Ариун ном дэлгэрэх цаг буюу Пали Ганжуур, Данжуурын орчуулга Монголд залрав
Ганжуурын тухай яриа гэхээр Буддизмийн “библи”-ийн тухай яриа болж таарна. Тэхээр эхлээд манайд хэзээ анх бурхны шашин мөн бясалгал хэзээ орж ирсэн бэ? гэдгээс эхэлж ярих хэрэгтэй болно.
Ганжуурын тухай яриа гэхээр Буддизмийн “библи”-ийн тухай яриа болж таарна.
Тэхээр эхлээд манайд хэзээ анх бурхны шашин мөн бясалгал хэзээ орж ирсэн бэ? гэдгээс эхэлж ярих хэрэгтэй болно.
Монголд бүр Хүннүгийн үед буюу Энэтхэгт Ашок хэмээх догшин хаан гарч ирээд төр барьсан ч гэнэт бясалгалд орж номын хаан хэмээн алдаршиж бурхны бясалгал маш хүчтэй дэлхий даяар түгэн дэлгэрсэн үе буюу бурхны шашин анх дэлгэрсэн тэр үед цэвэр практик арга болох бясалгал орж ирж дэлгэрсэн гэж үздэг.
Тэр цагт Энэтхэгээс бясалгалын багш нар орж ирсэн гэх бөгөөд тийм номын багш нар байсныг нотлох гэрч нь Азар хэмээх бараан царайтай буржгар үстэй харваас илт Энэтхэг хүний дүр бүхий бурханы сэрэг дүр юм. Азруудтай таарч элдэв ач тусыг хүртсэн тухай домог маш олон байдаг. Азар гэсэн нэр бол өнөө ч бясалгалын багшийг нэрлэдэг Ачиара хэмээж пали нэр ажгуу.
Монголын випашяна судлалын төвийн тэргүүн бясалгалын багш Д.Ширэндэв Бурхан багш буюу Сиддхард Гоутам буддагийн 2550 жилийн өмнө нээж олсон бясалгалыг Монголд заасаар арав гаруй жилийг үдсэн бөгөөд одоо давхардсан тоогоор манайд 30 гаруй мянга орчим хүн энэхүү бурхан багшийн випасяна буюу илтэд харах бясалгалыг хийж байна.
Тэрээр мөн Ганжуур Данжуурын пали эхээс 140 орчим ботийг өнөө цагийн монгол хэлэнд тааруулан орчуулан буулгаж эхний гурван ботийг хэвлэн гаргасан бөгөөд зохиолч Г.Аюурзана хянан тохиолдуулж Петровис компанийн захирал Ж.Оюунгэрэл өглөгийн эзэн болж буян хураасан байна.
Ганжуур Данжуурын жинхэнэ эх пали хэлнээс орчуулагдан эх хэлнээ буусан судрын тухай ярихын өмнө Ганжуурт байх үлгэр, домог, шүлэг, шад манай ардын ярианд маш ихээр нутагшсан байхыг анхаарах хэрэгтэй.
Маш ойрын жишээ татахад аль дивангарын юм гэж яриад байдаг Ганжуурт байх бөгөөд бурхан багш өмнөх тоолшгүй олон төрлийнхөө нэгэнд Дипанкар бурхантай таараад шууд бясалгал хийн гэгээрч болох байсан ч бодисатвагын замыг сонгосон тухай гардаг.
Уур биеийг зовооноо уул морийн зовооно, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр …гэх мэтээр Ганжуураас шууд гаралтай үгсээр ярилцах бөгөөд …Цонхон дээр суусан ялааг цохиод чи алж чадна Цохлоод ирсэн үйлийн үрийг цохиод буцааж чадах билүү …хэмээн дуулах ажээ.
“Нэр хугарахаар яс хугар” гэх үгийг хүн бүр мэдэх ч ямар учиртайг мэддэггүй. Тэгвэл энэ үг мөн л бурхан багш буюу Сидхард Гоутам хатуу шийдвэрийн бясалгалд зургаан жил сууж эхлэх үед түүний завилж суусан хөл ний яс хугарч байгаа мэт өвдсөн ч хан хүүгийнхээ нэрийг бодоод “Нэр хугарахаар яс хугар ” гэж өөртөө хатуужил өгөх гэж хэлсэн үг бөгөөд яг энэ чигээрээ Ганжуурт байх ажээ.
Энэ мэтээр ардын үг хөөвөл бүхэл бүтэн ном болохоор их судалгааны ажил бэлэн байх ажээ.
Тэгвэл манай түүхэнд Ганжуур Данжуурыг хамгийн анх Чойжи-Одсэр буюу Номунгэрэл тэргүүтэн Өлзийт хааны үед 1295-1307 онд хуучин монгол хэл дээр орчуулсан бөгөөд энэхүү орчуулгыг 1602-1607 онд Ширээт гүүш Цорж, Аюуш, Ананд, Манчир тэргүүтэн хэлмэрчид дахин бүртгэж, Ганжуурын гол гол зохиолыг орчуулан хянаж засжээ.
Лигдэн хутагт хааны үед Гунгаа-Одсэр бандид, Гүнтэн гүүш тэргүүтэн хэлмэрчид Ганжуурын монгол орчуулгыг төгсгөн гүйцээгээд 1620 онд алтан үсгээр бүтээгээд 1629 онд хэвд сийлж барласан ажээ. Энэ Алтан Ганжуур нь 113 боть, монголын сүүлчийн эзэнт улсын гурван эрдэнийн нэг болох бөгөөд алтан Махгал бурхан, алтан тамга, алтан Ганжуур энэ гурвыг ийнхүү нэрлэдэг байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.
Ганжуурыг төвд бичгээр, алтан үсгээр, дан мөнгөөр үсгээр, дөрөв, долоо, найм, есөн эрднээр мөр, үг алаглуулан бүтээснээс гадна хэвлэлийн олон бараар барласан нь бий. Төвд үсгийн Ганжуурын Бумын аймгийн Га, Да, Уна, Жа, Ча ботиудыг Жива гэлэн Жамсран, Эмч гэлэн Жалиан нар долоон эрднээр бүтээж Дандар аграмба засч найруулснаас гадна ганжуурын дал гаруй ботийг нь хянан тохиолдуулж ариутгасан байна…гэх мэтээр тэмдэглэсэн бөгөөд харин тухайн үед манайд бурхны ном шашин хэлбэрээрээ байсан уу эсвэл бясалгалын хэлбэрээр байж уу гэдэг их анхаарал татдаг.
Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүхт гурван үе байдаг нь:
1) Хүннү гүрнээс Хядан гүрэн хүртлэх үед Энэтхэгээс шууд болон Дундад Азиар дамжин Бага, Их хөлгөний урсгалууд дэлгэрсэн үе буюу аргын тооллын өмнөх II зуунаас аргын тооллын XI зууныг хамрах бурхны шашны түрүү дэлгэрэхийн үе бөгөөд энэ үед бясалгал жинхэнэ утгаараа орж ирсэн болж таардаг.
2) Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртэлх их хаадын үед Төвдийн сажава хийгээд гармавагийн чиглэлүүд дэлгэрсэн буюу XIII-XIV зууны үеийн хамрах бурхны шашны дунд үеийн дэлгэрэлт
3) Төвдөөс Богд Зонховын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг.
Энэ гурван үе тус бүр тухайн үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг, оюун санааны байдалтай холбоотойгоор өөр өөрийн өнгө төрхтэй байсан нь мэдээж бөгөөд эхний үед бясалгал хамаарах тул их эртний анхны уламжлал бясалгал зонхилж байсан болой.
Гэхдээ хойч үеүдэд ч бясалгал байсаар байсны нотолгоо бясалгалын хош буюу агуй олон байгаа нь гэрч юм.
Буддизмийн бусад шашнаас ялгарах ганц зүйл бол биеэр үйлдэх практик арга бясалгал юм. Бусад шашинд ийм арга байхгүй. Ганц нэг өдөр мацаг барих ёс төдий л зүйл байдаг.
Бурхан багшийн өөрөө нээж олоод түүгээрээ гэгээрэлд хүрсэн бясалгал түүнийг нирваан дүр үзүүлснээс хойш 500 жил оршин тогтноод үгүй болсон. Энэ үеэс бурхны ном Ганжуурыг төвд хэлрүү орчуулахдаа судрын аймаг, винайн аймагийг орчуулаад бясалгалын өндөр зэрэгт хүрсэн хүмүүст зориулсан Абхидхама аймагийг огт орчуулаагүй орхисон байдаг байна.
Мөн тэр цагт Түвд хаант улс байсан бөгөөд төр шашныг хослон барих улс төр шашинтай хавсарч эхэлсэн үе гэж үздэг.
Яг ийм хэлбэрийн улс төржсөн зэвсгийн чанартай шашин манайд гурав дахь удаагийн дэлгэрэлтээр хүчтэй орж ирсэн гэж дүгнэж болно.
Үүнээс өмнө манайд ямар янзын буддизм байсан бэ гэдэг судлагдаагүй шахуу сэдэв юм.
Яагаад буддын шашны библи болсон Ганжуур түүний тайлбар Данжуурын ботиудыг бурхан багшийн эх хэл пали хэлнээс орчуулан гаргаж эхлэв… гэсэн мэдээг хэлэх гэж ингэж олон юм нуршваа гэвэл өнөөдрийн манайд байгаа шарын шашны лам нарын байдал, энэ чимээгүй маш их хурдтай дан хар хүмүүст дэлгэрээд байгаа бясалгал хоёрын зөрчлийн тухайд юм.
Хамгийн харамсалтай нь өнөөгийн лам нарын ихэнх нь Ганжуур эхнээсээ дуустал бясалгалын тухай гэдгийг үл мэдэгч нар, эсвэл тэр бол бага хөлгөний юм бид их хөлгөнийхөн хэмээн “ихэрхэж” тус тудаа хувийн хийд барин цэцэн мэргэн гэж хэлүүлэх нэр хүнд би гэх эгоны төлөө амиа хичээж суудаг нь даанч хачин.
Хэдхэн жилийн өмнө Чойжамц хамбатай гадаад хэргийн яаман дээр болсон нэгэн арга хэмжээний үеэр уулзаад би випасяна бясалгал хийж байгаа тухайгаа ярихад тэр өөдөөс
- Тийм наадах чинь харин овоо зөв нь юм шиг билээ. Хинди шашны л юм дөө энэ бясалгал гэгч …гэдэг байгаа.
Ингээд би бүр хэлэх ч үггүй болсон юм. Бурхны шашний хамба нь бурханы өөрөө нээж олоод хийсээр заасаар өөрөө гэгээрэлд хүрч далай шиг арвин олныг гэгээрэлд хүргэсэн бясалгал буюу практик талыг огт мэдэхгүй яваа нь гайхал төрүүлэхээсээ илүүтэй айдас төрүүлсэн билээ. Хамба нь ингэж бодож байхад лам нарыг буруутгах арггүй л дээ. Энэ маш эмзэг сэдэв болохоор би энэ тухай бичилгүй өнөөг хүрчээ.
Ганжуурын эхний боть Судрын хураангуй аймаг бөгөөд “Дхаммапада” буюу “Номын бадаг” бөлгөө.
Энэ судар хэд хэд орчуулагдан гарсан ч яг пали эхээс орчуулсан тохиолдол байхгүй.
Дараагийн хоёр боть дээрх Дхаммапада-Аттхакатха буюу номын бадагын тайлбар үлгэрүүдийн цоморлог билээ.
Ганжуурын хамгийн эхний үлгэрээс эхлээд л үлгэр төгсөхдөө … наян дөрвөн мянган төрөлтөн ариун номын шимийг хүртэж Маттхакундали тэнгэрийн хөвгүүн урсгалд орохуйн үрийг олж, мөн Аадиннапубба бярман бас урсгалд орохуйн үрийг олжээ…хэмээн төгсөх ажээ. Үүнчлэн таван дайснаа дарж гэгээрэв гэх мэт үгс хаа сайгүй тохиолдоно. Мөн бясалгалын дараа айлдаж ирсэн болохоор бясалгал хийхдээ ямар алдаа гаргаж байгаа зэргийг тайлбарласан нь бясалгал хийж үзээгүй хүнд зүгээр л оньсого ажээ.
Урсгалд орно гэж юу вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Энэ нь гэгээрэлд хүрэх бясалгалын дөрвөн шатны эхний шат шротапанна буюу урсгалд орогчын тухай өгүүлж байна. Үүнээс дээш сагдагами, анагами тэгээд архадын шат буюу гэгээрлийн шат байдаг.
Одоо ч бясалгалд суудаг хүн урсгалд орох, чөлөөт урсгалыг биеэр мэдэрдэг бөгөөд харин энэ сударт өгүүлсээр бол шротапанна шат буюу би гэх эго устаж бүх биеэр чөлөөт урсгал явах тэр шатыг онцлон хэлсэн байна. Тэхээр бясалгал хийж үзээгүй хүн үүнийг сайн орчууллаа ч юун тухай яриа болохыг биеэр мэдрээгүй тул буруу ташаа орчуулах магадлал улам өндөр болно гэсэн үг юм.
Анх бясалгал ном ёсоороо явдаг байх үед заавал онол мэдэж суралгүй зөвхөн бясалгалаа хийгээд,сахилаа сахиад ариун номыг хүртээд явах нэгэн олон байсан бол эцэстээ онол ярьсан лам нар болж сахил алдахгүй л байвал барав шэсэн бодолтой болж хувирсан мянган жилийн их удаан явц билээ.
Өнөөдрийн шинжлэх ухаан бясалгалыг космос энерги буюу сансрын эрчим хүчээр амьтай бүхэн цэнэглэгдэж байдаг бөгөөд тэр цэнэг гүн нойрсох үед л цэнэг авдаг бол амьсгалаа ажигласаар бодол үгүй болж самадид орох үед сансрын эрчим хүчээр цэнэглэгдэж эхлэх бөгөөд оюун ухаан гурав дахин нэмэгдэж анхаарал туйлдаа хүртэл төвлөрч улмаар астра бие хэмээх хоёр дахь бие бий болж тэр нь гариг ертөнцөөр аялдаг байх бүрэн үндэстэйг тогтоогоод байгаа билээ.
Хүн хоол, унд, устай ч нойргүй хэд хоноход яг зай нь дууссан шиг болдог үүнтэй холбоотой. Самади буюу гүн төвлөрөлд орох чадвар гүн болох тусам номыг нэг хуудас эргүүлэх төдийд тархиндаа бичээд авдаг чадвартай болдог нь тогтоогдсон эд. Ошо гэх мэт бясалгалчид номыг яг скайнердэж байгаа мэт уншиж тогтоодог байсан гэдэг.
Гэтэл лам нар бясалгалд суух нь тун ховор бөгөөд суусан ч ядаж гурван удаа сууж байж хуучин хатуу бодол өөрчлөгдөж биеэр өнөөх онолоо мэдрэх болохоор маш хэцүү асуудал юм өөрөө.
Тэгээд ч манайд дал гаруй жил бүр зохион байгуулалттай устгасан шашин буцаж сэргэж байгааг ойлгох нь зөв мэт.
Анх Монголд Бакула ренбучи ирэхэд нэгэн гэлэн гэх лам үр хүүхдүүдээ түүнд даатгаж байсан нь ойлгох аргагүй шашин энд байгааг харуулсан гэдэг.
Ер нь бадар аяганаас өөр өмчгүй лам хүн тэр дундаа гэлэн сахилтай лам хүн 278 сахил сахидаг атал монгол лам үр хүүхдүүд ач гучаа даатгаад явж байх нь гайхамшгийн туйл л даа.
Энэ мэтээс эхлэн олон тэрс асуулт урган гарч ирдэг. Хэрвээ энэ бясалгалыг хийдэггүй орхигдсон үед энэ бүх онол яаж хэргэжих байсан байх билээ гэсэн асар том эргэлзээ босч ирдэг юм.
Хэдхэн жилийн өмнө Непко паблишинг “Бодь мөрийн зэрэг” буюу “Ламрим” судрыг маш ойлгомжтой сайхан орчуулж гаргахад Гандан хийд төдийлөн дуртай байгаагүйг би мэднэ… зэргийг үл өгүүлээд өгүүлэхэд юутай ч Ганжуур Данжуур бурхан багшийн эх хэл пали хэлээр өөрийн айлдсан Ганжуур, Данжуур бясалгалын багш хүний орчуулгаар бууж зохиолч Г.Аюурзаны (мөн бясалгал хийдэг ) хянан тохиолдуулснаар хэвлэгдэн гарлаа.
Энэ ажлыг Монголын Випашяна судлалын академи цаашид 20 жилийн хугацаанд бүрэн орчуулж гаргахаар ажилдаа оржээ..
Бясалгал зөвхөн бясалгал хийсэн хүмүүсийн хандиваар дараагийн бясалгалыг зохион байгуулах мөн тэдний хандиваар төвөө барих бясалгалд сууж буй хүмүүсийн байр хоолыг зохицуулсаар ирсэн уламжлалтай билээ.
Энэ өнгөрсөн хугацаанд анхны Гоенка багшийн бүтээл “Ариусахуйн чин хүслэн” номыг Ц.Элбэгдоржийн хандиваар дараахан нь Энэтхэгт байх бясалгалын төв хийгээд бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, номын хүрд эргүүлсэн, нирваан дүрийг үзүүлсэн газруудаар аялж хийсэн “Ариун номын замаар” цуврал нэвтрүүлгийг Монгол газар компанийн захирал Ц.Мянганбаяр, Спирт бал бурам компанийн гүйцэтгэх захирал Б.Баяхүү, УИХын гишүүн З.Энхболд, Лу.Гантөмөр зэрэг хүний хандиваар бүтсэн бол одоо хэвлэгдэн гараад байгаа Ганжуур Данжуурын гурван боть Петровис компаны захирал Ж.Оюунгэрэлийн буяны хандиваар бүтэж байгааг дурдах хэрэгтэй.
Ганжуурын нэгэн ботид миний сургаал буцаж 2500 жилийн дараа жинхэнэ ёсоороо Сатя овогт хүний буянаар түгэн дэлгэрнэ хэмээсэн байдаг бөгөөд бясалгалын их багш Гоёнкагын овог Сатянара ажгуу.
Мөн Ностардамусын номонд ч мөн адил 2500 жилийн дараа бурхны ном дэлхийд гэрэл мэт цацран түгэх болно хэмээсэн байдаг байна.
Гэхдээ энэ түгэн дэлгэрэлт шар хувцастай хуврагууд бий болох тухайд биш зүгээр л нүдээ аньсан хар хүмүүс чимээгүй олшрохыг хэлсэн болтой.
Энэтхэгийн дэргэдэх Бирм хэмээх улсад энэ бясалгал яг цэврээрээ багахан хүрээнд байсан бөгөөд түүнийг Гоенка багш сурч мэдээд анх 12 хүнтэй ээждээ туслах гэж хийж байсан бол өнөөдөр дэлхий дахинд 120 төвтэй болтлоо тархан дэлгэрчээ.
Энэ бол тавин хэдхэн жилийн хооронд гэхэд үлгэрийн хурд юм.
Ариун ном манай оронд улам дэлгэрэн түгэх болтугай!