Зочин
Зочин
Tsengel
Зочин
Зочин
Зочин
хужаа нар
Зочин
bat
Wtf
.
Зочин