ҮЛГЭР ШИГ МӨРТЛӨӨ ҮНЭН
Зарим үлгэрт үзэсгэлэнт эмийн үгэнд уярахгүй, авдар алтанд шуналтахгүй хүчирхэг баатар гол дүр байх нь элбэг, тэр хэчнээн ч хүний амийг аварч, хэчнээн ч мангасыг даран сөнөөсөн 0 зоос л авдаг.
Зарим үлгэрт үзэсгэлэнт эмийн үгэнд уярахгүй, авдар алтанд шуналтахгүй хүчирхэг баатар гол дүр байх нь элбэг, тэр хэчнээн ч хүний амийг аварч, хэчнээн ч мангасыг даран сөнөөсөн 0 зоос л авдаг. Бас нэгэн ядуу тариачин 35 шүүрийг их хөдөлмөр зарцуулж хийгээд, зах дээр 35 зоосоор арилжиж, эхнэр хүүхэддээ 35 мантуу авчирч хооллож буй тухай ахуйн деталь үзэгдлүүд олонтаа гардаг. Товчхондоо няцашгүй хөдөлмөр, тууштай сэтгэлийн тухай магтан өгүүлэх нь Хятад, Япон үлгэрийн гол “имиж”. Харин манай Монгол ардын үлгэр бол их сайхан. Ерөөсөө л цэвэр ид шид, эсвэл заль мэх үндсэн зэвсэг. “Цагаан өөхөн чулууг дэрлээд унтвал эд мал, эхнэр хүүхэд хаант улстай болно” тэгээд л гүйцээ. Нэг зальт үнэг хөөрхий шаазгайны хамаг өндгийг “Эврээрээ мөргөж ална шүү” гэж хулхидаж айлгасаар дээрэмдээд дуусна. Шаазгай ч арчаагүй юм, азаар аврагч хулгана гарч ирнээ. Үнэг уурандаа хулганыг идэх гэсэн ч цаадах нь үүрэндээ нуугдчихалгүй яахав. Гэхдээ үнэг зальтай, “Ийм ухаантай хулгана, их хөөрхөн чихтэй дээ” гэнэ, хулгана чихээ цухуйлгана. Дараа нь “ийм хөөрхөн чихтэй юм чинь толгой нь бүүр хөөрхөн дөө” гэхэд нь хулгана толгойгоо цухуйлгана. Үнэг бүүр инээмсэглэн наалинхайтаж “ийм хөөрхөн толгойтой юм чинь бие нь бүүр хөөрхөндөө” гэхэд нь сэтгэл нь баяссан хулгана бүтэн биеэ цухуйлгана. Үүнийг нь л хүлээж байсан үнэг үмхээд авалгүй яахав. Хулгана “ээ новш” гэж дотроо бодоод “Үнэг эгчээ үмэр үмэр гэж идвэл үмхий бишүү, ангар ангар гэж идвэл амттай бишүү” гэж хэлэхэд үнэг итгээд “ангар ангар” гээд амаа ангайтал хулгана зугтаан гарч үүрэндээ ороод амар сайхандаа жаргана. Ээлжлээд л нэгийгээ хулхидчихна. Өөрсдийгөө ажиж суухад энэ үлгэрүүд бидэнд их л нөлөөлж дээ. За тэр ч яахав.
Заримдаа амьдралд бүтэшгүй зүйлийг орондоо хэвтэнгээ мөрөөдөж төсөөлөх гоё л байдаг. Үнэхээр сайхнаар мөрөөдөж чадвал тэр нь сонирхолтой үлгэр болж хувирдаг. Нисдэг хүмүүс, хулууг сүйх тэргэнд хувиргадаг дохиур, хөөрхөн царай бэлэглэдэг шингэн. Эсвэл нээх гоё алтаар өндөглөдөг тахиа. Хүн бүхэн л заримдаа бирд гарч ирээд гурван хүсэл асуугаасай гэж мөрөөддөг. Тэгээд бүүр юу юу хүсэхээ дотроо жагсаачихсан явдаг. Бид үлгэрт дуртай.
Амьдрал даан ч үлгэрээс дэндүү хол юм даа. Улаанбаатараас Оюутолгой хүртэл нисэхэд цаг хорин минут, Таван шараас Оффицер хүртэл автуусаар явахад цаг гучин минут. Замын түгжрээнд зогсох тээврийн хэрэгслүүд минут тутамд хэдэн грамм шатахуун түлж шатааж, төдий чинээгээрээ мөнгө шатааж, төдий чинээгээрээ агаар шатааж, төдий чинээгээрээ хүний тайван сэтгэлийг шатаана, харамсалтай. Шитэд дохиур байдагсан бол ганц дохиод ядаж нэг удаа нисээд явахсан гэж бодогддог.
Хорин нэгэн зуун өнгөрөхөд Монголд үлгэр шиг олон л юм болж билээ. Сая хүнтэй улс дөчин сая хүнтэй улсыг эзлэн боолчилдог нь үлгэр шиг мөртлөө үнэн. 2000 оны сонгуульд нэг нам 72 суудал авсан нь үлгэр шиг мөртлөө үнэн. 0/35 гээд байгаа Допин бас л үлгэр шиг мөртлөө үнэн. Хаа очиж эх оронд минь муухай үлгэр нэг их болж байгаагүй дэг. Өөрөө хөдөлмөрлөхгүй бол өөхөн чулуу, цагаан чулуу, зэстэй чулуу, нүүрстэй чулуу дэрлэж унтаад эд баялаг, эхнэр хүүхэдтэй болно гэдэг харин хэзээ ч бүтэшгүй үлгэр шүү.