ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ДАРАА
Ийм нэртэй спорт байдгийг олон хүн анзаардаггүй байх. Монголын хувьд тийм чухал салбар биш.
Ийм нэртэй спорт байдгийг олон хүн анзаардаггүй байх. Монголын хувьд тийм чухал салбар биш. Гэхдээ биеийн тамир, спортыг судлаач гэж байдаг бол энэ спортын мөн чанараар эрдмийн зэрэг хамгаалчихаар сонирхолтой сэдэв байдаг юм. Мөн тэгээд зогсохгүй хүндийн өргөлтийн спортыг Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн программд оруулсан ч болохоор санагддаг. Энэ спортоор хичээллэж байсан юм гээд одоо сурталчлаад маньд ямар ч ашиг байхгүй л дээ. Яахав хүмүүст хэрэг болж юу магад гэсэн үүднээс бичиж байна. Дуустал нь уншчихаарай.
Энэ сарын эхээр Хүндийн өргөлтийн ээлжит ДАШТ Парист болоод өнгөрсөн. Манайхаас хоёр эмэгтэй оролцсон. Мэргэжлийн бус хүний нүдээр бол тааруухан л орсон доо. Харин штанг өргөж байгааг харах тийм ч сонирхолгүй биш. Ихээхэн ойлгомжтой спортын төрөл тул хөөрхөн сэтгэл догдлуулчихна. Үзэгчид тэмцээн дээр болж байгаа агшнаас нэг зүйл анзаардаггүй. Нөгөө төмрөө өргөх гэж байгаа нөхөр дэвжээн дээр гарч ирээд хэсэг хугацаанд зогтусдаг даа. Тэр агшинд эргэн тойрон дахь үзэгчид өөрийн мэдэлгүй чив чимээгүй болчихдог. Яагаад тамирчин өргөлтийг шууд очоод гүйцэтгэсэнгүй вэ. Юугаа бодсон юм бол. Эсвэл маани уншив уу?
Тэгвэл юу ч боддоггүй ба юу ч бодогддоггүй юм. Энэ хооронд тамирчны элдэв сарнисан бүх анхаарал юун дээр гэж тайлбарлахын аргагүй нэг юман дээр төвлөрч биенээс дотоод айдас аажмаар ширгэх шиг өөр мэдрэхүй төрдөг. Дараа нь өргөлт амжилттай амжилтгүй янз бүр л болдог.
Он жилүүд улиран өнгөрөхөд залуугийн бяр чадал, ааг омог аль хэдийнэ биенээс сугаран хоцорч гагцхүү тэр анхаарлаа төвлөрүүлдэг арга мэх л үлджээ. Тэр нь хүний амьдралд дараа нь мөн ч их хэрэг болох юм даа. Энийг л спортын эрдэмтэд судалж олны хүртээл болгож өгвөл нэн сайн байна.
Хүндийн өргөлтийн дараа ер нь хэн нэгэнд их спортын дараахь амьдрал гэж байж таарнаадаа. Тэр үед тэр бодол санаагаа төвлөрүүлдэг эрхэм чанараа өөр олон салбарт ашиглаж байна. Тухайлбал оюутан гэхэд багшийнхаа лекцнээс хамгийн чухал мэдээллийг бусад нь яаж ч шуугиж байсан аравхан секундэд анзаараад л ойлгоод авчихдаг. Амьдрал дээр хүний бие, сэтгэл хоёр байсгээд л хяналтаас гарчих гээд байдаг. Хэт уурлах, баярлах, гомдох гээд юу эс мундахав. Тэр болгонд дотоод сэтгэлээ төвлөрүүлж, хэвд нь оруулах зарим юман дээр тооромз гишгэхэд энэ дадал сэтгэлийг авч гардаг. Хажуудаа байгаа бусад хүмүүсийг анзаараад байхад ихэнх нь аливаа үзэгдэлд анхаарлаа төвлөрүүлж сураагүй харагддаг. Ард түмний үгийг сонсож байгаа улстөрчид дотроо шал өөр юм бодож байгаа нь бүр илт мэдрэгддэг. Тэр мэдээж дараа нь олигтой "өргөхгүй" нь тодорхой.
Түрүүн хэлсэн. Сургуулийн хүүхдүүдэд штанг өргүүлж сургах тухай. Багшийн өдөржин хашгирдаг үг бол "Хөөш наашаа анхаараач ээ". Хэрэв хүүхдэд нэлээд хугацаагаар хүндийн өргөлтийн зөвхөн техникийг заагаад байвал бусад хичээлийн сурлага илт сайжраад явчихдаг юм. Хожим эргээд харж байхад дэлхийн цуутай улстөрчдөөс цөөнгүй нь багадаа хүндийн өргөлтийн чамгүй тамирчин байсан нь одоо анхаарал татаж байна. Дашрамд дурдахад дотоод гадаадын нэрд гарсан маш олон зохиолч, сэтгүүлч нарын энгэрт хүндийн өргөлтийн медаль байдаг юм билээ. Одооны хүмүүсийн хошуураад байгаа иог, бясалгалын дасгалуудыг л залуудаа бүтээлчээр өөр маягаар хийгээд байсан юм билээ. Харин яг йогийн дамжаанд суусан бол сурахгүй дээ.
Хүндийн өргөлтөд бас нэг юм бий. Түрүүн цухас дурдсан айдас ширгэх тухай онол. Тамирчин зөвхөн тэмцээн дээр л хамгийн хүндийг өргөдөггүй. Өдөр бүр бэлтгэл дээр өөртөө тохирсон бэрхшээлийг сөрж тоглодог гэх юм уу бэлтгэлждэг ч гэх юм уу. Хүндийг өргөж зугаагаа гаргаж гэж арай болохгүй байх аа. Энэ утгаараа математиктай их адилхан.
Онгироо, сагсуу ч гэсэн тодорхой хүнд жинг өргөхийн өмнө ядаж хөмхийгөө зууна. Орилно, чарлана их юм болдог. Тэрнийг өргөж даахгүй байлаа гээд дараа нь шийтгэл ирэхгүй гэдгийг мэдсээр байж дотор сэтгэлд түгшүүр үүссэн байдаг. Энэ бол ясны айдас юм. Тэгэхээр өдөр болгон айдастай учирдаг гэсэн үг. Өчигдөр гөлөлзөөд өргөж чадаагүй жингээ өнөөдөр овоо зориг орчихсон толгой дээрээ гаргаад авчих жишээтэй. Энэ мэтчилэнгээр сэтгэлийн тэнхээ биеийн чадамжтай хамт үргэлж хэрсүүжсээр байдаг. Онолоор бол 100кг хүндийг өргөх бяртай этгээд сэтгэлээрээ дахиад 50 кг хүртэл нэмж илүү өргөх боломжтой гэж үздэг. Энэ мэтчилэнгээр биенд орших айдсыг хэдийчинээ ширгээж чадаж байна тэр агуу тамирчин болдог. За тэр тамирчин болох нь яахав тусдаа хэрэг. Нэлээд хэдэн жил энэ спортоор болсон болоогүй явчихсан нөхөр хожим байгаль, нийгмийн давагдашгүй хүчин зүйл л биш бол огт ажрахгүй сэтгэлийн тэнхээтэй болдог. Хүний амьдралд оготноос цочихоос өгсүүлээд нударга зөрүүлэх хүртэл айж цочсон үйлдэл тасардаггүй. Тэр нь хуримтлагдсаар элдэв өвчний уурхай болдгийг шинжлэх ухаан тогтоогоод байна. Хэдий гаднаа айхгүй дүр үзүүлж нэрэлхэвч дотор сэтгэлд түгшүүр оршсоор л байна. Тэрнийг зөвхөн дасгал сургуулиар л арилгах бөлгөө. Эсвэл нэг "зуу" татчихаж болох юм даа. Штанг өргөхийн өмнө болон бусад үед удаан хугацаагаар "бодоод" байхад аажмаар биенээс айдас гараад явчихдагийг туршлагатай тамирчид хэлдэг юм. Ямар нэгэн тарни, шившлэг уншилгүйгээр шүү. Үүнийг философичид, сэтгэл зүйчид илүү сайн тайлбарлах байх.
Спортод "Бодит үйлийг гүйцэтгэх" гэж орчуулагдах тийм төрөл байдаг. Үүнд хүндийн өргөлт, өндрийн харайлтын спорт хамрагдана. Тамирчин нь өмнөө тухайлсан хүнд жинг килограммаар, эсвэл өндөр саадыг сантиметрээр хэмжиж тавьж байгаад олны өмнө илбэ үзүүлэхтэй адил үйлдэл гүйцэтгэхийг хэлээд байгаа юм. Өндөрт ба уртад харайх хоёр адилхан хөнгөн атлетик мөртлөө мөн чанарын хувьд шал өөр онол явагддаг байх нь. Бусад спортын хувьд өрсөлдөгч нь голдуу хүн байх тул аз ёндоогоо үзэхээс өгсүүлээд авхаалж самбаа, мэх гэхчилэн ашиглаж чадвал горьдлого тасарчихгүй. Харин дээрх хоёр төрөлд боломжит хязгаар хэмжээнийхээ хүрээнд л захиалгаа өгдөг дүрэм үйлчилнэ. Юмыг яаж мэдэхэв гээд нэг сантиметр, нэг килограмм илүү тавьчих гэх амлагаа барагтай л бол байдаггүй. Яагаад хэмжээнээсээ илүү өргөчихье, харайчихъя гэсэнгүй вэ? Яагаад гэвэл энэ хязгаараас хэтэрвэл би айна. Айж байгаа учраас өргөж чадахгүй. Гэтэл жирийн хүмүүс "юунаас ч айдаггүй". Ялангуяа агсардаг согтуу нөхдүүд арслан барс лугаа байх нь гайхалтай. Өнөөдөр нийгмийн харьцаанд үргэлж "зориглох" нь балмад явдал гэж тодорхойлогдож эр зоригийн үнэ цэнийг хөсөрдүүлжээ. Үүнийг судлаад эрдэмтэд дүгнэлт гаргасан байна. Хамгийн аймхай хүмүүс хамгийн зоригтой ажээ гэж. Сонирхолтой дүгнэлт шүү. Наад захын жишээ бол ихэнх алуурчид айснаасаа болж гэмт хэрэг хийдэг гээд баахан баримт иш татсан харагдана.
Ихэнх хүмүүсээс хачин хачин шийдвэр гараад байдаг нь нэг бол хүүхдийн гэнэн зөрүүдлэлт, эсвэл нохойд гүйцэгдсэн муурны араншин төдий л юм. Яс юмандаа түүнийг зориг гэдэггүй. Харин уурласан гомдсон байж магадгүй.
Өнөөдөр хүний амьдралд боломжит эр зориг үгүйлэгдэж байна. Алба амины бүх ажилд шантарснаас болж их юмнаас хоцордог. Хоцрох тусмаа сэргээш хэрэглэн улам буруудсаар. Магадгүй нийгмээрээ архидах ч үүнтэй хамаатай байх.
Бид хүүхдэдээ "эр зоригийн хүмүүжил олгох" гээд нэг юм хайгаад байдаг. Тэр нь энэ штанг өргөх онол дотор байсан юм билээ. Орчин үед бусад спортын салбар бүр дэргэдээ хүндийн өргөлтийн штанг тавьж тэр чиглэлийн мэргэжилтнүүд байршуулсан байдаг. Үүнийгээ тайлбарлахдаа хүчний дасгал хийж байна гэдэг. Бүр буудлагынхан хүртэл штанг хэрэглэх нь сэжигтэй. Буугаа л дааж байвал барав гэмээр атал. Хүмүүс эрүүл амьдрахын тулд нэг хэсэг баахан гүйцгээдэг байлаа. Дараа нь гэнэт "боодий"-гоор хичээллээд унав. Бодибилдинг биеийг гоё болгодог. Одоо сүүлийн үеийн моод хүндийг өргөх болов. Хүндийн өргөлт нь биеийг муухай болгохгүй ч их өргөвөл хүүхдийн өсөлт ч зогсож магадгүй. Цаад зорилго нь дээр хэлсэн ухаан санаагаа төвлөрүүлж сурах, амьдрах эр зоригоо чангалах гэсэндээ гэнээ. Хичээллэгсэд мэргэжлийнхэн шиг хамаагүй их хүндийг ч өргөдөггүй аж. Зарим эцэг эхчүүдийн хэлэх нь бөхийн төрлийн спортоор хүүхдээ битгий хичээллүүлээрэй, уг спортын мөн чанар нь хожмоо мэх нь заль болж хувирдаг. Тэгээд ч иймэрхүү спорт хонжворт сугалаа хоёр адилхан. Зуун бөхөөс нэг нь аварга бусад нь хэн ч биш. Хайран залуу насаа аваргын бие халаалтын бээлий болгож өнгөрөөх ч юм билүү гэж захиж байна. Энэ бол гадаад хүний үг шүү.
"Айлын хүүхэд" их спортоор хичээллэхдээ хүртэл алсаа бодож заавал нэг ашиг авч байж салдаг байна шүү. Гэтэл бид баахан хөгжлийн бэрхшээлтэй нөхдүүдийг нийгэмд бэлдэж ядаж аварга болсон ч юмгүй, "алтан, мөнгөн" үе гэж ярихаас өөр юмгүй хоцрох нь харамсалтай.

бүе
durak
anhaa
uul-us
Зочин
Зочин
Баска
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Балданг дэмжигч
Зочин
Балдан
Зочин
powerlifting
Зочин
Зочин
hehe
unshigch
Зочин
Зочин
wow uneheer saihan niitlel baina
Зочин
Зочин
Зочин
kkkk
GUEST