ХЭДЭН ТООНУУД
Манай сэтгүүлчид, улс төрчид ТОО гэдэг юманд ихээхэн дургүй бололтой, эсвэл мэддэггүй.
Манай сэтгүүлчид, улс төрчид ТОО гэдэг юманд ихээхэн дургүй бололтой, эсвэл мэддэггүй. Олонхийх нь хувьд их, бага, АСАР их гэсэн гурван төрлийн тоо л бий. Сүүлийн үеийн мэдээллийн энэ олон урсгал дунд хоёрхон зүйлд итгэдэг, хоёр зүйлд ерөөс итгэдэггүй болоод байгаа. Итгэдэггүй хоёр зүйл нь улс төрч ба сэтгүүлч. Итгэдэг болсон хоёр зүйл маань МӨНГӨ ба ТОО. Математик Доллар хоёроос өөр үнэнийг ойлгуулах зүйл дэлхийд даанч үгүй. Африкийн ширэнгэ, Норвегийн цасан дээр хүмүүс Бенз машиныг янз янзаар хэлж болох ч зөвхөн валют л түүний үнэ цэнийг үнэнээр илэрхийлнэ. Ааайййймар их нүүрс, аааййймар их зэс хоёрыг хир гоё вэ гэдгийг улс төрчид сэтгүүлчид өөрсдийнхөө үзэл бодлоор тайлбарлах боловч аль нь ямархуу үнэтэй вэ гэдгийг ихэнхидээ хоёрдугаарт авч үздэг нь харамсалтай. Доллар, Евро, Юань, Фунт гээд л угтаа зүгээр л тоонууд юм шүү дээ.
Сэтгүүлч нарын сэтгэлийн хөөрөл, улс төрчдийн популизмыг алгасаад зүгээр л википедиа, гүүгл ашиглаж сонирхсон хэдэн ТООНУУДАА мэдэж авлаа. Coal mining гэдэг түлхүүр үгээр хайлаа. Нүүрсний олборлолтын тухай олон янзын ойлголтоос энгийн хэдэн тоог нь онцлъё. Дэлхий даяар 7 тэрбум тонн нүүрс олборлодог аж. Ө/х 7000 сая тонн. (Зарим сэтгүүлч, улс төрч 7 сая тонн, 7000 сая тонн, 7000 тонн гурвыг ялгадаггүй юм шиг байна лээ ккк). Энэ 7000 саяынх нь 3000 сая буюу 3 тэрбум тонныг нь Хятадууд, Хятадын 3000 –ынх нь 700 сая орчмыг Өвөрмонголын нутгаас олборлодог аж. Харин манайх одоохондоо 20 – 25 сая орчим байгаа, яваандаа их өснө. Манай шанагадаж буй АСАР ИХ, АЙЙМАААР ИХ нүүрс маань одоогийн байдлаар Хятадын 150 –ны нэг. Үсгээр бичвэл зуун тавь хуваасны нэг. Хятадууд өөрсдөө “багахан” хэмжээний нүүрс гаднаас авдаг нь зүгээр л газарзүйн байршил, нүүрсний чанар, компаниудын харилцаан дээр тогтдог БИЗНЕСИЙН л асуудал юм шиг ээ. Түүнээс биш манай “жаахан” юмыг аваааааад л нөөцлөөөөөөд л муу санаалаааад тэдэнд ямар ч ашигтай юм билээ.
Саяхан нэг сэтгүүлч билүү улс төрч “Бид Австралиас илүү нүүрс Хятадад зардаг атал бид тэднээс арав хорь дахин бага доллар олж байна” гэж халагласан байсан. Австралийн ДЭЛХИЙ ДАЯАР зарж олсон хэдэн тэрбум долларыг манайхны ЗӨВХӨН УРАГШ нь зөөж олсон хэдэн сая доллартай харьцуулаад санаашраад байгаа нь ямар ч учиртай юм, санаатайгаар хүний толгой эргүүлж байгаа юм шиг уур хүрмээр. Австрали жилд 400 – 500 сая тонн буюу манайхаас хорь дахин ихийг олборлож талыг нь шахуу гадагш нь зардаг болохыг мөн л wikipedia –аас мэдлээ.
ОТ байна. Энэ товчлолыг мэддэг болоод хэдэн жил өнгөрч байна. Манайх эндээс бас АААЙЙЙМАААР их, АСАР их мөнгө олох тооцоотой. Уг нь ганц дундаж тэрбумтны орлого л доо. ОТ –ээс олох нийт мөнгө 50 – 60 тэрбум. Бид өөрсдөө талыг нь авбал 30 орчим тэрбумыг 50 жилд олох тооцоотой. Жилдээ 600 сая. Үүнийг нь 3 сая хүндээ хуваахад нэг хүнд 200 ногоон ногдохыг ойролцоогоор харж болно, жилдээ шүү дээ. Сардаа хуваахад 18 доллар буюу өнөөх 21 мянгатай дүйцэхүйц. Энэ ч нээх Арабын шэйхүүд шиг алтан дээр хөлбөрөх баялаг биш л дээ.
Хаа сайгүй л нефт, зэс, нүүрс, алмааз г.м. эрдэс баялаг бий. Монгол улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18 –д ордог. Харин хөрсөн доорхи НИЙТ баялагаараа 18 –аас нэлээд хойшоо очно. Манайхаас том газар нутагтай бүх улс манайхаас хавьгүй илүү баялагтай, wikipedia –аас хараарай. Манайхаас бага нутагтай мөртлөө манайхаас хавьгүй илүү газрын баялагтай орнууд харин дэлхийн хаа сайгүй, булангийн орнууд, Чили, ӨАБНУ г.м. Бүүр Өвөрмонгол хүртэл нүүрсээрээ манайхыг 30 – 40 нугална. Хуурай газрын 1.1 орчим хувийг эзэлсэн Монголын нутагт бүх байгалын баялагийн 1 –ээс хавьгүй цөөн хувь нь булаастай байгаа гэдэг л үнэн. Бидэнд бусдаас гоцроод байх тасарчихсан их нүүрс зэс байхгүй ээээ. Гэхдээ чамлаад яахав, ОТ ТТ бас бус хэдэн юм бий. Энэ биднийг насаар нь загасаар тэжээж хүрэхгүй харин загасны уурга авахад л хүрэлцэнэ, энэ биднийг жакузид хэвтэж жаргуулах мөнгө биш, хөл дээрээ босоход л нэмэр өгөх зүйл. Хөгжихийн тулд хөдөлмөрлөхөөс өөр аргагүй.
Манай эмч, багш, төрийн албан хаагч нарын цалин нь АМЬДАР гэж биш АМЬДРАЛДАА НЭМЭРЛЭ гэж өгдөг гэмээр. Халтуураар эсвэл авилгалаар амьдралаа авч яваа Монголчууд хэзээ жинхэнэ professional болох вэ? Өдөр шөнөгүй ажиллаад хэдхэн төгрөг олдог учраас л Монголдоо залхуу, харьд “ажлын мал” мэт зүтгэнэ. Монголчуудын дөрөвний нэг нь татдаг 00 –той, халуун хүйтэн устай байшинд амьдардаг. Бүгдээрээ орон сууцанд амьдардаг болсон цагт л жинхнээсээ баян боллоо гэж ойлгож болох. Харин тэр барилгуудыг хэн барих вэ? Бид өөрсдөө л хөдөлмөрлөж бүтээн байгуулна, бид өөрсдөө л асуудлуудаа шийднэ. Зарим дуракын ярьдаг шиг бүгдийг үнэгүй авна гэж байхгүй л дээ, тийм их баялаг ч байхгүй.
Фээсбүүк сайтыг үндэслэгч настай Марк Зукэрбэрг 25 тэрбум долларын хөрөнгөтэй, жилд улсдаа манай ОТ –ын төлдөгээс илүү татвар төлдөг. Хэдхэн ийм толгой байхад л Монгол хөгжчих юм уг нь. Ийм толгойнууд тэнгэрээс бууж ирдэггүй, сайн боловсролын систем, сайн шинжлэх ухааныг дагаж бий болно. Дээрээс нь нэмээд хөдөлмөр хөдөлмөр бас дахин хөдөлмөр. Харамсалтай нь хөдөлмөрийн үнэ цэнийг зөвөөр үнэлээгүй цагт хөдөлмөрлөх хүн ховорхон ч юм дөө. Юу ч хийдэггүй засаг дарга нар үнэтэй жийпээр гангараад л... Юу ч хийдэггүй хулигаанууд хорин нэгээрээ архидаж төр засгаа зүхээд л...

би
Зочин
tsoomo
Зочин
Зочин
uuuuuu
Зочин
mendee
Moobi
????
Зочин
Tooyo
tuuk
йыбө
Зочин
Зочин
muujig
Зочин
нано
Ardchilsan namd
Ìÿãàà
Малаа
online ikh delguur
Манайхан
Аанхаад
Зочин
Lucifer
NemO
Горидогч
Sudla, Ulgerle
Зочин
delgermaa
WOW
Bachka
Зочин
mn
ààíõàà
tuvshuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Çî÷èí
НЭГ АРДЧИЛАЛ КЛУБ
Зочин
bat
Зочин
bbb
Зочин