ТОГ ЦАХИЛГААНЫ ТУХАЙ МЭДЭХГҮЙ ЮМ ИХ БАЙНА
Ү цахилгаан станц шинээр барих тухай яриа гараад ирэв. Ерөнхийлөгчөөсөө эхлээд шат шатандаа бөөн юм болж байна.
Ү цахилгаан станц шинээр барих тухай яриа гараад ирэв. Ерөнхийлөгчөөсөө эхлээд шат шатандаа бөөн юм болж байна. Энэ маш чухал сэдэв гэнэ. Гэтэл Монголоор дүүрэн чухалгүй юм алга. Сөргүүлээд газар тариалан, мал аж ахуй, Ардын хувьсгалын -90, НҮБ-ын 50 жилийн ой...
Хаа очиж ойрд тог тасрахаа байчихаад байгаа юм. Тийм болоод ч тэр үү унтраалганы араас цахилгаан ургадаг аятай анзаарагддаггүй. Анзаарлаа гээд нарийн учрыг нь цахилгааны мончоор хүртэл мэдэхгүй юм чинь. Тэр бүү хэл жилийн жилд зун амарсан хойгуур байрны цахилгааны төлбөр сэмээрхэн нэмчихсэн байдгийг хүртэл хэл ам хийлгүй орхицгоодог.
Уг нь бид тоггүйгээр юу ч бүтээж чадахгүйгээр барахгүй амьдарч чадахгүй болтлоо эрчим хүчтэй холбогдсон билээ. Тийм учраас энэ салбарын талаарх анхны мэдэгдэхүүнтэй болцгоох шаардлага урган гарч байна.
Саяхан "Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв" гэдэг газарт хагас өдөр ажиллалаа. Сонины сэтгүүлч болоод уншигчдын хувьд уйтгартай сэдэв. Дээр нь ойлгохгүй юм алхам тутамд. Тэнд очиж эрээн цоохор тоо ширтэж байхаар нэг сайхан урлагийн хүнтэй ярилцлага хийсэн бол сонирхолтой байхгүй юу.
Тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүтэй уулзаж "Өглөөний шуурхай" гэдэг дээр нь сууснаар энэ өдрийн сурвалжлага эхлэв. Өмнөх өдөр ялангуяа урьд шөнө юу болоод өнгөрөв гэдгээ хоорондоо мэдээлэл солилцож угсруулаад өнөө маргааш дахь Монголын эрчим хүчтэй холбоотой асуудлыг хэрхэн тохируулах талаар ийн өглөө бүр ярьцгаадаг аж. Үүгээрээ бусад төрийн албан хаагчдыг бодвол илүү бүтээлч ажил хэрэгч гэмээр юм уу даа.
Энэ байгууллагын сайн сайхныг сурталчлах гээгүй, ер нь эрчим хүчний талаарх ойлголт авах гэсэн учраа С.Төмөрхүү инженерт өмнө нь хэлсэн тул сурвалжлага үндсэндээ танин мэдэхүйн чиглэлээр өрнөсөн юм.
Их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх процесс нь ам алдвал буцааж болдоггүйтэй адил тэр чигтэй цаашаа шингэдэг их ярвигтай үйлдвэрлэл юм байна. Хүн төрөлхтөн цахилгааныг нээгээд удаж байгаа боловч өнөөдрийг хүртэл түүнийгээ саванд хадгалах талаар дорвитой алхам нээгээгүй. Их л сайндаа аккумляторт бага саг тог хураах төдийгөөр энэ сэдвийн орчин цагийн дэвшил хязгаарлагдана. Мөн түүнээс гадна утасгүйгээр тээвэрлэх арга олдсонгүй өнөөдрийг хүрлээ. Цаашид Эйнштэний харьцангуй онолыг өөрчилдөггүй юм бол эрчим хүчийг хадгалах, тээвэрлэх тал дээр одоогийнхоос илүү хувилбар бараг гарахгүй байх. Зөвхөн энэнээс болж дэлхий даяар хэрсэн өндөр хүчдэлийн шугам, тог цахилгааныг өдөр өдөрт нь зохицуулах ажиллагаа улам нүсэр болсоор байдаг аж. Тэгэхэд харилцаа холбооны систем, мэдээллийн хэрэгсэл энэ тэр ямар амархан цомхон болсныг бид харж байна. Дэлхий дээр эрчим хүчний хэрэгцээ, хэрэглээ нэмэгдэх тутамд түүнд зориулсан мангар том утасны мод, цахилгаан станц арзайтал босгоно.
Тэгэхээр их хэмжээний эрчим хүчийг болж өгвөл яг тааруулж өдөр цаг тутамд гаргаж байх асуудал бүх л газарт байдаг байх нь. Би гэртээ хэдийгээр тогоо хэмнэж чийдэнгээ унтраах нь надад л хэмнэлттэй болохоос цаагуураа бол гардаг юм гарснаараа гараад л өнгөрөх жишээний.
Монголд Улаанбаатар дахь II,III,IY Цахилгаан станц, Дархан, Эрдэнэтийн нийлээд таван том обьектоос нүүрс шатаан цахилгаан үйлдвэрлэдэг. Тэднийг хооронд нь өндөр хүчдэлийн шугам татаж гаргасан тогоо байнга маневрлаж зохицуулж байдаг. Мэрэгжлийнхний хэллэгээр өнөөдөр манай улс 770 орчим МГв чадал бүхий эрчим хүчний зах зээлтэй. Урьд шөнө гэхэд 440-тэй хоносон ба өчигдөр орой ажил тарах багцаанд 695 гэсэн тоонд оргил ачаалал нь заажээ. Хоногийн 24 цагт 255 орчим МГв-ыг зохицуулах явдал гарсан байх нь. Тэр тоолонд деспетчерийн газраас станц руу "Одоо нүүрсээ нэмж галаа ахиухан түл. За одоо хэтэрлээ шүү" гэх ухааны команд өгч суудаг юмуудаа. Манай хэрэглээний хоногийн доторх 300 МГв зөрүү аль болох бага байх тусам станцуудын насжилт, хэмнэлтэд сайн байдаг. Гэтэл Монголд Эрдэнэтийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёроос өөр томоохон тогтвортой цахилгаан хэрэглэгч байхгүй тул шөнө нь баахан илүү тог үйлдвэрлээд өдөр оройн цагаар ачааллаа дийлэхгүй бажгадах явдал байнга гарна. Уг нь шөнө бага галлачихмаар байгаа биз. Тэгтэл станц өөрөө тог гаргахын ялдамд энэ олон барилгуудыг дулаанаар хангах "паар"-ны асуудал хамт байгаа. Тэгээд илүүдэл тогоо Буриад руу шингээх, ачаалалтай үедээ тэндээс татах эрчим хүчний экспорт, импорт явагддаг. Шөнийн нэг цагийн тогны үнэ 46 төгрөг, өдрийнх 79 төг, оройн ачааллын үед бүр 134 төг болдог гурван тарифт тоолуур байдаг нь цахилгааныг эдийн засгийн аргаар зохицуулах гэсэн хөшүүрэг аж. Ер нь шөнө айлуудыг тен залгаад хоно, мөнгө авахгүй гэсэн ч болохоор юм билээ.
Өнөөдөр 331 сум төвийн нэгдсэн эрчим хүчинд холбогдоод яваа. Тэр олон сум бүгдээрээ нийлээд ердөө 30 гаран МГв цахилгааны хэрэглээтэй. Дундаж аймгийн төв бол ойролцоогоор 5-6 МГв хэрэглэнэ. Харин тийшээ татсан өндөр хүчдэлийн шугам, зохицуулалт, ажилтны орон тоо, засвар үйлчилгээ энэ тэр бол талийж өгнө дөө. Ёстой л 300 жилийн дараа ашгаа өгөх үү үгүй юу. Өндөр хүчдэлийн шугамыг 220 км хол татаж цахилгаан хүргэх боломжтой байдаг. Замдаа гурван хувь нь сарниад алдагддаг. Гэтэл манайхан Хөвсгөлийн цаад сум хүртэл татаж орхисон. Уг нь ном ёсоор бол 220-иос хэтрэлгүй дараагийн цахилгаан станцтай залгагдах учиртай.
Манай эрчим хүч үйлдвэрлэлд цаг агаарын урьдчилсан мэдээ чухал юм байна. Байнга л хоорондоо маргааш тэнгэр ямар байх нь вэ гэж малчид шиг сурцгаана. Тэдний олж мэдсэнээр ирэх 12 сард цас их орох гэнэ. Наана нь дулаан хэвээр үргэлжилнэ. Тэр дагуу нүүрс түлээгээ багцаалж байна лээ. Бас зун их халуу шатаад унавал хүмүүс одоо цагт сэрүүцүүлэх төхөөрөмж асаадаг болсон. Энэ мэт хэрэглээг маш нарийн судалдаг ба шинээр ашиглалтад орж буй байгууламж бүрийн цахилгааны хэрэглээг тооцоолцгооно. Зарим нь мэдэмхийрч худлаа тоо хэлэх бүрт энд буруу мэдээлэл ирэн тэр тоолонгоор үргүй зардал гаран улсын хайран нүүрс шатаж байх жишээтэй.
Эрчим хүчний салбар одоо баруун аймгаа, дээр нь говь дахь Оюутолгой, Таван толгойн том цахилгаан хэрэглэгчдийг нэгдсэн сүлжээнд холбох гэж байгаа. Тэгэхийн тулд хотоос Оюутолгой хүртэл өндөр хүчдэлийн шугам татах ба Өмнөговь ноднин тэс хөлдсөн шиг гамшиг тохиолдоход эндээс шууд зохицуулах боломж гарах юм байна. Манай том станцууд дэргэдээ нөөц турбинуудтай. Аваарын үед "Хүйтэн бэлтгэл" гэгддэг тэрнийгээ асаагаад хэвийн ажиллуулахад наад зах нь зургаан цаг шаардагддаг. "Халуун бэлтгэл" гэх гал алдчихаагүй бэлэн байдалтай турбин ч мөн байлдааны бэлэн байдалд нурамлаад байж байх. Тэрнийгээ сэргээгээд ачааллыг нь нэмэхэд хоёр цагийн хугацаа орно. Амьдрал дээр хөхөө өвлийн хүйтэнд ийм гамшиг бишгүй л тохиолддог. Харин Усан цахилгаан станц Эгийн гол дээр барьчихсан байсан бол асуудлыг ердөө таван минутад шийдэх хурд бүхий тийм амархан тог ихэсгэж багасгаж болдог салбар гэнэ шүү.
Дулааныг хот дотор ердөө 15 км урт зайд дамжуулах боломжтой. Манайхан IY станцын тэндээс Амгалангийн эцэс хүртэл траншейний шугам татчихсан. Хамгийн хол хэрэглэгч 26 км-ийн тэртээд халуун авч байна. Үйлдвэрт буцалж байгаа ус ийм хол явах замдаа эрх биш хөрөх нь тодорхой. Тэр хэрээр бусдыгаа ч дааруулаад өөрсдөө ч олигтой дулаацсан юмгүй өвөлждөгийн учир энд бий. Улаанбаатарт бага оврын гучаад уурын зуух галладаг аж. Цаашид дулааныг шийдэхэд их төвөгтэй болох нь.
"Тав"-ыг одоогийн "Хоёр" дээр өргөтгөн барих болсон. Тэглээ гээд хотын захын хороололд урт труба татаж дулаан түгээх боломж байхгүй. Тэнд нь тохирсон уурын зуух л барих байх. "Тав"-ыг одоогийн тооцоогоор дөрвөн жил дотор барина. Энэ хугацаанд жилдээ 40-60 МГв-тээр өсөн нэмэгдэж байгаа манай хэрэглээг дөнгөж дараад дараагийн станц нэхэгдэх болов уу. Харин энд нэг асуудал тас мартагдсан гэнэ. Шинээр барих "Тав" ашиглалтанд орох үед нь нүүрсээ яаж татах юм бол гэж байна. Багануур, Говь-Сүмбэрээс зөөх нүүрсийг вагоноор татах одоогийн даац хаанаа ч хүрэлцэхгүй. Бараг конвейрээр тасралтгүй явагдах нүүрсний тэр их хэрэглээг хотын төв шахуу байрлалд оруулж ирнэ гэдэг том проблем.
Монголд үйлдвэрлэх эрчим хүчний бараг далан хувийг нь IY станц дангаараа гаргах ба эндээс ноднин 87 сая ашиг олсныг нь "Хоёр", "Гурав", Дархан, Эрдэнэтийн бусад дөрвөн станц 86,6 саяын алдагдалтай гарсан гээд суутгагджээ. Гэхдээ эрчим хүчний улсын байгууллага ашиг орлого гэхээсээ улс төрийн бодлого зонхилно. Бусад улс гүрнүүд ч бас тиймэрхүү. Гадаадын олон оронд өндөр өртөгтэй шугам төвөөс гадагш татсан хэрнээ цахилгааныхаа үнийг хямдруулсан байдаг. Энэ нь алсуураа хэт төвлөрлийн ачааллыг жигдрүүлэх эдийн засгийн эцсийн үр ашигтай уягдсан. Манай хувьд цахилгаанжуулалтаар хөдөөг хангах нь эртэдсэн ба нэгэнт хангасан бол тогны мөнгө нэхэх нэрийн хор юм билээ. Өөрөөр хэлбэл одоогийн байнгын тогтой 331 сум нь 770 МГв-ийн ердөө 30 хүрэхгүйг нь хэрэглэж байгаа болохоор ямар юмных нь ашиг байх вэ дээ. Эрчим хүчний анхан шатны тог хураагч байцаагч нар хувьд гарсан болохоор "СӨХ" гэгчээр хэдэн нөхдүүд л айлуудаас мөнгө хурааж явдаг хэрэг. Иймэрхүү л юм чадан ядан ойлголоо буруу бичсэн байвал засч залруулна биз. Бид эрчим хүчний "вант ертөнц" рүү илүү гүн орвол бизнесийн, эрх ашгийн гээд зөндөө олон "гоё гоё юм"-тай учрахаар юм билээ. Манай сэтгүүлч нар энэ салбарын тухай мэдлэгээ дээшлүүлж, ямар учраас хамаг төсөв залгиж суудгийн учрыг задалмаар байна.
Ү станц баригдах тухай дээдсийн яриаг маш их анхаарах хэрэгтэй. Маш чухал гэдгээс цаашгүй байж болохгүй. Энд асар том мөнгөний эрх нээгдэнэ. Санаа зовох гэхээр эндхийн хэдэн инженерээс өөр энэ салбарын тухай бусад нь юу ч мэдэхгүй байж болохгүй. Мэдэхгүйгээр далимдуулж яах ч гэж байгаа юм билээ.

Зочин
Т1
зочин
Зочин
Зочин
Зочин
delgermaa
Зочин
Зочин
Зочин
irgen
hashir
Erchim huch
Ганжуур.Р
BG
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
судлаач
Boldoo
Зочин
sainaa
Зочин
Зочин
мгл
hereglegch
Зочин