Шагнуулхынсан
Ажлаа хийгэээл суужээсэн чинь юу юугүй шагнуулмаар санагдаа явчдын.
Яадын, хүмүүс шагналд дургүй гэдэг ч цаанаа бүгд л дуртай байдышдээ. Таануус ч гэсэн. Улсаас өгдөг нь коммунист нийгэмд л ижил тэгширсэн хэрэглээтэй хүмүүсийг мотивт оруулж байгаа ужигарсан арга гээл – тэгдийн, лай л вайна. Би бол улсын байх тусмаа дуртай. Улсын тийм юм гээл. Арай ч цөөдөөд байгаан, бүүр “тэргүүний пиавчин”, “улсын тэргүүний шоучин”, “тэргүүний мал хайралсан гишүүн”, “тэргүүний олон малаа интэрнэтэд бүртгэсэн малчин” гээл юу ч байсан падлий алга. Угаасаа төр нь шагнал өхөд яахав дээ. Бусад улс орон олон нийтийн байгууллагууд нь шагнадаг, төр нь цэргийн одон медаль л өгдөг гэхийн. Бид чинь Чингисийн үр сад юм чинь бусдыг дуурайж яахын!
Шагнуулхын хамгийн сайхан нь юу вэ, мэдхүү? Хамт олон, дүүрэг, нийслэлийн ИТХ нь хэдэн давхар хуудсаар ээлжлэн магтдагт байгаан. Та нар өөрийнхөө тухай хэдэн хуудас дамбайсан магтааал явжээнэ гэж боддоо, гоё биш гэжүү?! Тэр мундаг мундаг улс магтжаагаам чинь үнэн л байж таараа шүү дээ, худлаа гэж хэн хэлхийн? Тэр бүрээс ичиж нэрэлхэх оогт шаардлага байхгүй, гуйгааал, өөрийгөөө сайхан магтаж биччээд гарын үсгүүдийг нь цуглуулаал яваад байдын, заа.За та бүхэнд ойлгомжтой болгохын тулд өөрийгөө магтаж үзүүлий. За энэхүү нөхөр Гаамп болбосу улс нийгэмд тасралтгүй аруун жил пиав ууж байгааа бөгөөд цаашдаа олон шил пиав уух манай тэргүүний пиавчдын нэг юмаа. Пиав уух нь уултын агуу том урлаг бөгөөд Гаамп хүү гүрүүшигтэй пиавыг хамгын эвлэгхэнээр амруугаа ойртуулж залгих нь шинэ тутам пиав уултанд суралцаж байгаа залууст үлгэр дууриалал болсоор ирсэн билээ. Мөн Гаамп нь ахмад пиавчдын арга туршлагыг судалж амьдрал дээр хэрэгжүүлэн, сүүлийн үед шинээр гарч буй арга технологтой хослуулан пиав уултын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Залуу халуун насаа үл хайхран пиав гээч эрхэм ундаагаар тасралтгүй, шантралтгүй хичээллэж явааг нь үнэлж “Тэргүүний пиавчин” хэмээх нэр хүндтэй шагналд дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Ингээл хэдэн хувь хийгээл бариад гүйчинэ шүү дээ. Миний ахмадаас суралцаж, залууст үлгэр дуурайлал болно гэж үхсэн балдууз нь байхуу дээ. За тэгээд шагналаа аваад хүнээс мөнгө зээлээл ганц гүрүүшиг пиав уугаад суухад сайхан байх шүү. Би шагнал авжаагаа болхоос ямар мөнгө авжаагаа биш. Тэхдээ өдий болход эмээгийн өгсөн чихэрнээс өөр шагнал аваагүй л явжийнэ. Авна даа, энэ их хичээл зүтгэлийн эцэст!