“Зуун сая хүний амиар боссон Коммунизм”
“Нөхөд өө! Дэлхийн коммунизмын түүх” (”Comrades!: A History of World Communism”) хэмээх номыг би уншиж сууна.
(Дэлхийн анхны коммунист нь Иисус Христос гэх солиорол)
“Нөхөд өө! Дэлхийн коммунизмын түүх” ("Comrades!: A History of World Communism") хэмээх номыг би уншиж сууна. Оксфордын их сургуулийн дэргэдэх Ариун Антония коллежийн профессор,Орос-Зөвлөлтийн түүхч Роберт Сервис тэрхүү номыг зохиожээ. Бидний мэдэх социализм, коммунизмыг шал ондоо өнцгөөс харж бичсэн тэр номд бидний огтоос дуулаагүй, итгэхэд бэрх, эргэлзмээр баримтууд дүүрэн. Тэнд гарчигт буй “100 сая” гэх шинэхэн баримт юуг илэрхийлэх тоо вэ?
Тэр номоос санаа сэдэл авсан гэж шууд нотлохгүй ч цаагуураа тэгсэн байж таарах нэгэн баримтыг тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш ил болгож, коммунизмд хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг Вашингтон хотноо нээхдээ 100 сая хүний амиар тэр нийгэм боссон гэх айхтар тоог анх гаргаж иржээ. Хөшөөний нээлттэй давхцуулан түүхч Р.Сервис “Коммунизмын аймшигтай ургац” гэсэн гарчгаар "Los Angeles Times" сонинд (2007 оны 6 дугаар сар) сонирхолтой, шинэлэг өгүүлэл бичсэн ба мөн тэр үед "The Guardian" сонинд “Коммунизмын хий сүүдэр хэнийг түгшүүлнэ вэ?, “The Wall Street Journal" сонинд “Хараал идсэн коммунизм” гэхчлэн нийтлэл хэвлэгдэж нөгөө “100 сая” гэгчийг олон талаас нь нотлож байв.
Манай уншигчдад сонин содон байж болох, бас үл итгэм энэ 100 сая ингэхэд юун тоо вэ? Америкийн төрийн тэргүүн, эрдэмтэн, хэвлэлийн үзэхээр бол ХХ зуунд коммунист дэглэмүүд 100 сая хүн ардыг золиос болгон устгасан баримт юм гэнэ. Яг 100 сая хүн алуулсныг нарийвчлан тоолсон нь юу л бол, гэхдээ дөхүүлсэн гэж америкийн хэвлэлд үзэж байна. Үнэндээ ч Зөвлөлтийн ГУЛАГ, Хятад, Хойд Солонгосын хөдөлмөрийн колониуд, камбожийн ширэнгэ, Боснийн ой дотор хичнээн хүн ясаа тавьсныг мэдэх хүн дэлхийд байхгүй л дээ. Алуулснаас гадна цөлөгдсөн, олон жил хоригдсон, өмчөөсөө салсан, эр нөхөр, эцэг эхээ дагаж хэлмэгдсэн, ер нь л амьдралаа бусниулгасан гэвэл тэрбум хүн өлхөн гэж “Нөхөд өө! Дэлхийн коммунизмын түүх” номын нэг хуудсан дээр дурайж байх юм. Энэ дүгнэлтээ нотлох мэт цаазлуулсан, цөлөгдсөн, хоригдсон, II дайнд алагдсан, мөн 1944-1956 оны Латвийн партизаны дайны үед, 1956 оны Унгар, 1968 оны Чехословакийн бослогын үед алагдсан гэхчлэн нарийвчилсан маш олон статистик тоог хүснэгтээр хавсаргажээ.
Бидний сайн мэдэх СССР-ээр аваад үзэхэд л үнэндээ тайван цагт улс гүрэн хэрхэн доройтон сүйрч болдогийн сонгодог жишээ нь тэр их террор байсантай маргах хүн одоо байхгүй. Байлдааны талбарт бус, улс төр, үзэл суртлын зорилгоор, массаар нь гэсгээн цээрлүүлэх авантюрын зам сонгон авч, нийгэм-эдийн засаг, хүний нөөц, моралийг бүхэлд нь бусниулсан хэмээн эдүгээ ОХУ-д эрүүл саруулаар дүгнэж, гол буруутан нь энэ гүрний тухайн цагийн төр, төр ба гүрнийг залж чиглүүлсэн ЗХУКН гэж үзэж байгаатай би санал нэг байна.
СССР нь улмаар улс төрийн буруу алдаатай чиглэлээр, сөргөлдөх зам сонгон авч өөртөө балаг тарьсан ба тэр балгийн уршгаар, зөвлөлтийнхний оролцоотойгоор Монгол, Дорнод Европ, Куба, Вьетнам, Афганистан, мөн Африкийн олон арван оронд алагдсан ба сураггүй болсон, золиослогдсон хичнээн сая хүн ард байсныг одоо тооцох боломжгүй юм.
Манай Монголд гэхэд л төр нь оролцож, төрийн машин яргалал үйлдсэн 1930-1940-өөд он бол Бушийн нэрлэсэн 100 саяын ердөө өчүүхэн хэсэг нь шүү дээ. 1932 оны ардын бослого, “Лхүмбийн хэрэг”, “Гэндэн, Дэмидийн эсэргүү”, “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү Ёнзон хамбын”, “Цагаан, Бароны үлдэглэл буриадууд”, “Хүүхэн хутагтын”, “Порт-Артурын хэрэг” гэхчлэн хядлага өрнөсөн үе бол Бага хаадын үе, Манжийн үе, Богд хаант Монгол улс гээд өмнөх түүхийнхээ бүх үетэй нь харьцуулбал аллага тоо, чанарын хувьд дэндүү хол давсан, дэндүү цөөхүүлээ монголчуудын хувьд яалт ч үгүй коммунист геноцидын жилүүд гэж үзэхээр. 1940-өөд оны хүн амын тооллогоор хагас сая хүн ам тоологдсон гэж үзэхэд хилсээр шууд алагдсан 40-50 мянга, хөөрхийлөлтэй хоцорсон тэдний ар гэрийнхэн гэвэл монголын 5 хүний нэг нь тэр геноцидын золиос болсон байх юм.
Монголд өрнөсөн аллага, яргалалаар бол дотор нь хэд хэдэн ангилалд авч үзэхээр, тухайлбал санаатайгаар урьдаас төлөвлөж хороосон нэг хэсэг, хүнлэг биш нийгмийн бодлогын золиос болсон нэг хэсэг, түүхэн гэрчээр үлдээхгүй гэж устгасан нэг хэсэг, амьд үлдсэн боловч сэтгэл санаа-эд материалын нөхөшгүй тамд унасан нэг хэсэг, хариуцлагагүй явдлын золиос болсон нэг хэсэг гэхчлэн.
Хэдийгээр манайд тохиолдоогүй ч СССР-т 1930-аад онд болсон их өлсгөлөн байна. Украины ард түмнийг санаатайгаар өлсгөж устгахыг завдсан Сталины террор, мөн энэ жишгээр 1950-иад оны сүүлээр санаатайгаар бөөнөөр нь өлсгөж хэдэн арван саяар нь үхүүлсэн Маогийн террор, 1960-аад онд “Соёлын хувьсгал” нэрээр Хятадад өрнүүлсэн кампанит аллага, гуравхан жил төр барихдаа 3 сая хүнээ санаатайгаар алж устгасан Полпотын Кампучи гэхчлэн дэлхийн коммунизмын түүхэнд тохиосон аймшигт аллагуудыг мартаж үл болно.
Социалист аж үйлдвэржүүлэлт, хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөх кампанит ажлууд үй олныг хамарсан хэлмэгдэл, өлсгөлөн, гуйланчлал, хүчирхийллийг дагуулж байсан баримтыг бас мартаж болохгүй. Манайд ч ялгаагүй “Зүүнтний нугалаа” нэрээр хөдөө аж ахуйг бүрэн хөмрүүлсэн хамтрал коммуны кампанит ажил, 1950-иад оны нэгдэлжих хөдөлгөөн зэрэг нь хүнлэг биш нийгмийн бодлого, эдийн засгийн терроpизмын нэг хэлбэр байсан гэж одоо дүгнэж байна.
Ангийн дайсан гэгч нэрээр жинхэнэ ялгаварлан гадуурхах, ангийнх нь хувьд устгах бодлого явуулсан нь коммунист дэглэмүүдийн нийтлэг үзэгдэл байлаа. Чинээлэг ангийн эсрэг эхэндээ чиглэснээ дараа нь нийт сэхээтний эсрэг болж даамжран, нийгмийг бусниадаг үзэгдэл СССР, Хятад, Монгол, Камбожид нэгэн адил давтагдсан. Улс төрийн эрхээ хасуулах нь энүүхэнд, шашин шүтлэг, соёл, үзэл бодол гэхчлэн соёлын террорын амтыг ард түмэн нь хангалттай амссан байдаг.
Түүхнээ олон намтай байсан Орос, Төв ба Дорнод Европын орнуудад ганц намын дарангуйлал тогтоонгоо бусад намуудыг устгаж үгүй болгосон, гишүүдийг нь цээрлүүлсэн, шашны нөлөөг устгах зорилгоор Монгол, Польшид лам хуврагуудыг нийтээр нь хомроглосон, атеист улс болсноо зарласан, коммунист бүх улсад марксизм-ленинизмээс бусад бүх үзэл онол, нийгмийн сургаалийг хориглосон, ард түмнийг карантины байдалд хав барьж, мөрдөн тагнасан, иргэний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлсэн гээд нийтлэгүүдийг нь жагсаавч барагдахгүй. 1990-ээд онд Босни, Косово, Чечень, Руандад явагдсан угсаатны цэвэрлэгээ бол коммунизм буюу түүнтэй төстэй нийгмийн үлдээсэн өв байлаа.
Коммунизмаас дутахгүйгээр террор үйлдсэн нийгмийн нөгөө нэг байгуулал бол ХХ зуунд нацизм, фашизм байсан гэдэгтэй бүх нийтээрээ санал нэгддэг. Гитлерийн Германд жүүд, цыган, нийгмийн эмзэг давхарга, цэргийн олзлогдсод, өвчтөнүүд гээд геноцидын золиос бологсдыг түүх мартаагүй.
Коммунизм түүхээ бүрэн өндөрлөж, дэлхийн цоо шинэ түүх эхэлсэн, ярганы ажил дууссан гэж бодож байтал бас тиймгүй юм. Коммунизмын цуст явдал түүх болсон ч түүнийг төрүүлдэг зарим дэглэм, коммунист намууд одоо хүртэл оршиж байна. Хуучин СССР-ийн нутаг дэвсгэр дээр 26 коммунист нам бүлэглэж СКП-КПСС гэгч намуудын эвслийг байгуулсан ба эгзэгийг нь олж засгийн эрх булаан авахад бэлэн байна. Зарим нь ч засгийн эрхэнд байна. Үүндтэй холбогдуулан Молдовыг олон жил захирсан Ерөнхийлөгч асан Владимир Воронин гэх орчин цагийн нэгэн коммунистын марзан яриаг энд засваргүй буулгая. "Интерфакс"-аас мэдээлснийг үзвэл тэрээр Ариун Никольскийн сүмд үг хэлэхдээ, “Иисус Христос бол дэлхий дээрхи анхны коммунист. Коммунист үзэл суртал, христийн номлол хоёр хоорондоо маш адилхан агуулгатай. Иймд сүсэгтэн олон Та нар коммунист намын төлөө саналаа өгөх ёстой” гэж ярьжээ. Засгийн эрхэнд тогтож үлдэхийн тулд коммунистууд юу ч хийхээс буцахгүй, улайрах замдаа орсныг Воронины энэ үг нотлох мэт. Оросын коммунистуудын хэвлэлээс үзвэл тэд олон улсын тавцанд нэн идэвхтэй ажиллаж, Европ, Америк, Ойрхи Дорнодын 59 коммунист намыг цуглуулан Газын зурвас, Ливанд Израилийн үйлдсэн түрэмгийллийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргуулж энх тайвны аян өрнүүлсэн ба тэдний өөрсдийнх нь яриагаар бол Герман, Грек, Итали, Португал, Сири, Словак, Финланд, Франц, хуучин Югославын коммунист намуудтай холбоотой гэнэ. Москвагийн заавраар төр улсынхаа тогтвортой байдлын эсрэг босдог коммунист намууд өрнө дахины ардчилсан нийгмүүдэд алга болсон юм уу гэтэл одоо хүртэл амьсгаатай байгаа бололтой.
Коммунизмыг түүхийнх нь хувьд бүрэн яллаж, дэлхийн цоо шинэ түүх эхэлсэн энэ цаг үед хэзээ ч эргэж сэргэхгүй улс төрөөр хөөцөлдөж хийрхсэн нийгмийн тодорхой хэсэг дэлхийн хаа нэгтэй (ялангуяа посткоммунист СССР-т) амь бөхтэй оршиж байгаа нь нэн эмгэнэлтэй, оюун санааны хувьд маш аюултай, олон улсын терроризмд өгөөш болох магадлалтай үзэгдэл гэхээс өөрөөр дүгнэх аргагүй.
Өнгөрсөн зуунд “100 сая”, цаашлаад нэг тэрбум хүн ардын амиар тоглосон хэмээн социализм, коммунизмыг ялласан Ж.Буш, Р.Сервис нартай монгол уншигч Та эвлэрэх үү?
Эл нийтлэл бол зохиогчийн үндсэн ажил албатай огтхон ч холбогдолгүй, тус сайтын захиалгаар түүхч эрдэмтний өнцгөөс Ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулагдан бичигдээд одоо нийтийн хүртээл болж байгааг анхаарна уу – baabar.mn

Вашингтон дахь нөгөө алдарт хөшөө – зохиогчийн авсан зураг

Вашингтон дахь нөгөө хөшөөний суурь дээрхи бичээс – зохиогчийн авсан зураг

Коммунист яргалалын онол-үзэл санааны эцгийн хөшөө Улаабаатар хотын төвд сүндэрлэсээр