АЛЬПИЙН НУРУУНЫ САЛХИНД ИЛБҮҮЛЖ, АДРИАТЫН ТЭНГИСИЙН УСАНД БУЛХСАН ХОРВАТ
Хүн төрөлхтний эртний үндэстнүүдийн нэгээр хорватчуудыг нэрлэдэг
Хүн төрөлхтний эртний үндэстнүүдийн нэгээр хорватчуудыг нэрлэдэг. Эндхийн газар нутгаас олдсон олдвор, булш бунхан нь дэлхийн түүхийн нэлээд өмнө үед тооцогддог бололтой юм билээ. Энэ үндэстэн одоогийн газар нутагтаа 600 оны орчим нүүдэллэн очжээ. 925 онд Томислав ван омог овгийн хорватчуудыг нэгтгэснээр анх Хорват улс үүссэн хэмээн үлджээ. Гэвч түүхийн нугалаанд Унгартай нэгдэн, Османы Туркийн эзэнт гүрний мэдэлд орж, Сербийн вант улс, Словенийн холбооны улс, Югославын холбооны улс гэж том улсуудын элгэнд наалдсан дэлүү шиг явсаар иржээ. Харин социалист гүрнүүдийн задралтай зэрэгцэн Югославаас 1991 оны зургадугаар сарын 25-нд салж тусгаар тогтнолоо зарласан байна. Гэхдээ бүрэн утгаараа аравдугаар сараас л тэр боломж нь ирсэн гэдэг.
Тусгаар тогтнолоо зарласны дараа Хорват дахь үндэсний цөөнх болох сербчүүд босч, Югославын үндэсний арми Хорватын нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэртээх угсаандаа тусгаар улс байж ирсэн омогшлоороо өрх тусгаарлах гэж үзээд дайны хөлд нэрвэгдсэн он жилүүд энэ цаг үед байв. Хорватчууд тусгаар тогтнолоо зарласныхаа дараагаас олон улсын тавцанд өөрийгөө ойлгуулж, Европын холбоотой эдийн засгийн салбарт харилцаагаа дээшлүүлж улмаар НҮБ-тай ойртож чадсанаар энэ бүс нутагт шинэ улс мэндэлж чаджээ. 1995 оны төгсгөлөөр дайн бүрэн дуусч, газар нутгийн бага сага маргаантай асуудлаа шийдсээр усан хил дээр ганц хоёр асуудал үлдсэнийг эс тооцвол бараг шувтарчээ.
Мэдээж, дайныг биеэрээ туулсан гэдгээрээ тэдний хагацал зовлон, айдас хүйдэс, гуниг цочрол одоо ч байдаг байх гэж Хорватын нийслэл Загребийн эртний гудамжаар алхаж явахдаа бодож явлаа. Ерөнхийдөө гудамжинд нь хүн цөөн, машин тэрэгний түгжрэл бага юм. Үдэш орой хуруу дарам хүмүүс явж байхыг нь хараад дайны үеийн айдас одоо ч байдаг байх нь хэмээн хардан бодлоо.
Ердөө арван зургаан жилийн өмнөхөн дарийн утаа үнэртэж байсан нутагт бүхэл бүтэн үе солигдож байж л айдсын хургаа арилах байх даа. Дайны хөлд сүйдсэн түүх дурсгалын зүйлс, байшин барилгаа одоо ч сэргээн янзалсаар байгаа тухай тэд ярьж байсан. Дайны уршиг нүднээс арилсан ч сэтгэлээс арилдаггүй гэдэг болохоор хорват түмнээс ч удаандаа алсрах нь аргагүй.
Гэхдээ энэ бүхэн саяхан болтол дайнтай байсан гэдгээрээ л бодогдож байгаа болохоос ангиараа кино үзэхээр явж байгаа хүүхдүүд, трамвайны буудал дээр найз охиноо хөтлөн зогсоо хөвгүүний харцнаас энэ бүхнийг хэрхэн мэдрэх билээ. Тэгээд ч тэд дайны дараа төрсөн хүүхдүүд хойно.
Югославын холбооны улсын их задрал 1999 онд НАТО-гийн хүчин ялалт байгуулж, Ерөнхийлөгч С.Милошевич дайны гэмт хэрэгтэн болсноор дууссан билээ. Гэхдээ хуучин нэг холбоонд нэгдэж байсан энэ улсуудын холбоо одоо болтол зарим нэг сэжмээр цуг. Ямартаа л хуучин Югославын орнуудаас тэднийх энэ салбараараа илүү, эднийх үүгээрээ сайн гэж байнга харьцуулагддаг байхав дээ. Мэдээж, Словени бол Европын холбоонд нэгдэн орчихсон байгаа гэдгээрээ, хуучин язгуур улс нь болоод ч тэр үү хошуучилдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хорват хурдацтай хөгжиж байгаа гэдгээрээ ялгарч байгаа. Экс холбооны улсууд дундаа аман хүзүүдэж байгаа ч тэргүүлээд эхлэхэд гайхах зүйлгүй гэлцэнэ. Дээрээс нь Хорватыг олон улсын тавцанд зөв тоглолт хийж, нэр нөлөөгөө бэхжүүлж байгаа гэдэг дээр ихээхэн тодотгол өгөх болж. Мэдээж, Европын холбооны гишүүн болох шат дараалсан шалгууруудыг давчихсан улс учраас стандарт нь аль түвшинд байгаа гэдгийг хэлүүлэлтгүй ойлгочихож болно. Одоо албан ёсоор нэгдэх 2013 оныг л хүлээж байгаа юм билээ.
Ямартай ч бүс нутагтаа аялал жуулчлалын гол газар нь Хорватыг гэх болжээ. Европын гурван хүн тутмын нэг нь энд жуулчлан ирдэг гэсэн үзүүлэлтийг харвал үнэхээр өөрийг юу нуршихав. Хорватад Европын бусад орнуудаас эд бараа, хоол ундны үнэ хөлс хямд гэж байгаа, дээрээс нь гайхалтай тэнгисийн эрэг тэнд л байна шүү дээ. Мөн их гүрний дээрэнгүй чанар цусанд нь шингэж амжаагүй хорватчууд зочдод найрсаг эзэн болж чаддаг биз.
Альпийн нурууны төгсгөл уулс их ус руугаа орж ирсэн Хорватын байгалийг гайхалтай гэхээс өөр юу гэх билээ. Газар нутгийн онцлогоороо эх газрын, Альпийн нурууны, газар дундын тэнгисийн гэж гурав хуваагдана гэж үздэг.
Адриатын тэнгисийн сувд хэмээн хорватчууд нутгаа нэрийддэг. Манайхан нөгөө Улаанбаатараа Азийн цагаан дагина гэдэг байсан шиг гэмээр юм уу. Нөгөө байлдаж дайтаж байгаад тусгаар улсаа зарлаж авсан газар нутаг нь хойноосоо урагшаа сунасан уртаа гэгчийнх. Тэр нь Адриатын тэнгисийг мөрлөн тогтсон учраас яалт ч үгүй энэ тэнгис тэдэнд хамгаас илүү хамаарч таараад байгаа юм. Газар дундын тэнгисийн нэг гар нь болсон гэгддэг Адриатын баруун эрэгт нь Итали, харин зүүн эрэгт нь Словен (47 км). Босни Герцоговен (26 км), Монтенегро (249 км), Албани (295 км), Хорват (5835 км) байдаг гэхээр яах аргагүй тэнгисийн эрэг дагасан амьдрал тэнд харагдаж байгаа биз. Аялал жуулчлал ч хөгжихөөс аргагүй. Энэ тэнгисийн нэрийг эртний адриа хэмээх овгийн нэртэй холбоотой гэдэг юм билээ. Харин монголчууд бид өөрсдөө өгсөн гэх дуртай шүү дээ. Их Монгол улсын хүчирхэг цэргүүд баруун тийш дайлаар мордсоор их усанд очсон нь өнөөгийн Адриатын тэнгис байсан гэдэг. Харин тийм их усан хараагүй монголчууд тэнгисийн атиран хүүхрэх усыг хараад атриат ус хэмээн нэрийдсэн нь өнөөгийн нэр гэх нь ч бий. Хэн үгүйсгэх билээ.
Монголчуудын түүхэнд Хорватын Загребээр уулгалан айлгаж явсан түүх байдаг хойно. Монголчуудын их байлдан дагуулалтын үед Хорват нь Унгарын хаан IV Бэлад захирагдаж байжээ. 1241 онд монголчуудад ялагдсан Бэла хаан өөрийн харьяаны улс Хорватын Загреб хотноо дутаан ирж, амь хоргодохыг оролджээ. Гэвч Загреб монголчуудын довтолгооныг торгоож чадсангүй. Бэла хаан Адриатын тэнгисийн зүүн хойд эргийн Далматиа руу зугатсан гэж байгаа юм. Хорватын язгууртнуудын дэмжлэгтэй шүү дээ. Тэд ч хөөрхий, хааныгаа амь мулталж авч үзэхийг үүргээ гэж үзэж байсан байлгүй, монгол нэхүүл цэргүүд ч амаргүй шаналгаанууд байсан байж таарна. Ширээгээ хаян зугтсан хааныг хайсан нэхүүл цэргүүд Өгэйдэй хаан таалал төгссөн мэдээгээр Төв Азийн зүг хөлгийн жолоо татсан талаар түүх бичигт үлджээ.
Нээрээ дээр өгүүлсэн Далматиа нутгаас Монголын их эзэнт гүрэнд он жилээр сууж байсан Марко Пологийн гэр бүл гаралтай гэж тэмдэглэгдсэн байдгийг давхар сонирхуулахад нуршсан болохгүй биз ээ.
Харин Өгэдэйн нэхүүл цэргүүд нэгжиж явсан тэр газраар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсоор анх удаа айлчилсан билээ. Эрт урьд цагт монголчууд дээр өгүүлсэн агуулгаар Загребт хөл тавьж байсан бол энэ удаагийнх өөр. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Чехтэй өрсөлдөн ялж 2009-2010 онд зөвлөлд ажиллаж, НҮБ-ын энхийг сахиулах 18 ажиллагааны 15-д нь оролцдог орон. Бас Хорват НҮБ-аас гадуур байгуулагдсан цэрэг дайны ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн юм билээ. Нөгөө талаас нэгэнт Европын холбоонд жил гаруйхны дараагаас орох учраас евро стандартыг нутагшуулах дээр хамтран ажиллахад болохгүй нь юу байхав.
Хорватын нийслэл Загреб бол Төв болон Зүүн Европыг холбосон гол замын уулзвар дээр оршдог эртний хот. Бүр эртний Ромын үеэс энэ нэрээрээ суурин газрын төлөөлөл болж иржээ. Одоо ч гэсэн ром цэргүүдийн цайз, бааз байсны туурь энд тэндээс нь гарч ирдэг гэсэн. Хорват ганц хот, хорин мужтай бөгөөд манай Улаанбаатар шиг цор ганц хот нь нийслэл Загреб. Хүн амынх нь хувьд мөн л манайхтай адил сая гаруй хүнтэй. Улаан шүр мэт тоосгон дээврүүд, цагаан тоосгон байшингууд нь энэ хотын нэг өнгө нь юм уу даа.
Хорватчууд бол ам бүл тийм олон биш үндэстэн. Хүн ам нь 4.5 сая хараахан хүрээгүй. Гэхдээ нэг сонин нь энэ үндэстнээс гайхмаар спортын алдартнууд төрсөн байдаг билээ. Альпийн нурууны салхи, Адриатын тэнгисийн ус нь тэгж бие бялдрын гайхалтай чадалтай болгодог юм уу л гэмээр. Тэгэхээр спортын амжилт гаргахад хүний олон цөөн ер падгүй аж. Хорватын улаан цагаан хосолсон шоо бүхий далбааг спортын хорхойтнууд анддаггүй. Дайн дажин дөнгөж дууссан Хорват 1998 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ-д гуравдугаар байр эзэлж байсныг хүмүүс одоо хэр санадаг. Чухамдаа НҮБ-аар баталгаажуулснаас илүү дэлхийд өөрсдийгөө тунхагласан он цаг энэ байсан биз. Мөн эдний өндрийн харайлтын тамирчин Бланка Влашич гээд бүсгүй бий. Дэлхийн хоёр удаагийн аварга, мөн нэг удаа аман хүзүүдэж, түүнчлэн олимпоос мөнгөн медаль хүртсэн энэ бүсгүй Хөнгөн атлетикийн холбооноос шилдэг тамирчдадаа өгдөг гулууз алтыг авч л явсан нэгэн дээ. Бас Английн хөлбөмбөгийн "Тотенхэм"-д тоглодог Лука Модрич бас овоо өндөр үнэтэй тамирчны нэг.
Хорват хийгээд манайд адилтгах зүйлс олон шиг санагдсан. Хүн ам ойролцоо, тогтолцооны хувьд адил, ардчилсан парламентын засаглалтай, Ерөнхийлөгчөө ард нийтээрээ сонгодог. Бас хүүхэд, залуус олонтой улс байна лээ. Дундаж нас нь 41.4 гэж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч Иво Ёсипович хөгжимчин хүн. Хорин жилийн турш Хөгжмийн академид багшилсан багш. Бас хөгжмийн зохиолч. Дөлгөөхөн өндөр тэр эрийн хэлснээр манай хоёр улс ашигт малтмал, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, малын эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн, аялал жуулчлалын салбарт ажиллах бүрэн боломжтой ажээ. Ер нь Хорват бол мал аж ахуйн эм бэлдмэлийг бэлтгэдэгээрээ бүс нутагтаа хамгийн шилдэгт тооцогддог байна. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд олон сая мал хуйтай. Хэрэв эрүүл ахуйн талаас нь түүнийг анхаарч чадвал гадаад руу экспортлох боломж их байдгийг дурдаж байсан. Харин нөгөө талаас бүхий л салбарт хамтран ажиллах боломж хийгээд хүсэл байгааг онцолж байсан билээ. Хорватад манай Элчин сайдын яам байхгүй, хэргийг Автри дахь ЭСЯ яам хавсран ажилладаг. Харин Хорват дахь Монголын өргөмжит консулаар Златко Матеша хэмээх эрхэм ажилладаг юм билээ. Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоо Хорватын Үндэсний Олимпийн даргын албыг хашдаг тэрбээр энэ айлчлалын үеэр багагүй дэм болсон нь мэдээж. Угаас хуучны нэр нөлөөтэй хүн харин яаж яваад манай өргөмжит консул болчихсон юм гэж санагдсан шүү. Адил цөөхөн хүн амтай атлаа спортод амжилт гаргадаг тэр туршлагаас нь Үндэсний Олимпийн хорооны даргынх нь хувьд лавлаж, хамтран ажиллахад болохгүй нь юу билээ гэж санагдаж байсан. Хорват гээд манайхан мэддэг ч юм шиг, огт мэддэггүй ч юм шиг орны тухай өгүүлэхэд ийм байна. Мэддэг бүхэн дахин үзсэнээр арвижиж, мэддэггүй бүр шинэ мэдлэгээр тэлдэг билээ. Түүхэн улбаагаараа хуучны танил, ирж буй аясаараа шинэ түнш Хорват. Альпийн нурууны салхинд илбүүлж, Адриатын тэнгисийн усанд булхдаг үндэстний талаар өгүүлэхэд ийм байна.

vdUlkjVIcsHuPrEaD
zochin
Hun
ok
Зочин
33
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
хэхэ