Халх аа гэж...
Орчин үед үндэстэн гэдэг нь үнэн хэрэгтээ тэр улсын иргэний паспорттой хүнийг хэлдэг болсон. Манай улс бол нэг л үндэстний улс. Үнэн, үнэн. Казахстанд нүүгээд очсон казах нөхдийг маань тэдхийнхэн “Монголчууд ирлээ”, “тэр нэг монгол ингээд “ “энэ монгол ингээд” гэхчлэн хэлдэг гэсэн.

Манай орон үндсэндээ нэг үндэстний улс боловч биднийг дотор бараг овгоор нь ялган ястан хэмээн заагласан. Хэл аялга жаахан өөр байдаг явдал бол бий. Хаа сайгүй л ийм байдаг. Нэг юмны нэрийг хүртэл гол голынхон, уулын ар өврийнхэн өөр өөрөөр дууддаг. Гурил элддэг модыг энэ хавийнхан ганжин гэж тогтоосон байхад, нөгөө талд гүлэнз, тэр уулын өвөрт бөөрөнхий мод, энэ голд гурилын мод, давааны арынхан гурилын элдүүр гэхчлэн нэрлэсэн нь шал өөр үндэстэн, өөр цустан болохын нотолгоо огт биш.
Монголчууд иргэний бүртгэлийн бичиг баримт дээрээ “яс үндэс” гэдэг асуултад халх, дөрвөд гэж хариулж ирсэн нь ХХ зууны явдал. Нэг тал дээрээ гэмгүй мэт боловч маш хортой эд. Хамаг аюул анкетийн асуултад байгаа юм. “Яс үндэс хэн болох” гэдэг бол“Чи бүр яснаасаа, үндэснээсээ хэн” болохыг асууж байгаа биз. Халх, ойрад, буриад гэхчлэн хариулдаг нь “Би бүр яснаасаа, бүүр үндэснээсээ өөр номинацид орох үүлдрийн хүн байгаа юм” гэдгийг хүүхдийн сэтгэлд 16 наснаас нь хоногшуулж байгаа биз. Тэр үед16 насанд хүрээд иргэний паспорт авч байгаа тухайн хүүхэд өөрийгээ “Би бол халх биш, буриад биш, орос биш, хятад биш, тэр байтугаа ойрад ч биш зөвхөн дөрвөд хүн” гэдэг нэг тодорхойлолт тархиндаа суулгаад авч байна. Халх, буриад, торгууд хүүхэд мөн л өөрийгээ бусдаасаа өөр ястай, ондоо үндэстэйг тогтоож авна.
Яагаад “монгол нь монголоосоо өөр”, “бие биенээсээ ондоо” үндэстэн гэдгийг яс махандаа мэдэрч өсөх ёстой болов??
...Эмээ маань хуучилдагсан, нутаг голын хүүхдүүд хоорондоо хэрхэн мэтгэлцдэг байсныг. “Манай тэндхийнхэн баруун зүүн биеэрээ Шавь, Хондого гэж хоёр хуваагддаг байлаа. Шавь нь хутагтын шавь нар, хондого гэдэг нь хагас сумын нэр юм гэсэн. Хүүхдүүд хоорондоо муудалцах үе гарна. Шавь нарыг бид чинь “Шавь нар шааранд дуртай, шаазгай дайранд дааринд дуртай” гэж баална. Харин тэд “Хондого ховонд дуртай, хон хэрээ нүдэнд дуртай” гээд нүд рүү хуруугаараа чичлэнэ шүү дээ” гэж.
Манай голын хөгшчүүд нүд мүд нь бүрэн байсныг бодоход ч яг ч нэгнийхээ ухархай руу хуруугаа хийчихдэггүй, нүнжигтэй сөргөлддөг цаг байжээ.
Харин миний үед дөрөв хуваагдах болсон. Учир нь сумыг гурван бригад ба төв гэсэн дөрвөн хөөрхөн нэгжид хувааснаас болоод тэр.
Эндээс чи юу гэх гээд байна гэхээр, монгол хүнийг талцуулахад туйлын амархан. Ерөөсөө л дундуур нь ямарч хамаагүй хиймэл зааг хийгээд өгөхөд л хуйлраад хуваагдаад өгдөг үндэстэн ажгуу.
Үүнийг хөрш зэргэлдээ улс үндэстнүүд ажиглаадахжээ. Монголчуудын өгсөх уруудах дүрэм их хялбар. Нэг үндэстэн болоод ирэхээрээ дийлдэшгүй. Харин дотор нь олон “үндэстэнхэн” болгоод хаявал сулраад сулбайгаад унана. Хуваагдахдаа амархныг хэлэх үү?
Зүгээр л нэгэнд нь ахиухан бэлэг өгөх юм уу, зохиомол цол өгөөд хаяхад “бэлэгтэй ба бэлэггүй”, “цолтой ба цолгүй” гэсэн антигонист ангид хуваагдаад ирнэ. Уг нь өөрт нь бэлэг өгөөгүй хүнд гомдмоор байтал, бэлэг авсан нэгнээ үзэн ядаж эхэлнэ.
Буруу юм санаагүй байгаадаа, Чингэс хаан маань хүртэл Алтан(?) улс бусад нөхдөд том цол өгсөн атлаа надад болохоор чаутхари гэдэг шалихгүй юм олголоо гэж гомдсон тал байдаг билүү, үгүй билүү?
Манжууд монгол орныг дөрвөн аймаг, хязгаар, олон хошуудад хуваажээ. Зөвлөлтийн үед хорь гаруй аймаг 300 орчим суманд хувааж. Сум нь дотроо 3-5 бригад, баг болж сална. Баг бүр нь тус тусын гишүүдийнхээ толгойд “би нөгөө багийнхаас өөр үүлдрийн хүн” гэдэг дохиолол суулгана.
Хөрш орнууд монголыг чадвал аль болох олон хувааж өөр өөр улс үндэстэн болгох, ядвал дотор нь олон “яс, үндэстэн”, “сум баг” болгож дундуур нь зааг хийх бодлого барьж иржээ. Энэ нь тэдний буруу ч бас биш, амьдрал болоод түүхийн хичээл сургамж ажгуу. Дундуураа жалга-дов, аймаг- отгоороо ялгарахаа болиод Монгол гэдэг нэгэн тугийн дор нэгдээд ирэхээрээ яадаг билээ дээ? “Монголчууд эвтэй байхдаа эвгүй” гэж. Өнөө “Төөрсөөр төрөлдөө” кинон дээр “Гөлгөө яал аа” гэж сануулдаг шиг “Хүннү яалаа”, “Чингэсийн үед яал аа” гэсэн түүхэн асуулт өөдөөс ширтээстэй байхад, тэдний зөв.
Өнөөгийн Өвөрмонгол, Урианхайн хязгаар, Буриадын түүх бол энэ бодлого амжилттай хэрэгжсний үр. Монголын хорь гаран аймаг, хоёр гурван зуун сум, иргэний үнэмлэхэн дээр яс зоолттой яс үндэсийн ялгаа ч түүний үр. Тэр бүү хэл өнөөдрийн хориод улс төрийн нам, нам бүрийн хоёроос цөөнгүй далавч, хорин мянган иргэний хөдөлгөөн ч түүний тусгал.
Энэ бүхнийг яах гэж ярив гэхээр, саяны сонгуулийн тухай л ярих гэж тэр. МАН-ын нэр дэвшигчийн “Цэвэр” гэсэн мессеж бол их учиртай. Мөнөөх гадаад гүрнүүдээс монголд хэрэгжүүлж ирсэн бодлогыг дотооддоо хэрэгжүүлэх оролдлого гэж хэлж болно. Миний гар “цэвэр” гэж эхэлсэн хэллэг бол нэр дэвшигч нь хар багаасаа нүүр гараа тогтмол угааж хэвшснийг ярьсан хэрэг огоот биш. Тэр хэллэгийн ард миний “миний яс цэвэр” гэсэн сүүдэр тодоос тод харагдаж байлаа. Энэ бол өнөө онигоонд гардаг шиг “Ясан юндэс сэбэр калак” гэсэн үг хэмээн түвэггүй уншигдах мессеж.
Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баруун монголоос гаралтай, ерөнхий сайд ч Увсынх.Адилхан нь л монголчууд боловч паспорт дээрээ яснаасаа, үндэснээсээ “халх” гэж бичдэг гарууд хүн амын үнэмлэхүй олонхи болохоороо тэдэнд дургүй байгаа, чихэнд нь байн байн “цэвэр цэвэр цэвэр, бас дахин цэвэр” гэж тарнидаад байхаар өөр ястай, үндэстэй Элбэгдоржид дургүй нь хүрээд ирнэ гэж тооцож.
Цөөнхийн, цөөн тоот үндэстэн, ястны орон нутгийн үзэлнь өөрийгээ тодруулах, өв уламжлалаа хамгаалах эрмэлзэлтэй байдаг. Харин олонхиос ийм үзэл барагтай бол гардаггүй бөгөөд гарлаа гэхэд харгис, хүн төрөлхтний эсрэг үзэл болдог. Тийм учраас үндэсний үзэлтэй хар хүнийг үндэсний л үзэлтэн, харин цагаан хүнийг расист гэдэг. Яг үүн шиг торгууд монголчууд үндэсний юм яривал тэр нь олонхийнхоо түрлэгт уусч байгаа үндэсний онцлогоо сэргээх, үлдээх гэсэн эрмэлзэл л байхаас биш халхуудыг дээрэлхэх санаархал байх аргагүй, боломж ч байхгүй. Энэ нь манайхан өөрсдийгээ хятадаас хамаагүй илүү үндэстэн гэж боддог ч гэсэн байлдаад эзлээд авах санаа хэнд ч нь төрдөггүйтэй адилхан.
Харин халх ястанд ийм санаархал төрвөл үнэхээр осолтой, бөгөөд цөөнхийнхээ оршин тогтнолын эсрэг бодитой аюул болно. Манай МАН-ынхны бодлогын хамгийн осолтой, нийт үндэстнийхээ эв нэгдлийн эсрэг санаархал энд л байгаа юм.
Сонгуулийн дүн тэдний санаснаас өөр гарсан нь ерөнхийдээ манай нийгэм эрүүл уур амьсгалтай байгаагийн илэрхийлэл боллоо. Олон янзын “яс үндэс” болон хуваагдаж байсан манайхан өдөр хоногоор Монгол үндэстэн гэдэг ойлголт дээрээ нягтарч байгаа болтой. Сайны цондон байхаа.
Эцэст хэлэхэд, халхуудыг арчаагүй, залхуу гэдэг нь үнэн үнээн. Хариуцлагагүй нь ч үнэн. Яг нарийндаа хужаа эрлийзээрээ хамгийн их дуудуулдаг нь ч тэд. Харин тэд хэнийг ч хужаа хувхайгаар нь байтугаа ойрад, буриадаар нь нэрлэдэггүй билээ, танихад амархаан.

ЛХАГВА
Зочин
Зочин
Зочин
sunjee
Зочин
TtUvmTZaqMLrq
Мөнхбаатар
guie ene chin
guys
123
halh emegtei
zochin
zochin
зочин
Хүүшээ больцгоогооч
Зочин
Зочин
bayaraa
halhiin gol
halhuud sanaj av
tov halhuud
4 oirad
oigoor ingj bna
зочин
darvaisan muu pizda nar vzen ydaj bna halh lalar
GANAA
зулаа
зулаа
oirad
oirad hvn
hovd
MUU MANJIIN BOGS DOLOOLOGCHID MIN SONS
setgeliin ev negdel
halhiin pizda yu gj hutsaj bsn ch bi ene oirad tvmende hairtai
oirad
oirad
Xalxuud negiig bod
halhuud negiig bod
зочин
Халх
ystangaa bish mongol gdg ulsaa erhemley
OIRAD XVN MINII ARD TVMENTIIG DOROMJLOJ BXAD YAJ UURLAXGVI BX YM BE
зочин
HOVDOOS
HOVDIIN XALX
Зочин
ALTAN URAG GDG OILGOLT
XALX XVN URVAN XALUUN SHOL XORON
halh jinger
hovd hvn hogjliin hotoch zagvar
minii aimgiig bisher
mgmgmpj.d
hovd hvn
Whmpjtp
Зочин
Зочин
OIRAD
hovdiin hvv tvi mai halh
oirad
pizda gj
uur min hvrch bna
mai
etseg deedsiin omno manjid dagaar orson yltai
oiradiin zaluu
slish
Ээгий
Зочин
Зочин
ганбаяр
zochin
Зочин
gbld
kkkk
HORIDOIMERGEN
1
Зочин
1
MONGOL
Батнэрэн
жжжж
Зочин
Зочин
Зочин
Халх
Халх
Зочин
Mongol khun
ramzai
Зочин
khajaa
uka
Зочин
zz
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
mo
huh tolbo
ннн
Налайх
shooter
боогий
unen
Zochin
Zochin
Зочин
Зочин 001
Зочин
Би ар халхын охин
халх
"
baga ystan
1
Зочин
Зочин
Зочин
Халх
Зочин
bi
irgen
Даалай
Зочин
Зочин
Зочин
Guest
shiluustein huud
shiluustein huud
Зочин
Зочин
Зочин
Зочин
шударга иргэнд
Зочин
шударга иргэн
халх
Зочин
Түүхч биш, нийтлэлч ч биш, жирийн барилгын инженер
хаха
Shiluustein huud
САРНЫ ХҮН
Зочин
Зочин
Зочин
Bid Mongolchuud uur yamar ch yastan bish
ХӨӨРХИЙ МАН! ХЭ ХЭ ХЭ
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зориг
Зочин
?????
Анхаа
Халх тэгээд
Зочин
tsahar ovgiin halh
bayar
Зочин
Зочин
Zochin
Зочин
санаа
санаа
Зочин
Зөрүүд
Партизаан
Зочин
nab
Зочин
Зочин
NB
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Зочин
HE
Amgaa
munkhuu
Зочин